| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 118/2026/0021/З |
| Дугаар | 118/ШШ2026/0035 |
| Огноо | 2026-09-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 118/ШШ2026/0035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.
Хариуцагч: Завхан аймгийн Нийгмийн даатгалын газар
нарын хоорондын нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., Э. /цахимаар/ нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “малчнаар ******* насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, малчнаар ******* насны тэтгэвэр тогтоолгохыг даалгах” гэж тодорхойлсон.
2.Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч нь М. нь малчнаар ******* насны тэтгэвэр тогтоолгохоор Завхан аймгийн сумын нийгмийн даатгалын байцаагчид хандахад 1995, 1996, 1997 оны малын А данс байхгүй учраас малчнаар тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариуг амаар өгсөн тул 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 1995-1997 онуудад малчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор хандсан. Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар албан бичгээр 1995-1997 онд малчнаар ажиллаж шимтгэл төлж байснаар тогтоох боломжгүй байна гэх хариуг ирүүлсэн. Мөн Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд дахин хандахад 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар албан бичгээр "...1995-1997 онд малчнаар ажиллаж шимтгэл төлж байснаар тогтоох боломжгүй байна" гэх хариуг ирүүлснийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гаргахад 2026 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 32/47 дугаар албан бичгээр "...Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье" гэсэн хариуг тус тус өгсөн байна.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ... 1991 оноос 2011 оныг хүртэл сумын багт мал маллаж байгаад 2011 оноос 2022 он хүртэл Тосонцэнгэл суманд амьдарсан, 2023 оноос өнөөдрийг хүртэл багтаа мал маллан амьдарч байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д "нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй" гэж заасны дагуу Завхан аймгийн сумын Нийгмийн даатгалын байцаагчид хандахад 1995, 1996, 1997 оны малын А дансны лавлагаа байхгүй гэх шалтгаанаар тэтгэвэр тогтоон өгөх боломжгүй гэдэг хариу өгсөн. Завхан аймгийн сумын архив шатсан учир 1995, 1996, 1997 онуудын малын А данс Завхан аймгийн архивд шилжиж ирээгүй байна. сумын архив шатаж Завхан аймгийн архивын хэлтэст 1995, 1996, 1997 оны малын А данс шилжиж ирээгүй нь иргэний буруутай үйлдэл биш бөгөөд тухайн 1995, 1996, 1997 онуудад бодитоор мал маллаж байсантай холбоотой баримтууд байгааг үл харгалзан дан ганц малын А дансаар шийдвэрлэж иргэнийг хохироож байгаа үйлдэл нь хууль бус байна. Иймд М. миний мал маллан амьдарч байсныг бодитойгоор тогтоохгүйгээр малчнаар ******* насны тэтгэвэр тогтоож олгохгүй байгаа Завхан аймгийн нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, малчнаар ******* насны тэтгэвэр тогтоож өгөхийг Завхан аймгийн нийгмийн даатгалын газарт даалгуулж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.гийн хувьд малчнаар ******* насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, ******* насны тэтгэвэр тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж захиргааны хэргийн шүүхэд хандсан. М. нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох тухай хуулийн 5.1.6-д заасан 20-оос доошгүй жил ажиллаж үүнээс 12 жил 6 сарыг малчнаар ажилласан эмэгтэй даатгуулагч малчнаар тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэсний дагуу Завхан аймгийн сумын нийгмийн даатгалын байцаагч д 2025 оны 06 сарын 04-ны өдөр хандсан. М. нь 1973 онд төрсөн эмэгтэй, 1991 оны 07 сараас эхлэн нөхөн даатгалд хамрагдсан. 1991 оны 07 сараас 2000 оны 12 сар хүртэл буюу 9 жил 6 сарын даатгалд хамрагдаад 2000 оноос эхлээд 2003 оны 9 сар хүртэл 3 жил 8 сар малчнаар ажиллаж хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 2003 оны 9 сараас 2004 оны 12 сарыг дуустал 1 жил 3 сарын хугацаанд шил угаагчийн ажлыг хийсэн, 2006 оноос эхлээд малчнаар нийгмийн даатгалын шимтгэлийг 2024 оны 6 сар хүртэл төлснийг хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгсөн. Даатгуулагч нь одоог хүртэл хувиараа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа. Энэ талаарх нотлох баримтуудаа бүрдүүлээд сумын нийгмийн даатгалын байцаагч дээр очиход байцаагч 1995, 1996, 1997 оны А данс байхгүй учраас малчнаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсанд тооцох боломжгүй гэж хэлсэн. Үүний дагуу нотлох баримтуудыг хайж үзэж явсаар байгаад 2025 оны 07 сарын 24-ны өдөр 1997 оны 10 сарын өвөлжөөний бичиг, 1997 оны 12 сарын татварын баримтуудыг авч очсон. Гэтэл байцаагч нь худгийн тооллогын баримт байж болно, мал тэжээвэр амьтны бүртгэл байж болно, А дансны бүртгэлээр малчнаар тогтооно гэж буцаасан. М.гийн хувьд сумын нийгмийн даатгалын байцаагч дээрээ 3 удаа очоод нийгмийн даатгалын байцаагч нь татгалзсан шийдвэр өгөөд маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд ханд гэж хэлсэн байдаг. 2025 оны 09 сарын 25-ны өдөр аймгийн нийгмийн даатгалын байцаагчтай очиж уулзаад маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн. Үүний дараа 2025 оны 12 сард маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлөөс татгалзсан хариу ирсний дараа төв зөвлөлд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн. Тус байгууллагын шат шатны байгууллагууд татгалзсан шийдвэр өгсөн учраас захиргааны хэргийн шүүхэд хандсан. М.гийн зүгээс 1991 оны 07 сараас одоог хүртэл малчнаар ажиллаж буюу иргэний зүгээс тооцож үзэхэд 23 жил 8 сар улсад ажиллаж үүнээс 15 жил 2 сар малчнаар ажилласан байхад 1995, 1996, 1997 оны малын А данс байхгүй гэдэг шалтгаанаар малчнаар ******* насны тэтгэвэр тогтоож өгөхгүй байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлье гэж шүүхэд хандсан гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М. нь анх сумын байцаагч дээрээ зөвлөгөө авсан, ингэхдээ малын А дансыг бүрдүүлж ирээгүй, нийт ажилласан жилийнхээ материалыг авчирсан, мөн М. аймгийн төв дээр ирж зөвлөгөө авсан. Энэ үед аймгийн архиваас энэ, энэ онуудын малын А дансыг авчраад буцаагаад зөвлөгөө аваарай гэж зөвлөөд явуулсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.6-д зааснаар нийт 20 жил шимтгэл төлсөн, 12 жил 6 сар малын А данстай эмэгтэй 50 нас хүрсэн тохиолдолд тэтгэврийн материалыг хүлээн авч хувийн хэрэг нээдэг. М.гийн хувьд 12 жил 6 сарын болзлыг хангахгүй байсан учраас маргаан шийдвэрлэх зөвлөлд материалаа өгөөд шийдвэрлүүлэх боломжтой гэсэн зөвлөгөөг өгсөн. Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу ажилладаг. М.гийн хувьд маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2 удаа хандсан. Гэхдээ нотлох баримтууд нь илт засвартай, нотлох баримтаар гаргаж өгсөн 2 баярын бичгийн нэгийг нь бичгийн машинаар нөгөө нэгийг нь гараараа бичсэн зөрүүтэй нотлох баримт бүрдүүлж өгсөн учраас манай зүгээс тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл нь зөвхөн малын А дансны баримтаар тогтоохгүй, 10 төрлийн нотлох баримтыг үндэслэж тогтоодог гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.гийн хувьд өвөлжөөний бичгийг маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд өгөөгүй, зөвхөн ноос, ноолуур тушаасан баримтыг гаргаж өгсөн. М.гийн хувьд маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд 2 удаа өргөдөл гаргасан, эхний удаа баярын бичгийг гаргаж өгөхдөө бичгийн машинаар цохсон баярын бичгийг гаргаж өгсөн. Дараа нь гараар бичсэн баярын бичгийг гаргаж өгсөн. Малчин байсан гэдгийг тогтоохын тулд иргэнээс 10 төрлийн баримтыг шаарддаг. Ямар 10 төрлийн баримт бичиг шаарддаг вэ гэхээр малын хөлийн татвар төлсөн баримт, арьс шир, ноолуур тушаасан баримт, малчны үнэмлэх, мал маллаж байхдаа шагнуулж байсан баярын бичиг, жуух бичиг эдгээртэй адилтгаж үзэх бичиг баримтууд, тухайн үед малчны талаар сонин хэвлэлд нийтлэгдсэн баримт, мал тооллоготой холбоотой данс бүртгэл, бэлчээр ашиглалттай холбоотой төлбөрийн баримт, өвөлжөө эзэмших газрын гэрчилгээ, А данс, оны өмнөх болон дараа жилийн малын А дансны лавлагаа, сурагчийн хувийн хэрэг зэрэг баримтуудыг шаарддаг. Гэтэл М.гийн өгсөн баримт нь гэвэл ноос, ноолуур тушаасан баримт болон 2 баярын бичгийг маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гаргаж өгсөн. Нийгмийн даатгалын байгууллагыг хуурах үүднээс баярын бичиг, жуух бичгийг хуурамчаар үйлдэж ирүүлсэн учраас маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлөөс татгалзаж шийдвэрлэсэн. Гэрчийн мэдүүлэг өгсөн Ч.*******ын мэдүүлгийг хасуулах хүсэлтэй байна. Яагаад гэвэл Ч.******* нь маргаан хянан шийдвэрлэх зөвлөл болон нийгмийн даатгалын байгууллагатай маргаантай байгаа. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Ч.*******ын хувьд нэхэмжлэгчээс өөр багийн буюу багийн иргэн. Ийм байж нөгөө багийнхаа иргэний 1995-1997 оны нөхцөл байдал, он, сар, малын тоо бүртгэлийг мэдэж байгаа нь үгсэн хуйвалдах буюу ямар нэгэн байдлаар хамааралтай байна гэж харж байна. 1995 оноос 1997 оны буюу малын тоогоо ч иргэн хүн мэдэхгүй байхад 200 гаран тооны малтай байсан гэж малын тоог нь хэлж мэдүүлж байгаагаас харахад үсэн хуйвалдсан хэлбэртэй байна гэж үзэж байна. Малчин гэдэг нь жилийн 4 улирал мал маллаж, малын шимээр өрхийн орлогоо бүрдүүлж, холбогдох хуульд заасан эрх эдэл үүрэг хүлээж байгаа 16 наснаас дээш насны Монгол улсын иргэнийг хэлнэ гээд Малчны тухай хуульд заасан. Гэтэл нэхэмжлэгч тал хавар ноос, ноолуур тушаасан баримтыг гаргаж өгсөн болохоос төлбөр төлсөн, өвөлжөө бууцны баримтыг гаргаж өгөөгүй. Мөн нотлох баримтаар жолоочид олгосон шатахууны баримтыг гаргаж байна. Гэтэл тухайн иргэн нь жолооч байсан юм уу, малчин байсан юм уу гэдэг нь эргэлзээтэй байгаа учраас нотлох баримтаас хасуулмаар байна. Мөн шүүхэд тодорхойлолт гаргаж өгсөн иргэдийн ихэнх нь мэдэхгүй байна гэсэн тайлбарыг өгсөн байгаа учраас эргэлзээтэй гэж үзэж байна. Мөн малчин байсан, мал бүхий байсан гэдгийг 2 янзаар ойлгодог. Малчин гэдэгт тухайн өрхөд мал маллаж байгаа эхнэр, нөхөр хоёрын аль алийг нь хамаатуулж ойлгож хоёуланг нь малчин байсан гэдгийг нотолж байж малчнаар ******* насны тэтгэвэр тогтоодог. Гэтэл нотлох баримт шинжлэн судлахад дурдагдсан мал бүхий иргэний ноос, ноолуур тушаасан баримт гэж дурдсан. Мал бүхий иргэн гэдгийг эхнэр, нөхрийн аль нэгийн нэр дээр малын А данс гарч байгаа учраас аль нэгийнх нь тэтгэврийг тогтоож олгодог. Тийм учраас нотлох баримтад дурдагдсан мал бүхий иргэн гэдгийг ялгаж салгаж үзээсэй гэж хүсэж байна. Манай байгууллагад ирүүлсэн нотлох баримтуудыг харьцуулж үзээд гаргасан шийдвэр. Хуурамч баримт бичгийг холбогдох байгууллага нь тогтоодог байх, гэхдээ 2 удаа ирүүлсэн нотлох баримтыг харьцуулж үзээд гаргасан шийдвэр. Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл маань ганцхан нийгмийн даатгалын газар биш олон байгууллагын төлөөллөөс бүрдсэн зөвлөл байдаг учраас ганцхан нийгмийн даатгалаас гаргадаг шийдвэр биш. Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл 10 төрлийн баримт шаарддаг бол нэхэмжлэгчийн хувьд 2 төрлийн баримтыг манайд гаргаж өгсөн учраас маргаан хянан шийдвэрлэх зөвлөлөөс татгалзсан шийдвэр гаргасан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч нь анх Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, малчнаар ******* насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 118/ШЗ2026/0084 дугаар захирамжаар түүний нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэхдээ Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.
Нэхэмжлэгч нь энэхүү захирамжид гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн 1995, 1996, 1997 онуудад суманд мал маллаж, шимтгэл төлж байсныг тогтоох боломжгүй гэсэн маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, шүүх түүний зөвхөн малчнаар ******* насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс даалгах нэхэмжлэлийн шаардлагаа “малчнаар ******* насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, малчнаар ******* насны тэтгэвэр тогтоолгохыг даалгах” гэж тодруулсан
2.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр хөнгөлөлттэй нөхцөл /малчнаар ажилласан/-өөр ******* насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар зохицуулсан.
4.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг” гэж зааснаас үзвэл дээрх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасан “малчин” гэдэг нэр томьёог мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгохоор заажээ.
5.Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаар тогтоолын хавсралтаар бат*******ан “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам”-ын 2.3-д “Малчин даатгуулагчид ******* насны тэтгэвэр тогтооход энэ журмын 2.2-т заасан баримт бичгээс гадна доор дурдсан баримт, бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр бүрдүүлнэ”, 2.3.1-д 1995 оноос хойших хугацаанд мал маллаж, шимтгэл төлж байсан хугацааг нь нотлох боломжгүй бол Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн тогтоол; 2.3.-д ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990-1994 оныг нөхөн тооцуулсан бол тухайн орон нутагт мал маллан оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт; 2.3.3-д Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын бүртгэл "А" данс малчны гэр бүлийн гишүүдийн мэдээллийг "А" дансны 2 дугаар бүлэг дэх "Малчны мэдээлэл" хэсэгт бүртгэгдсэн хүний мэдээлэлтэй тулган гаргасан лавлагаа (ХААТР 11); 2.3.4-д тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан эмэгтэй малчин даатгуулагчийн гэрлэсэн эсэх тухай шүүхийн шийдвэр гэж заажээ.
6.Нэхэмжлэгч М. нь Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 1995, 1996, 1997 онуудын малын А данс байхгүй байгаа тул тухайн онуудад мал маллаж, малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор хандсан байх ба тус салбар зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар албан бичгээр 1995 оны “Сайшаалын үнэмлэх”, 1996 оны “Баярын бичиг”, “диплом”, 1997 оны газрын төлбөрийн хуудас нь тухайн хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох хангалттай баримт болохгүй байна гэж үзээд түүний 1995-1997 онд малчнаар ажиллаж байсныг тогтоох боломжгүй гэсэн хариу өгчээ. /хавтаст хэргийн 05-р тал/
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 32/47 дугаар албан бичгээр М.гаас ирүүлсэн баримтууд нь шаардлага хангахгүй байна гэж үзээд дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоох боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. /хавтаст хэргийн 06-р тал/
7.Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2021 оны 11 сарын 29-ны өдрийн лавлагаагаар нэхэмжлэгч М.г сумын багт, нөхөр 3 хүүхдийн хамт оршин суудаг болохыг тодорхойлсон, /хавтаст хэргийн 16-р тал/ гэрлэсний бүртгэлийн лавлагаанд ийн *******тай гэр бүл болсныг 1993 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бүртгэсэн, /хавтаст хэргийн 30-р тал/ сурагчийн хувийн хэрэгт ээж М.*******ийг малчин гэж бичсэн /хавтаст хэргийн 17-18-р хуудас/, сумын мал бүхий иргэдийн орлогын албан татварын 1997 оны ногдуулалтын баримтад нөхөр Ч.******* ам бүл 5, бүгд 113 малд 6500 төгрөгийн татвар ногдуулсан талаар, сумын багийн иргэд айл өрхүүдийн эзэмшиж ашиглаж байгаа газраас 1997 онд авах төлбөрийн тооцоо гэх баримтад Ч.******* Ямаат мухар гэх нэртэй 1750 м2 газрын төлбөрт 448 төгрөг ногдуулсан талаарх баримт /хавтаст хэргийн 21-р тал/, 1995 онд олгогдсон Сайшаалын үнэмлэх /хавтаст хэргийн 58-р тал/1996 онд олгогдсон Баярын бичиг /хавтаст хэргийн 57-р тал/, 1996 онд олгогдсон диплом /хавтаст хэргийн 59-р тал/, 1995 оны 10 сарын 19-ны өдрийн орлогын падан /хавтаст хэргийн 111-р тал/, 1995 оны 08 сарын 20-ноос 10 сарын 10 хүртэл тушаасан нэхийнд олгосон нөхөн олговор /хавтаст хэргийн 114-119-р хуудас/, “” компанийн 1995 оны 12 сард гишүүдээс авсан бэлтгэлийн жагсаалт /хавтаст хэргийн 120-121-р хуудас/ гэх баримтууд хэрэгт авагдсан байх боловч Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 09 сарын 24, 2025 оны 12 сарын 05-ны өдрүүдийн хуралдаанаар /хавтаст хэргийн 05, 07-р хуудас/ нэхэмжлэгчийн 1995-1997 онуудад мал маллаж малчнаар ажиллаж байсныг тогтоох боломжгүй гэх хариуг өгсөн байна.
8.Гэрч П.*******, Ч.*******, Л.******* нар нэхэмжлэгч М.г мал маллаж байсан талаар гэрчлэх боловч /хавтаст хэргийн 93-99-р хуудас/ нэхэмжлэгч нь дээрх онуудад мал маллаж байсныг шүүхээр тогтоолгоогүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн шийдвэр нэгэнт гарсан байх тул захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн дээрх 1995-1997 онуудад мал маллаж байсан эсэх талаар дүгнэх боломжгүй байна.
9.Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээс харахад 1991 оны 7 сараас 2000 оны 12 сарын 31 хүртэл 9 жил, 6 сар, 2003 онд 4 сар, 2004 онд 11 сар, 2006 онд 6 сар, 2018 онд 2 сар, 2019 онд 12 сар, 2020 онд 10 сар, 2021 онд 7 сар, нийт 13 жил, 10 сар шимтгэл төлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдсан байна. /хавтаст хэргийн 08-13-р хуудас
10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оноос 2026 оны 9 сар хүртэл тасралтгүй малчнаар ажилласнаар шимтгэл төлж байгаа гэх боловч хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримтаас харахад нэхэмжлэгч нь 2003 оны 09 сараас 2004 оны 11 сар хүртэл “******* ******* *******” ХХК, 2006 оны 7 сараас 2006 оны 12 сар хүртэл “******* *******” ХХК-ийн нэрээр, 2018 оны 11 сараас 2023 оны 12 хүртэл сайн дурын даатгалын энгийн 09 кодоор, 2024 оны 01 сараас 2026 оны 4 сар хүртэл малчин, туслах малчин 79004 кодоор шимтгэл төлж байсан нь тогтоогдож байна /хавтаст хэргийн 31-33-р хуудас/
11.Даатгуулагч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж ...авах эрхтэй байна. Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл нь нэхэмжлэгчийн 1995-1997 онуудад малчнаар ажиллаж байсныг тогтоогоогүй, түүний шимтгэл төлсөн талаарх баримтаас харахад тэрээр 8 жил, 10 сар малчнаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь тогтоогдож байх тул малчнаар ******* насны тэтгэвэр тогтоолгох нөхцөл шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй байна.
Иймд малчнаар ******* насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Нийгмийн даатгалын газрын татгалзал үндэслэлтэй байх тул малчнаар ******* насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч М.гийн Завхан аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “малчнаар ******* насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, малчнаар ******* насны тэтгэвэр тогтоолгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА