Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2025/01303

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  Т*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар,

Хариуцагч:  Б**** овогт С**** ын Ж***** ,

Хариуцагч: О**** овогт Ж***** ы М***** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 8,856,685.97 (найман сая найман зуун тавин зургаан мянга зургаан зуун наян тав) төгрөг (ерэн долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 320/2025/01374/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Т*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Ж***** болон хамтран зээлдэгч Ж.М***** нар нь 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дугаар №MN270034201201855123 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 8,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, сарын 1,7 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай малчны зээл авч 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 97,900 төгрөгийн хүү 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 73,372.50 төгрөгийн хүү 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 133,303.63 төгрөгийн хүү 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 7,682,362.03 үлдсэн. Зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 633 хоног хугацаа хэтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7,682,362.03 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,174,323.94 төгрөг, нийт 8,856,685.97 төгрөгийг зээлдэгч С.Ж***** болон хамтран зээлдэгч Ж.М***** нараас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)

2. Хариуцагч С.Ж***** , Ж.М***** нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т*** Б*** ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 8,856,685.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч С.Ж***** , Ж.М***** нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,856,685.97 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 39 дүгээр тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч С.Ж***** , Ж.М***** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 8,856,685.97 (найман сая найман зуун тавин зургаан мянга зургаан зуун наян тав) төгрөг (ерэн долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ж***** , Ж.М***** нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Нэхэмжлэгч Т*** Б*** ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 8,856,685.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч С.Ж***** , Ж.М***** нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,856,685.97 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156,657 (нэг зуун тавин зургаан мянга зургаан зуун тавин долоо) төгрөгийн тал хувь болох 78,328.5 (далан найман мянга зурган зуун хорин найм) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Ж***** , Ж.М***** нараас 78,328.5 (далан найман мянга зурган зуун хорин найм) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 8,856,685.97 (найман сая найман зуун тавин зургаан мянга зургаан зуун наян тав) төгрөг (ерэн долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Ж***** , Ж.М***** нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,657 (нэг зуун тавин зургаан мянга зургаан зуун тавин долоо) төгрөгийн тал хувь болох 78,328.5 (далан найман мянга зурган зуун хорин найм) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Ж***** , Ж.М***** нараас 78,328.5 (далан найман мянга зурган зуун хорин найм) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Т*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН