| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2418001380584 |
| Дугаар | 2025/ДШМ/19 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/19
*******-*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Цагаатгагдсан этгээд *******-*******
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 491 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор цагаатгагдсан этгээд *******-*******д холбогдох 2418001380584 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч *******-******* нь “******* ******* интернэйшнл” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь гэрээт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 12 сарын 22-ны өдрөөс 2024 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 25.062.380 төгрөгийн авлагуудыг байгууллагын дансанд тушаалгүйгээр хувьдаа завшиж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт -*******д холбогдох эрүүгийн 2418001380584 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, овогт - цагаатгаж,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 29.117.380 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,
-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,
-Хэргийн хамт ирүүлсэн дансны хуулга бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж,
-Шүүгдэгч *******-*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Завших" гэмт хэрэг нь хууль, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд энэ байдлаа ашиглан өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох шунахай зорилгоор уг эд хөрөнгийг үнэ төлбөргүй бүрмөсөн өөртөө авах буюу бусдад шилжүүлж өгөх зэрэг идэвхтэй үйлдлээр илэрдэг санаатай үйлдлийг ойлгох ба шүүгдэгч *******-******* нь "******* ******* интернэйшнл" ХХК-ийн ажилтан биш боловч худалдааны хамтын ажиллагааны гэрээгээр "******* ******* интернэйшнл" ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн байна. *******-******* нь дээрх байдлыг ашиглан өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор тухайн бараа бүтээгдэхүүний үнийг хууль бусаар хувьдаа авсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.
Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт ирж *******- хариуцаж байгаа гэрээт борлуулагчийн үйл ажиллагаатай танилцаж тооллого хийсэн, тооллогыг байх ёстой үлдэгдэл барааг агуулахад байгаа бодит бараатай харьцуулж, харилцагч болгонтой тооцоо нийлэхэд мөнгөний зөрүү 25.062.380 төгрөг болсон.
Энэ талаар *******-*******эс асуухад тэрээр “би авчихсан юм, өөрт байсан өр зээлээ төлчихсөн юм” гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, гэрч “...харилцагч нартай утсаар холбогдоход зарим харилцагч нь “манайх ийм бараа аваагүй ээ, танайхтай төлбөрийн тооцоо байхгүй”, зарим нь “манайх бэлнээр хувааж өгөөд дуусгасан, өр байхгүй” гэж хэлж байсан. *******-*******тэй холбогдож учир байдлыг тодруулахад “манай хамаатан авчихсан байгаа юм, цалин буухаар хийнэ гэсэн, 09 дүгээр сард тооллого хийнэ гэсэн тул өөр харилцагч руу шивчихсэн юм, бэлнээр аваад хувьдаа хэрэглэчихсэн юм” гэх зэргээр тайлбар өгч байсан...” гэх мэдүүлэг, “******* ” ХХК болон *******-******* нарын хооронд байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Худалдааны хамтын ажиллагааны гэрээ”, 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Худалдааны хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай гэрээ” зэрэг нотлох баримтууд, мөн “ ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “... *******-******* нь 25.062.380 төгрөгийг завшсан байна...” гэсэн дүгнэлт, хавсаргасан баримтууд зэрэг яллах талын нотлох баримтуудыг ямар нотлох баримттай харьцуулахад үгүйсгэгдэж, яллах гэж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалт ямар хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байх тул уг цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Завших” гэмт хэрэг гэж хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсны дагуу шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно.
Түүнчлэн тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтдаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур болдог.
Анхан шатны шүүх *******- хамтын ажиллагааны гэрээгээр “******* ******* ” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн байна гэж дүгнэсэн атлаа түүний гэрээгээр борлуулалт хийх, орлого, тайлан тооцоогоо нэгтгэж сар бүр нийлүүлэгч тал буюу “******* ******* ” ХХК-ийн дансанд төвлөрүүлэх, бараа нийлүүлсэн аж ахуйн нэгжээс авсан төлбөрийг ямар нэгэн өөр дансаар биш нийлүүлэгч байгууллагын дансанд төвлөрүүлэх үүргээ санаатай зөрчин бэлэн бусаар хийсэн орлогыг өөрийн дансаар болон бэлнээр авч, байгууллагаас авлагатай мэтээр хуурамч тайлан тооцоо үйлдсэн зэрэг үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байна.
Шүүх *******-*******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангайн 17.4 дүгээр зүйлд заасан ‘“Завших” гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлаж, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШТ/491 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Хохирогч давж заалдах гомдолдоо:
... Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд аудитын дүгнэлтээр түүний дутаасан буюу хувьдаа завшсан мөнгөний хэмжээ хохирлын хэмжээтэй тохирсон, мөн хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр барааны мөнгийг *******-******* нь бэлнээр болон өөрийн хувийн дансаараа авсан, одоо үлдэгдэл ямар нэгэн төлбөргүй болохыг мэдүүлсэн мэдүүлгүүд, мөн *******-******* нь гэм буруу дээрээ маргадаггүй буюу мөнгийг хувьдаа хэрэглэж завшсан болохоо тодорхой мэдүүлсээр ирсэн билээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар *******-******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 01 дүгээр сард 117.586.660 төгрөгийг, 2 дугаар сард 63.802.590 төгрөгийн, 3 дугаар сард 89.843.600 төгрөгийн борлуулалт хийсэн боловч 25.062.380 төгрөгийг “******* ******* интернэйшнл” ХХК-д төлөөгүй болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон.
Гэтэл анхан шатны шүүхээс түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй хэмээн үзэж цагаатгаж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтуудтай нийцээгүй гэж байна. ын дүгнэлтээр 25.062.380 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй хувьдаа завшсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, уг мөнгийг өөрөө хэрэглэсэн буюу завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ маргаагүй байхад өөртөө болон бусдад давуу байдал бий болгохоор бараа бүтээгдэхүүн болон үнийг хууль бусаар хувьдаа бусдад шилжүүлсэн нь тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Одоо 25.062.380 төгрөг буюу уг үнэд тохирох хэмжээний бараа бүтээгдэхүүн огт байхгүй болсон бөгөөд үүнийг хүлээн авч итгэмжлэн хариуцсан этгээд болох *******-******* нь өөртөө авч хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдсон. *******-******* нь 25.062,380 төгрөгийн барааг дэлгүүрт байгаа, тэдгээрээс мөнгөө хураан аваагүй хэмээн мэдүүлээгүй бөгөөд харилцагч дэлгүүрүүдийн хариуцсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахад төлбөрийн үлдэгдэлгүй болохоо мэдүүлсэн байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хуульд нийцээгүй байх тул тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Анхан шатны шүүх *******- хамтын ажиллагааны гэрээгээр ******* Интернэйшнл ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн байна гэж дүгнэсэн атлаа түүнийг гэрээний дагуу борлуулалт хийж, олсон орлогоо сар бүр нэгтгэн компанид тайлагнах, борлуулсан барааны үнийг компанийн дансаар дамжуулна гэж заасан үүргээ хүлээлгүйгээр хувьдаа авч, бараа бүтээгдэхүүн борлуулсан газруудыг өр авлага үүсгэсэн мэтээр тайлагнасан үйлдлийг иргэний шинжтэй гэж үзэж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Мөн цагаатгах тогтоолд гэрээгээр болон хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор тухайн гэрээг өөртөө ашигтайгаар ашигласан үйл баримтыг завших гэмт хэрэг гэнэ хэмээн дурдсан атлаа *******-*******д холбогдох хэргийг иргэний шинжтэй маргаан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх *******-*******д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгахдаа яллах талын нотлох баримтуудыг няцаах үндэслэлээ тайлбарлаж дүгнээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч ******* саналдаа:
*******- бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдэд тараачхаад төлбөрийг аваагүй байх гэдэг байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаад холбогдох дэлгүүр, хувь хүнээс мэдүүлэг авахад бүгд *******-*******д төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй гэдгээ мэдүүлсэн байдаг. Мөн холбогдох санхүүгийн баримтуудыг шалган аудитын дүгнэлт хийлгэхэд *******-******* 25,000,000 төгрөгийг дутаасан болох нь тогтоогддог. Ийм нөхцөл байдалтай хэрэг дээр анхан шатын шүүх дээрх баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаадаа дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгохоор заасан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх хүсэлтэй байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******-******* тайлбартаа:
Компанийн зүгээс надад санал тавиад би 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс гэрээт борлуулагчаар ажилласан. 2024 оны 03 сарын 27-ны өдөр тооллого хийгээд би бүх жагсаалтаа өөрөө гаргаж өгсөн. Сарын олох орлого болон зарлагаа буцааж нөхөх талаар компанийн тооцоолол байгаа байх. Түүнийгээ тооцоолж үзэхгүйгээр надад гомдол гаргасан. Би орлого дутаасан нь үнэн, өөрийгөө өмөөрөөгүй, өөрийн буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тайлбартаа:
Нэмж хэлэх тайлбар байхгүй, өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар цагаатгагдсан этгээд *******-*******д холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон цагаатгах тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.
2.Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.
Прокуророос *******- “******* ******* интернэйшнл” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь гэрээт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 12 сарын 22-ны өдрөөс 2024 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 25.062.380 төгрөгийн авлагуудыг байгууллагын дансанд тушаалгүйгээр хувьдаа завшиж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, ...шүүгдэгч *******-******* нь “******* ******* интернэйшнл” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь гэрээт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 12 сарын 22-ны өдрөөс 2024 оны 03 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт борлуулсан бараа бүтээгдэхүүний үнээс 25.062.380 төгрөгийг байгууллагын дансанд төлөөгүй нь тогтоогдсон, тус компанийн бараа бүтээгдэхүүнийг итгэмжлэн хариуцах үүрэгтэй этгээд боловч дээрх байдлаа ашиглан өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох зорилгоор тухайн бараа бүтээгдэхүүн болон үнийг хууль бусаар хувьдаа авсан, бусдад шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний үйлдэлд гэмт хэргийн субъектив шинж байхгүй, тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, иргэний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан тул гэмт хэргийн шинжгүй... гэсэн хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, *******-*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дүгээр зүйлийн 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж тус тус заасан нөхцөл байдал нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх үндэслэлд хамаарна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Завших” гэмт хэрэг гэж хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсны дагуу шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно.
Анхан шатны шүүх *******- хамтын ажиллагааны гэрээгээр “******* ******* ” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж дүгнэсэн атлаа түүний гэрээгээр борлуулалт хийх, орлого, тайлан тооцоогоо нэгтгэж сар бүр нийлүүлэгч тал буюу “******* ******* ” ХХК-ийн дансанд төвлөрүүлэх, бараа нийлүүлсэн аж ахуйн нэгжээс авсан төлбөрийг өөр дансанд биш нийлүүлэгч байгууллагын дансанд төвлөрүүлэх үүргээ санаатай зөрчин, бэлэн бусаар хийсэн орлогыг өөрийн дансаар болон бэлнээр авч, байгууллагаас авлагатай мэтээр хуурамч тайлан тооцоо үйлдсэн зэрэг үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.
4.Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.
Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, , гэрч , нарын мэдүүлэг, бусад гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт хамааралтай баримтууд байхад эдгээрийг хэргийн үйл баримттай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, нэг бүрчлэн тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, дүгнэлт хийгээгүй, дээрх баримтуудыг хэрхэн няцааж байгааг, эдгээрийг яагаад үнэлэхгүй байгаа талаараа цагаатгах тогтоолд тодорхой дүгнэхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 491 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл болон хохирогч ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл *******-*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ