| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0834/З |
| Дугаар | 128/ШШ2026/0865 |
| Огноо | 2026-10-01 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2026/0865
2026 10 01 128/ШШ2026/0865
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ту
Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б, С.Ц, М.Н-Э
Маргааны төрөл: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын худалдан авах ажиллагааг зогсоосон шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ту, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, С.Ц, М.Н-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Эс” ХХК-иас Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1******* дугаар албан бичгийг хүчингүй болгуулах. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт НХААГ/20/03/01 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээ болон хянан үзэх ажиллагааг Монгол Улсын Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03/6******* дугаар шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн дахин явуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/3******* дугаар захирамжаар Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж, 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 6 дахь ажлын “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)” арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т даалгажээ.
3. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/45 дугаар тушаалаар Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 6 дахь ажлын “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг) гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НХААГ/20/03/01 дугаартай тендерийг зарласан байна.
4. Тус Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохоор “Эс” ХХК, “Т*******н м*******н б*******а” ХХК нар материалаа ирүүлжээ.
5. Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтээр “... Нэхэмжлэгч “Эс” ХХК-ийг Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.3-т “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн т*******рхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн т*******рхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулсан хүснэгтийг III бүлэгт заасан техникийн т*******рхойлолт гэсэн маягтын дагуу ирүүлэх шаардлагыг хангаагүй тул татгалзсан болохыг” захиалагчийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/1******* дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.
6. “Эс” ХХК Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яам хүлээн авч хянаад, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03/6******* дугаар албан бичгээр “...Захиалагчийн техникийн т*******рхойлолтод “EN 671-1/ EN 671-2” буюу тухайн бараа нь стандартын аль нэгийг хангасан байх шаардлага заасан байх тул тус компанийн тендерээс “8 дахь барааны стандарт шаардлага дутуу ирүүлсэн” гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03/1******* дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь хэсэгт заасны дагуу маргаан бүхий тендер шалгаруулалтыг дахин хийхийг мэдэгджээ.
7. Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 03/1******* дүгээр албан бичгээр 2026 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн дотор худалдан авах ажиллагааны шалгаруулалт нь бүрэн дуусаагүй төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу зогсоож буйг Тендер шалгаруулалтад оролцогчдод мэдэгджээ.
8. Нэхэмжлэгч “Эс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... “Нэхэмжлэгч “Эс” ХХК нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/20/03/01 дугаартай тендер шалгаруулалтад хуульд заасан журмын дагуу оролцож тендерийн санал ирүүлсэн. Хариуцагч байгууллагаас 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03/1******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тендерийн саналыг техникийн т*******рхойлолтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр татгалзсан. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн Монгол Улсын Сангийн яаманд хуульд заасан журмын дагуу гомдол гаргасан.
Монгол Улсын Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлээд 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03/6******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03/1******* дугаар шийдвэрийг хүчингүй болгон, тендер шалгаруулалтын үнэлгээ болон хянан үзэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин явуулахыг даалгасан. Уг шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч байгууллага Сангийн яамны шийдвэрийг хэрэгжүүлэн дахин үнэлгээ хийхийн оронд 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1******* дугаар албан бичгээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэн худалдан авах ажиллагааг зогсоосон тухай мэдээллийг нэхэмжлэгч 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан мэдсэн. Нэхэмжлэгчийн үзэж байгаагаар Сангийн яамны хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлэхээс өмнө худалдан авах ажиллагааг зогсоосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн байна. Түүнчлэн худалдан авах ажиллагааг зогсоох үед тухайн төсөл, арга хэмжээг эрх бүхий байгууллагын шийдвэрээр цуцалсан, санхүүжилтийг хүчингүй болгосон талаар баримтыг нэхэмжлэгчид танилцуулаагүй бөгөөд зөвхөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үндэслэн худалдан авах ажиллагааг зогсоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ийнхүү хариуцагч байгууллага нь Сангийн яамны хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлэхээс зайлсхийж нэхэмжлэгчийн тендерт оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий шийдвэр (үйлдэл)-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Сангийн яамны 03/6******* дугаар шийдвэрийн дагуу тендерийн үнэлгээ болон хянан үзэх ажиллагааг дахин явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн үндсэн хоёр шаардлага болох Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1******* дугаар албан бичгээр илэрхийлсэн худалдан авах ажиллагааг зогсоосон шийдвэр (үйлдэл)-ийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 06 дугаар сарын 03-ны өдрийн Худалдан авах ажиллагааны газрын шийдвэр нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Засаг даргын Тамгын газрын байгууллага хоорондын мэдээллийн чанартай албан бичгүүдийг үндэслээд энэ шийдвэрийг гаргасан. 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор дугаар тендерийг татсан тухай ямар ч баримт байхгүй байгаа. Засгийн газрын 2******* дүгээр тогтоол хавсралтад байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүчингүй болгосон шийдвэр байхгүй байгаа. Иймд үүнийг хууль бус болохыг тогтоолгож өгнө үү гэж хүсэж байна.
Хоёр дугаар нэхэмжлэлийн шаардлага нь Монгол Улсын Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03/6******* дугаар шийдвэрийн дагуу дугаар тендерийг шалгаруулалтын үнэлгээ хянан үзэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин явуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон тус тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгах, 2026 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн Сангийн яамны шийдвэр байгаа. Энэ шийдвэрээр дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүсэж байна.” гэв.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: “...2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зарласан тендер шалгаруулалтын явц, үр дүнгийн талаар
Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/335 дугаар захирамжаар Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 6 дахь ажлын “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)” төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн.
Төсөл, арга хэмжээний тухай
| № | Төсөл, арга хэмжээний нэр, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2026 онд санхүүжих дүн | |
| (Эхлэх) | (Дуусах) | ||||
| 1. | Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг) | 2026 он | 2026 он | 400,000,000 (дөрвөн зуун сая) | 400,000,000 (дөрвөн зуун сая) |
Эрх шилжсэн даруйд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/45 дугаар тушаалын 3 дахь хавсралтаар төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан. Захиалагчийн хяналт тавьж ажиллах Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Зундуйдоржийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04/228 дугаар албан бичгээр төсөл, арга хэмжээний техникийн т*******рхойлолт ирүүлсэн. Тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (цаашид “ТБОНӨХБАҮХА тухай хууль” гэх) 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн дагуу нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулсан. 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-ээр зарлаж, 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 10 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 712 тоот хурлын өрөөнд НХААГ/20 дугаартай “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээхэд уг тендерт “Т*******н м*******н б*******а” ХХК, “Эс” ХХК 2 оролцогч тендер ирүүлсэн. Уг тендерийн үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр үнэлгээг хийж, хуралдан ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсгийн дагуу бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан шаардлагад нийцсэн тендер гэж захиалагч “Т*******н м*******н б*******а” ХХК-д 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03/1417 дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг, тус тендер шалгаруулалтад шалгараагүй “Эс” ХХК-д 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03/1******* дугаар албан бичгээр шалгараагүй тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Монгол Улсын Сангийн яамнаас 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/5413 дугаар албан бичгээр тендерийн шалгаруулалтыг түдгэлзүүлж, 2026 оны 05 дугаар сарын...20-ны өдрийн 03/1613 дугаар албан бичгээр баримт материалыг хүргүүлсэн. Улмаар 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03/6******* дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр “...Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэж хянаж ирүүлсэн. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04/2465 дугаар албан бичгээр “...2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойш шалгарсан оролцогч компанид гэрээ байгуулах эрх олгосон төсөл, арга хэмжээний зөвлөмж, мэдэгдлийг ирүүлсэн тохиолдолд хүлээн авч гэрээг байгуулах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх албан бичиг ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/3540 дүгээр албан бичгээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлан ажиллах, хуульд заасан хугацааг мөрдөж ажиллах тухай чиглэл тус тус ирүүлсэн тул 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1******* дүгээр албан бичгээр Тендерт оролцогчдод Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу зогсоож буйг мэдэгдсэн.
Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/335 дугаар захирамжаар Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 6 дахь ажлын “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)” төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналт тавих байгууллага болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04/2465 дугаар албан бичгээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дүгээр зүйлд зааснаар худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын *******-ний өдрийн дотор бүрэн дуусгах, 13.1.2 дахь заалтад “энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцоох, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эрх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ гэж тус тус заасны дагуу 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойш шалгарсан оролцогч компанид гэрээ байгуулах эрх олгосон төсөл, арга хэмжээний зөвлөмж, мэдэгдлийг ирүүлсэн тохиолдолд хүлээн авч гэрээг байгуулах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх албан бичиг ирүүлсэн.
Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/3540 дүгээр албан бичгээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “13.1.1.баталсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын *******-ний өдрийн дотор бүрэн дуусгах” гэж заасантай холбогдуулан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг хуульд заасан хугацааг мөрдөж ажиллах тухай албан бичгээр мэдэгдсэн. Иймд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04/2465 дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03/3540 дүгээр албан бичгийг тус тус үндэслэн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1******* дүгээр албан бичгээр Тендерт оролцогчдод Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу зогсоож буйг мэдэгдсэн. Төрийн хэмнэлтийн тухай хууль, гэрээ байгуулах болон захиалагчийн хяналт тавих байгууллагуудаас ирүүлсэн албан бичгийн дагуу тендерт оролцогчдод мэдэгдсэн албан бичигт тендер шалгаруулалтыг зогсоосон үндэслэлийг т*******рхой дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь заалтад “худалдан авах ажиллагаа” гэж бараа худалдан авах, түрээслэх, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ авах ажиллагааг төлөвлөх, тендер шалгаруулалтын аргыг сонгох, үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх ажиллагаа” гэж заасан. Төрийн хэмнэлтийн тухай хуульд 05 дугаар сарын *******-ний өдрийн дотор худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцохоор тусгасан. Дээрх хуулийн заалтуудыг үндэслэн Сангийн яамнаас гомдол хянан шийдвэрлэж ирүүлэхдээ 05 дугаар сарын 28-ны өдрийн огноотой ирүүлсэн нь худалдан авах ажиллагааг дуусгах боломжгүй нөхцөл байдал үүссэнийг харуулж байна. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан байхыг ойлгоно. Мөн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3/1******* дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.” гэж заасан. Дээрх тендер шалгаруулалтыг зогсоосон үндэслэл нь ямар хууль зөрчсөн, хууль бус шинж буюу эрх зүйн ямар зөрчилтэй байгааг нэхэмжлэгч тал т*******рхойлоогүй байна.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг) төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналт тавих байгууллага болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04/2465 дугаар албан бичгээр 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойш шалгарсан оролцогч компанид гэрээ байгуулах эрх олгосон төсөл, арга хэмжээний зөвлөмж, мэдэгдлийг ирүүлсэн тохиолдолд хүлээн авч гэрээг байгуулах боломжгүй болохыг мэдэгдсэн. Монгол Улсын Сангийн яамны “Гомдол хянасан тухай” албан бичиг нь 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ирсэн бөгөөд 2026 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн дотор гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд Төрийн хэмнэлтийн тухай хууль болон дээд шатны байгууллагын зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлэн ажилласан. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ захиргааны актын улмаас өөрийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг т*******рхой дурдах ёстой. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ тухайн шийдвэрийн улмаас түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг дурдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаар т*******рхойлсон үйл баримт тогтоогдохгүй, нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх заалтад заасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй байна. Тендер шалгаруулалт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон журмын дагуу явагдсан бөгөөд “Эс” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/335 дугаар захирамжаар Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 6 дахь ажлын "Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)" төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн. Тухайн эрх шилжүүлсэн захирамжийн хүрээнд худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг зохион байгуулсан. 05 дугаар сарын 12-ны өдөр "Т*******н м*******н б*******а" ХХК-ийг шалгаруулсан мэдэгдэл хүргүүлсэн. Сангийн яаманд 05 сарын 13-ны өдөр гомдол гаргасан. Тухайн гомдлын хариу нь 05 дугаар сарын 28-ны өдрийн огноотой байгаа. Тэгээд манай байгууллага дээр ирээд үзлэг хийсэн. Сангийн яамнаас дахин үнэлнэ үү гэсэн хариу ирсэн. Төрийн хэмнэлтийн тухай хуультай холбоотой 05 сарын 30-ны өдөр бүхэлдээ хэрэгжих боломжгүй гээд татгалзсан.” гэжээ.
12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа хэлмээр байна. Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/335 дугаар захирамжаар Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 6 дахь ажлыг хэрэгжүүлж ирсэн. Үүний дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 05 дугаар сарын 21-ний өдөр бичиг ирүүлсэн. 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойшоогоо ирсэн зөвлөмжтэй бид нар гэрээ хийхгүй. Иймд Төрийн хэмнэлтийн тухай хуулиа баримталж ажиллаарай гэсэн агуулгатай бичиг ирсэн. Тухайн бичгийг Нийслэлийн Хөрөнгө орлогын газраас ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулиа баримталж ажиллаарай, 05 дугаар сарын *******-ний өдрийн дотор Худалдан авах ажиллагааг дуусгаарай гэсэн хариуг ирүүлсэн. Үүний дагуу бид нар 06 дугаар сарын 03-ны өдөр бүх тендерт оролцогчдоо мэдэгдэл хүргүүлсэн. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу бүх тендерээ зогсоож байгаа талаараа мэдэгдсэн. Бид нар бүх ажил дээрээ Төрийн хэмнэлтийн тухай хуулиа баримталж ажилласан. Төрийн хэмнэлтийн тухай хууль болон дээд шатны байгууллагын ирүүлсэн албан бичгийн дагуу бид нар худалдан авах ажиллагаагаа зогсоосон. 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1******* дүгээр албан бичгээр худалдан авах ажиллагааг зогсоосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох шаардлагын хүрээнд худалдан авах ажиллагаа гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23 заасан бүх гэрээг явуулаад дууссан тохиолдолд худалдан авах ажиллагаа бүрэн дууссан гэж ойлгоод байгаа. Ийм нөхцөл байдалтай байгаа тул нэхэмжлэгчийн шаардаад байгаа компани гэрээ байгуулаад дуусах ямар ч боломжгүй нөхцөл байдалтай болж байгаа. 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1******* дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д хууль бус захиргааны актыг эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгон гэж гэж заасан байдаг. Дээрх тендер шалгаруулалтыг зогсоосон үндэслэл нь ямар хууль зөрчсөн эсэх, ямар эрх нь зөрчигдөж байгааг нэхэмжлэгч талаас т*******рхой дурдаж өгөөгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт гэж үзэхгүй гэсэн хариу тайлбарыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас хариу тайлбарыг т*******тгогдож байна. Үнэлгээний хорооны дарга дахин үнэлэх асуудлын талаар тайлбарласан. 06 дугаар сарын 03-ны өдөр бичгээ бичиж ирсэн. 05 дугаар сарын 28-ний өдрийн бичиг нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 06 дугаар сарын 02-ний өдөр ирсэн гэж хэлдэг. Үүнийг Үнэлгээний хорооны дарга т*******рхойлж хэлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ захиргааны актын улмаас өөрийн ямар эрх, хууль, ёсны, ашиг сонирхол нь зөрчигдсөнийг т*******рхой дурдах ёстой. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ тухайн шийдвэрийн улмаас түүний ямар эрх, хууль ёсны, ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн эсэхээ дурдаагүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.“Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.“Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримтална:”, 13.1.1.”батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын *******-ний өдрийн дотор бүрэн дуусгах”, 13.1.2.”энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох” гэж тус тус заажээ.
2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын *******-ний өдрийн дотор бүрэн дуусгах бөгөөд хэрэв уг хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй тохиолдолд тус төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцохоор зохицуулжээ.
2.1. Энэхүү шийдвэрийн т*******рхойлох хэсэгт дурдсан Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03/6******* дугаар албан бичгийг хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр и-мэйлээр, эх хувийг мөн сарын 04-ний өдөр хүлээн авсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байна.
2.2. Дээрх нөхцөл байдлаас үзвэл Сангийн яамны дахин үнэлгээ хийх шийдвэрийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан хугацаанаас хойш хүлээн авсан байх тул тус хугацаанаас өмнө дахин үнэлгээ хийх боломжтой байсан гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
3. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын *******-ний өдрийн дотор бүрэн дуусгаагүй тохиолдолд тус төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох талаар хуулиар зохицуулсан бөгөөд Сангийн яамны гомдлыг хянан шийдвэрлэсэн шийдвэр 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн албан бичигг захиалагчид хуульд заасан хугацаа дуусахаас өмнө ирээгүй тул Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1******* дүгээр албан бичгээр 2026 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн дотор худалдан авах ажиллагааны шалгаруулалт нь бүрэн дуусаагүй төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу зогсоож байгаагаа тендер шалгаруулалтад оролцогчдод мэдэгдсэн нь хуульд нийцжээ.
3.1. Өөрөөр хэлбэл, уг тендер шалгаруулалтын үйл ажиллагаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасны дагуу 05 дугаар сарын *******-ний өдрийн дотор бүрэн дуусаагүй, холбогдох этгээдийг бүрэн сонгоогүй нөхцөл байдал үүссэн байх тул Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НХААГ/20/03/01 дугаартай тендерийн ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй юм.
4. Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн хэмнэлтэд тооцох тухай” 2******* дугаар тогтоолоор Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах арга хэмжээний үр дүнд бий болсон хэмнэлт болон 2026 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн дотор худалдан авах ажиллагааны дүнд гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцож, тухайн шатны төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авах холбогдох төсвийн захирагч нарт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд харин Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/3******* дугаар захирамжаас үзвэл Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн байна.
4.1. Дээрхээс үзвэл Засгийн газрын тогтоолоор төсвийн хөрөнгөөр санхүүжих тендер шалгаруулалтыг хэмнэлтэд тооцсон байх бөгөөд харин энэхүү тендер шалгаруулалт нь нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих хоёр өөр санхүүжилттэй тендер шалгаруулалт байх бөгөөд Засгийн газрын тогтоолоор хэмнэлтэд тооцоогүй тул үргэлжлүүлэх боломжтой гэх нэхэмжлэгчийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй, хуулиар 5 дугаар сарын *******-ний өдрөөр тасалбар болгон бүх төрлийн тендер шалгаруулалтыг хэмнэлтэд тооцохоор зохицуулжээ.
5. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 03/1******* дүгээр албан бичгээр 2026 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн дотор худалдан авах ажиллагааны шалгаруулалт нь бүрэн дуусаагүй төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу зогсоож буйг мэдэгдсэн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүгй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2-т заасныг тус тус баримтлан “Эс” ХХК-аас Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1******* дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт НХААГ/20/03/01 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээ болон хянан үзэх ажиллагааг Монгол Улсын Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03/6******* дугаар шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн дахин явуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН