| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/03766/И |
| Дугаар | 191/ШШ2025/08785 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/08785
2025 10 16 191/ШШ2025/08785
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах ******* банк ХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: *******/-т холбогдох,
Цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт 58,966,474.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.******* нь тус банктай 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ******* тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр 50,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчид 50,000,000.00 төгрөгийн зээлийг олгосноор Цахим цалингийн зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээл 0.00 төгрөг, зээлийн хүүнд 0.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0.00 төгрөг тус тус төлсөн байна. Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан Зээл, зээлийн хүүний тооцоололд тусгав. Хариуцагчид Цахим цалингийн зээлийн гэрээ-гээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Хариуцагчаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн үүрэг болох үндсэн зээлийн өрийн үлдэгдэлд 50,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 8,746,849.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 219,624.00 төгрөг буюу нийт 58,966,474.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... Д.******* миний цахимаар авсан гэх энэхүү 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн МN500030003095017014 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-ний хувьд бодит байдал дээр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг хороо, гудамж, тоот хаягт оршин суух хаягтай П. /РД:/, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн хороо, 1 дүгээр ын гудамж, дугаар байр, 1 тоот хаягт оршин суух хаягтай Б. /РД:/ нарын ... чи ******* ******* ХК-д ажилладаг юм чинь чиний нэр дээр зээл асуудалгүй гарна, би нийгмийн Даатгалыг чинь барьцаалаад зээл хөөцөлдөөд аваад өгье, хүү төлбөр дээр нь санаа зовох юм байхгүй, зээлийн хэмжээ дээр асуудалгүй, дараа гарсан төлбөрийг нь бид бүрэн хариуцаж бүрэн барагдуулна ... гэх байдлаар иргэн надад итгэл төрүүлж, хуурч мэхлэх замаар миний хувийн мэдээлэл бүхий /e-mongolia/ апп-ийг ашиглан хувьдаа 06 дугаар сарын 11 хууль бусаар зээл авч зарцуулсан үйлдэл байдаг. Харин миний бие 2022 оны 11 дүгээр сараас ******* таван толгой ХК-д /тээврийн/ ажилтан хийж байгаа бөгөөд 14/14 хоногоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлаж ажилладаг учир эдгээр хүмүүсийг дээрх зээлийг төлж байгаа гэдэгт нь итгэж найдаж өнөөдрийг хүрсэн ба ******* банк ХК-ний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авсанаар Б., П. нар нь ямар ч зээл, зээлийн хүү төлөөгүй болохыг мэдсэн. Нөгөө талаас миний бие тус зээлийн зарцуулалтанд оролцоогүй, дээрх зээлийн гэрээтэй төлбөр мөнгөний асуудал нь хэрхэн явагдаж одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар ямар нэг мэдээлэл авч чадаагүй өнөөдрийг хүрсэн ба ******* банк ХК-ний зүгээс надад ямар нэг тодорхой тайлбар, мэдээ, мэдэгдэл өгөхгүй, зээлийг зогсоох арга хэмжээ авалгүй байсаар урт хугацааны их хэмжээний хүүгийн өр төлбөрт унах бодит аюулыг бий болгосонд гомдолтой байна. Мөн миний бие дээрх нэр бүхий хүмүүсийн гэмт хэргийн шинжтэй энэхүү үйлдлийн шалгуулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хэлтэст гомдол гаргасан байгаа бөгөөд улмаар тус цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул ******* банк ХК-ний 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн дугаар сарын 05-ны өдрийн үүрэгтэй холбоотой иргэний шүүхийн асуудлыг дээрх эрүүгийн хэргийн асуудал шийдэгдэх хүртэл тодорхой хугацаагаар түтгэлзүүлж өгнө үү гэж хүсэж байна. Б., П. нартай холбоотой гаргасан гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хэлтсийн мөрдөгч О. 11000650003984 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа болно.
Хариуцагч ******* овогтой ******* миний бие ******* банк ХК-ийн надаас нэхэмжилсэн 58,966,474 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт 58,966,474.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийхийг даалгах тухайгаа хийхийг даалгах ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн 58,966,474.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг удирдлага болгон
1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт 58,966,474.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 58,966,474.00 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Д.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452,783 төгрөгөөс 226,391.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 226,391.5 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-д буцаан олгож, хариуцагч Д.*******ас 226,391.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР