| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04070/И |
| Дугаар | 191/ШШ2025/05615 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/05615
2025 06 24 191/ШШ2025/05615
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 20,052,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Амгаланбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Амгаланбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие ******* ******* ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж гэрээнийхээ хугацаанд барилгын ажил эхлээгүй хугацаандаа эхлээгүйгээр 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 2 жил 8 сарын хугацаанд ганц ч ажил хийгээгүй. 2024 оны 08 дугаар сар хүртэл өдийг хүртэл мөнгөө 100 хувь бүтэн төлсөн. Гэрээнийхээ дагуу мөнгөө надад буцааж төлөөгүй. Барилгын ажил эхлэхгүй болохоор нь 2022 оны 08 дугаар сарын 31-нд гэрээгээ цуцалсан протокол үйлдсэн. Гэрээ цуцалснаас хойш 180 хоногийн дотор олгоно гэсэн боловч хугацаандаа мөнгө олгоогүй. Гэрээ цуцалсан протоколдоо гэрээ цуцалснаас хойш 30 хоногийн дотор буцаан олгоно гэж шийдвэрлэсэн боловч 30 хоногтоо олгоогүй, 30,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгө өгөөгүй. Дараа нь 2024 оны 04 дүгээр сард 10,000,000 төгрөг авсан. Үлдэгдэл 12,065,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байх тул хариуцагчаас 12,065,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Нэхэмжлэлийн шаардлагаа 20,052,000 төгрөг болгож нэмэгдүүлж байна гэжээ.
3. Хариуцагч хариу тайлбартаа: Иргэн Ч.Амгаланбаяр нь Марк Констракшнтай Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу гэрээг харилцан тохиролцож 2021 оны 11-р сарын 30-ны өдрийн ПЗ-Д-01/49-125 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээг захиалагчийн өргөдөл гаргасан хүсэлтээр буюу Иргэний хуулийн 204.1 дэх хэсэгт заасан журмын дагуу захиалагч буюу нэхэмжлэгчийн гэрээ цуцлах хүсэлтийг хүлээн авч, орон сууцны үнэнд шилжүүлсэн мөнгийг тус гэрээний 6.2.6-т зааснаар 30 хоногт буцаан олгохоор гэрээ цуцлах протоколыг 2022 оны 08 дугаар сарын 31 -ны өдөр үйлдсэн байсан бөгөөд гэрээний үнэд төлсөн 52,065,000 төгрөгөөр тус гэрээ энэ өдөр цуцлагдаж хүчингүй болсон. Хариуцагч буюу ******* Констракшн ХХК нь цуцлагдсан гэрээний төлбөрөөс 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосон.
Иймд талуудын байгуулсан гэрээ 2022 оны 08 дугаар сарын 31 -ны өдөр цуцлагдсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу гэрээ хүчин төгөлдөр бус болсон бөгөөд Иргэний хуулийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ хэмээн заасан байдаг ба гэрээ цуцалсан актад алдангийн заалт байхгүй ба талууд алдангийг бичгээр байгуулаагүй болно.
Нэхэмжлэгч Ч.******* байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээг талууд харилцан тохиролцож цуцалсан ба гэрээ цуцалсан протоколд анзыг бичгээр байгуулаагүй тул алданги шаардах эрхгүй ба нэхэмжлэлийн шаардлагаас 6,187,000 төгрөгийг ямар хуулийн заалтаар шаардаж байгаа нь тодорхойгүй мөн тус гэрээ цуцлагдсан тул гэрээний үндсэн дээр 6,187,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 6,187,000 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн 12,065,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч буцаан олгох дээр эвлэрэх саналтай байна гэжээ.
4. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтдээ: ... 20,052,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 7,987,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 12,065,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх хүсэлтэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Амгаланбаяр нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 20,052,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,052,000 төгрөгийн 7,987,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 12,065,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК нь төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Амгаланбаяр хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 20,052,000 төгрөгийн 7,987,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 12,065,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Ч.******* төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 124,605 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.******* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ