| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/01541/И |
| Дугаар | 320/ШШ2025/01263 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/01263
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Х*** Б** хувьцаат компанийн Хөвсгөл салбар,
Хариуцагч: Х**** ын Ч*** ,
Хариуцагч: Т***** ын Э***** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 17,888,233.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10,691,449.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,040,316.09 төгрөг, нийт 29,619,999.62 (хорин есөн сая зургаан зуун арван есөн мянга есөн зуун ерэн ес) төгрөг (жаран хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 320/2025/01541/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х*** Б** хувьцаат компанийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Ч*** , Т.Э***** нар нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Х*** Б** ны Хөвсгөл салбарын Б**** тооцооны төвтэй ЗГ/202247206150 дугаартай зээлийн гэрээ, БГХ202247206150 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар малчны зээлийн зориулалтаар зээлж авсан бөгөөд тус зээлийн үлдэгдэл 15,448,233.66 төгрөг дээр 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ/202349949662 дугаартай зээлийн гэрээ, БГХ202349949662 дугаартай барьцааны гэрээ байгуулан 3,000,000 төгрөг нэмж, нийт 18,448,233.66 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар малчны зээлийн зориулалтаар зээлж авсан байна.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээл 5,111,766.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,448,537.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 696.26 төгрөг, нийт 8,561,000 төгрөгийг төлсөн байна.
Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж Зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, өнөөдрийн байдлаар 822 хоног болсон байна.
Иймд банкны зүгээс зээлдэгч Х.Ч*** , Т.Э***** нараас ЗГ/202350287460 дугаартай зээлийн гэрээний 6.1.1 дэх хэсгийг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Үүнд:
2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр гаргуулах:
Үндсэн зээлийн төлбөр 17,888,233.66 төгрөг,
Зээлийн хүүгийн төлбөр 10,691,449.87 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,040,316.09 төгрөг, нийт 29,619,999.62 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
2. Хариуцагч Х.Ч*** , Т.Э***** нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Ч*** , Т.Э***** бид Х*** Б** ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Х.Ч*** бид хоёр нь Х*** Б** наас 2022 оны 01 дүгээр сард банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авсан. Хугацаандаа төлж чадаагүй нь үнэн тул нэхэмжилж буй 29,619,999.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 43 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** Б** хувьцаат компанийн Хөвсгөл салбар нь хариуцагч Х.Ч*** , Т.Э***** д нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 17,888,233.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10,691,449.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,040,316.09 төгрөг, нийт 29,619,999.62 (хорин есөн сая зургаан зуун арван есөн мянга есөн зуун ерэн ес) төгрөг (жаран хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Ч*** , Т.Э***** нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Хариуцагч Х.Ч*** , Т.Э***** бид Х*** Б** ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Х.Ч*** бид хоёр нь Х*** Б** наас 2022 оны 01 дүгээр сард банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авсан. Хугацаандаа төлж чадаагүй нь үнэн тул нэхэмжилж буй 29,619,999.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,050 (гурван зуун зургаан мянга тавь) төгрөгийн тал хувь буюу 153,025 (нэг зуун тавин гурван мянга хорин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Ч*** , Т.Э***** нараас 153,025 (нэг зуун тавин гурван мянга хорин тав) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х*** Б** хувьцаат компанийн Хөвсгөл салбар нь хариуцагч Х.Ч*** , Т.Э***** нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 17,888,233.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10,691,449.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,040,316.09 төгрөг, нийт 29,619,999.62 (хорин есөн сая зургаан зуун арван есөн мянга есөн зуун ерэн ес) төгрөг (жаран хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Ч*** , Т.Э***** нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,050 (гурван зуун зургаан мянга тавь) төгрөгийн тал хувь буюу 153,025 (нэг зуун тавин гурван мянга хорин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Ч*** , Т.Э***** нараас 153,025 (нэг зуун тавин гурван мянга хорин тав) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Х*** Б** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН