Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/01348

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч  А.Дөлгөөн  би

Нэхэмжлэгч: Х**** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар,

Хариуцагч:  Б**** ий А****** ,

Хариуцагч:  Г**** гийн Ө**** ,

Нэхэмжлэлийн шаардлага: 1170091931 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 36,666,666.76 төгрөг, зээлийн хүү 2,470,509.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,222.40 төгрөг, нийт 39,172,399.14 (гучин есөн сая нэг зуун далан хоёр мянга гурван зуун ерэн ес) төгрөг арван дөрөв) мөнгө гаргуулах, сайн дураар зээлээ төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгүүдээс хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 320/2025/01231/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Х**** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.А****** , Г.Ө**** нар нь Х**** ХК-тай 2024 оны 04 дугаар сарын 23-ний өдөр 1170091931 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулан 60,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

1170091931 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1170091931/01 дугаартай Ипотекийн гэрээгээр Б.А****** ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1723009800 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгийн 000877651 дугаар гэрчилгээтэй Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 13 дугаар баг, 21 дугаар гудамж 115 тоот хаягт байрлалтай 62 м талбайтай хувийн орон сууцыг мөн хаягт байрлалтай Б.А****** ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1723004495 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгийн 000339426 дугаар гэрчилгээтэй 719,7 м талбайтай газрын хамт барьцаалсан. Мөн 1170091931 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1170091931/02 дугаартай Барьцааны гэрээгээр хариуцагчийн бизнесийн орлогыг барьцаалсан.

Хариуцагч нар нь 1170091931 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 90 хоног зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлээд байна. Нэхэмжлэгч нь дээр дурдсан зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг хариуцагч нараас шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар төлөөгүй хэвээр байна. 1170091931 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээл 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 36,666,666.76 төгрөг, хүү 2,470,509.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,222.40 төгрөг, нийт 39,172,399.14 төгрөг байна.

1170091931 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 36,666,666.76 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаарх хүү 2,470,509.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,222.40 нийт 39,172,399.14 төгрөгийг Б.А****** , Г.Ө**** нараас гаргуулах, хариуцагч нар нь сайн дураар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2. Хариуцагч Б.А****** , Г.Ө**** нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б**** овогтой А****** , Г**** овогтой Ө**** нар нь Х**** ХК-ийн нэхэмжилсэн 39,172,399.14 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-нд зээлийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 37 дахь тал)

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбямба шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ..хариу тайлбартай танилцаж, тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 38 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х**** Б*** ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Б.А****** , Г.Ө**** нарт холбогдуулан 1170091931 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 36,666,666.76 төгрөг, зээлийн хүү 2,470,509.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,222.40 төгрөг, нийт 39,172,399.14 (гучин есөн сая нэг зуун далан хоёр мянга гурван зуун ерэн ес) төгрөг арван дөрөв) мөнгө гаргуулах, сайн дураар зээлээ төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгүүдээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А****** , Г.Ө**** нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Хариуцагч Б**** овогтой А****** , Г**** овогтой Ө**** нар нь Х**** ХК-ийн нэхэмжилсэн 39,172,399.14 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-нд зээлийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 353,812 (гурван зуун тавин гурван мянга найман зуун арван хоёр) төгрөгийн тал хувь болох 176,906 (нэг зуун далан зургаан мянга есөн зуун зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.А****** , Г.Ө**** нараас 176,906 (нэг зуун далан зургаан мянга есөн зуун зургаа) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х**** Б*** ХК-ийн Хөвсгөл салбарын 1170091931 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 36,666,666.76 төгрөг, зээлийн хүү 2,470,509.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,222.40 төгрөг, нийт 39,172,399.14 (гучин есөн сая нэг зуун далан хоёр мянга гурван зуун ерэн ес) төгрөг арван дөрөв) мөнгө гаргуулах, сайн дураар зээлээ төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгүүдээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А****** , Г.Ө**** нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,812 (гурван зуун тавин гурван мянга найман зуун арван хоёр) төгрөгийн тал хувь болох 176,906 (нэг зуун далан зургаан мянга есөн зуун зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.А****** , Г.Ө**** нараас 176,906 (нэг зуун далан зургаан мянга есөн зуун зургаа) төгрөгийг гаргуулж, тус тус Х**** Б*** ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН