Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 320/ШШ2025/01390

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч: Х*** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар,

Хариуцагч:  Г**** ийн Б***** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 4,771,142.92 төгрөг, зээлийн хүү 347,598.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,439.62 төгрөг, нийт 5,122,181.12 (таван сая нэг зуун хорин хоёр мянга нэг зуун наян нэг) төгрөг (арван хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 320/2025/01549/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Х*** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Б***** нь нэхэмжлэгч Х*** Б**** ХК-тай 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр №ЗГ/59722524 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийн зээлийн жилийн 18,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан байна.

Мөн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 100,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 17 сарын хугацаатай, 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 17 сарын хугацаатай, 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 100,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 550,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай, 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай, 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 22 сарын хугацаатай, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 150,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 26 сарын хугацаатай, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 100,000 төгрөгийн зээлийн жилийн 20,4 хувийн хүүтэй, 26 сарын хугацаатай буюу 19 удаагийн үйлдлээр нийт 4,550,000 төгрөгийн онлайн цалингийн зээл нэмж авсан байна.

Дээрх дурдсан онлайн цалингийн зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтэгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.

Дээрх зээлийн барьцаанд өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо баталгаажуулсан байна.

Зээлдэгч 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 278,857.08 төгрөг, зээлийн хүүд 283,468.97 төгрөг, нийт 562,326.05 төгрөгийг төлсөн байна.

Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 98 хоног хугацаа хэтрүүлсэн төлөлт хийгээгүй ба үндсэн зээлийн үлдэгдэл 4,771,142.92 төгрөг, зээлийн хүү 347,598.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,439.62 төгрөг, нийт 5,122,181.12 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээний 6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна гэжээ.

2. Хариуцагч Г.Б***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б***** нь Хаан банкны нэхэмжлэлтэй Х*** Б**** ХК-ийн 5,122,181.12 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х*** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Г.Б***** ад холбогдуулан үндсэн зээл 4,771,142.92 төгрөг, зээлийн хүү 347,598.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,439.62 төгрөг, нийт 5,122,181.12 (таван сая нэг зуун хорин хоёр мянга нэг зуун наян нэг) төгрөг (арван хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б***** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Г.Б***** нь Хаан банкны нэхэмжлэлтэй Х*** Б**** ХК-ийн 5,122,181.12 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,905 (ерэн зургаан мянга есөн зуун тав) төгрөгийн тал хувь буюу 48,452.5 (дөчин найман мянга дөрвөн зуун тавих хоёр) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б***** аас 48,452.5 (дөчин найман мянга дөрвөн зуун тавих хоёр) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х*** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 4,771,142.92 төгрөг, зээлийн хүү 347,598.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,439.62 төгрөг, нийт 5,122,181.12 (таван сая нэг зуун хорин хоёр мянга нэг зуун наян нэг) төгрөг (арван хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,905 (ерэн зургаан мянга есөн зуун тав) төгрөгийн тал хувь буюу 48,452.5 (дөчин найман мянга дөрвөн зуун тавих хоёр) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б***** аас 48,452.5 (дөчин найман мянга дөрвөн зуун тавих хоёр) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Х*** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН