| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 101/2024/07045/И |
| Дугаар | 191/ШШ2025/05477 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/05477
2025 06 17 191/ШШ2025/05477
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, шүүгч С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, ******* ******* /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,432,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.*******,
Хариуцагч Ө.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 2024 оны 03 дугаар сарын 03-ны орой Улаанхуарангийн эцсээс доош уруудаж байхад иргэн Ө.******* нь саарал өнгийн маркийн машинаар миний эзэмшлийн маркийн авто машиныг урсгал сөрж орж ирэн зүүн хойд дугуй руу хүчтэй мөргөсөн. Миний бие цагдаа дуудаж хэргийн газрын хэмжилт хийлгэсэн. Гэтэл Ө.******* нь цагдаад гомдолгүй гэж хэлээд өгөөч би асуудалгүй машиныг чинь янзалж өгөөд маргааш өглөө гэхэд бэлэн болгоно гэж гуйсан.
Би Ө.*******т итгэж хоорондоо тохиролцохоор болсон гэж цагдаад хэлсэн. Ө.******* машиныг ачуулаад өглөө гэхэд бэлэн болгож өгнө гээд аваад явсан.
2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 09 цаг 30 минутад бэлэн болсон гэж авч ирж өгсөн боловч хойд дугуй хагарсан, обуд 1 ширхгийг сольж, хагарсан дугуйг минь нөхөж авч ирж өгсөн боловч бусад эвдрэлийг янзалж өгөөгүй авч ирж өгсөн. Ө.*******аас бусад эвдрэлийг янзалж өгөхийг хүссэн боловч татгалзаж мөнгө байхгүй гэж удаа дараа хойшлуулсан. Иймд Ө.*******аас 1,432,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,432,000 төгрөгийн 732,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 700,000 төгрөгийг хариуцагч Ө.******* нь 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дотор 2 хувааж төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь С.*******т холбогдуулан гэм хорын хохиролд 1,432,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,432,000 төгрөгийн 732,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 700,000 төгрөгийг хариуцагч Ө.******* нь 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дотор 2 хувааж төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* хариуцагч Ө.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1,432,000 төгрөгийн 732,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 700,000 төгрөгийг хариуцагч Ө.******* 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дотор 2 хуваан нэхэмжлэгч С.*******од төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 18,931 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ
ШҮҮГЧИД Ч.ДАВААСҮРЭН
С.ХИШИГБАТ