Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/05

 

Л.Л*******ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор П.Шижиртуяа,

Шүүгдэгч Л.Л******* /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.А*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нарыг оролцуулан

Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэлийн даргалж хийсэн 20******* оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20*******/ШЦТ/268 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Л*******, түүний өмгөөлөгч Ч.О*******, Ж.А******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Л*******ид холбогдох эрүүгийн *******15000000075 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Л*******ын Л*******.

Л.Л******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс Б******* аймгийн С******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Т*******гийн Х******* -ийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/******* дугаартай тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дунд ангийн сургалтын менежерийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр, ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар буюу 337,080 төгрөгөөр олгохоор шийдвэрлэж, улмаар Т.Х*******эд олгогдсон 2020 оны 9, 10, 11 дүгээр сарын ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл 40 хувийн цалингаас 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Т.Х*******ийн Төрийн банк дахь 1211000 дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банк дахь 527909 дугаарын дансанд 134,000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус сургуулийн бага ангийн багш С.Лын Хаан банк дахь 527906 дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банк дахь 527909 дугаарын дансанд 130,000 төгрөгийг буюу нийт 264,000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Б******* аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлд заасныг тус тус журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч  Л*******ын Л*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйл, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л******* нь шүүхээс оногдуулсан 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Л*******ид сануулж,

Шүүгдэгч Л.Л******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л*******ид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Л*******ийн 20******* оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б******* аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын Төрийн сан дахь 100040015402 дугаарын дансанд шилжүүлсэн 264,000 (хоёр зуун жаран дөрвөн мянга) төгрөгийг буцаан гаргуулж хохирогч Б******* аймгийн С******* сумын М багт оршин суух Т*******гийн Х******* -ийн Төрийн банкны 1211000 дугаарын дансанд олгож,

Шүүгдэгч Л.Л******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Т.Х******* гомдол, саналгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Л*******, түүний өмгөөлөгч Ч.О*******, Ж.А******* нар нь давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хохирогч Т.Х*******ийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1-т "шүүх хуралдаанд дуудан ирүүлэх хүний нэр" -ийг тусгана гэж заасны дагуу тус шүүхийн 20******* оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 163 дугаар захирамжаар хохирогч Т.Х*******ийг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн. Мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1 "шүүх хуралдаанд хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно" гэж заасан байхад Т.Х*******ийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн, хохирогчоос нэмэлт асуулт асуух, түүний байр суурийг сонсох, хэргийн бодит байдлын талаар харьцуулсан хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл байдлыг олгоогүй, талуудыг мэтгэлцэх эрхээр хангаагүйд гомдолтой байна.

Гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч болохыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг. Гэтэл хохирогч Т.Х*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон 20*******.07.01-ний өдрийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй, өөрийгөө хохирогч мөн биш эсэхийг ч мэдээгүй, яаж хохирсноо ч мэдэхгүй, ямар учраас 40 хувийн нэмэгдэл авсан болохоо ч мэдээгүй гэх зэргээр илэрхийлдэг. Энэ нь хохирогчид тухайн хэрэгт эдлэх эрх үүргийн талаар эрх бүхий албан тушаалтан бүрэн гүйцэт тайлбарлаж өгөөгүй байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан болно. Тухайн хэрэгт нийтийн эрх ашиг, албаны эрх мэдэл аливаа хэлбэрээр хөндөгдөөгүй, шүүгдэгчийн сэдэлт, санаа зорилго нь хор уршигт зориуд хүсэж хүргэсэн шинжийг агуулсан эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдлыг бодитоор үнэлээгүй. Шүүгдэгч Л.Л******* нь хохирогч Т.Х*******ийг сургалтын менежерээр томилохдоо албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй, өөртөө давуу байдал олгох зорилгыг агуулж түүнийг томилоогүй. Л.Л******* нь Т.Х*******ийг томилох, мөн түүнд 40 хүртэл хувиар нэмэгдэл олгох эрхийг түүнд олгосон. Харин Т.Х******* нь өөрийн цалин хөлсийг х яаж, хэрхэн зарцуулах, хэнээс туслалцаа авах нь түүний эрхийн асуудал бөгөөд уг харилцаа талуудын сайн дурын үндсэн дээрээс үүссэн байна.

Тухайн хэрэгт Т.Х******* гэх агуулгатай 130,000 төгрөгийн гүйлгээ болгон тухайн хэргийн хохирлын мөнгө гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тухайлбал 2020.11.02-ны өдөр С.Лын данснаас Л.Л*******ийн дансанд орсон 130,000 төгрөг нь тус хэргийн хохиролд хамаарах эсэх асуудлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй, нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадварт дүгнэлт өгөхөд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогддог. Тухайлбал 2020.09.30-ны өдрийн тус сургуулийн Нийгмийн ажилтан Х.Дээс орсон 500,000 төгрөгийн гүйлгээ, 2020.10.28-ны өдрийн Нягтлан бодогч Д.Ц-аас орсон 100,000 төгрөгийн гүйлгээ, 2020.10.30-ний өдрийн Бага ангийн багш Цоос орсон 130,000 төгрөгийн гүйлгээ гэх мэт гүйлгээнүүд нь шүүгдэгч Л.Л*******ийн хэлсэнчлэн "багш ажилчдад наймаа хийж бараа борлуулдаг байсан" гэх мэдүүлгийн эх сурвалжийг нотолж байхад энэ талаар ямар ч анхаарал хандуулаагүй, мөн өмгөөлөгчдийн илэрхийлж буй тайлбар, дүгнэлтийг хэрхэн няцааж үгүйсгэж байгаа талаар хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй.

Иймд Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20*******/ШЦТ/268 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.А******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гомдлыг хүлээн авснаас хойш шийдвэрлэх хүртэлх хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдах ёстой. Гэтэл Авлигатай тэмцэх газарт хүмүүс маш олон гомдлыг гаргадаг ганц Т.Х*******ийн данс руу мөнгө орсон учраас өнөөдөр Л.Л******* гэдэг хүн шалгагдаж байна. Гомдолдоо нэр хаягийг хуульд заасны дагуу гомдол гаргагч бичээгүй. Хууль бусаар маш олон гомдлыг шалгаж байгаа боловч энэ гомдол үндэслэлгүй байна гэдэг байдлаар тухайн гомдлуудыг цааш нь шалгаагүй. Т.Х******* гэдэг хүнээс мөнгө Л.Л*******ийн дансанд орсон нөхцөл байдлаас болж Л.Л******* буруудаж байна. Байрны мөнгө, хулдаасны мөнгө, бэлнээр өгсөн, угаалгын машиныг бусад хүнд өгсөн гэх байдлаар бүртгэж, гомдол гаргах нэрээ өгөөгүй хүмүүс ямар хариуцлага хүлээх юм бэ? энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн прокурорын зүгээс хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай дурдаж байна. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээсээ шүүгдэгч хэзээд татгалзаж болно. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх баталгаа болдог. Гэтэл эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа учраас үүнийг шүүх харгалзан үзнэ үү. Мөн өмнөх саналаа дэмжиж байна” гэв.

 

Прокурор П.Шижиртуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, оролцох эрхийг нь хангаагүй гэдэг тайлбар гаргаж байна. Энэ тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байна. 20******* оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 163 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл байна. Уг тэмдэглэлд шүүх хуралдаанд оролцогч шүүгдэгч Л.Л*******, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээсээ татгалзаж хэргийг ердийн журмаар шийдвэрлэх талаар шүүхээс захирамж гарсан. Шүүх хуралдаанд шүүгдэгч гэнэт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж байгаа учраас хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлье, ингэхдээ шүүх хуралдаанд хохирогч Т.Х*******ийг оролцуулъя гэдэг саналыг 20******* оны өдрийн 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан. 20******* оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогч Т.Х******* өөрийн биеэр  оролцсон. 20******* оны 12 дугаар сарын 09-ний өдөр хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Уг шүүх хуралдаанд шүүх хуралдаан даргалагчийн зүгээс оролцогч нараас ирцтэй холбоотой санал хүсэлт байна уу? гэж асуухад оролцогч нарын зүгээс хохирогч Т.Х*******ийг оролцуулах талаар огт санал, хүсэлт гаргаагүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн эрх, үүргийг эрх бүхий албан тушаалтан бүрэн тайлбарлаж өгөөгүй гэх зүйл ярьж байна. Хохирогч эрхээ хэрхэн ямар байдлаар эдэлсэн бэ гэдэг нь хэргийг хянаж байгаа прокурорын хувьд цаасан дээр тусгагдсан баримтаар үндэслэнэ. Хохирогчийн зүгээс ямар нэгэн байдлаар миний эрхийг хангасангүй, эрхийг минь хязгаарлаж, ноцтой зөрчлөө гэдэг гомдол хүсэлтийг прокурорт гаргаагүй. 20******* оны 04 дүгээр сарын *******-ний өдөр Т.Х*******ийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. Хохирогчоос мэдүүлэг авахдаа түүнд эрх, үүргийг тайлбарлаж, хууль сануулсан баримтад гарын үсэг зурсан байна. Шүүгдэгч Л.Л*******ийг гэм буруутайд тооцоод байгаа асуудал буюу эрх мэдэл, албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал үүсгэсэн гэх үндэслэлээр буруутгагдсан. ... Хохирогчоор тогтоох явцад Т.Х******* тухайн нөхцөл байдлын талаар мэдүүлэхдээ 2 удаагийн давтамжтай үйлдлээр шүүгдэгч Л.Л*******ийн данс руу мөнгө шилжүүлсэн. Үлдэгдэл 134.000 мянган төгрөгийг шүүгдэгч Л.Л*******ийн данс руу өөрөө биечлэн шилжүүлсэн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн. ...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан шүүгдэгч Л.Л*******ийн дансанд орсон ойролцоо дүн бүхий мөнгөнүүдийг шалгаагүй гэх агуулга бүхий зүйл ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын талаар тусгагдсан байдаг. Прокуророос шүүгдэгч Л.Л*******ийг эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан ашигласан, өөрт давуу байдал бий болгосон гэдэг гэмт хэрэгт холбогдуулан, эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Тухайн шүүгдэгчийн хувийн дансанд орсон мөнгө болгоныг шалгах нь хэрэгт хамааралгүй. Анх гомдол гаргахдаа 264.000 төгрөгтэй холбоотой асуудал байсан учраас уг асуудлын хүрэ хэрэг шалгагдсан. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хязгаарлагдана. Шүүгдэгч Л.Л******* нь анх хохирогч Т.Х*******эд дунд ангийн менежерийн ажлыг хавсран гүйцэтгүүлэх талаар санал тавьсан. Хохирогч Т.Х*******ийн хувьд хавсран гүйцэтгэх тушаал гарч байгаа талаар мэдээгүй, хавсран гүйцэтгэх цалин авч, Л.Л*******ийн зүгээс нөгөө мөнгөнөөсөө өгөөрэй гэх саналыг надад тавьсан гэдгийг хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн. Тухайн ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг Т.Х*******ийн хувьд хуулиар хориглосон зүйлгүйгээр бүрэн дүүрэн авах байсан. Ажил үүргийг бүрэн гүйцэтгэж чадахгүй байна, би заримыг нь гүйцэтгэж байна гэдэг үндэслэлээр Т.Х******* 70 хувиа аваад үлдсэн хувийг нь Л.Л******* авах хууль, эрх зүйн зохицуулалт огт байхгүй.

Иймд Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  268 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг давж заалдах шатын шүүхэд илэрхийлж байна. Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Л*******, түүний өмгөөлөгч Ч.О*******, Ж.А******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

3.Шүүгдэгч Л.Л******* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс Б******* аймгийн С******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх үедээ тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Т.Х*******ийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дунд ангийн сургалтын менежерийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилж, ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хувиар буюу 337,080 төгрөгөөр олгохоор шийдвэрлэж улмаар Т.Х*******эд олгогдсон 2020 оны 9, 10, 11 дүгээр сарын ажил хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл 40 хувийн цалингаас 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Т.Х*******ийн Төрийн банк дахь 1211000 дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банк дахь 527909 дугаарын дансанд 134,000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус сургуулийн бага ангийн багш С.Лын Хаан банк дахь 527906 дугаарын дансаар дамжуулан өөрийн Хаан банк дахь 527909 дугаарын дансанд 130,000 төгрөгийг буюу нийт 264,000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь:

шүүгдэгч Л.Л*******ийн 20******* оны 07 дугаар сарын 01-ний өдрийн /ТЭ/163/20*******/ШЦТ/135 дугаартай тэмдэглэл/ анхан шатны шүүх хуралдаанд “Би бага ангийн багш Х*******тэй олон жил хамт ажилласан. Би ингээд байж байгаадаа үнэхээр их харамсаж байна. Би бүх насаараа үнэн зөв байхыг хичээж ирсэн. 50 гаруй насны босгон дээр ийм зүйл болсонд үнэхээр их гайхаж бас айж байна. Тухайн үед намайг захирал болсны дараа сургалтын менежер байхгүй, хамаг ажил цалгардаж байсан болохоор яалт ч үгүй би дунд болон ахлах ангийнхны хичээлийн хөтөлбөр, хуваарь зэргийг хариуцан баталж сургалтын менежерийн ажлыг хийж байсан. Тэгээд Т.Х*******эд болохоор бусад ахуйн болон албаны чанартай ажлуудыг хариуцуулаад сургалтын менежер хийлгэсэн. Тэгэхдээ би Т.Х*******эд чамд ажил хавсран гүйцэтгэсний 40%-ийн нэмэгдэл олгоё гэж хэлсэн. Эхний мөнгөн шилжүүлгийн хувьд би өөрийнхөө хийсэн ажлын хөлсийг авч байна гэж бодсон” гэх тайлбар,

хохирогч Т.Х*******ийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан“... 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр захирал өрөөндөө дуудаад “чи одооноос эхлээд дунд ангийн менежерийн ажлыг хамтад нь хавсран хий” гэх үүрэг өгсөн... хамгийн эхний цалин буухаас өмнө би багш нарынхаа бэлтгэлийг баталж байсан юм чинь хавсарсны нэмэгдэл цалингийн талыг авна гэсэн” гэх мэдүүлэг,

гэрч Т.Цгийн “2020 онд манай сургууль дээр яриа гараад нягтлан, менежер захирлын хооронд маргаан үүсэж байсан... маргааны дараа Х******* багш надад цалин нэмж авдаг байсан талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Л22.1ын “...Х******* над руу мөнгө шилжүүлээд би захирал руу шилжүүлсэн бол уг Х*******ийн захиралд өгөх ёстой мөнгийг дамжуулсан байх, ямар учиртай мөнгө байсан эсэхийг нь санахгүй байна” гэх мэдүүлэг, гэрч  Д.Ц-ийн “...Бага ангийн менежер Т.Х******* нь дунд ангийн менежерийн ажлыг хавсран гүйцэтгэж 40 хувийн нэмэгдэл цалинг 2020 оны 09, 10, 11 дүгээр саруудад тус тус авсан. Нэг сарын нэмэгдэл нь 337,081 төгрөг, нийт 1,011,*******3 төгрөг болж байна... хавсран гүйцэтгэх тушаалын дагуу дээрх цаг хугацаанд би цалинг нь Т.Х*******ийн данс руу хууль, дүрмийн дагуу шилжүүлсэн. Би Т.Х*******ээс бусад хүмүүс ажил хавсран гүйцэтгээд 20 хувь авч байхад чи яагаад 40 хувийн нэмэгдлийг авч байгаа юм бэ? гэхэд захирал Л.Л******* өөрөө хийсэн ажлынхаа хувийг авдаг ш дээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

“Т.Х*******ээр ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал, Т.Х*******ийн цалингийн хүснэгт, Л.Л*******ийн ХААН банкин дахь 527909 дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Л.Л*******ийн ХААН банкин дахь 527909 дугаартай дансны хуулга, Т.Х*******ийн Төрийн банкин дахь 12110006 дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, Л.Л*******ийн албан тушаалын тодорхойлолт, Л.Л*******оос 20******* оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 264,000 төгрөгийг Б******* аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын Төрийн сан дахь 100040015402 дугаарын дансанд шилжүүлсэн баримт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

4.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрэ шүүгдэгч Л.Л*******ийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Л.Л*******ийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь “...хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, тухайн хэрэгт нийтийн ашиг сонирхол хөндөөгүй, шүүгдэгчийн сэдэл, санаа зорилго нь хор уршигт зориуд хүргэсэн шинжийг агуулсан эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, хохирогчид тухайн хэрэгт эдлэх эрх үүргийн талаар эрх бүхий албан тушаалтан бүрэн гүйцэт тайлбарлаж өгөөгүй, Х******* гэх агуулгатай 130,000 төгрөгийн гүйлгээ болгон тухайн хэргийн хохирол гэх хангалттай нотлох баримт байхгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

6.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ бүлэгт заасан шүүх хуралдаанд шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч, шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно”, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй”, 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч Т.Х******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг гаргаагүй бөгөөд хэргийг хянан хэлэлцэх анхан шатны шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны ирцтэй холбоотой саналыг асуухад хэргийн оролцогчид санал гаргаагүй талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх  тул шүүгдэгчийн өмгөөлөгчдийн хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх гомдол үндэслэлгүй байна.

 

7.Хохирогч Т.Х*******эд 20******* оны 04 дүгээр сарын *******-ний өдөр хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг танилцуулж, түүнд эрх, үүргийг тайлбарлаж өгсөн талаарх баримт 2 дугаар хавтаст хэргийн 46-48 дахь талд авагдсан байгаа нь хохирогчид эрх, үүргийг тайлбарласан гэж үзнэ.

 

8.Хэрэгт авагдсан Б******* аймгийн С******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/******* дугаартай тушаалаар Т.Х*******ийг ажил хавсруулан гүйцэтгүүлэхээр томилсон байна. Энэхүү тушаал хуульд нийцсэн бөгөөд Т.Х******* нь дунд ангийн сургалтын менежерийн ажлыг хавсран гүйцэтгэх эрх бүхий субъект байжээ. Харин шүүгдэгч Л.Л******* нь Т.Х*******ийн ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл цалингаас өөрийн хийсэн ажлын хөлс гэж үзэн Т.Х*******ээс 2 удаагийн дансны гүйгээгээр 264,000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийг зөрчсөн буюу өөртөө давуу байдал бий болгосон байна.

 

9.Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрэ явагддаг тул шүүгдэгч Л.Л*******ийн дансанд Х.Дээс орсон 500,000 төгрөг, Д.Ц-аас орсон 100,000 төгрөг, Цоос орсон 130,000 төгрөгийн орлогын гүйлгэ шүүхээс дүгнэлт хийх эрх зүйн үндэслэлгүй.

 

10.Иймд шүүгдэгч Л.Л*******, түүний өмгөөлөгч Ч.О*******, Ж.А******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л.Л*******, түүний өмгөөлөгч Ч.О*******, Ж.А******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20*******/ШЦТ/268 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ

 

                               ШҮҮГЧИД                                Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                               Л.ХИШИГДЭЛГЭР