| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/01558/И |
| Дугаар | 320/ШШ2025/01378 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/01378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т***** ийн О**** (РЮ***** ),
Хариуцагч: Д**** ын Э***** (РЮ****** ),
Нэхэмжлэлийн шаардлага: Автомашины үлдэгдэл үнэ 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01558/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.О**** ,
Хариуцагч Д.Э***** ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.О**** нь Д.Э***** од холбогдуулан машины үлдэгдэл үнэ 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
1. Нэхэмжлэгч Т.О**** нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Т.О**** нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Д.Э***** од өөрийн приус 30 маркийн машинаа 16.000.000 төгрөгөөр худалдахаар болж харин Д.Э***** нь 16.000.000 төгрөгийн 4.600.000 төгрөгийг надад бэлнээр өгөхөөр болж, өөрийнхөө унаж явсан приүс 20 маркийн машинаа 11.400.000 төгрөгөөр үнэлж надад өгсөн.
4.600.000 төгрөгийн 2.600.000 төгрөгийг тэр өдрөө бэлнээр өгсөн. Харин 2.000.000 төгрөгөө 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч тэрээр тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөхгүй өдийг хүрсэн бөгөөд өөр рүү нь залгаж мөнгөө нэхэхэд удахгүй өгнө гэж аргацаалсаар өдийг хүрсэн.
Иймд Д.Э***** оос 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ. (хавтаст хэргийн 1-5 дахь тал)
Нэхэмжлэгч Т.О**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн цагаан өнгөтэй Приүс-30 маркийн машиныг Д.Э***** од өгч оронд нь өөрийнх нь эзэмшиж байсан Приүс-20 машиныг авч зөрүү 2,800,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 4 дүгээр сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцож наймаа хийсэн. Иймд 4 дүгээр сарын 10-ны өдөр авахаар тохирсон үлдэгдэл 2,000,000 төгрөгөө гаргуулахыг хүсэж байна. Би 15,800,000 төгрөгөөр зарсан гэсэн. Өөрийнх нь машиныг 11,000,000 төгрөгөөр бодож аваад, 2,800,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эхнэрийнх нь 3 жилийн мөнгө орж ирэхээр өгнө гэж тохирсон гэв.
Хариуцагч Д.Э***** шүүхэд гаргасан тайлбартаа: .... Миний бие 2024 оны хавар Т.О**** тэй наймаа хийж өөрийн приус-20 маркийн автомашиныг Т.О**** т өгч түүний приус-30 маркийн авто машин авсан юм.
Ингэхдээ зөрүү мөнгө болох 2,800,000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн. Ингээд наймаа хийж дууссан боловч Т.О**** нь таны машин 2012 оны биш 2011 оны машин байна. Ингээд машины мөнгө олох боломж байна уу гэсэн ба тэр үед ах нь боломжоороо хэдэн төгрөг өгч болох уу гэсэн юм.
Гэвч би Т.О**** ээс авсан автомашинаа хотод аваачиж 2024 оны 5 угаар сард зарахаар үзлэгт оруулахад нүүрсний янданг авсан ашиглалтад оруулах боломжгүй. Нүүрсний янданг авч тавихад 1,650,000 төгрөг мөн ар, урд гуперт их хэмжээний будаг хийж ер нь би муу тэргийг сайн машин мэтээр надад зарсан байсан. Тухайн үед би Т.О**** т хэлж байсан. Түүнчлэн Т.О**** мөнгө нэхэмжлэх байсан ч би төлөхгүй.
Иймээс Т.О**** ийн гаргаж буй энэхүү нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлээс татгалзаж байна... гэжээ. (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
Хариуцагч Д.Э***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Би машинаа угаалгаж байгаад Т.О**** тэй таарсан. Т.О**** бид хоёр нэг орон сууцанд амьдардаг, бид хоёрын ах нар найзууд ер нь танилууд байсан учир Т.О**** машин оруулж ирж зардаг болсноо надад хэлсэн. Би 2024 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотоос Приүс-20 маркийн машин худалдаж авсан, машинаа Приүс-30 болгох сонирхолтой байгаагаа хэлсэн. Маргааш нь Т.О**** залгаад миний машиныг үзээч гэхэд ирж үзсэн. Би өөрийн машинаа 13,800,000 төгрөгөөр авсан гээд оноо хэлэхэд Т.О**** наймаа хийе гэж тохироод би гэрийнх нь гадаа очиж машинаа өгөөд дээрээс нь 2,800,000 төгрөгийг бэлнээр өгч наймаа хийсэн. Тэрний маргааш нь авто тээврийн төв дээр очиж нэр, номероо шилжүүлсэн. Гэтэл Т.О**** над руу залгаад ах таны машин үйлдвэрлэсэн нь 2011 он биш 2010 он юм байна. Ийм учраас та надад мөнгө нэмж өгөх хэрэгтэй байна гэсэн. Би Т.О**** тэй муу харилцаатай байгаагүй, таньдаг, ах, дүүгийн харилцаатай байсан учраас тухайн үедээ тодорхой хэмжээний хэдэн төгрөг өгч болох юм байна гэж бодсон. Би зундаа хөдөө орон нутаг руу ажлаар их явдаг учраас өөр машин авъя гэсэн бодолтой байсан. Приүс-30 машинаараа ийш тийшээ явахаар моторын тосгүй болчхоод тос нэмэхгүй бол мотор нь цохих гээд байдаг байсан. Тэрийг би Т.О**** т хэлж байсан. Тэгээд машинаа хотод аваачиж өөр машинаа зөрүүнд өгөхөөр болсон чинь авах гэж байгаа хүн маань үзлэг оношилгоонд оруулна гээд үзүүлтэл Т.О**** ээс авсан машин бүрэн бус техник болж таарсан. Учир нь тухайн машины нүүрсэн яндан буюу орги янданг нь авч труба гагнасан байсан. Аймаг, хотод оношилгоо, үйлчилгээнд тэнцэхгүй бүрэн бус машиныг надад Т.О**** зарсан байсан. Үүнийг би бас тухайн үед Т.О**** т ахын дүү ийм машин өгчихсөн байна шүү дээ гэж хэлэхэд надад өө тийм ээ, би бас мэдээгүй авсан гэж хэлсэн. Би тэр машинд шинээр орги янданг нь 1,860,000 төгрөгөөр авч тавьсан. Тэрийг машины мөнгөндөө оруулсан. Таньж мэддэг хүнийхээ хувьд Т.О**** хуншгүй зан гаргасан. Хоёрдугаарт Т.О**** т би мөнгө нэмж өгнө гэж хэлээгүй. Эхэлж тохирчхоод дараа нь хуучин юм байна ахаа дээр нь та хэдэн төгрөг нэмж өгөөч гэсэн. Ийм учраас би энэ хүнд мөнгө өгөх нь битгий хэл мөнгө авах ёстой гэж бодож байна .. гэв.
.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 6 дахь тал), Т.О**** ийн иргэний үнэмлэхний хуулбар (хавтаст хэргийн 7 дахь тал), Т.О**** ийн шүүхэд гаргасан Т.О**** ийн эзэмшлийн Iphone 14 промакс гар утасны мессэнжерт байгаа өмнө нь Д.Э***** нэртэй, одоогоор Мөнхтэнгэр нэртэй мессенжер чатанд үзлэг хийлгэх тухай хүсэлт(хавтаст хэргийн 20 дахь тал),
Хариуцагчаас: Д.Э***** ын хариу тайлбар (хавтаст хэргийн 18 дахь тал), иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 19 дэх тал) зэргийг гаргаж өгсөн.
Шүүх: Нэхэмжлэгч Т.О**** ийн хүсэлтээр Т.О**** ийн эзэмшлийн Iphone 14 промакс гар утасны мессэнжерт байгаа өмнө нь Д.Э***** нэртэй, одоогоор Мөнхтэнгэр нэртэй мессенжер чатанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 27-30 дахь тал) зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгч Т.О**** нь хариуцагч Д.Э***** од нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр приус 30 маркийн автомашиныг 15,800,000 төгрөгөөр худалдахаар, хариуцагч Д.Э***** нь нэхэмжлэгч Т.О**** ээс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр приус 30 маркийн автомашиныг 15,800,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, тус приус 30 маркийн автомашины үнэд тооцон приус 20 маркийн автомашиныг өгч зөрүү төлбөрт 2,800,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.О**** приус 30 маркийн автомашиныг 15,800,000 төгрөгөөр худалдахдаа Д.Э***** ын өөрийнх нь эзэмшиж байсан Приүс-20 машиныг 11,000,000 төгрөгөөр тооцон авч зөрүү 2,800,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 4 дүгээр сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцож наймаа хийсэн бөгөөд одоо үлдэгдэл 2,000,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч Д.Э***** нь приус 30 маркийн автомашиныг 15,800,000 төгрөгөөр худалдан авахаар болж өөрийн эзэмшлийн приус 20 маркийн автомашиныг өгч нэмж 2,800,000 төгрөгийг бэлнээр өгсөн, приус 20 маркийн автомашиныг анх тохирсон үнээсээ он хуучин гэж үнэ нэмэхэд нь би боломжоороо төлье гэсэн, гэтэл Т.О**** ээс авсан приус 30 маркийн автомашин биет байдлын доголдолтой байсан гэж маргасан байна.
Талууд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр приус 30 маркийн автомашиныг 15,800,000 төгрөгөөр худалдах, худалдан авах үйл баримттай маргаагүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Т.О**** нь хариуцагч Д.Э***** од биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй приус 30 маркийн автомашиныг түүнтэй холбоотой бичиг баримтын хамт шилжүүлэх үүрэгтэй байна.
Харин хариуцагч Д.Э***** нь нэхэмжлэгч Т.О**** т биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй приус 20 маркийн автомашиныг түүнтэй холбоотой бичиг баримтын хамт шилжүүлэх, бэлнээр 2,800,000 төгрөгийг өгөх, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43 дугаар зүйлийн 43.1.1-т Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохирсон, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Т.О**** , хариуцагч Д.Э***** нарын хооронд худалдах, худалдан авах болон арилжааны гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт тус тус заасан худалдах, худалдан авах болон арилжааны гэрээний шинжийн аль алиныг агуулсан холимог гэрээний харилцаа үүссэн.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасны дагуу талуудын байгуулсан гэрээний дийлэнх хэсэгт харилцан эд зүйлс солилцохоор тохиролцсоныг мөн хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.
Хариуцагч Д.Э***** нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар 6 сарын дотор худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагын аль нэгийг гаргахаар хуульд заажээ.
Хариуцагч Д.Э***** нь Т.О**** ээс авсан приус 30 маркийн автомашин биет байдлын доголдолтой автомашин байсныг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасны дагуу Т.О**** т утсаар мэдэгдсэн гэж, өөрийн эзэмшлийн приус 20 маркийн автомашиныг 13,000,000 төгрөгөөр тооцож өгсөн гэж мэтгэлцэж байх боловч хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар хариуцагч биет байдлын доголдолтой автомашин байсан, өөрийн приус 20 автомашиныг 13,000,000 төгрөгөөр тооцож приус 30 маркийн автомашины үнэд тооцсоноо нотлоогүй байна гэж үзлээ.
Тодруулбал хавтаст хэргийн 27-30 дугаар талд авагдсан Т.О**** ийн 88068725 дугаартай Iphone 14 промакс гар утасны Т***** ийн О**** нэртэй мессенжер цэсний М*** Т*** нэртэй хэрэглэгчтэй харилцсан чатанд үзлэг хийсэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 27 минутад цагаан өнгийн приус-30 маркийн 6 ширхэг фото зургийг Т***** ийн О**** ээс М*** Т*** гэх хаягтай хүн рүү явуулсан байна.
03 дугаар сарын 18-ны өдөр эр цэргийн баярын мэндийн М*** Т*** гэх хаягаас Т***** ийн О**** гэх хаяг руу явуулсан байна.
03 дугаар сарын 26-ны өдрийн 08 цаг 26 минутад: Сайхан амарсан уу, өглөөний мэнд, ****** Т***** ийн О**** гэх мессежийг Т***** ийн О**** ээс М*** Т*** гэх хаяг руу илгээсэн байна. М*** Т*** гэх хаягаас хэд билээ гэх чат ирсэн байна. Т***** ийн О**** ээс 2,000,000 ах гээд лайк дарсан байна. ..
4 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 08 минутад Т***** ийн О**** ээс М*** Т*** гэх хаяг руу өдрийн мэнд ах, машины үлдэгдэл тооцоогоо хийгээд өгөөрэй, яаралтай хэрэгтэй байна ****** О**** гэх чатыг илгээсэн байна.
4 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цаг 54 минутад М*** Т*** гэх хаягаас лайк дарсан байна.
4 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цаг 53 минутад Т***** ийн О**** ээс үлдэгдлээ хийгээд өгөөрэй ах яаралтай мөнгөний хэрэг болоод байнаа гэх чатыг илгээхэд М*** Т*** гэх хаягаас хариуд За. Ах нь хөдөөгүүр яваад байна гэх хариуг илгээсэн байна.
4 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цаг 55 минутад Т***** ийн О**** ээс Хөх тэнгэр гэх хаяг руу лайк дарсан байна.
4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цаг 06 минутад Т***** ийн О**** ээс байна уу ах гэх чатыг илгээсэн байна.
5 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 23 минутад ****** тоот дансны дугаарыг илгээхэд тухайн чатанд М*** Т*** лайк дарсан байна.
5 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 51 минутад Т***** ийн О**** ээс байна уу ах юу болж байнаа гэх чатыг илгээсэн байна.
5 дугаар сарын 15-ны өдрийн 8 цаг 46 минутад Т***** ийн О**** ээс байна уу ах мөнгө хэрэгтэй байнаа ах хийгээд өгөөч ****** гэх чатыг илгээсэн байна.
5 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 12 минутад М*** Т*** ээс лайк дарсан байна.
5 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 01 минутад Т***** ийн О**** ээс дууд чатаар /voice/: Өглөөний мэнд ах, мөнгөө авмаар байна ах, мөнгө хэрэгтэй байна, удлаа шүү дээ, яг хэзээ өгөх юм бэ ах гэх дууд чатаар /voice/ илгээсэн байна.
5 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 52 минутад М*** Т*** гэх хаягаас дууд чатаар /voice/-оор Сайн уу ахын дүү ах нь хөдөө явж байгаад ирлээ. Даруйхан өгнөө, санаа зоволтгүй байж байгаарай ахын дүү гэх дууд чатаар /voice/ илгээсэн байна.
6 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 27 минутад Т***** ийн О**** ээс Сайхан амар уу ахаа нөгөөх нь юу болж байна. Эхнэрийнх нь амралтын мөнгө одоо орно биз дээ гэх чатыг илгээсэн байна.
6 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 08 минутад Т***** ийн О**** ээс байна уу ах аа мөнгө хэрэгтэй байнаа ах яаралтай гэх чатыг илгээсэн байна.
6 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 44 минутад М*** Т*** гэх хаягаас Hi, өнөө маргаашгүй өгнө хэсэг байж байгаарай гэх чатыг Т***** ийн О**** гэх хаяг руу илгээхэд Т***** ийн О**** гэх хаягаас сайн уу юу болж байна Ууганаа ах эхнэр энэ тэр уурлаад лайтай байнаа мөнгөө авмаар байнаа гэх хариу илгээсэн байна.
7 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 04 минутад Т***** ийн О**** ээс байна уу ах гэх чатыг М*** Т*** гэх хаяг руу илгээхэд М*** Т*** ээс байнаа байна өнөөдөр гэх хариу чатыг илгээхэд Т***** ийн О**** ээс за ахаа тэгээч дүүд нь маш их хэрэгтэй байна ****** гэх чатыг илгээхэд М*** Т*** ээс лайк дарсан байна.
7 дугаар сарын 01-ний өдрийн 15 цаг 02 минутад Т***** ийн О**** ээс болж байна уу ах гэх чатыг М*** Т*** гэх хаяг руу илгээсэн байна.
7 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг 38 минутад Т***** ийн О**** ээс за юу болж байна ахаа гэх чатыг М*** Т*** гэх хаяг руу илгээсэн байна.
7 дугаар сарын 09-ний өдрийн 12 цаг 37 минутад Т***** ийн О**** ээс байна уу ах гэх чатыг Хөх тэнгэр гэх хаяг руу илгээсэн байна.
7 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 58 минутад М*** Т*** гэх хаягаас Hi, ах нь хөдөө явнаа гэх чатыг Т***** ийн О**** гэх хаяг руу илгээсэн байна.
7 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 57 минутад Т***** ийн О**** гэх хаягаас сайн уу ах гэх чатыг М*** Т*** гэх хаяг руу илгээхэд хариуд нь сайн уу? Сонин юу байна гэх чатыг хариуг илгээхэд Т***** ийн О**** ээс тайвандаа ах тооцоо мөнгөө хийгээд өгөөч гэх хариуг илгээсэн байна.
7 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 41 минутад Т***** ийн О**** ээс өглөөний мэндээ ах мөнгөө 500 эсхүл саяар нь ч юм уу боломжоороо хуваагаад хийгээд өгөөч хэрэгтэй байнаа ахаа ****** гэх чатыг илгээсэн байна.
7 дугаар сарын 26-ны өдрийн 21 цаг 17 минутад Т***** ийн О**** ээс сайнуу ах гэх чатыг М*** Т*** гэх хаяг руу илгээсэн байна.
7 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 26 минутад Т***** ийн О**** ээс байна уу ах гэх чатыг М*** Т*** гэх хаяг руу илгээсэн байна.
8 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 31 минутад Т***** ийн О**** ээс өглөөний мэндээ ах та бэлэн боломжгүй байгаад байвал ганц гайгүй идэшний юм болгочих юм уу гэх чатыг илгээхэд М*** Т*** гэх хаяг тухайн чатыг үзээгүй, нээж хараагүй байна. гэх тэмдэглэл авагдсан байх тул хариуцагч Д.Э***** нь өөрийн эзэмшлийн приус 20 маркийн автомашиныг 13,000,000 төгрөгөөр тохирч приус 30 автомашины үнэд тооцож өгсөн, мөн худалдан авсан приус 30 маркийн автомашин нь биет байдлын доголдолтой эд хөрөнгө байсныг Т.О**** т мэдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч Д.Э***** нь өөрийн тайлбараа нотлох болон няцаах баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Д.Э***** нь өөрийн эзэмшлийн приус 20 маркийн автомашинаа 13,000,000 төгрөгөөр тооцож приус 30 маркийн автомашины үнэд тооцож өгсөн, мөн худалдан авсан приус 30 маркийн автомашин нь биет байдлын доголдолтой автомашин байсан талаарх үйл баримт, биет байдлын доголдолтой автомашин байсан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн болохоо нотлох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Э***** нь өөрийн эзэмшлийн приус 20 маркийн автомашинаа 13,000,000 төгрөгөөр тооцож приус 30 маркийн автомашины үнэд өгсөн, мөн худалдан авсан приус 30 маркийн автомашин нь биет байдлын доголдолтой автомашин байсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэлээ бичсэн байх боловч энэ талаар нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Т.О**** ийн приус 30 маркийн автомашиныг 15,800,000 төгрөгөөр худалдахдаа Д.Э***** ын өөрийнх нь эзэмшиж байсан Приус-20 машиныг 11,000,000 төгрөгөөр тооцон авч зөрүү 2,800,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 4 дүгээр сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцож наймаа хийсэн талаарх нэхэмжлэгчийн тайлбар, мэдүүлэг, мессенжер чатанд үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагч Д.Э***** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Т.О**** ийн тайлбарыг үндэслэл бүхий байна гэж үзлээ.
Тодруудбал нэхэмжлэгч Т.О**** нь хариуцагч Д.Э***** оос автомашины үлдэгдэл үнэ 2,000,000 төгрөгийг удаа дараа өгөхийг сануулж хэлж байсан талаарх тайлбар нь хариуцагч Д.Э***** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Ах мөнгө байвал өгөөч гэж чат бичдэг, утсаар ярьдаг байсан.. Би байнга чат уншдаггүй. Харахаар тийм чат ирчихсэн байдаг байсан. Заримдаа хөдөө явж байхад бичсэн байхаар нь хөдөө явж байна гэж хариу бичсэн байгаа байх. Сүүлдээ идэшний үхэр өгчих гэсэн байхаар нь энэ эвгүй байдалтай болж байгаа юм байна гэж бодсон... гэх тайлбар, мессенжер чатанд үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбар мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг хариуцагч Д.Э***** од 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхээс тайлбарлан танилцуулсан байна. (хавтаст хэргийн 13-14, 17 дахь тал) Мөн шүүх хуралдаанд зохигчид хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг тайлбарлан өгсөн.
Хариуцагч Д.Э***** нь хуулиар олгосон эрх, үүргээ ойлгон ухамсарлаж шүүхэд хариу тайлбараа өгсөн, товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирж, шүүх хуралдаанд нэмж гаргаж өгөх нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаархи санал хүсэлт байхгүй гэж тайлбарласан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь автомашины үлдэгдэл үнэ 2,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Д.Э***** оос приус 30 маркийн автомашины үлдэгдэл үнэ 2,000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.О**** т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.О**** ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 (дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э***** оос 46,950 (дөчин зургаан мянга есөн зуун тавь) гаргуулж нэхэмжлэгч Т.О**** т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Д.Э***** оос авто машины үлдэгдэл үнэ 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.О**** т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .О**** ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 (дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э***** оос 46,950 (дөчин зургаан мянга есөн зуун тавь) гаргуулж нэхэмжлэгч Т.О**** т олгосугай.х
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН