Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Д.Ариунжаргал

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Т.Ц

Гэрч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т-ийн Ц-т холбогдох эрүүгийн 201707000023 дугаарын хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овгийн Т-ийн Ц.

 Шүүгдэгч Т.Ц нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ************* тоот хашаанд иргэн А-ийн гэрт иргэн Х.Д-тай маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 16-нд өдөр Д.А-ийнд цэргийн баяр тэмдэглээд нэг шил архи хувааж уугаад байж байхад гаднаас Х.Д С-тай хамт орж ирсэн. Д.А Х.Д хоёр муудалцаад байсан өөрөөр гэрт ямар нэгэн зодоон болоогүй. Би Ч ахыг хүргэж өгчихөөд ирэхэд Д.А орон дээр, Х.Д орны өмнө хэвтэж байсан. Тэгээд орж ирчихээд би гараад явсан. Ямар нэгэн зодоон болоогүй. Д.А ах Х.Д-ыг орж ирэхэд чи архи уухаараа гай болдог шүү гэж хэлээд хөөгөөд гаргасан. Х.Д буцаж орж ирж ууж байсан архинаас уугаад тасраад унасан... Д.А тэр хоёр хоорондоо зодолдсон байх... Маргалдаж, түлхэж унагасан зүйл байхгүй. Зуух руу унасан бол бүгд болохоор тийм халуун байсан... Намайг явахад Д орны өмнө унтаж байсан. А ах орон дээр хэвтэж байсан. Нилээд согтолттой байсан. Б, Ц хоёр гадаа нүүрс ачиж байсан гэв.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болно.

Говь-Алтай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Ц нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн ************* сумын  *********- тоот хашаанд иргэн А-ийн гэрт иргэн Х.Д-тай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хохирогч Х.Д нь хохиролд 20.860.200 төгрөг нэхэмжилсэн байна.

Улсын яллагч Д.Ариунжрагал  нь яллах дүгнэлтэндээ 1. Хохирогч Х.Д-ын: "...2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би 1,-айн хороо 3-1 тоот хашаанд хуурай ах болох А-ийн гэрт очсон юм. Тухайн хашаанд миний ажлын байр мужааны цех байдаг юм. Тухайн үед би А ахын гэрт яваад ороход Ц согтуу сууж байсан юм. Тухайн үед би айлд очиж нэг шил архи хувааж уучихаад тэнд очсон. Би согтоогүй болсон зүйлсээ бүгдийг санаж байгаа юм. Харин ухаан алдаж унаснаасаа хойш санахгүй байгаа юм. Тэгээд тухайн айлд яваад ороход хүмүүс мэнд ус мэдээд тухайн гэрт А, Ц,  нар сууж байсан юм. Тэгээд орсны дараа намайг тоглоом хийгээд байгаа юм уу гэмээр янз янзын юм яриад Балбар занги юу байна гэх мэт зүйл яриад байхаар нь би нэртэй хүнийг нэрээр нь дуудаарай гэх мэт зүйл яриад маргалдсан. Тэгсэн А ах та 2 гарч маргалдаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 гадаа гараад бага зэрэг маргалдчихаад би чамтай юу ч ярихгүй гээд А ахын гэрт эргээд ороод үүдний хэсэгт зогсож байтал араас орж ирээд баруун шанаа руу гараараа цохисон юм. Би цохиулахдаа зүүн шанаагаараа гал түлсэн байсан пийшин лүү унаад ухаан алдаж унасан байсан. Тэгээд нэг мэдсэн гэртээ ирсэн ухаан орсон бараг өглөө үүрээр сэрсэн юм. Тэгээд би эхнэрээсээ яаж гэртээ ирсэн талаар асуусан чинь А ах чамайг хүргэж ирчхээд явсан гэж хэлсэн. Тэгээд  би 2 хоног гэртээ хэвтэж байгаад гар хөл татаад байхаар нь эмнэлэгт очоод үзүүлтэл яаралтай хагалгаанд орохоор болсон. Тэгээд хагалгаанд ороод зүрхний хэм алдагдаад хагалгааг зогсоогоод 2 хоногийн дараа бас дахин хагалгаанд орсон юм. Тэгээд 10 гаран хоногийн дараа бас дахин хагалгаанд орж толгойныхоо зүүн шанааны цөмөрсөн ясыг түүлгэж авахуулсан. Тухайн зодуулснаас болж тархи толгойндоо гэмтэл авсан юм. Тэгээд тухайн хүнийг ирж уулзаад эм тарианы тусламж үзүүлчих болов уу гэж нэлээн хугацаанд харж явсан юм. Тэгээд ирэхгүй болохоор нь би очиж уулзахад эхэндээ мөнгө төгрөг өгөх талаар ярьж байсан боловч сүүлдээ би цохиж зодоогүй шүүх цагдаад өгч шалгуул гэдэг болсон юм. Тэгээд цагдаа А-ийг байгууллагад хандсан юм..." гэх мэдүүлэг /ХХ13-14-рт/,

2.       Хохирогч  Х.Д-ын  "...Тухайн  үед Т.Ц  бид  2  гадаа маргалдаад би чамтай маргалдмааргүй байна гээд гэрт ороход яг араас орж ирээд миний араас татаж зуурахад би тэр үед эргэж харсан юм. Тэгсэн чинь шууд баруун шанаа руу гараараа цохисон юм. Тэгээд би шууд газар дээрээ унаад зуух мөргөөд ухаан алдаад унасан юм..." гэх 2 дахь удаа өгсөн мэдүүлэг /ХХ16-17-рт/

3. Хохирогч Х.Д-ын "...Би урьд өмнө нь А-ийн хашаанд банз буулгаж байгаад машины чиргүүл дээрээс хий гишгэж унаад хавирга хөндүүр болоод хугалчихлаа гэж бодож байсан. Тэгээд тухайн үед ямар нэгэн эмнэлэгт үзүүлээгүй гэрээр байж байгаад өвчин нь зүгээр болж эдгэж байсан. Тэгээд 2016 оны 03 сарын 16-ны өдөр А ахын гэрт унахдаа тухайн хуучин хавиргаа гэмтээчихлээ гэж бодоод өнгөрсөн. Тухайн үед тархиндаа гэмтэл аваад хавирганы гэмтлийг тоогоогүй тухайн үед хавирга хөндүүр болоод байхаар нь эмчээр наалт наалгаж байсан. Одоо бодоход тархиндаа гэмтэл авахдаа тухайн 4-р хавирга хугарсан байсан..." гэх мэдүүлэг/ХХ 8-9-рт/,

4. Гэрч Д.А-ийн "... Тухайн өдөр Т.Ц манайд ирсэн юм. Тэгээд Ц бид 2 эхлээд цэргийн баяр болох гэж байгаа гээд нэг шил архи хувааж  уугаад сууж байсан чинь Д гаднаас орж ирэхэд Ц Д-т хандан Б занги гуай юу байна гэж мэндэлж байсан юм. Тухайн үедээ тэр 2 хоорондоо ямар нэгэн юм яриагүй. Тэгээд нөгөө архи дуусаад Д-ын мотоциклийг Ц унаж яваад тэр 2 хамт нэг шил архи авч ирсэн. Тэгээд авч ирсэн нэг шил архийг хувааж ууж дуусаад Д, Ц нар хоорондоо маргалдаад байсан яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна одоо мартчихсан байна. Тэгээд тухайн үед би гарч хэрэлдэж маргалд гэж хэлээд гэрээсээ гаргасан юм. Тэгээд нэг их удалгүй тэр 2 ороод ирсэн орж ирэхдээ заамдалцан орж ирсэн юм. Тэгээд Ц заамдалцсан чигээрээ үүдээр орж ирээд Д-ыг түлхсэн чинь Д унахдаа гэрийн  зуух руу унасан. Тэгээд би босож ирээд Д-ыг татаад босгож суулгасан чинь Д-ын зүүн шанаа чихний орчим халуун зууханд түлэгдээд цус гарсан байсан. Тэгээд   байж  байгаад   нэг   их  удалгүй   Ц   яваад   өгсөн   юм. Д-ыг би гэрт нь хүргэж өгөх гэсэн боловч унаа байхгүй байсан юм. Тэгээд би орон дээр хэвтүүлсэн чинь орон дээрээс бууж 4 хөллөж уруугаа харж хэвтээд байсан. Д манай гэрт уруугаа хараад хэвтэж байхад Ц эргэж орж ирчихээд ямар нэгэн зүйл ярилгүй буцаад гараад явсан. Тэр үед Д босдогггүй гээд хэлсэн. Тэгээд байж байгаад манай дүү Б-г ирэхээр нь 19 цагт А-ийг үед гэрт нь хүргүүлсэн юм. Эхнэрт нь хэлэхдээ Ц, Д нар согтуу тэврэлдээд давхралдаад уначихлаа гэж хэлсэн. Тухайн үед Ц-ыг түлхэж унагаасныг хэлээгүй. Тэгээд 2 хоноод байж байтал Д-ын эхнэр  яриад толгой өвдөөд байна гэж хэлж байсан тэгээд эмнэлэгт үзүүлээдэхмээр байна гэсэн тэгэхээр нь би гэрт нь очоод эхнэртэй нь цуг Д-ыг дагуулаад эмнэлэгт очиж зургийг нь авахуулсан чинь тухайн өдөр амралтын өдөр байсан санагдаж байна зургийг нь эмчид үзүүлсэн чинь сайн мэдэгдэхгүй байна нэг дэх өдөр компьютерт харуул гэж байсан. Тэгээд эмнэлэгт хэвтүүлээд явсан. Тэгээд дараа нь юу болсон болсон талаар мэдэхэд шанааны яс цөмөрсөн байна гэж хэлж байсан. Тэгээд хагалгаанд орсон байсан..." гэх мэдүүлэг/ХХ19-20-рт/,

5. Гэрч Д.Ц-ын "...Тухайн өдөр19 цА-ийг үед би захаас гэртээ ирээд галаа түлээд сууж байсан чинь С эгч орж ирээд Д-ыг гэрт хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би араас нь А ахын гэрт яваад орсон чинь Д гал тогооны өрөөнд нь санагдаж байна бөхийгөөд газар сууж байсан юм. Тэгээд тухайн үед би А ах,  С эгч  2-н  нэгэнтэй  нь Д-ыг миний машинаар хүргэж өгч байсан яг хэнтэй нь цуг хүргэж өгснөө одоо сайн санахгүй байна. Тэгээд би Д-ыг гэрт хүргэж өгөөд буцсан өөр зүйл болоогүй. Дараа нь гэртээ ирээд байж байхад А ах надад хэлэх дээ Ц, Д 2 зодолдсон гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /ХХ23-24-рт/,

6. Гэрч Ё.Са-ийн "... 2016 оны 03 сарын 16-ны өдөр үдээс хойш гэртээ байж байгаад өөрийнхөө А-ийг хашаанд байх ажлын байран дээр очоод ирье гээд явсан юм. Тэгээд ирэхгүй нэлээн удаж байгаад 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхгүй болохоор нь утсаар ярьсан чинь архи уусан бололтой утсаа авч байсан. Тэгээд хаана байгааг нь асуусан чинь хэлэхгүй байсан тэгэхээр нь би ахиж утсаар залгаагүй. Тэгээд байж байтал нэлээн орой Ц, А 2 гэрт машинаар хүргэж ирээд эхлээд надад хэлэхдээ мотоциклоос унасан гэж хэлээд явсан. Тэгээд би тухайн үед архи уусан болохоор нь газраар ор засаж өгөөд нэг их оошоолгүй унтуулчихсан юм. Тэгээд өглөө үүрээр Д толгой хагарах гээд байна гээд эм уусан. Тэгээд би А ахтай утсаар яриад хавирга нь хугарсан юм шиг байна хөдөлж чадахгүй байна гэж хэлсэн чинь А ах наалт эм авчирч өгсөн юм. Тэгээд би гадуур явж байгаад орой гэртээ ирсэн чинь манай нөхөр Д толгой өвдөөд байна гээд эм байнга уугаад байж байсан. Тэгээд маргааш нь би дүүтэйгээ эмнэлгээр явж байгаад үдээс хойш ирсэн чинь бүр тархиар нь хатгаад орилоод хэвтэж байсан. Тэгээд А ах руу яриад унаа авчруулаад эмнэлэг рүү авч явсан. Тэгээд үзүүлсэн чинь тухайн өдөр амралтын өдөр байсан тул 2 хоног байж байгаад 1 дэх өдөр нь компьютерт харуулахад толгойны яс нь чамархайн хэсэгтээ цөмөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд 2 дахь өдөр хагалгаанд орсон боловч зүрх нь болохгүй байна гээд хагалгааг зогсоогоод гарч ирсэн юм. Тэгээд 2 хоног байлгаж байгаад дахиад хагалгаанд орсон юм. Тэгээд хэд хоногийн дараа оёдол нь задраад дахин хагалгаанд орсон юм. Анх гэртээ ирсэн шөнө надад ухаан ороод хэлэхдээ Ц, А ахын гэрт байж байгаад намайг цохиод унагаасан би зуух руу нь унасан юу болсныг санахгүй байна сая гэртээ байгаагаа мэдлээ гэж хэлж байсан. Тэгээд би Ц-г нь маргааш өглөө хайгаад явсан боловч гэртээ байхгүй байсан. ******* багт хамтран амьдардаг Бо гэх хүнийх нь гэрт очоод болсон зүйлсийг ярьсан чинь Бо надад хэлэхдээ Ц шөнө ирчихээд би Д-аа А ахын зуух руу цохиод унагаачихлаа гэж үглэж байгаад унтаад өгсөн. Тэгээд өглөө эрт босоод гараад явсан гэж хэлсэн ..." гэх мэдүүлэг /ХХ25-27-рт/,

7. Гэрч Д.С-гийн "... Тухайн өдөр 19 цагийн үед  ажлаа тараад гэртээ ирсэн чинь Д манай гэрийн орны өмнө 4 хөллөөд доошоо хараад хэвтэж байсан юм. Манай нөхөр А, Д 2 байсан өөр хүн байгаагүй. Хүүе Д   яасан   юм   гээд   асуусан   чинь   А   надад   хэлэхдээ   Ц Д 2 маргалдаж хэрэлдэж орж ирээд Ц түлхсэн чинь Д унахдаа халуун зуух руу унасан юм гэж хэлж байсан. Тэгээд би Д-аас гэр оронд чинь хүргээд өгөх үү яаж байна гэж асуусан чинь жоохон байж байгаад явъя гээд байсан. Тэгээд орон дээр гараад хэвт гэж хэлсэн чинь яах юм ингээд жоохон байя гээд газарт түрүүлгээ хараад хэвтээд байсан. Тэгээд нэлээн байж байгаад харанхуй болсон байсан учир А дүү Ц-тай Д-ыг хүргэж өгсөн юм. А намайг орж ирэхэд бага зэрэг архи уусан бололтой согтоогүй гайгүй харагдсан. Тэгээд би маргааш нь ажлаасаа эрчүүдээ хүлээж авах гээд цүнхээ гэртээ тавиад явах гээд ирсэн чинь манай гэрт Ц, Б гэдэг хүнтэй ирсэн байхаар нь Д-ын толгой нь өвдөөд байна гэж байна та нар эмчид үзүүл гэж хэлсэн чинь Ц дугарахгүй байсан. Гэрт зодоон болсон шинж тэмдэг байхгүй байсан. Гэхдээ Д согтуу чих нь түлэгдсэн байсан..." гэх мэдүүлэг /ХХ30-31-рт/,

8. Гэрч Л.Б-ийн "...Тэр өдөр Д манайд ганцаараа ирсэн юм. Тэгээд манайд нэг хоол унд хийж идчихээд нэг шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал Д луу нэг хүн утсаар яриад багажаа өгөөч юм хийх гэсэн юм гэж байгаа бололтой байсан. Тэгээд манайхаас гараад урагшаа А-ийг хашаанд байх Дын ажлын байрны  гадаа ирсэн Д дотогш орсон. Би хашааны гадаа хүүхэдтэйгээ хүлээж байгаад удах шинжтэй болохоор нь яваад өгсөн юм. Тухайн үед тэр хашаанд Ц, А нар байгаа харагдсан. Тэгээд би эргэж тэр хашаанд очоогүй..." гэх мэдүүлэг /ХХ 19-20-рт/,

9. Гэрч Н.Д-ийн "...Тухайн өдөр би Д луу утсаар яриад тасдагчаа өгч бай жоохон юм хийж байгаад өгье гэж ярьсан юм. Тэгсэн ажил ажил дээрээс ирээд авчих гэсэн юм. Тэгээд ажил дээр нь яваад очиход бага зэрэг архи үнэртүүлчихсэн   ажил   дээрээ   юм   хийгээд   ганцаараа   сууж   байсан.   Тэгээд тасдагч аваад шууд буцаад яваад өгсөн юм..." гэсэн мэдүүлэг /ХХ21-22-рт/, 

10. Гарч С.Б-ийн "...2016 оны 03 сарын 16-ны 20 цА-ийг үед би Говь-Алтай аймгийн төвд ********* багийн 0-0 тоотод байж байхад Д-ыг А, Ц гэх залуучууд Д-ыг мотоциклоос уначихсан юм шиг байна гэж хэлж оруулж ирчихээд явсан. Би тэр залууг гэрээс нь явсаны дараа Д-ын эхнэрт энэ хүнд зодуулчихсан юм шиг байна мотоциклоос унасан хүн ийм байхгүй гэхэд Д-ын эхнэр болох Са нь нээрээ зодуулчихсан юм шиг байна гээд А гэх залуугийн утас руу нь залгахад утас холбогдохгүй, Ц-ын гар утас руу нь холбогдож байхаар нь ярихад Ц А ах унтаж байна маргааш өглөө танайд яваад очъё гээд утсаа тасалсан. 2017 оны 03 сарын 17 ны өглөө 08 цагийн үед А гэх залуу манай хүргэн ахынд ирээд Д Ц гэх залуутай муудалцаад байсан би яг цохиж зодолдсоныг мэдээгүй гэхдээ өнөө өглөө босоход манай гэрт байсан хүмүүс Ц гэх залуу Д-ыг зуух руу цохиод унагасан гэж ярьж байсан гэж хэлээд Д-ын биеийг асуугаад наалт авчирч наагаад явсан. Тэгээд 2017 оны 03 сарын 18-ны өлөө би Д-ын эхнэр Са-тай цуг Д-ыг Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн төвд очиж рентген зураг авахуулахад баруун  шанааны  яс бяцарсан  байна  гэж хэлээд яаралтай мэс засалд оруулсан..." гэсэн мэдүүлэг /ХХ 26-27-рт/,

11. Гэрч Х.Ч-ын "...2016 оны 03 сарын 16-ны өдөр намайг А-ийг гэрт очиход  А, Ц, Бө 3 байж байсан. Тэгээд би 1 шил архи авч очсон байсныг хувааж уугаад Бө нэмж нэг шил архи аваад хувааж уугаад сууж байхад гаднаас Д, С нар согтуу орж ирсэн. Тэгсэн А тухайн үед Д-т хандан   чи архи уухаараа гай болдог шүү гэж хэлээд хөөгөөд гаргаж байсан. Тэгээд тэр 2 намайг байх хугацаанд ахиж орж ирээгүй тэгээд би жоохон байж байгаад Ц-аар гэртээ хүргүүлээд очоод унтаад өгсөн юм. Харин намайг явснаас хойш тухайн газар юу болсон талаар мэдэхгүй байна..." гэсэн  мэдүүлэг /ХХ28-29-рт/,

12.  Шинжээч эмч Д.Д-ийн "... Үзлэгт зовиур толгой өвдөнө, юм мартана,   дүлийрнэ,  нулимс гоожино.  Хэсэг газрын үзлэгт зүүн чамархайд тах хэлбэрийн цайвар ягаан өнгийн хагалгааны сорвитой, зүүн зовхи доош бага зэрэг буусан. Эмнэлгийн бичиг баримтад номер 1335 тоот өвчний түүхэнд хэвтэх үеийн онош тархины няцралт, доргилт, зүүн талын хавирганы хугарал, рентген зураг КТГ-р зүүн чамархайн яс цөмөрсөн хугарал, зүүн 4-р хавирганы хугарал, мэс засал хийсэн тэмдэглэлд ерөнхий унтуулгын доор хагалгааны талбай болон гарыг зохих ёсоор ариутгаж хуучин хагалгааны  шархны доор бор шаргал өнгийн  шингэн хуралдсан байсныг угааж шалгахад чамархайн доор доод үзүүр хэсэгт 2 ширхэг сул ясны сэтэрхий байсныг авч угааж тогтоон шалгахад хатуу хальснаас бага зэрэг цус шүүрч байгаа тул цус тогтоон гуурс тавьж үечлэн оёж хаалаа гэсэн байсныг үндэслэн дүгнэлт гаргахад иргэн Х.Д-ын чамархайн ясны хугарал, зүүн талын 4-р хавирганы хугарал, зүүн чамархайн тах хэлбэрийн хагалгааны сорив, зүүн талын дээд зовхины буулт гэмтэл тогтоогдсон. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх мэдүүлэг /ХХ 78-79-рт/,

13. Аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах  дэслэгч Д.Даваахүүгийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн №45 дугаартай “...1. Иргэн Д-ын биед чамархай ясын цөмөрсөн хугарал, зүүн талын 4-р хавирганы хугарал, зүүн ямархайд дах хэлбэрийн хагалгааны сорив, зүүн талын дээд зовхины буулт гэмтэл тогтоогдлоо.

2. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн цаг хугацаанд үүсэн гэмтэл болно.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөх эсэх эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ74-75-рт/,

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №217 дугаартай шинжээч эмч, цагдаА-ийг ахлах  дэслэгч Д.Д-ийн шинжээчийн “  “...1. Иргэн Д-ын биед чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн талын 4-р хавирганы хугарал, зүүн чамархайд дах хэлбэрийн хагалгааны сорив, зүүн дээд зовхины буулт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл болно.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Иргэн Д-н биед үүссэн 4-р хавирганы хугарал гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.

6. Иргэн Д-ын биед үүссэн дээрх гэмтлүүдээс тархинд үүссэн гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дахин дүгнэлт /2ХХ11-12-рт/ зэрэг мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтууД-ыг үндэслэл болгожээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг үндэслэн хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хохирогч Х.Д-ын эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан нь нотлогдон тогтоогдож байгаа боловч тухайн гэмтэл нь шүүгдэгч Т.Ц-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэж үзэхэд дараах эргэлзээтэй байдал тогтоогдож байна. Үүнд:

1. Улсын яллагчийн яллах дүгнэлтийн үндэслэл болгож байгаа нотлох баримтуудаас дараах нотлох баримтууд нь хэрэгт хамааралгүй болон болсон хэргийг шууд нотолсон баримтууд биш байна гэж шүүх үзлээ.

Гэрч Л.Б, Н.Д, Х.Ч нарын мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолгүй байна. Учир нь дээрх гэрчүүд нь тухайн хэрэг болсон гэх газарт буюу Д.А-ийгд хохирогч Х.Д очсон болон байсан гэдгийг нотлохоос биш хэрэг болсныг мэдэхгүй байна. 

Гэрч Д.Ц, Ё.Са, Д.С, С.Б нарын мэдүүлгийг тухайн хэргийг шууд гэрчилсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна. Эдгээр гэрчүүд нь болсон үйл явдлыг нүдээр үзээгүй, хэргийн талаар шууд гэрчлээгүй байгаа болно.

2. Хохирогч Х.Д Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1-р ХХ5/-доо “... Ц нь ямар ч шалтгаангүйгээр толгой руу цохиж, улмаар пийшэн рүү түлхэж унагаасны улмаас биедээ /толгой/ хүнд гэмтэл авсан...” гэсэн байх бөгөөд тухайн хэрэг болох үед байж, үйл явдлыг харсан гол гэрч болох Д.А “...Тэгээд Ц заамдалцсан чигээрээ үүдээр орж ирээд Д-ыг түлхсэн чинь Д унахдаа гэрийн  зуух руу унасан....” /1-р ХХ9/, 2 дугаар хавтаст хэргийн 73 дугаар хуудсан дахь шүүх хуралдааны тэмдэглэлээр шүүхийн хэлэлцүүлэгт  гэрчлэхдээ “.... Д гэрээс гараад 5 минутын дараа манай хаалгаар орж ирээд манай зуух руу унасан, цохисныг нь хараагүй, гэхдээ Ц ард нь зогсож байсан...” гэж, хохирогч Х.Д “... А ахын гэрт эргээд ороод үүдний хэсэгт зогсож байтал араас орж ирээд баруун шанаа руу гараараа цохисон юм. Би цохиулахдаа унаад зүүн шанаагаараа гал түлсэн байсан пийшэн рүү унаад ухаан алдаж унасан байсан...” /1-р ХХ14/, 2 дугаар хавтаст хэргийн 67 дугаар хуудсан дахь шүүх хуралдааны тэмдэглэлээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Гадаа гараад хашааны ёроолд маргалдсан. Т.Ц над руу дайрах янзтай байхаар нь би чамтай юм ярихгүй гээд эргээд орсон. Тэгэхэд Т.Ц араас орж ирээд мөрөн дээр цохих шиг болсон тэгээд би унасан. Унаснаас хойш юу болсныг санахгүй байгаа...” гэж  болсон үйл явдлын талаар зөрүүтэй, тогтворгүй мэдүүлгүүдийг өгсөн байна.

Хохирогч Х.Д болон тухайн өдөр болсон гэх хэрэг учирлын талаар гэрчлэх ганц гэрч болох Д. А нар нь дээрх байдлаар удаа дараа тогтворгүй, зөрүүтэй мэдүүлгүүдийг өгсөн байгаа тул тэдгээрийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна гэж шүүх дүгнэв.

3. Гэрч Д.А, хохирогч Х.Д, гэрч Ё.Са нар “.... зүүн чих нь түлэгдсэн цэврүүтсэн байсан....” гэж мэдүүлдэг боловч гэрч С.Б “... баруун чихний хонхорхойд нь цус гоожиж хатсан, баруун чихний ар талд  цэврүү үсрээд түлэгдсэн, баруун шанаа нь юмаар зүсүүлцэн юм шиг харагдаж байсан...” /2-р ХХ26-27/ гэж мэдүүлсэн бөгөөд анх эмнэлгийн байгууллага хүлээн аваад нээсэн өвчтөний түүхэнд дээрх түлэгдэл болон зүсэгдсэн шархны талаар дурдагдаагүй, шүүх эмнэлгийн шинжилгээгээр түлэгдсэн байдал тогтоогдоогүй тул халуун зуух мөргөж унасны улмаас хохирогчид гэмтэл учирсан гэх нөхцөл байдал нь эргэлзээтэй байна.

 4.      Хохирогч Х.Д нь яаж гэмтсэнээ мэдэхгүй байгаа талаар 1-р хавтаст хэргийн 47-48 дугаар хуудсанд байгаа эмч нарын зөвлөгөөний тэмдэглэлд тусгасан, харин хохирогч Х.Д “...Би согтоогүй болсон зүйлсээ бүгдийг санаж байгаа юм. Харин ухаан алдаж унаснаасаа хойш санахгүй байгаа юм...” /1-р ХХ14/ гэж мэдүүлсэн. 1-р хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд байх эмчийн үзлэгийн бичигт өвчний түүхийг 2016 оны 03 дугаар сарын 16-нд мотоциклиос унаж гэмтсэн гэж тэмдэглэсэн бөгөөд хохирогч Х.Д-ыг гэрт нь хүргэж ирэхдээ Д.А нь мотоциклиос унасан гэж хэлснийг гэрч Ё.Са “... Ц, А хоёр  гэрт машинаар хүргэж ирээд эхлээд надад хэлэхдээ мотоциклиос унасан гэж хэлээд явсан...” /1-р ХХ26/ гэж, С.Б “...А, Ц нар гэх залуучууд Д-ыг мотоциклиос уначихсан юм шиг байна гэж хэлж оруулж ирчихээд яваад өгсөн...” /2-р ХХ26 ар тал/ гэж тус тус гэрчилсэн байдаг. Гэтэл гэрч Д.А нь мөрдөн байцаагчийн “та болон Ц  нь Д-ыг гэрт нь хүргэж өгөхөд эхнэрт нь мотоциклиос унасан талаар хэлсэн зүйл байгаа эсэх” гэх асуултанд “ тийм зүйл байхгүй. Тухайн үед хүргэж өгөхдөө Ц, Д нарыг тэврэлдээд давхралдаад уначихсан юм гэж Д-ын эхнэр Са-д хэлж байсан. Тэгээд маргааш нь эмнэлэг дээр очоод үзүүлэхэд зодолдсон талаар хэлэхэд мөнгө их авдаг гэхээр нь Са мотоциклиос унасан гэж хэлээд эмнэлэгт хэвтүүлсэн юм. Би ямар нэгэн мотоциклиос унасан талаар хэлсэн зүйл байхгүй...” /2-р ХХ24/ гэж хариулсан бичгийн болон мэдүүлгийн нотлох баримтуудын зөрүүтэй байдал байна.

Хэрэг учрал болсон гэдгийг эргэлзээгүйгээр хөтөлбөргүй нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хэрэгт авагдсан бичгийн болон мэдүүлгийн нотлох баримтууд нь дээрх байдлаар хоорондоо зөрүүтэй байхад тэдгээрийн зөрүүтэй байдлыг шалган тодруулж, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг мөрдөгч, прокурор нотолж чадаагүй байна гэж үзлээ.

Мөн эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах мөрдөн байцаагчийн  тогтоол /1-р ХХ2/,  2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 26/А дугаартай яллах дүгнэлт зэрэгт тухайн хэрэг Аб гэх айлд гарсан гэж тусгасан, хохирогч Х.Д-ын эхний мэдүүлэгт мөн Аб  гэх айлд хэрэг гарсан талаар мэдүүлдэг боловч бусад мэдүүлэгт А гэх айлд болсон талаар мэдүүлсэн бөгөөд анх Цагдаагийн байгууллагад өгсөн гомдолд А гэх айлд болсон талаар бичсэн байна. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 26 дугаартай яллах дүгнэлтэд А гэх айлд хэрэг гарсан гэж тусгасан, гэрч Д.А нь “... намайг А гэдэг Аб гэж дууддаггүй...” /1-р ХХ20/ гэж мэдүүлсэн зэрэг зөрүүтэй байдлуудаас тухайн хэрэг А гэх айлд эсвэл Аб гэх айлд гарсан эсэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүйгээр нотолж чадаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан  шүүгдэгч Т.Ц-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож ,түүнийг цагаатгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаан шийдвэрлэх үндэслэлтэй гэж  шүүх үзлээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ “... Энэ хэрэг нь 2 жил гаруй болж байна. Анхан шатны шүүхээр ороод цагаатгасан, давах болон хяналтын шатны шүүх нь анхан шатны шүүхээр цагаатгасан нь үндэслэлгүй байна гэж хэлээд хүчингүй болгосон ... Шүүгдэгч Т.Ц-ын үйлдлээс болж хохирогчид хохирол учирсан гэж үзэж байна ... Д-т гэмтэл учирсан, юуны учраас гэмтэл учирсан нь тодорхой байгаа учир цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон...” гэжээ. Хуулийн дагуу дээд шатны шүүхүүдийн шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд шүүгч нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хараат бус байж, гагцхүү хуульд захирагдаж, Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийн дагуу өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэрээ гаргадаг  тул хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтийн дээрх үндэслэлийг хангах боломжгүй  гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд  Эрүүгийн байцаан шийтгэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Т.Ц-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдоогүй тул хохирогч Х.Д-ын гаргасан хохирол гаргуулах тухай 20.860.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Ц нь цагдан хоригдоогүй зэргийг дурдаж, шүүгдэгч Т.Ц-ын иргэний цахим үнэмлэхийг хэргийн хамт шилжүүлэхээр  тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсгүүд, 36.3, 36.6, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Ц-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 201707000023 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн цахим үнэмлэхний хамт тус аймгийн Прокурорын газарт буцаасугай.

3. Хохирогч Х.Д-ын нэхэмжилсэн 20.860.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болон энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Т.Ц-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш хохирогч 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, цагаатгагдсан этгээд шүүхийн шийдвэрийн цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА