Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/01349

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

   

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би,

Нэхэмжлэгч:  А**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч:  В*** гийн Х**** ,

Нэхэмжлэлийн шаардлага: 7110962051 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,111,401.66 төгрөг, үндсэн хүү 282,940.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,959.30 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 1,426,301.83 (нэг сая дөрвөн зуун хорин зургаан мянга гурван зуун нэг) төгрөг (наян гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 320/2025/01710/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч А**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч В*** Х**** нь зээлийн гэрээний үүргийн 229 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7110962051 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,411,301.83 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 1,426,301.83 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

2.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч**** шүүхэд гаргасан хүсэлтдээ: А**** К**** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч В.Х**** /РН****** /-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлага болох 1,426,301.83 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулж, зээлээ бүрэн хаасан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч В.Х**** т холбогдуулан 7110962051 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,111,401.66 төгрөг, үндсэн хүү 282,940.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,959.30 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 1,426,301.83 (нэг сая дөрвөн зуун хорин зургаан мянга гурван зуун нэг) төгрөг (наян гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч А**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч**** ... А**** К**** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч В.Х**** /РН****** /-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлага болох 1,426,301.83 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулж, зээлээ бүрэн хаасан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,771 (гучин долоон мянга долоон зуун далан нэг) төгрөгийн тал хувь болох 18,885.5 (арван найман мянга найман зуун наян тав) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч В.Х**** ээс 18,885.5 (арван найман мянга найман зуун наян тав) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч А**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн 7110962051 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 1,111,401.66 төгрөг, үндсэн хүү 282,940.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,959.30 төгрөг, нотариатын төлбөр 15,000 төгрөг, нийт 1,426,301.83 (нэг сая дөрвөн зуун хорин зургаан мянга гурван зуун нэг) төгрөг (наян гурав) мөнгө төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Х**** биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,771 (гучин долоон мянга долоон зуун далан нэг) төгрөгийн тал хувь болох 18,885.5 (арван найман мянга найман зуун наян тав) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч В.Х**** ээс 18,885.5 (арван найман мянга найман зуун наян тав) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч А**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

  

ШҮҮГЧ   А.ДӨЛГӨӨН