| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00904/И |
| Дугаар | 305/ШШ2025/00743 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 305/ШШ2025/00743
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: “О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Ц.Х-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 518,198 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь Ц.Х-тэй 2024-11-04-ний өдөр **** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2025 оны 5 сарын 2-ны өдөр 405,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй **** тоот зээлийг **** банк дахь **** тоот дансанд зээлдэгч Ц.Х нь шилжүүлэн авсан. Хариуцагч Ц.Х нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-10-14-ний өдрийн байдлаар: 1 **** тоот зээл 2025 оны 6 сарын 1-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 405,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 165 хоногийн хүү 109,148 төгрөг + шимтгэл 4,050 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 109,148 , Нийт дүн 518,198 төгрөг болсон тул Нийт үндсэн зээл 405,000 төгрөг, нийт хүү 109,148 төгрөг, шимтгэл нийлбэр 4,050 төгрөг Бүгд нийлээд 518,198 /таван зуун арван найман мянга нэг зуун ерэн найм/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “О ББСБ” ХХК-иас хариуцагч Ц.Х-с зээлийн гэрээний үүрэгт 518,198 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Х-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 518,198 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-н ... “О ББСБ” ХХК-иас хариуцагч Ц.Х-с зээлийн гэрээний үүрэгт 518,198 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдэж өгнө үү… гэх хүсэлтээр нотлогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.
“О ББСБ” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1-1/6496 дугаар итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйл заалтууд болон бусад хууль тогтоомжид заасан хэргийн оролцогчийн бүхий л эрхийг эдэлж, үүргийг хүлээх бүрэн эрхийг олгожээ.
3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,195.93 төгрөгийн тал хувь 8,097.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,097.96 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Х-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 518,198 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,195.93 төгрөгийн тал хувь 8,097.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,097.96 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА