Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 106

2018 оны 06 сарын 11 өдөр                                            2018/ШЦТ/106                                                  Өмнөговь аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч В.Мын өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг

Шүүгдэгч Н.М өмгөөлөгч: И.Олонмөнх

Шүүгдэгч: В.М, Н.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

         Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.М, Н.М нарт холбогдох 1728000600075 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                Тодорхойлох нь:

        Шүүгдэгч В.М, Н.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 31-ээс 2017 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 15 давхар орон сууцны 62 тоотод хохирогч Х.Мын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       Шүүгдэгч В.М, Н.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 31-ээс 2017 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 15 давхар орон сууцны 62 тоотод байрлах В.Мын албан ажлын өрөөнд хохирогч Х.Мын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

        Хохирогч Х.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгт: 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг Баян булгийн 10-01 тоотод байрлах гэртээ байж байхад Өмнөговь аймгийн Монгол ардын намын хорооны дарга буюу Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Н над руу залгасан байсан. Тэр үед нь би 00-д байж байгаад гарч ирээд утсаа харчихаад Н.Ныг залгасан байхаар нь буцаагаад залгасан. Тэгсэн чинь Н.Н намайг 15 давхрын доор хүрээд ир гэж хэлсэн. Н.Н дарга бид хоёр ажлын шугамаар уулзалдах шаардлагатай байсан. Би өдөр нь Н.Н даргатай холбогдож байсан. Тэгээд Н.Н дарга завтай болохоороо хэлье. Тэгээд уулзъя гэж байсан. Тэгээд би 15 давхрын гадаа өөрийн компанийн жолооч Оюунбаатараар машин бариулаад 01-10 ӨМҮ улсын дугаартай Альпард маркийн машинтай очсон. Тэгээд уг байрны гадаа очоод Н.Н дарга руу залгаад ирчихлээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Н.Н дарга дээшээ 15 давхарт гараад ир гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа жолоочоо доор үлдээгээд дээшээ ганцаараа 15 давхарт гарч очсон. Тэгсэн чинь 15 давхрын хонгилд Н.Н дарга, Ваанчигийн В.М, Н.М, Хаан банкны захирал Энхбат, аймгийн Санхүүгийн хэлтсийн дарга Б.Н, бас нэг танихгүй залуу зэрэг хүмүүс хамтдаа зогсож байсан. Намайг очиход Ваанчигийн В.М намайг сайд ирлээ. Манай энэ дүү хүү чинь сайд болчихсон ш дээ гэж хэлээд угтсан. Тэгээд би бүгдтэй нь мэндлээд гар барьсан. Удалгүй В.М орцгооё гэж хэлээд В.Мын оффисын өрөө рүү тэнд байсан бүх хүмүүс орсон. Тэгээд бүгдээрээ хурлын ширээ тойроод сууцгаасан. Тэгсэн Энхбат нэг шил Мартел гэх нэртэй виски гаргасан. Энхбат хэлэхдээ Н.Н даргад зориулан гаргаж байгаа юм гэж хэлж байсан. Тэрийг Б.Н аягалж тойруулан бүгдээрээ адилхан хувааж уусан. Эхлээд бүгдээрээ сууж байхад ямар нэгэн хэрүүл маргаантай зүйл гараагүй. В.М намайг дүү ч сайд болсондоо Өмнөговийн бүх асуудлыг дүү хүү шийддэг болсон доо гэх мэтээр инээгээд надад хэлж байсан. Би тийм зүйл байхгүй ах яагаад ингээд байна гэж өмнөөс нь мөн хэлж байсан. Бас намайг сайтуудаар Ажнайн гурван дүү зодолдлоо гэж бичүүлсэн гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тийм зүйл бичээгүй та хий хоосон хардаж байна. Хавар над руу Ханбогдын Эрдэнэ-Очир яриад бас ийм зүйл асуусан. Би тэр дор нь Эрдэнэ-Очирыг Улаанбаатар хотод Тусгаар тогтнолын ордны ажлын өрөөнд дуудаж тэрхүү мэдээ мэдээллийг би бичээгүй юм байна гэдгийг холбогдох хүмүүстэй утсаар ярьж нотолсон тухайгаа В.М тайлбарласан. Миний бие нэр бүхий сайтуудыг ажиллуулдаг учраас намайг ингэж хардсан байх гэж би бодсон. Тийм ч учраас би В.М сайтад бичүүлээгүй гэдгээ маш сайн тайлбарласан. Ер нь ч би тийм зүйл хийгээгүй. 2017 оны 04, 05 сарын үед шиг санаж байна. Ажнайн Бат-Эрдэнийн дүү нар хоорондоо зодолджээ гэдэг мэдээ сайтуудад тавигдсан. Тэр үед В.М нь Шоовдорын Баянмөнхийг Ханбогд суманд болсон морин уралдааны үеэр зодсон гэсэн агуулга бүхий мэдээ байсан. Тэр мэдээнд Эрдэнэ-Очирын нэр дурдагдсан байсан. Түүнээс болсон уу Эрдэнэ-Очир над руу яриад ийм мэдээ мэдээлэл сайтуудаар гараад байна миний хөгшин тус болооч эзнийг нь олж өгөөд устгуулж өгөөч гэж над руу ярьсан. Би Улаанбаатар хотод байсан учраас Эрдэнэ-Очирыг Тусгаар тогтнолын ордны 315 тоот өрөөнд байрлах өөрийнхөө өрөөнд дуудсан. Тэгээд тэр мэдээлэл гарсан сайтууд руу ярьж хаанаас яаж энэ мэдээлэл сайтад орсон болохыг хамтдаа хоёулаа олж мэдсэн. Тэгээд өөрийн таних сайтуудаас устгуулсан. Эрдэнэ-Очир тухайн үед нь баярлалаа гэж хэлээд гарч явж байсан. Энэ тухайгаа В.М дэлгэрэнгүй ярьж өгсөн. Надад үнэмшихгүй байгаа юм шиг энэ талаар дахин дахин асууж байсан. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол ардын намаас сонгогдсон 3 тэргүүлэгчийг хасаж, ардчилсан намын 3 тэргүүлэгчийг оруулсан асуудлаар надаас В.М асууж ярилцсан. Сүүлд орсон гурван тэргүүлэгчийг хасах нь зөв гэдэг шийдвэрийг намын хорооны тэргүүлэгчдийн хурлаас гаргаад энэ дагуу асуудал явсан гэдгийг тайлбарласан. Тэр үед В.М өөрөө хоригдож байсан гэх зүйл ярьж байсан. Тэгээд миний эзгүйд ийм зүйл болсон гэж надад хэлж байсан. Энд Монгол ардын намаас сонгогдсон 11 тэргүүлэгчээс аль гурвыг нь хасах вэ гэдэг дээр маргаантай үйл явдлууд болж байсан. Тэгээд намын тэргүүлэгчдийн хурлаас сүүлд орсон 3 тэргүүлэгчээ хасъя гэдэг саналыг намын бүлэг рүү чиглэл өгч байсан. Энэ тухайгаа би В.М тайлбарласан. Ингээд байж байтал шил виски дуусах дөхөж байсан. Хаан банкны захирал Энхбат би ер нь харилаа гээд гараад явсан. Удалгүй Энхбат 3 залуутай хамт эргээд ороод ирсэн. Тэд ширээнд дахиад сууцгаасан. Виски дуусаж Н.М том ногоон шилтэй архи задалсан. Тэгээд тэрийгээ тойруулж эхэлсэн. Энэ үед Н.Н дарга гараад яваад өгсөн. Ямар нэг зүйл хэлээгүй. Тэгсэн дараа Н.М хаалга түгжсэн. Би тухайн үед нь В.Мын яг зүүн гар талд нь сууж байсан юм. Хаалга түгжсэн дараа В.М над руу дайраад чи муу юу гээд томроод байгаа бацаан бэ гээд намайг сууж байхад нүүр рүү мангасдаад түлхсэн. Тэгэхээр нь би та нар зүгээр байгаарай ингэх гэж байгаа бол би өөрөөр ярина шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Н.М хажуугаас орж ирээд араас нэг гараа оруулж хойшоо боосон. Тэр үед В.М миний гэдэс рүү гараараа цохьсон. Тэгээд би боолтоос гарах гээд ноцолдож байгаад хартал Энхбат, Б.Н хоёр байхгүй болсон байсан. Өрөөнд Н.М, В.М хоёроос гадна өрөөнд хүмүүс байсан. Би тухайн үед сандарсан байсан учраас тэнд яг хэн хэн байсныг хэлж мэдэхгүй байна. Тэгээд би Мөнгөндуулгын гараас мултраад ширээ тойроод зугтаасан. Тэгтэл араас В.М хөөж барьж аваад үсдэж газар унагаасан. Тэгээд хөлөөрөө толгой дээр өвдөглөөд шалтай хавсаргаад ёворч байсан. Тэгээд гараараа хэвлийн орчимд дахин дахин цохиж байсан. Н.М тэр үед хажуугаас орж ирээд хэвлий болон хөл гараараа цохиж өшиглөж байсан. Би ноцолдоод босож ирсэн. Тэгтэл дахиад В.М бас гарынхаа тохой хэсгийг эрүүн доогуур ивж хойш татаж боож унагаах гэж оролдож хоолой боосон. Тэр үед Н.М ирээд хэвлий, гар, шилэн хүзүү хэсэг рүү гараараа цохиж байсан. Иймэрхүү процесс удаан үргэлжилсэн. Тэгээд би В.Мын боолтоос гараад В.Мын чээжнээс тэврээд ахаа одоо болъё дүү нь ямар буруу зүйл хийчих вэ одоо болилдоо гэж хэлсэн. Намайг газар дарж унагаагаад би ширээ тойрч зугтаагаад дахиж баригдаад дахиж зодуулах гэх мэт процесс удаан үргэлжилсэн болохоор би яг хэдий хугацаа өнгөрсөн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Б.Н, Энхбат нар ороод ирчихсэн байсан. Б.Н нь болохоор намайг салгах гээд оролдож байсан. Энхбат нь харин инээгээд зогсож байсан. Намайг ширээ тойрч зугтааж байгаад Энхбатын өмнүүр гарахад Энхбат намайг түлхэж байсан. Тэр үед В.М, Н.М хоёр зэрэг дайраад байсан. Учраас орчин тойронд яг хэдэн хүн байсныг сүүлдээ би санахгүй байна. Гэдэс рүү байнга цохиод хоолой боогоод амьсгал авч чадахгүй байсан болохоор үе үе муужраад байсан. Сүүлдээ ингээд үхэх юм байна гэж бодоод ахаа одоо үхлээ ш дээ. Одоо болилдоо ахаа гэж гуйсан. В.М намайг чи Өмнөговийн бүх юмыг шийддэг болсон юм уу чи муу хэн юм. Чи Өмнөговиос зайлахгүй бол чамайг ална шүү гэсэн. Тэгээд би айж балмагдсан байсан учраас за ойлголоо би дахиж ирэхгүй ахаа болъё дүү нь ахыгаа уурлуулсан байна гэж хэлээд тэвэрсэн. Тэгсэн чинь В.М гайгүй тайвшраад над руу дайрахаа болиод зогсож байтал Н.М дахиад араас боож унагаагаад толгой дээр дэвсээд гэдэс рүү цохьсон. Тэгээд Н.М чамайг дахиад Өмнөговьд харагддаг юм бол чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгээд би арай хийж босож ирээд за одоо та хоёр тайвшир л даа гурвуулаа сайхан ярилцъя гэж гуйсан. Тэгтэл В.М энэ муу ер нь яасан том бацаан бэ гээд дахиад ширээ тойруулан намайг хөөсөн. Тэгээд намайг барьж газар татаж унагаагаад толгойн дээр бөгсөөрөө сууж амьсгал түгжсэн. Тэгээд ноцолдоод босож ирээд дахиад зугтаасан. Иймэрхүү процесс яг ямар хугацаанд үргэлжилсэн талаар сайн санахгүй байна. Үе үе ухаан балартаж байсан. Тэгээд үүд рүү хартал хаалгыг нь онгойлгож болмоор харагдсан. Хаалганд нь эргэж онгойдог түгжээ харагдсан. Тэгээд би ямар байсан зугтаах гэж оролдъё гэж бодоод хаалган дээр очоод түгжээг эргүүлтэл хаалга нь онгойсон. Тэгээд би гараад зугтаасан. Хамгийн сүүлд намайг өрөөнөөс гарч зугтаах үед В.М, Н.М хоёроос өөр хүн байхгүй байсан шиг санагдаж байна. Тэр үед би маш их айж балмагдсан дээрээс нь бие өвдөж байсан учраас сайн санахгүй байж магадгүй гэхдээ тэр өрөөнд тэр хоёроос өөр хүн байгаагүй байх гэж бодож байна. Нөгөө хэдийг нь хэзээ яаж байхад гараад явсан талаар мэдэхгүй байна. Тэгээд би гараад 15 давхрын шатаар доошоо гүйсэн. Араас В.М хөөсөн. Бас Н.М хөөж байсан. Тэгээд би зарим үед гүйцэгдэх шахаад байсан. Араас В.М хөөж байхдаа Мандахаа наанаа зогсож бай гээд хашхирахаар нь би түр зогсоод дээшээ харсан. Тэгээд би ахаа та тайвшир л даа та намайг хөөхөө больчих гэсэн. Тэгсэн чинь дахиад барьж авахаар хөөсөн. Тэгээд би доошоо зугтаагаад 1 давхарт ирчихлээ гэж бодоод зогсоод хана тулаад хаалга үүд хаана байна гээд хайгаад зогстол 4 давхарт ирчихсэн байсан. Тэр үед В.М намайг гүйцэж ирээд өөрөө бүдрээд уначихсан. Тэр хооронд нь би доошоо гүйгээд гадаа гарч ирсэн. Тэгэхэд гадаа Б.Н, Энхбат хоёр зогсож байсан. Мөн хажууд нь хүмүүс байх шиг байсан. Айсан байсан урчаас яг хэн хэн байсныг санахгүй байна. Тэгээд би дүү нар одоо ахыгаа хамгаалаач хурдан цагдаа дуудаач энд хүн аллаа ш дээ гэж явуут замдаа хэлээд ертөнцийн зүгээр хойшоо гүйсэн. Тэгээд засмал зам гараад Эрдэнийн гүн төвийн урд талын шилэн хаалган дээр ирсэн. Тэр хоорондоо би “амь авраарай аллаа” гэж хашхирч байсан. Мөн цагдаа цагдаа гэж орилсон. Тэгээд би шилэн хаалган дээр очоод хаалгыг балбаж байтал араас В.М гүйцээд ирсэн. Тэгээд В.М намайг тэнэг пизда вэ наадах чинь минийх ш дээ гэж хэлээд үсдэж аваад намайг газар унагаасан. Тэгээд дахиад хөл толгой, гар, хэвлийн хэсэгт гараараа цохьсон. Энэ үед Н.М араас гүйж ирсэн. Мөн Б.Н бас ирсэн. Н.М ирээд намайг дахиад боож унагаасан. Тэгээд Н.М, В.М хоёр намайг 15 давхар руу чирсэн. Энэ үед Б.Н одоо болиоч ээ наад хүн чинь хэцүүдлээ ш дээ гээд намайг хамгаалах гэж дундуур орсон. Тэгтэл В.М Б.Нг зайл пизда минь гээд Б.Нгийн цээж рүү түлхэж байгаа харагдсан. Би бол цохиж байсан гэж хэлэхээр үйлдэл байсан. Гэтэл Б.Н нь В.М намайг цохьсон гэж хэлэх нь битгий хэл намайг зодож байхыг нүдээрээ хараад намайг өмөөрөөд салгах гэж оролдож байсан мөртлөө юу болсныг сайн мэдэхгүй байна гээд байгаа юм билээ. Тэгэхээр энэ хэргийг В.М Н.М нар үйлдэхдээ зориудаар өөрийнхөө талд ашигтай мэдүүлэг өгөх гэрч нар байлцуулсан юм байна гэж хардаж байгаа. Тэгээд би Б.Нгийн өмдний тэлээнээс нь баруун гараараа зуураад ахыгаа битгий орхиорой цагдаа дуудчих л даа энэ хоёр чинь яг хүн аллаа ш дээ гэж Б.Нгээс гуйсан. Н.М “Эрдэнийн гүн” төвийн урд талын хаалганы довжооны шатны уруу хөлөөс чирсэн. Би тэр үед цагдаа цагдаа гээд орилж байсан. Тэгтэл цагдаагийн машин гарч ирсэн. Яг Эрдэнийн гүн төвийн өмнө намайг зодуулж байхад нэг эмэгтэй хүн ирсэн байсан. В.Мтай юм яриад байсан. Гэхдээ намайг хамгаалаагүй. Цагдаа ирээд би цагдаа дээр гүйж очсон. Тэгээд намайг машиндаа суулгаад аваад яваач гэхэд тэр эмэгтэй том оврын жип машин руу заагаад наадхаа энэний ар руу хийчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйж очоод цагдаагийн машинд суусан. Тэгээд ямар ч байсан Цагдаагийн газар ирсэн. Тэр үед В.М ирээгүй Н.М ирсэн. Тэгээд би Цагдаагийн газар дээр байхдаа олон хүн рүү залгаснаас Ганзориг гэж манай намын хорооны ажилтан утсаа авсан. Тэгээд би Ганзоригийг Цагдаагийн газар дээр хүрээд ирээ чээ ах нь ийм байдалтай байна гэж хэлсэн. Тэгээд манай найз Алтансүх, Ганзориг хоёр ирээд намайг гэр рүү авч явсан. Тэгээд маргааш өглөө нь Н.М над руу залгасан. Тэгээд Н.М надтай уулзъя хөгшөөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би уулзахгүй гэж хэлсэн. Тэгээд дахин дахин залгаад байхаар нь намынхаа ажилтан Ганзориг, найз Алтансүх хоёртой Цагдаагийн газар дээр хүргүүлэн очиж мэдүүлэг өгье гэж бодоод орсон. Тэгээд нэг байцаагчид мэдүүлэг өгч байхад В.М гаднаас ороод ирсэн. В.М орж ирээд байцаагчтай хамт өрөөнөөс гарсан. Тэгээд байцаагч буцаж орж ирээд мэдүүлгээ авч дуусгасан. Тэгээд намайг мэдүүлэг өгөөд гарч ирэхэд гадаа В.М Н.М хоёр ирчихсэн байсан. Мөн миний төрсөн ах Пуужиндорж, найз Алтансүх, намын ажилтан Ганзориг, Хүсэлбаатар, танил дүү Сугирхүү нар ирсэн байсан. Тэгээд намайг гараад ирэхэд Н.М алив хөгшин ярилцъя гээд машин руугаа чирсэн. Тэгэхээр нь би Сугирхүү рүү алив зураг аваадах гэж орилсон. Та нар хүн алах уу хүн үү араатан уу гэж хэлээд тэр хоёр руу салаавч өгөөд хэзээ ч та нартай эвлэрэхгүй асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж хэлсэн. В.М хүрч ирээд за дүү хүү ярилцъя гээд гараас татсан. Тэгэхээр нь би гараа аваад өөрийнхөө машинд суугаад Ганзориг, Хүсэлбаатар, Сугирхүү, Алтансүх нартай гэртээ ирсэн. Гэртээ орж ирээд дөнгөж суутал В.М Н.М хоёр араас хүрч ирсэн. Н.М цонхон дээр зогсоод В.М хаалга балбасан. Тэгэхээр нь би дахиад намайг зодох юм байна гэж бодоод өөрийнхөө Самсунг  Глакси Эс-8 утасны бичлэгийг \Войс рекордыг\ залгаад номын сан дээрээ тавьсан. Тэгээд Хүсэлбаатарыг хаалгаа онгойлго гэж хэлсэн. Тэгсэн В.М орж ирээд манай гэрийн буйдан дээр суусан. Н.М цонхоор хараад зогсож байсан. Тэгээд ер нь зодсон зүйлийг нь баталгаажуулж авъя гэж бодоод В.Мтай хамт суусан. Тэгээд Сугирхүүг явуулаад нэг шил архи авч ирүүлсэн. Тэгээд задлаад В.М, Алтансүх, Пуужиндорж бид 4 уусан. Пуужиндорж В.М орж ирэх үеэр араас ирсэн. Тэгээд би В.Маар болсон процессыг яриулахыг хичээсэн. Намайг боож унагаасан. Шатны уруу элдэж хөөсөн гүйцэхгүй байсан. Гадаа гараад дахиад хөөсөн. Эрдэнийн гүн төв дээр очоод миний газар шүү дээ гэж хэлсэн гэдгээ ярьж хэлсэн. Тэгээд би В.М 00 орсон хойгуур нь бичлэгээ унтраагаад утсаа алдчих вий гэж айгаад унтлагын өрөөнийхөө сейфт утсаа далд хийгээд ирж суусан. Тэгээд В.М цагдаагаас өргөдлөө татаж ав гэж байнга шахаж байсан. Шууд авахгүй гэхээр дахиад зодож магадгүй гэж айгаад би таныг 7 хоног чангална. Сүүлдээ 1 cap чангална гэж хэлсэн. Тэгээд өргөдлөө ав гэж дахин дахин хэлж дарамталж байсан. Татаж авахгүй гээд байсан чинь сүүлдээ уурлаж эхэлсэн. Тэгж байгаад В.М сүүлдээ тэгвэл чамайг ална. Чамайг би биш юмаа гэхэд миний дүү нар хаа дайралдсан газар чинь нухна одоо манай гурван дүү гадаа ирчихсэн байна. Эд нар намайг өмөөрөөд чамайг алаад хаячихвал яах вэ гэж хэлсэн. Тэгж байтал гаднаас 3 залуу ороод ирсэн. 1 залууг нь зүс харсан байсан. Нөгөө хоёрыг нь огт танихгүй залуучууд байсан. Тэгээд орж ирээд яг хэн нь хэлсэн талаар мэдэхгүй байна. Тэр гурав миний ахыг хэн оролдоод байна хэн уурлуулаад байна гэх утгатай зүйл ярьж байсан. Удалгүй хоёр нь гараад явсан. Ганбаатар гэдэг нэртэй зүс таних залуу В.Мтай хамт үлдсэн. Тэгсэн чинь В.М Ганбаатарт чи одоохон Х.Мыг зодоотох, чи чадахгүй л дээ амьсгаа минь миний үгэнд орохгүй байна уу гэх мэтээр сүрдүүлж дарамталж байсан. Тэгсэн чинь Ганбаатар нь энэ манай багшийн хүүхэд байна. Би Хархүү багшийн хүүхдийн бол зодохгүй гэж хэлсэн. Тэгтэл В.М надад “чи муу хүүхэн шиг шалчиганаад цагдаад гомдол гаргадаг хогийн новш вэ хэрвээ чамайг цагдаагаас гомдлоо татахгүй бол одоо ална гэж хэлсэн. Тэгээд Ганбаатар руу В.М орилоод машины ар талд хутга байгаа гараад аваад ир гэж Ганбаатар руу орилсон. Тэгтэл Ганбаатар Хархүү багшийн хүүхдэд би гар хүрэхгүй гээд л суугаад байсан. Тэгж байснаа В.М намайг бариад авсан. Тэгээд намайг шалан дээр унагаагаад толгой руу гараараа шалтай хавсраад цохьсон. Тэгээд би тэр үед ноцолдож босоод гэрээс зугтааж гарсан. Тэгээд араас В.М хөөж гарч ирээд араас алнаа чамайг гэж орилсон. Тэгээд гэрт байж байхдаа энэ муу пиздаг ер нь хээр гаргаж байгаад алчихъя гээд байсан. Машинд чихээд оруулаадах гээд намайг гэрт унагаагаад дарчихсан байхдаа хэлж байсан. Тэгээд намайг гадагшаа гарч зугтаахад хойд талын айлд найр болж байгаа бололтой гадаа нь их олон хүн байсан. Тэрийг харчихаад над руу дайрахаа В.М больчихсон. Тэгээд машиндаа Ганбаатар Алтансүх хоёрыг суулгаад хөдөлсөн. Энэ үед миний ах Пуужиндорж эхнэртэйгээ ирсэн. Пуужиндорж ах В.М намайг заналхийлэхээс өмнө явчихсан байсан. Тэгээд эхнэрээ дагуулж ирсэн. Тэгээд би тэр хоёртой хамт гэр рүү нь явсан. Араас цагдаагийн машин болон Ганзориг дагаж явсан. Ийм л зүйл болсон. Бичлэг хийж байх үед цагдаагаас манайд 2 хүн ирсэн. Тэр үед би бичлэг хийж байсан учраас утсаа алдчих болов уу гэж айгаад гараагүй. Мөн цагдаагийн ажилтнуудад зүгээр зүгээр бид нар асуудалгүй гэртээ архи уугаад сууж байна гэж хэлээд явуулчихсан. Цагдаад болохоор манай компанийн гүйцэтгэх захирал Мөнхзул гэж хүн дуудлага өгсөн байсан. Мөн би нэг зүйл ярихаа мартсан байна. Анхны зодуулдаг өдөр В.М гартаа нэг зүйл барьчихсан байх шиг харагдсан. Яг юу байсныг мэдэхгүй байна. Миний дээр дарчихсан байхдаа гартаа нэг гялалзсан зүйл барьчихсан байсан. Би тухайн үед ухаан балартаад сэргээд харахад л тийм зүйл барьчихсан байгаа харагдсан. Миний баруун чээжний хавирга хавьд цохьсон. Тэгээд би муужраад сайн санахгүй байна. Юугаар цохьсон талаар мэдэхгүй байна. Би яг тодорхой хэлж чадахгүй байна. Гэхдээ намайг сайтуудаар муулж бичүүллээ гэж хардсан шиг байна. Бас миний улс төрийн сонгуульт албан тушаалтныхаа хувьд гаргасан зарим шийдвэр В.М болон Н.М хоёрт таалагдаагүй юм шиг байна. Өмнөговиос зайлаарай намайг дахиад Өмнөговьд хөл тавиад үзээрэй. Тэгвэл ална шүү гэж заналхийлж байгааг бодоход намайг Өмнөговь аймагт байлгахгүй байх хүсэл зорилго энэ хүмүүст байсан юм болов уу гэж хардаж байна. Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр манай намаас сонгогдсон 11 хүнээс 3 хүнийг хасах шийдвэр гарсан. Энэ бол ганц миний биш боловч голлох оролцоотой шийдвэр байсан. Би энэ асуудал дээр сүүлчийн 3 сонгогдсон тэргүүлэгчийг хасах ёстой гэдэг намын нөхдийнхөө олонхын шийдвэрийг баримталж ажилласан. Энэ шийдвэр В.М таалагдаагүй юм байна гэж ойлгож байна. Яагаад гэвэл оффистоо В.М намайг зодохоосоо өмнө энэ тухай их ярьж байсан. Намайг эзгүй хойгуур ийм зүйл болчихсон байна лээ. Дүү Өмнөговийн бүх асуудлыг шийддэг болчихсон байна. Сайд болчихсон юм биш үү гэх мэтээр хэлж яриад байсныг бодохоор энэ шийдвэр В.М таалагдаагүй бололтой гэж бодож байна. Байнга тохуурхан доромжилсон. Би В.М, Н.М нарын гаргасан бүх үйлдэл болгоныг би доромжлол гэж ойлгосон. Та түрүүнд өмдийг чинь шувтлах гэж оролдсон уу гэж асуулаа тийм зүйл үнэхээр болсон. Н.М энэ муу лалрыг банди болгочихъё гэж өмд шувтлах гэж ноцолдсон. Би хариу тэмцэж өмдөө шувтлуулаагүй. Би 2017 оны 08 дугаар сарын 31-нээс 2017 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө зодуулаад 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гомдол гарган шинжээч томилуулан тэрний дагуу тэр оройдоо буюу шөнийн 23 цагийн орчимд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сугирын машинд дайгдаж Улаанбаатар хот руу явж 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 07 цагт ирээд 08 цагийн үед Шүүхийн шинжилгээний хүрээлэнд очиж шинжээч эмчид үзүүлсэн. Эмч байхгүй байсан учраас хүлээж байгаад 10 цаг 30 минутын үед үзүүлсэн. Тэгээд намайг гэмтлийн эмчид мөн үзүүл гэсэн. Үүний дагуу гэмтлийн эмчид үзүүлсэн. Гэмтлийн эмчид үзүүлэхэд баруун талын 6 дахь хавирга хугарсан байна гэж хэлсэн. Ер нь бол миний биеийн хаа сайгүй хөхрөлт няцралт зулгаралт үүссэн байгаа. Тухайлбал баруун мөр, баруун гарын шуу, булчин зүүн гарын булчинд баруун гарын алга, баруун сүвээ, нурууны доод хэсэг, хоёр өвдөг нуруу гэсэн хэсгүүдэд байгаа. Баруун шанааны нүдний доод хэсэгт их хэмжээний зулгаралт байгаа. Баруун талын хавирганы харалдаа зүсэгдсэн шарх байгаа. Тухайн өдөр өмсөж явсан хар өнгийн фудволкны цээжний баруун хэсэгт 3 см орчим зүсэгдсэн байгаа. Түүнийг би та нарт өгнө. Би яагаад Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт Улаанбаатар хотод очиж шинжээч эмчид үзүүлье гэсэн хүсэлт гаргасан гэхээр миний толгой байнга эргээд дотор муухай оргиод, амьсгалж болохгүй хэвлий хавиар сууж болохгүй хөндүүрлээд байсан болохоор хот орж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношоо тогтоож эмчилгээгээ хийлгэх шаардлагатай байсан. Тэгээд Улаанбаатар хот явж үзүүлэх хүсэлтээ гаргасан. Тэгээд би өөрөө машин барьж явах чадваргүй байсан. Тэгээд зөөлөн яаралтай явах унаа хайсан чинь Сугир дарга хот руу хөдлөх гэж байна гэсэн. Тэгэхээр нь би та намайг аваад яваач ээ гэж хэлээд дайгдаж ирсэн юм. Би толгойн томографын зураг авхуулсан. Хэвлийн хөндийг ЭХО-д харуулсан. Энэ бүх гэмтэл шархыг В.М, Н.М хоёр нийлж зодож үүсгэсэн гэдгийг би мэдэж байна. Харин яг хэн нь яг аль гэмтлийг нь учруулсныг нь мэдэхгүй байна. Санаж байгаагаар В.М гялгар зүйл бариад цээжний баруун хэсэгт цохьсон. Тэгэхээр цээжний баруун хэсэгт зүсэгдсэн шарх нь В.М цохилтоос үүссэн гэж би үзэж байна. Хүсэлбаатар, Алтансүх, Ганбаатар нар байсан. Ганзориг гадаа байсан байх Пуужиндорж ах болохоор намайг зодож дарамтлахаас өмнө явчихсан байсан. Тэгээд дууссан хойно эхнэртэйгээ ирсэн. Энхбатын гаргасан вискиг бүгдээрээ адилхан хувааж уусан. Дараагийн ногоон шилтэй архинаас би 3 хундага татсан. Би бүх зүйлээ санаж байна. Тийм их согтолттой байгаагүй. Ухаанаа алдаагүй байсан. В.М, Н.М хоёр маш их согтсон байсан. Намайг анх очих үед В.М, Н.М, Энхбат, Н.Н, Б.Н нар нэлээд уусан юм шиг харагдсан. Би бол анх очихдоо эрүүл очсон. Хутга бол авч ирээгүй. В.М Ганбаатарт машинаас хутга авч ирээд наад муугаа алаадах гээд байсан. Ганбаатар нь болохоор хөдлөөгүй. Ямар нэг байдлаар над руу дайрч давшлаагүй. Ганбаатартай орж ирсэн хоёр хүн ч гэсэн над руу ямар нэг байдлаар халдаагүй. Миний өөрийн Улаанбаатар хот БГД 3-р хороо, Нарны хороолол 13-57 тоотод байх гэрт хадгалагдаж байгаа. Миний эрүүл мэнд сэтгэл санаа маш их хохирч байна. Гэр бүл маань бас сэтгэл санаа нь хохирсон байна. Миний тооцоогоор бүтэн 2 цагийн турш энэ хүний заналхийлэл зодуур дунд байсан. Маргааш нь мөн гэрт минь ирээд дахиад дарамталж заналхийлсэн. В.М нь хэрвээ чи надад эрүү үүсгэвэл би биш юмаа гэхэд чамайг алчих олон дүү нар надад байгаа шүү гэж удаа дараа заналхийлж байсан. Тиймээс миний болон миний гэр бүлийн амь нас ямар ч баталгаагүй байна. Н.М мөн ийм агуулгатай зүйлсийг шөнө зодож байхдаа ярьж байсан. Тиймээс энэ хоёр хүнийг хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх хүртэл нийгмээс тусгаарлаж Үнэн зөвөөр шалгаж өгөхийг хүсэж байна. В.М нь урьд нь иргэн Шоовдорын Баянмөнх, Х.Баянмөнх, З.Амарсанаа нарын олон хүнийг зодож байсан гэсэн яриаг сонсож байсан. Одоо болтол нэг хэрэг нь шүүх дээр байгаа гэж сонссон. Тиймээс айж байна. Нэхэмжлэлийн асуудлыг жичид нь гаргах болно. Маш их гомдолтой байна. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хүсэлтийг гаргаж болно гэсэн учраас өнөөдөр хохирогчоор өгч байгаа мэдүүлгийнхээ хамтаар дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд: 1. Хэрэг гарсан, хэргийг үйлдсэн байдал, үүний улмаас учирсан хохирлыг тодорхойлоход ач холбогдолтой гэж үзэж хохирогч Х.Мын биед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу үзлэг хийлгэж фото зургаар бэхжүүлэх саналтай байна. 2. Гэмт хэргийн ул мөр, гэмт хэрэг үйлдсэн багаж зэвсгийн ул мөр үлдсэн хадгалсан байж болох эд мөрийн баримт болох хохирогч Х.Мын тухайн хэрэг учрал болсон орой өмсөж байсан Адидас гэсэн бичигтэй хар өнгийн фудволкыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16-р зүйлийн 10 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу эд мөрийн баримтаар гаргаж өгч байна. Үүнийг хураан авч үзлэг хийж өгнө үү. Өөр зүйл байхгүй” /хх-ийн 28-33-р хуудас/,

Гэрч Х.Мын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”...Би 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг болох Баян булгийн 10-1 тоот гэртээ 22 цагийн үед амарч байхад Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Н нь 99117067 дугаарын утаснаас залгаад аймгийн төвд байдаг 15 давхрын гадаа нь хүрээд ирээ одоо уулзъя гэж хэлсэн.Тэгээд би өөрийн жолооч Оюунбатыг дуудаад 10-20 минутын дараа 15 давхар байрны гадаа нь ирэхэд Н.Н дарга байхгүй байхаар нь Н.Н луу залгахад байрны 15 давхар луу гараад ир гэсэн. Би тэгээд машинаасаа буугаад 15 давхарт гарахад орцны шатны хонгилд Н.Н засаг дарга, В.М, ХААН банкны захирал Энхбат, төрийн сангийн хэлтсийн дарга байх Б.Н, Дуулга гэдэг залуу бас нэг танихгүй залуу энэ зургуул зогсож байхаар тэр хүмүүстэй мэнд мэдэж гар бариад байж байтал В.М хэдүүлээ манай ажлын өрөө рүү орцгооё гэж хэлсэн. Тэгээд бид нар өрөөн дотор ороод байж байтал ХААН банкны захирал Энхбат нэг шил виски \Мартел нэртэй\ гаргаж ирээд түүнээс тэнд байсан хүмүүс бүгд хоорондоо тулгаж уугаад дууссан. Тэгтэл ХААН банкны захирал Энхбат би гэр рүүгээ харилаа гээд өрөөнөөс гараад явсан. Удалгүй Энхбат 3-н танихгүй залуутай орж ирээд сууцгаатал Дуулга гэдэг залуу нэг шил том ногоон шилтэй архи задлаад хундагаар тойруулаад бид нарт аягалаад ууцгаасан. Тэгсэн засаг дарга Н.Н өрөөнөөс гараад явчихсан.Тэгээд бид нарыг архи уугаад сууцгааж байхад Дуулга гэдэг залуу босоод өрөөний хаалгаа түгжсэн. Тэгтэл В.М босож ирээд “гөлөг чамайг алнаа" гээд намайг заамдаж барьж байгаад намайг зодож эхэлсэн. Тэгтэл Дуулга гэдэг залуу араас миний хоолойг боож намайг газар унагаасан. Тэгэхэд В.М миний цээж, хэвлий рүү гараараа цохиод байсан. Тэгэхэд хажууд зогсож байсан Дуулга миний гар хөлийг өчиж байснаа миний толгой, нуруу руу гараараа цохиод байсан. Тэгээд цохиж байхдаа намайг дахиад “Өмнөговь аймагт хөл гишгээд үзээрэй, ална шүү” гэж хэлээд миний нуруу, толгой руу цохиод байсан. Тэгтэл В.М үргэлжлүүлээд миний хөл гар, цээж, гэдэс рүү гараараа цохиод байхаар би ширээ тойроод зугтаасан. Тэгэхэд Б.Н босож ирээд В.Мын өмнүүр нь орж ирээд одоо болиоч ээ, наад хүн чинь хэцүүдлээ гэж хэлээд В.М хорьсон. Тэгтэл Б.Нгийн үгэнд ороогүй намайг туулгаж барьж аваад Дуулга миний хоолойг гараараа боож газар дахиад унагасан. Тэгэхэд В.М миний толгой дээр өвдөглөөд өвдгөөрөө ёвроод байснаа гараараа В.М миний нуруу, бөөр гэдэс рүү цохиж байсан. Тэгээд намайг шалан дээгүүр тэр хоёр чирсэн, иймэрхүү процесс нэлээн удаан үргэлжилсэн. Сүүлдээ миний ухаан балартаж байсан. Тэгээд нэг хартал өрөөнд сууж байсан Б.Н, Энхбат, Энхбатын дагуулж орж ирсэн гурван залуу бүгд байхгүй болсон байсан. Тэгээд би зугтаад ширээний буланд очоод өрөөний хаалга руу харахад өрөөний хаалгыг дотроос нь онгойлгож болмоор юм шиг харагдахаар нь би тэр хаалга руу гүйж очоод хаалганы эргүүлдэг түгжээг онгойлгоод өрөөнөөс гарч зугтаагаад 15 давхрын шатаар доошоо гүйсэн. Тэгтэл араас В.М хөөсөн. Би тэгээд шатаар доошоо гүйж яваад нэг давхарт ирчихлээ гэж бодсон чинь би 4 давхарт ирсэн байсан. Тэгтэл В.М араас гүйж ирээд намайг барих ирээд намайг барих гэж байгаад шатан дээр бүдрээд унасан. Тэр үед би шатаар доошоо гүйгээд нэг давхарт ирээд хаалгаар гараад хойшоо гүйж зам хөндлөн гараад замын хойд талд байсан “Эрдэний гүн төв” нэртэй байшингийн гэрэлтэй шилэн хаалган дээр ирээд хаалгыг нь балбаад “амь авраарай” гэж хашхирсан. Тэгтэл миний араас В.М, Дуулга хоёр хүрч ирээд намайг барьж аваад зодож эхэлсэн. Тэгээд намайг чирээд байж байтал Б.Н хүрч ирээд “одоо болиоч” гэж хэлээд намайг хамгаалсан. Тэгэхэд би Б.Нгийн өмднөөс базаад ахыгаа битгий орхиорой гэж орилсон. Тэнд тэгээд тэр хоёр намайг зуураад өрөө рүү гээ оруулах гээд чирэхэд би амь авраарай гэж орилоод байж байтал цагдаагийн машин хүрч ирээд Дуулга бид хоёрыг машиндаа суулгаад цагдаагийн газар дээр авчирсан. Би сайн мэдэхгүй байна Би үнэхээр ойлгохгүй байна Миний гар, хөл, толгой, нүүр, цээж, гэдэс хэвлий нь хэсэгт дандаа гараараа олон удаа цохиж зодоод байсан. Харин Дуулга бол миний хоолойг боох, гар мушгих болон хүзүү, нуруу, толгой, хэвлий рүү мөн гараараа олон удаа цохиж зодсон. Энэ хоёр намайг нийлээд зодсон учир хэн нь яаж зодоод байсныг нь тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Миний баруун шанаа халцарсан, баруун нүд хэсгээр бага зэрэг хөхөрсөн, баруун шанаа хавдсан. Баруун гарын алганы доод хэсэг нь халцарсан, баруун гарын булчин хэсэгт хөхөрсөн, баруун мөр мөн хөхөрсөн. Мөн зүүн гарын тохой халцарсан, цээжний баруун хэсэгт урагдсан, зүүн өвдөг халзарсан, толгой тэр чигээрээ хөндүүртэй байна. В.М, Дуулга нэртэй залуу хоёр энэ шархыг надад учруулсан. Яагаад гэвэл энэ хоёр намайг нийлээд зодоод байсан. Би гэртээ байхдаа эрүүл байсан. Тэнд очоод архинаас уусан. Гэхдээ болсон зүйлийг маш тод санаж байгаа. Надад өмнө нь ямар нэгэн учирсан гэмтэл шарх сорви байгаагүй байсан. Энэ хоёр хүнийг цохиж зодсон зүйл байхгүй Энэ хоёр намайг ирэхэд өмнө нь архи уусан бололтой. Нэлээн согтуу байсан. Тэгээд тэнд байсан виски архинаас нь уусан. Дахиад гаргасан ногоон шилтэй архи дуусаагүй үлдсэн. Энхбат, Н.Н, Б.Н энэ гурав намайг очиход архи уусан. Согтуу байцгаасан. Харин тэр гурван залууг архи уусан байсныг нь мэдэхгүй байна. Энхбат, Н.Н, Б.Н нар согтолттой байсан” /хх-ийн 34-35-р хуудас/,

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017.09.01-ний өдөр өгсөн мэдүүлэгт:”...Намайг 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг болох 43-54 тоот гэртээ 21 цагийн үед байж байхад В.М ах 99116217 дугаарын утаснаас над уу залгаад танай байрны гадаа байна гэхэд би гараад очъё гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад очиход манай байрны гадаа В.М ах, Н.М, Эрдэнэ-Очир ах нар байхаар очиж уулзаад байж байтал Эрдэнэ-Очир ах явлаа гээд машинтайгаа явчихсан. Тэгээд бид гурав байшингийн гадаа зогсож байтал ХААН банкны захирал Энхбат, шонх Батаа гэдэг хүнтэй хоёулаа хүрч ирээд бид нартай уулзаад зогсож байсан. Тэгтэл аймгийн засаг дарга Н.Н хүрч ирээд бид нартай уулзсан. Тэгэхэд Энхбат захирал манай гэрт орцгооё гэхэд В.М ах манай ажлын өрөө рүү орцгооё гээд хамтдаа 15 давхарт цахилгаан лифтээр гарцгаахад В.М ах түлхүүрээ машинд мартсан байна гээд намайг түлхүүр аваад ир гэж явуулсан. Тэгэхэд машинаас ажлын өрөөний түлхүүр нь олдоогүй. Тэгэхээр нь би буцаад 15 давхарт гараад таны ажлын өрөөний түлхүүр машинд чинь байхгүй байна гэж хэлээд байж байтал Энхбат захирал гэрээсээ тавагтай жимс нэг шил виски авчирсан. Тэгэхэд цахилгаан лифтээр Х.М ганцаараа хүрч ирээд бид нартай мэнд мэдээд В.Мын ажлын өрөөнд нь орцгоогоод нөгөө конъяк архийг бүгдээрээ тулгаад ууж дуусгаад дахиад нэг ногоон шилтэй архи задлаад ууж байгаад хоорондоо юм ярилцаад нэлээн удаан хэсэг суугаад байж байтал Энхбат, шонх Батаа хоёр харьж амарлаа гээд явсан. Тэгээд бид нар үргэлжлүүлээд архиа уугаад сууж байтал Энхбат, Батаа хоёр, 2-3 танихгүй залуутай цуг орж ирээд бид нартай хамт сууцгаасан. Тэгтэл аймгийн засаг дарга Н.Н маргааш ажилтай эртхэн харьж амаръя гэж хэлэхээр нь Энхбат бид хоёр хамт гарсан. Тэгэхэд тэр хоёр гадаа хоорондоо юм яриад нэлээн их удсан. Тэгтэл бид нарын араас Батаа гарч ирсэн. Тэгээд тэр хоёрын дунд буцаад орох уу гэсэн яриа гарсан. Тэгээд бид гурав буцаад 15 давхарт гараад В.Мын ажлын өрөө рүү орох гэтэл өрөө түгжээтэй байсан. Гэхдээ хаалганы цоожны түлхүүр нь зоолттой байхаар би түлхүүрийг нь мушгиад өрөөнд ортол өрөөний гол хэсэгт Х.М, В.М хоёр зуурчихсан байдалтай байж байхаар нь би хүрч очоод тэр хоёрыг салгах гэхэд дийлдэхгүй зууралдаад байсан. Тэгтэл В.М ах бид нарыг гар гэхэд, өрөөнд байсан Энхбат, Батаа тэр хоёртой хамт ирсэн 3 танихгүй залуу бид нар өрөөнөөс гараад байшингийн гадаа гараад байж байгаад би “юу болж байгаа бол” гээд буцаад ортол В.М, Х.М, Н.М тэр гурав зүгээр сууж байсан. Тэгэхэд Х.М надад “одоо зүгээр зүгээр” гэж хэлэхээр нь би буцаж гараад байшингийн гадаа нь ганцаараа тамхи татаад зогсож байтал коридороор нэг хүн “ааааа” гэсэн урт авиагаар хашгираад Х.М ах шатаар буугаад ирээд чигээрээ хойшоо гүйгээд явчихсан. Тэгтэл араас нь В.М ах гараад Х.Мын араас нь хөөсөн. Тэгтэл байшингаас Н.М гарч ирээд тэр хоёрын хойноос нь явсан. Тэгэхээр би тэд нарын араас нь хүрээд очиход В.М, Х.М хоёр хоорондоо зууралдаад байж байхаар би хүрч очоод “одоо больцгоо, би Мандах ахыг аваад явъя” гэхэд Х.М намайг “ахын дүү битгий яваарай, байж байгаарай” гэхэд В.М ах намайг явж бай гээд байсан. Тэгтэл В.М ахын эхнэр, Мөнгөндуулгын эхнэр хоёр ирчихсэн нөхрүүдээ аваад явъя гээд зогсож байхад хуучин Арвин сангийн ажилтан Тэнгис гарч ирээд машиндаа суух гэхээр би Тэнгист хүн хүргээд өгөх үү гэхэд Х.М машинд суухгүй гэхээр би тэр машины арын суудал дээр суугаад байж байтал цагдаагийн хувцастай 3 цагдаа бууж ирж байгаа харагдсан. Тэгээд нэг хартал тэд нар бүгд байхгүй байсан. Тэгээд Тэнгисийн машинд нь сууж яваад байшингийн гадаагаа ирээд би гэртээ орж амарсан. Тэд нар хоорондоо Таван толгойн талаар ярилцаж байсан бусдаар бол юунаас болж хоорондоо маргалдсан талаар мэдэхгүй. Намайг гадаа байж байгаад ороод ирэхэд В.М, Х.М хоорондоо зууралдчихсан байсан. Миний харснаар бол энэ хэдийг байшинд юу болсныг мэдэхгүй байна. Би тухайн үед орж гараад явж байсан. Харин гадаа харанхуй байсан болохоор зодоон цохион хийсэн нь харагдаагүй В.М, Х.М хоёр нэг нэгнийгээ зөрүүлээд зууралдсан байдалтай байсан. Хэн хэнээ цохиж байсан зүйл байгаагүй. Х.Мын биед ямар шарх, сорви байсныг нь мэдэхгүй байна. Харин өнөөдөр өдөр гэрт нь очиж уулзахад Х.Мын хацар нь шалбарчихсан байгаа харагдсан. Тухайн үед Н.М, Х.Мын энд тэнд нь гараад үснээс нь зулгаагаад татаад байгаа харагдсан. Бид нарыг гадаа байж байгаад орох гэхэд цоожтой байсан. Би архи уусан халамцуу байсан. Гэхдээ болсон зүйлийг заримыг санахгүй байна. Бид нарыг гадаа байж байхад засаг дарга Н.Нын гар утас нь дуугарсан. Тэгээд хэн нэгэн хүнтэй ярьж байгаад 15 давхарт байна гэж хэлээд утсаа таслачихаад бид нар дээр ирж Х.М залгаж байна надтай уулзъя гэж өнөөдөржингөө ярилаа гэж хэлж байсан” /хх-ийн 43-44-р хуудас/,

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017.09.07-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ:”...Миний хувьд бол ямар нэг зорилго байгаагүй. Намайг гэртээ байж байхад орой 21 цагийн үед В.М ах над руу залгаад гэрийн чинь гадаа байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гараад очъё гэж хэлээд гарсан. Манайх 15 давхар байрны зүүн талд байх 43-р байранд байдаг. Тухайн өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарын хурал болсон байсан. Тэгээд хурлаар сонин сайхан юу болсон талаар дуулж сонсох бодолтой би гарсан. Гарахад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч В.М, Эрдэнэ-Очир, Н.М нар гадаа зогсож байсан. Тэгээд би гарч очоод мэнд мэдээд ойр зуур юм ярилцаад байж байсан. Тэгсэн чинь Эрдэнэ-Очир ах ажилтай байна явлаа гэж хэлээд яваад өгсөн. Тэрний дараа Хаан банкны захирал \аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч\ Энхбат, хувиараа бизнес эрхэлдэг Батаа хоёр ирсэн. Тэр хоёрыг хаанаас гарч ирсэн талаар бол мэдээгүй. Энхбатын гэр нь манай байрны баруун талын 15 давхар орон сууцанд байдаг бөгөөд гэрээсээ гарч ирсэн юм уу гэр рүүгээ орсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэгээд ойр зуур юм яриад зогсож байхад аймгийн Засаг дарга Н.Н ирсэн. Ирэхдээ В.М хандаж мессежний чинь дагуу ирлээ гэж хэлсэн. В.М ах Засаг даргатай уулзъя гэж мессеж бичсэн байсан юм шиг байсан. Тэгээд мэнд мэдэлцээд байж байтал Засаг дарга Н.Нын гар утас нь дуугараад утсаараа яриад цаашаа яваад өгсөн. Утсаар ярьсан яриа нь хурал уулзалттай ажилтай байлаа одоо 15 давхрын гадаа байна гэж хэлээд утсаа салгасан. Засаг дарга утсаа салгачихаад бид нарт хандан Х.М өнөөдөржин уулзъя гээд байсан. 15 давхрын гадаа байна гэхэд хүрээд очъё гэж байна гэж хэлсэн. Тэгээд Хаан банкны захирал Энхбат засаг даргад ер нь тантай ингэж уулзалдаж ярьж байсангүй манайд орцгооё гэж хэлсэн. Тэгтэл  В.М ах болохоор эднийд ороод яах вэ нялх хүүхэдтэй. Харин манай оффист оръё гэж хэлсэн. Ер нь Энхбатын гэр нь 14 давхарт нь байдаг. Харин В.М ахын оффис нь 15 давхарт нь байдаг. Тэгээд бөөнөөрөө дээшээ гарцгаасан. Тэгээд В.М ах түлхүүр байхгүй байна. Чи яваад машинаас түлхүүр аваад ир гэж намайг явуулсан. Тэгээд би машинд очоод түлхүүрийг хайгаад олоогүй. Түлхүүр чинь алга байна гэж утсаар В.М ахад хэлсэн. Тэгсэн чинь нягтлангаа дуудаад онгойлгуулъя гэж хэлээд дуудсан. Удалгүй нягтлан нь ирээд хаалгыг нь онгойлгосон. Яг тэр үед Энхбат 1 шил конъяк, Батаа ах болохоор тавагтай чихэр аваад шатаар гарч ирсэн. Харин лифтээр Х.М ах гарч ирсэн. Бүгд л тэр коридорт тааралдсан. Түлхүүр ирээд дотогшоо орцгоосон. Ороод нөгөө Энхбатын авч ирсэн конъякийг хувааж ууцгааж дуусгасан. Тэгээд Энхбат харьж амарлаа гээд Батаатай хамт гараад явсан. Ширээн дээр тортой ногоон шилтэй архи байсан тэрийг мөн задлаад ууж эхэлсэн. Тэгтэл Энхбат, Батаа хоёр хөдөө аж ахуйн газарт ажилладаг Гантулга гэж залуу болон нэг танихгүй залуугийн хамт 4 үүлээ болоод ороод ирсэн. Гантулгын гэр нь бас тэр 15 давхарт байдаг шиг санагдаж байна. Тэд Баяндалай сумын нутгийн хүүхдүүд байгаа юм гэж танилцуулж байсан. Тэгээд би засаг дарга Н.Н даргад орой болсон байна гэж хэлсэн чинь тийм байна харьж амаръя гэж хэлээд явахаар болсон. Тэгээд би Энхбатын хамт даргыг гаргаж өгсөн. Гадаа гараад байрны үүдэнд нэлээн удаан зогссон. Энхбат л Засаг даргад өөрийнхөө талаар яриад ийм сургууль төгссөн. Ийм зүйл хийдэг олон ажилтантай гэх зэрэг банкныхаа талаар л яриад байх шиг байсан. Нэлээн удаан ярьж зогссон. Тэгж байгаад дарга яваад өгсөн. Тэгээд Энхбат бид хоёр тамхи татаад байж байтал Батаа мөн гараад ирсэн зогсож байсан. Араас гарч ирсэн байх ямар ч байсан цуг бол гарч ирээгүй. Тэгээд Батаа, Энхбат хоёр орж явлаа гэж хэлчихээд явах уу гэж асуусан. Тэгэхээр нь орчихоод явъя гэж хэлээд Батаа, Энхбат бид гурав орсон. Тэгтэл В.М ахын оффисын өрөө нь цоожтой байсан. Гэхдээ гадна талд нь түлхүүр нь зоолттой байсан. Тэгэхээр түлхүүрийг нь эргүүлээд онгойлгон дотогш орсон. Тэгтэл В.М ах Х.М, Н.М нар хурлын ширээ болон захирлын ширээний дунд зайд зууралдсан байдалтай зогсож байгаад дээр доороо ороод газарт ноцолдоод эхэлсэн. Хэн нь хэнийгээ анх унагаасан талаар мэдэхгүй байна. Тэгэхээр нь би Х.М ахыг авч гарах гэсэн  чинь В.М ах бүгдээрээ гарцгаа гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан Энхбат, Батаа, Гантулга болон бас нэг танихгүй залуу бид нар бүгдээрээ гарцгаасан. Оффист нь Н.М, В.М, Х.М нар үлдсэн. Би гараад тамхи татаж байгаад гар утсаа орхисон байсан тул гар утсаа авъя. Ер нь тэд нар юу болж байна гэж бодоод ганцаараа дотогш явж орсон. Тэгсэн чинь Х.М, В.М, Н.М нар ширээн дээр суучихсан архи уугаад сууцгааж байсан. Тэгээд бүгдээрээ одоо асуудалгүй зүгээр гэцгээчихсэн байж байсан. Тэгээд би утсаа аваад одоо дүү нь явж амарлаа сайхан амарцгаагаарай гэж хэлээд гарсан. Тэгээд гадаа гараад үүдэн дээр тамхи татаад зогсож байтал 15 давхрын орцонд уртаар “аа аа” гэж хүн нэлээн удаан хашхирсан. Тэгтэл Х.М ах орцны үүдээр гүйж гарч ирээд мөн л “аа аа” гэж хашхираад хойшоо гүйгээд яваад өгсөн. Надтай юм яриагүй. Би тэнд ганцаараа зогсож байсан. Тэгтэл араас нь В.М ах гарч ирээд хойноос нь явсан. Араас нь мөн Н.М гарч ирээд явсан. Х.М, В.М, Н.М нар хуучин “Арвин сан” дэлгүүрийн гадаа урд үүдэн дээр очсон. Тэгэхээр нь би араас нь очсон. Х.М ах В.М ах хоёр зууралдсан зогсож байсан. Н.М болохоор энд тэнд нь гараад л байсан. Би очоод та нар одоо боль би Х.М ахыг дагуулаад явлаа гэж хэлсэн. Тэгтэл В.М ах намайг явж бай гэж хэлсэн. Тэр үед В.М ахын эхнэр Эрдэнэцэцэг, Мөнгөндуулгын эхнэр Цолмон нар ирчихсэн байсан. “Арвин сан" дэлгүүр дотроос Тэнгис гэж залуу гарч ирээд машиндаа суугаад явах гэж байтал би очоод машинаар чинь хүн хүргээд өгье гэж хэлсэн чинь за тэгье гээд байж байтал бас 2 машинтай цагдаа нар ирсэн. Тэр үед В.М нь за ийшээ суучих гэж хэлсэн чинь Х.М ах Тэнгисийн машинд суухгүй байсан. Тэгэхээр нь би тэр машинд нь суугаад Х.М ахыг хоёулаа суугаад явъя гэж хэлсэн чинь суугаагүй. Тэгээд намайг Тэнгисийн машинд сууж байх хооронд бүгд алга болчихсон явцгаачихсан байсан. Тэгээд би Тэнгисээр хүргүүлээд гэртээ буусан. Тэнгисийнх мөн манай байранд байсан. Бусдыг зодсон зодуулсан гэж би үзэхгүй байна. Намайг байхад лав В.М, Х.М, Н.М нар нэг нэгнийгээ цохиж зодолдсон асуудал гаргаагүй зүгээр зууралдаад байж байсан. Нуусан зүйл байхгүй. Би өөрийнхөө мэдээж санаж байгаа зүйлээ л ярьж байна. Миний биед хэн нэгэн халдаагүй. Бүгд уучихсан байсан. Архи уучихсан байсан учраас зарим зүйлээ санахгүй байна. Би бол өөрийгөө тасраагүй байсан гэж хэлнэ. Бүр тасарчихсан байсан бол бүгдийг нь санахгүй байх гэж бодож байна. Би бол санаж мэдэж байгаа зүйлээ ярьж байна. Хэрэглэсэн байсан гэж бодож байна. Би ч уулзалдах үед нь тодорхой хэмжээгээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Зууралдаад тавиад, зууралдаад тавиад байсан. Тухайн өдөр болсон хурал нь таван толгойн захирлыг солих эсэх талаар хуралдсан байсан. Яг ямар шийдвэр гарсан талаар мэдэхгүй байна. Мөн тэр өдөр архи ууцгааж байхдаа мөн түүний талаар яриад байх шиг байсан. Яг тэр хэдийг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Н.Н даргыг гаргаж өгөхөөр гарах үед тэд нар зүгээр идэж уугаад байж байсан. Тэгээд гаргаж өгчихөөд хэсэг байж байгаад буцаад ороод очих үед зууралдчихсан байж байсан. Юунаас болсон талаар огт мэдэхгүй байна. Тэгээд намайг очоод Х.М ахыг салгах гэхэд Н.М аятайхан байгаарай гэж байсан. Чухам намайг хэлсэн үү, Х.Мыг хэлсэн үү мэдэхгүй байна. Н.Н дарга Энхбат бид гурав анх бол гарсан. Оффист Батаа, В.М, Х.М, Н.М, Гантулга, бас нэг танихгүй залуу бүхий зургаан хүн үлдсэн. Тэгээд Энхбат, Н.Н даргатай юм яриад байж байхад Батаа гараад ирчихсэн байсан. Тэнд нэлээн удсан. Ойролцоогоор 20-30 минут болсон байх гэж бодож байна. Тэгээд Батаа, Энхбат, бид гурвыг буцаад орох үед В.М, Н.М, Мандбаяр ах, мөн Гантулга, нөгөө танихгүй залуу нар байж байсан. Намайг тэр гурвыг салгах гэхэд В.М ах бүгдээрээ гар зайлцгаа гэж хэлсэн. Тэгээд бүгд гарч явсан. Тэгээд бүр орцны гадаа гарчихаад буцаад би ганцаараа орсон. Тэгэхэд зүгээр л сууж байсан. Би яг тоймтой цаг хэлж мэдэхгүй байна. Ойролцоогоор би 20 орчим минутын дараа буцаж орсон байх гэж бодож байна” /хх-ийн 45-47, 48-р хуудас/,

Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:” 8 сарын 31-нээс 9 сарын 1-нд шилжих шөнө ямар нэгэн дуу чимээ сонссон уу гэх мөрдөгчийн асуултанд: ...Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8-р баг 49-р орон сууц 25 тоотод 2017 оны 03-р сард нүүж орсон. 22 цаг өнгөрч байхад амарсан. Орцонд ямар нэг дуу чимээ сонсоогүй. Харин цагийн нь санахгүй байна нэлээн шөнө болсон байсан Дэлгэрэх буудал юм уу 11-р цэцэрлэгийн орчинд гэж ойлгосон эрэгтэй хүн амь авраарай, зодож аллаа, цагдаа дуудаарай гэж шигэндүү хоолой гаргаад орилоод байсан. Тэгээд шөнө оройн цагаар хүн амраахгүй ядаргаатай юм бэ гэж бодсон. Тэгээд архи уусан хүмүүс л хүн амраахгүй байна гэж ойлгосон. /хх-ийн 117-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №11203 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Х.Мын биед баруун талын 4-р хавирганы хугарал, дээд уруулын дотор салстад шарх, баруун нүдний зовхи, баруун шанаа, хүзүү, зүүн эгэмд зулгаралт, цус хуралт, баруун мөр, цээжинд зулгаралт, баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн дал, баруун алга, цээж, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн шилбэ, шагайд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 98-р хуудас/,

Шинжээч Д.Дмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 09-р сарын 02-ны өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа үзлэгийг өөрийн биеэр хийж гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэгийн бичиг, эхоны бичиг зэргийг үндэслэж дүгнэлтийг гаргасан. Эдгээр бичиг баримтуудыг Х.М өөрт нь буцааж өгсөн надад байхгүй. Бичиглэлийн алдаа болсон байна. Нарийн мэргэжлийн гэмтлийн эмчийн үзлэгээр баруун талын 6-р хавирганы хугаралтай болох нь тогтоогдсон байсан харин миний гаргасан дүгнэлт хэсэгт 4-р хавирганы хугаралтай гэж бичсэн нь бичиглэлийн алдаа болсон байна 4- р хавирга хугарсан гэмтэл үүсээгүй. Х.М учирсан хүзүүний баруун ар хэсэг, баруун бугалга, зүүн шуу цус хуралт гэмтэл нь 3-с дээш хоногт, бусад гэмтлүүд нь 1-3 хоног дотор үүссэн байх боломжтой цээжний зурагдал, баруун алаг, баруун, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, бусад бүх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” /хх-ийн 123-124-р хуудас/,

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017.09.03-ны өдөр өгсөн мэдүүлэгт: ”...Би 2017 оны 09 дугаар сарын 1-ний өдөр гэртээ амарч байхад Х.М, Ганзориг хоёр манай гэрийн гадаа ирээд намайг гэрээсээ гараад ирээ гэж дуудсан. Би тэгээд гэрээсээ гараад очиход 01-10 ӨМҮ гэсэн улсын дугаартай Альпарт маркийн машинтай зогсож байхаар би машинд ороод суухад машин дотор Х.М, Ганзориг тэр хоёр байсан. Тэгээд шууд яваад цагдаагийн газар ирээд Х.М машинаас буугаад цагдаагийн газар луу орчихсон. Тэгээд нэлээн удаж байгаад гарч ирээд машиндаа суухад нь бид гурав Х.Мын гэр рүү нь явахад араас Сугирхүү машинтайгаа дагаад явсан. Тэгээд бид нар Х.Мын гэрт ороод байж байтал араас В.М, Н.М хоёр орж ирэхээр Х.М Н.М “би чамайг гэрт оруулахгүй шүү” гэж хэлэхэд Н.М гэрийн гадаа үлдсэн. Тэгэхэд Х.М гэртээ байсан нэг шил хугас Болор архийг гаргаж ирэхээр тэр архинаас нь Х.М, В.М, Сугирхүү бид дөрөв уусан... Тэр хоёр архи ууж байхдаа урьд шөнийн явдлаа яриад байгаа бололтой харагдсан.  ...Тэр өглөө нь уулзахад \2017.09.01-ний өглөө\ Х.Мын баруун хацар дээр жаахан зулгарсан байсан. Гэдэсний хавьдаа мөн урагдсан байсан. В.М, Н.М нарын биед нь ил харагдах ямар нэгэн шарх сорви харагдаагүй...

...2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би архи согтууруулах ундаа нэлээн хэрэглэсэн байсан болохоор Х.Мын гэрт яг ямар яриа болсон талаар нарийн сайн хэлж мэдэхгүй байна.  ...Уг бичлэг дээрх яриа болж байхад би байж байсан. Ийм яриа болсон. Ямар ч байсан би энэ хоёрыг иймэрхүү зүйл яриад байсныг мэдэж байна. Ганц нэг яриа нь дундуур ороод Пуужин хөгшөөн чи байж байя наадуул чинь өөрсдөө учраа олно биз гэж би ярьж байна. Энэ бол миний дуу мөн байна. Энэ бичлэгийг хийсэн талаар мэдээгүй. Анх удаа сонсож байна” /хх-ийн 54-55, 56-р хуудас/,

Гэрч Ж.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: ”... 2017.09.01-ний өглөө гэртээ байж байхад 09 цагийн үед Өмнөговь аймгийн Монгол ардын намын хорооны дэд дарга Х.М 98111991 дугаараас залгаад ах нь өчигдөр орой хүнд зодуулчихлаа шүүх эмнэлэг хаана байдаг юм бэ дүү очоод асуугаадах гэж хэлсэн Тэгэхээр нь би гэрээс гараад шүүх шинжилгээний төв орж үүдэнд нь сууж байсан хүнээс хүн үзүүлэх гэсэн юм яах уу гэхэд заавал цагдаагийн бичиг хийлгэж ирэх шаардлагатай цагдаа ор гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн газар дээр ирээд жижүүрээс нь асуухад байцаагчаас бичиг хийж өгнө гэж хэлэхээр нь би гараад Х.М дарга руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд ажил дээр очоод байж байхад Х.М дарга 10 цагийн үед залгаад намайг цагдаа дээр хүрээд ир гэсэн. Тэгээд цагдаагийн газар дээр ирэхэд манай намын гишүүн Алтансүх ах ирчихсэн байсан. Тэгээд бид хоёр уулзаад цагдаагийн газрын цайны газарт орж хоол идчихээд сууж байхад В.М ах ороод ирсэн. Тэгээд тэнд нэлээд сууж байгаад гадаа гаръя гээд гадаа гарахад Дуулга, Сугархүү 2 ирчихсэн байсан. Бид 5 гадаа юм яриад сууж байхад Х.М дарга цагдаагийн газрын хашааны хаалгаар доголоод гараад ирсэн. Тэгээд Дуулгад хандан юм нэг юм хэлсэн. Би яг тэр үед нь машинд сууж байсан. Тэгээд Дуулгатай муудалцаад та нар өчигдөр намайг яаж байгаа юм бэ гээд нэг нэгэн рүүгээ бэлэн гаргаад байсан. Тэгэхээр би машинаас буугаад Х.М даргыг машины арын суудалд суулгах гэхэд дарга өөрөө машины урд талын суудалд орж ирээд суусан. Мөн Алтансүх ах машинд орж ирээд суусан. Тэгээд хаашаа явах уу гэхэд Х.М дарга гэртээ очно гэж хэлсэн. Тэгээд Баянбулаг хороололд байх Х.М даргын гэрт очиход гэрт нь хүн байгаагүй. Тэгээд бид 3 гэрт нь орсон. Тэгэхэд дарга намайг шөлтэй хоол хийгээдэх гэж хэлсэн. Тэгээд хөргөгчид нь байсан махыг гаргаад зогсож байхад гаднаас Сугархүү орж ирсэн нээх удалгүй араас нь Пуужиндорж гэх Х.М даргын ах гэх хүн орж ирсэн. Тэгсэн удалгүй В.М ороод ирсэн. Тэгээд тэр хэд жижиг ширээ тойроод сууцгаагаад юм яриад сууж байхад Дуулга гадаа ирчихсэн байшингийн цонхоор хараад зогсож байгаад Х.Маа чи ингэж болохгүй шүү гэхэд Х.М чи харин намайг тэгж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд маргалдаж эхэлж байхад В.М ах Дуулга чи яв гэж хэлэхэд Дуулга В.Мын машиныг унаад яваад өгсөн. Тэгээд ширээнд сууж байсан Алтансүх ах Сугархүүг архинд яваад ир гээд явуулсан Сугархүү удаагүй эдэн гэх 0,75 граммын архи аваад ирсэн. Тэгээд ширээ тойроод В.М, Х.М, Пуужиндорж, Алтансүх, Сугархүү нар сууж нөгөө архиа задалж ууцгаасан Тэгээд Х.М дарга В.М хандан та өчигдөр намайг арай дэндүүлсэн шүү гэж хэлэхэд В.М ах за за тэр яах вэ уг нь бол бид хоёр барилдаж эхэлсэн ш дээ гэж хэлж байсан.  ...Тэгэхэд Х.М дарга В.М хандан би цагдаад өргөдөл өгсөн таныг нэг cap л болох байх тэрэнд битгий юм бодоорой гэж хэлэхэд В.М нэг cap болгоод юу олж долоох юм бэ? Хуулиараа бол 30 хоногийн баривчилгаа юм уу 1 сая 200 мянган төгрөгөөр л торгох юм байна лээ ш дээ гэж хэлж байсан. ...Намайг явахад инээж хөхрөөд сууцгааж байсан хүмүүсийн үг хэллэг нь ширүүн болчихсон байсан. Тэгсэн В.М ах Х.М даргад хандан би чамаас уучлалт гуйгаа биз дээ өөр яалгах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд Х.М дарга би таныг 1 cap л хуулийн дагуу явуулна өөр яах ч үгүй гэхэд В.М ах чи 1 cap явуулаад юу олж долоох гээд байгаа юм бэ гэх мэт яриа өрнүүлээд хоорондоо муудалцаж эхэлсэн... В.М ахын санаа бол өргөдлөө буцааж ав гэх юм яриад Х.М дарга авахгүй 1 cap заавал болгоно гээд нэг нэгэн рүүгээ бэлэн гаргаж уур амьсгал ширүүсэж эхэлсэн. Тэгэхэд В.М утсаа гаргаж ирээд нэг хүн рүү залгаад 3-н хүн бэлэн байлга ахынх нь уурыг энд нэг хүн хүргээд байна гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд архиа ууцгаагаад В.М, Х.М нар хэрэлдээд, маргалдаад сууж байхад хаалга тогшихоор нь би очоод хаалга нээхэд 2 танихгүй хүн зогсож байсан. Тэгээд нөгөө 2 хүн гэрт орсон. Тэгээд ярилцаад сууж байхад Ганбаатар гэж дуудаад байсан хүн нь Монгол ардын намын 4-р үүрийн гишүүн гээд Алтансүх ахтай яриад байсан. Тэгж байхад дахин 1 хүн гаднаас орж ирсэн. Тэгсэн В.М ах нөгөө 3-н хүнд хандан энэ хүн ахынх нь уурыг хүргээд байна гэж хэлсэн. Тэгсэн Ганбаатар нь энэ хүн чинь манай намын дарга байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд Хархүү багшийн хүүхэд байна Хархүү багш чинь манай багш байгаа юм гээд яриад байсан. Тэгэхэд орж ирсэн 3-н хүний 1 нь Х.М дарга руу дайраад чи яагаад байгаа юм гээд байсан. Тэгсэн чинь В.М ах та нар одоо гарч бай би учраа олоодохъё гэхэд 2 залуу нь гараад Ганбаатар нь үлдсэн. Тэр үед В.М ах надад 40.000 мянган төгрөг өгөөд дахиад 1 архи аваад хүрээд ир гэсэн. Тэгээд гэрээс гарахад гэрийн гадаа хүн байгаагүй. Би Хайрхан дэлгүүр ороод архи аваад ирэхэд байшингийн баруун зогсоол дээр нөгөө 2 залуу приус дотор сууж байгаад намайг хараад дуудсан. Хүрээд очиход юу болоод байна гэж асуусан. Тэгэхээр нь болсон юм алга гэж хэлээд та хоёр яв гэхэд явлаа гээд яваад өгсөн. Тэгээд гэрт ороод авч ирсэн 0,75 граммын эдэн архийг хундагалж тойруулсан. Тэгэхэд тэр архийг В.М ах бага уусан дарга бол уугаагүй. Алтансүх ах нэлээд уусан Ганбаатар гэдэг хүн бол их уусан. Тэгээд архи ууж байхад Ганбаатар энэ залуу манай Хархүү багшийн хүүхэд байна зодохгүй гээд байсан. Тэгэхэд хаалга тогшиход би босоод хаалга тайлж өгөхөд 2 цагдаа байсан. Тэр хоёр цагдаа орж ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд Х.М дарга босоод мөрдөстэй цагдаа орж ирлээ наашаа суу гэхэд Ганбаатар зүгээр суу гээд татаад суулгасан. Тэгэхэд В.М ах болсон асуудал байхгүй тайван байна гэж хэлээд чамайг хараагүй хүүхэд байна гээд танилцъя гээд танилцсан. Тэгж байгаад болсон асуудал байхгүй бол явлаа гээд цагдаа нар гараад явсан цагдаа явсны дараа их ширүүн байсан хүмүүс зөөлөрсөн. В.М ах Ганбаатарыг гадаа гараад хүлээж бай гэхэд нөгөөх нь гарахгүй суугаад байсан. Тэгсэн В.М ах чи чадахгүй байж энд юу хийж суугаад байгаа юм гар гэж хэлээд чи ер нь хэний талд байгаад байна гэхэд Ганбаатар нь би ахынхаа талд орно ахыгаа өмөөрнө гэж хэлсэн. Тэгээд архиа тойруулж байхад Х.М дарга согтоод үг хэллэг нь мэдэгдэхээ байж байсан. Тэгж байгаад В.М ахад хандан чамайг ямар ч байсан 1 cap шалгуулна гэхэд чи шалгуулаад яахын пизда минь гээд маргаж байхад Ганбаатар ахын утас нь 3-н удаа дуугарахад Ганбаатар утсаа аваад та нар гадаа байж бай орж ирэхгүй шүү энэ чинь Хархүү багшийн хүүхэд байна би байхад та нар гар хүрэхгүй шүү гэж хэлээд таслаад цаана чинь асаалттай танк орж ирэхэд бэлэн байна гэж хэлсэн. Тэгэхэд В.М ах Ганбаатарт хандан чи гар бид хэд юм ярья гэхэд нөгөөх нь гарахгүй байсан. Тэгж байж байгаад 00 орчихоод гаръя гээд 00 орсон. Тэгээд гараад ирэхэд нь В.М ах чи яв гадаа хүлээж бай гэхэд гарахгүй надад нэг хийгээд өг гэж уучихаад машинд хутга байгаа аваад ир Х.М даргыг алчихъя гээд дайраад эхэлсэн. Тэгэхэд Алтансүх ах боль гээд хориод байж байхад Х.М дарга гэрээс гараад авраарай хүн алах нь гээд хашхираад байсан. Цагдаа дуудаад өг гээд байсан. Тэгээд араас нь В.М ах бид хоёр гэрээс гарсан. Тэгээд В.М ах Х.Маа би гар барьчихаад явъя гэхэд дарга гар барихгүй зугтаагаад байсан. Тэгээд би даргыг очиж авах санаатай машинаа асаагаад ухраад хөдлөхөд гэрээс Алтансүх ах гарч ирээд машинд суусан. Тэгсэн В.М ах мөн машинд суусан. Тэгсэн тэр Ганбаатар гэрээс гараад ирэхээр нь машинд суучих гээд машинд суулгаад авч яваад төвд 15-н давхар байрны гадна буулгаад буцаад Х.М даргын гэрт очиход нөгөө Пуужиндорж ах эхнэртэйгээ ирчихсэн даргыг машиндаа суулгачихсан байсан. Мөн 2 цагдаа ирсэн байсан. Тэгээд Х.М даргыг Пуужиндорж ахын эхнэр нь аваад яваад өгсөн.  ...2017.09.01-ний өдөр уулзахад Х.Мын баруун нүдний баруун талд нь улаан зураас гарсан байсан. Гэртээ очоод цамцаа тайлаад суухад гэдэсний баруун талд ярагдсан байж болох улаан зураас гарсан байсан бие нь зовиуртай байгаа бололтой эгц суухгүй бөгтийж суугаад байсан.

...2017 оны 09-р сарын 01-ны өдөр Х.М даргын гэрт В.М ах ганцаараа орж ирсэн. Тэгээд тэр хоёрын хооронд болохоор В.М ах өргөдлөө буцаагаад авчих миний дүү гэж байсан. Харин Х.М нь өргөдлөө буцааж авахгүй. Үнэн мөнөөр нь шийдвэрлэнэ гэж харилцан ярьж байсан. Өмнөх өдөр нь 15 давхарт Х.М нь В.М, Н.М нарт зодуулсан юм шиг байгаа юм. Тэгээд Х.М нь өргөдөл өгчихсөн тэрийгээ буцаагаад авчих гээд яриад байсан. В.М нь Х.Мын хойноос нь бариад авсан чинь мурчганаад гарчихсан. Би нэг өвдөглөсөн гэх мэт зүйл ярьж байсан. ...Тэнд Х.М дарга, Алтансүх ах, Сугархүү, Пуужиндорж, В.М бид нар байсан. Н.М гадаа цонхны цаана ирж онгорхой цонхоор юм ярьж байгаад явсан. Ийм л хүмүүсийн яриа байгаа. Би бол ямар нэг зүйл яриагүй. ...Энэ бичлэг нь намайг гарч явахаар өмнө болсон бичлэг байна. В.М хоолой боосон гэх зүйлийг ярихдаа өөрөө биетээр үзүүлж байсан. Энэ бичлэгийг хэн хийсэн талаар мэдэх зүйл байхгүй. Тэр дотор байсан хүмүүсээс бичсэн байх өөр гаднаас хүн орж ирээгүй. Би энэ бичлэгийг анх удаа сонсож байна. Энэ бичлэг байгаа юм бол тэнд юу яригдсан нь бүгд тодорхой болж л байгаа юм байна.” /хх-ийн 59-60, 61-р хуудас/,

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: ”...2017.09.01-ний өглөө 08 цаг 40 минутын үед Монгол ардын намын хорооны дэд дарга Х.М 91111116 дугаараас залгаад цагдаа руу очиж мэдүүлэг өгөх шаардлагатай байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би одоо очих боломжгүй байна хүүхдийн нээлтэд оччихоод хүрээд очъё гэж хэлээд утсаа салгаад хүүхдийн нээлтэд оччихоод 10 цаг өнгөрөөгөөд гэрт нь очиж Х.М даргыг аваад замаараа Алтансүхийг аваад цагдаагийн газар дээр ирсэн. Тэгээд Х.М дарга цагдаагийн газар луу мэдүүлэг өгөхөөр орсон. Би гадаа байж байхад Хүсэлбаатар ирсэн. Тэгэхээр нь би машины түлхүүрийг нь өгчихөөд ажил руу явсан. Тэгээд ажил дээрээ байж байхад Хүсэлбаатар залгаад би даргын гэрт байна энд хүмүүс маргалдаад байна хүрээд ир гэхээр нь хүрээд очиход Хүсэлбаатар машинд суучихсан машинд нь Алтансүх, В.М, Ганбаатар нар ард нь сууж байсан. Тэгэхэд В.М машины цонхоор Х.Мыг алнаа гээд орилоод байсан. Тэгж байхад Хүсэлбаатар давхиад яваад өгсөн. Тэгээд Х.М дарга хойд айлынхаа гадаа дээгүүрээ шалдан доогуураа өмдтэй байж байсан. Тэгээд би даргатай уулзаад яасан бэ гэхэд В.М намайг алах гээд байна наад Ганбаатар гэдэг хүнээрээ хутгалуулах гээд байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад зугтаагаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би дагуулаад гэрт орсон. Тэгэхэд гэр нь замбараагүй байдалтай байсан. Тэгээд байж байхад гаднаас даргын хамаатан гэх Пуужиндорж гэдэг хүн эхнэртэйгээ орж ирээд та нар ингэхгүй шүү гээд даргыг аваад гарсан. Тэгээд гэрийг нь түгжээд яваад өгсөн хааш нь авч явах гэж байгаа юм бэ гэхэд гэр лүүгээ авч явлаа гээд яваад өгсөн ийм асуудал болсон” /хх-ийн 62-р хуудас/,

  Гэрч Б.Н, Ц.Г нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нүүрэлдүүлэн байцаалтын мэдүүлэгт:”...Acуулт: Гэрч Б.Нгээс: Та Н.Н даргыг гаргаж өгчихөөд буцаж В.Мын оффисын өрөөнд ороход хэн хэн ямар байдалтай байсан талаар ярина уу?

Хариулт: Н.Н даргыг нэлээн орой болсон байна гэж хэлээд Энхбат бид хоёр гаргаж өгсөн. Тэгээд гадаа гараад Энхбат, Н.Н даргатай нэлээн удаан хугацаанд уулзалдсан. Тэгээд машинд нь суулгаж өгөөд явуулсан. Уг нь анх Энхбат бид хоёр Н.Н даргыг гаргаж өгсөн. Тэгтэл Н.Н даргыг машинд нь суулгаж өгчихөөд харахад Батаа бас гараад ирчихсэн зогсож байсан. Хэзээ гарч ирсэн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан бид нарын араас гарч ирсэн байх өмнө нь бол гараагүй байсан санаж байна. Тэгээд 3-уулаа шууд явах уу гэж ярилцаад хэлчихээд явъя гэж шийдээд дээшээ гарсан. Тэгээд дээшээ В.Мын оффист орохоор очиход хаалга нь түгжээтэй. Түлхүүр нь гадаанаас нь зоолттой байсан. Сүүлд В.М ах хэлэхдээ манай оффисын цоож нь гацчихдаг юм. Тэгээд ер нь түлхүүр нь гадаанаасаа зүүлттэй байж байдаг юм гэж хэлж байсан. Тэгээд дотогшоо Энхбат, Батаа бид гурав орсон санаж байна. Ороход В.М ах, Х.М ах, Н.М, Гантулга, бас нэг танихгүй залуу нар байсан. Тэд нарын В.М ах, Х.М ах, Н.М нар оффисын ширээ хурлын ширээ хоёрын дунд хоорондоо барилцаад авчихсан зогсож байсан. Гантулга, нөгөө залуу хоёр ширээн дээр сууж байсан. Ийм л байдалтай байсан. Тэгээд ороод бид дундуур нь ороод боль гэсэн чинь В.М ах бүгдээрээ гарцгаа гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан Энхбат, Батаа, Гантулга, нөгөө залуу бид нар бүгд гарсан. Өрөөнд В.М ах, Н.М, Х.М ах нар үлдсэн.

Acуулт: Гэрч Ц.Г: Та Б.Нгийн ярихыг сонсов уу? Хариулт: Сонслоо.

Acуулт: Гэрч Б.Нгийн ярьсан зүйл үнэн үү? Хариулт: Үнэн ярьж байна.

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 09-р сарын 01-ний өдөр Хүсэлбаатартай би утсаар яриад хаана байна гэж ярьсан чинь Хүсэлбаатар завгүй байна. Өчигдөр В.М, Х.М хоёр муудалцаад цагдаа дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цагдаагийн газар ирсэн. Тэгэхэд В.М, Н.М, Хүсэлбаатар нар Цагдаагийн газрын цайны газар байж байсан. Х.М нь мэдүүлэг өгөхөөр орсон гэж байсан. Тэгээд Х.М ах гарч ирсэн. Тэгээд Х.М машиндаа суугаад гэр лүүгээ явсан. Араас нь В.М ах машинтайгаа хөдлөөд явсан. Би бас араас нь явж очсон. Би хоцорч очсон. Тэгэхэд Х.Мын гэрийн гадаа Н.М намайг оруулахгүй байна гэчихсэн гадаа нь зогсож байсан. Тэгээд би Х.Мын гэрийн хаалгыг тогшоод ортол В.М ах Х.М ах, Пуужиндорж, Алтансүх, Хүсэлбаатар нар байсан. Н.М цонхоор нь хараад зогсож байсан. Х.М нь Н.М оруулахгүй гэж байсан. Би ороод 1 цаг орчим хамт байж байгаад гарсан. Намайг орсон 1 шил архи задалсан байсан. Дүү аягалчих гэхээр нь би архийг нь аягалж өгч байгаад яриаг нь сонсож байгаад гарсан. Намайг байх хугацаанд тийм их сүртэй зүйл болоогүй. Ерөнхийдөө бол В.М гэдэг хүний зүгээс дүүтэй бол эвлэрье гэсэн санаа цухалзуулж байсан. Х.М хандаж ахыгаа оролдоод яах вэ дээ чи намайг нээх хашираах гээд яах вэ дээ гэх утгатай зүйл ярьж байсан. Өчигдрийнхөө болсон процессыг яриад хоорондоо инээлдээд байсан. Миний ойлгосноор В.М гэж хүний 15 давхар байрны оффис дээр бөөнөөрөө ууж байгаад В.М, Х.М, Н.М нар үлдээд В.М, Х.М нар хоорондоо үг зөрөлдсөн юм шиг байгаа юм. Тэгээд В.М ах барьж аваад дарж унагаасан. Тэгсэн хажуугаас нь Н.М хэд цохиж авсан юм шиг байгаа юм. Тэгээд Х.М нь зугтааж гараад араас нь В.М Н.М нар нь гарч явсан. Тэгээд цагдаа таараад Х.М нь яваад өгсөн гэх зүйл л би уг ярианаас ойлгосон. /хх-ийн 89-90-р хуудас/,

Гэрч М.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”... Би cap өдрийг нь санахгүй байна. Манай эхнэр утсаар надад Х.Мыг хүн зодчихож гэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүн амьтан руу яриад сурагласан чинь Цагдаагийн газар дээр байгаа сурагтай байхаар нь би Цагдаагийн газар дээр ирсэн. Тэгсэн чинь Цагдаагийн газар дээр Х.М, В.М, Н.М нар байж байсан. Бас наана нь танихгүй хэдэн залуу байсан. Тэгээд намайг ирэхэд Цагдаагийн газрын хашааны хаалган дээр таарсан байсан юм. Тэгээд бүгдээрээ машиндаа сууцгаагаад Х.Мын гэрт нь очсон. Тэгэхэд Х.Мын биед ил л шарх сорив харагдаагүй. Тэнд тэгээд архи уусан. Тэр хэд хоорондоо ярилцсан. Юугаа ярьсан нь надад хамаагүй байсан. Би В.М энэ миний дүү чи таних уу гэж асууж байсан. Танина гэж хэлж байсан. Тэгээд учир зүйгээ олох байх гээд би нээх оролцоогүй. Би ч очихдоо урьд нь архи уучихсан очсон юм” /хх-ийн 91-92-р хуудас/,

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”... Энэ хүн манай нөхөр байгаа юм бид хоёр 1992 онд албан ёсоор гэрлэсэн. Би эрхээ эдлэхгүй мэдүүлэг өгнө. Би 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг болох 43 дугаар байрны 32 тоот гэртээ амарч байсан. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байсан байх гар утсаараа В.М руу залгахад утсаа авахгүй байхаар би босоод хойд талын цонхоороо хартал “Эрдэнийн гүн” төв нэртэй дэлгүүрийн зүүн урд талын үүдний довжооны шатан дээр хэдэн хүн харагдсан. Тэгээд би гэртээ жаахан байж байгаад В.М утсаа авахгүй байхаар өрөөндөө байгаа байх гэж бодоод гэрээсээ гараад 15 давхар байр луу явж байтал “Эрдэнийн гүн” төв нэртэй дэлгүүрийн хавьд хүмүүсийн ярих дуу чимээ сонсогдож байхаар би засмал зам руу дөхөөд очтол “Дуулга чи болио” гэж В.Мын дуу нь гарахаар би тэр хүмүүс дээр хүрээд очиход цементэн шатан дээр В.М, Б.Н, Н.М, Х.М тэр хэд сууцгааж байсан. Би тэгээд В.М “яагаад утсаа авахгүй байгаа юм, одоо явж амаръя” гэхэд В.М “одоо энэ хүмүүсийг тараачихаад явж амарна” гэсэн. ...Тэгээд В.М аваад гэр лүүгээ орох гэж байтал В.М ажлын өрөө онгорхой байгаа намайг яваад түгжчихээд ир гэж хэлсэн. Би тэгээд 15 давхар луу цахилгаан шатаар яваад В.Мын өрөө рүү орох гэхэд өрөөний түлхүүр нь зоолттой байсан. Тэгээд би өрөөнд нь ороход өрөөний голд байгаа том ширээн дээр 2 ширхэг шилэн аяга хагалчихсан байдалтай ширээн дээр шилнүүд бутарчихсан хэвтэж байхаар би тэр хагарсан шилнүүдийг тавган дээр хамж аваад 00 өрөөнд тавьчихаад өрөөг нь цоожлоод гэртээ орж амарсан.../хх-ийн 57-58-р хуудас/,

Гэрч Г.Цмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”... 2017 оны 08 дугаар сарын 31-ний орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг болох 15 давхар байрны 43 тоот гэртээ шөнийн 01 цагийн үед байж амарч байгаад сэрчихээд зурагт хараад байж байтал цахилгаан шатаар хүмүүс доошоо буугаад байгаа бололтой лефт дуугараад байсан. Би тэгээд босоод байшингийн цонхоор хартал 4 хүн байшингийн хойд талын засмал гараад хойшоо явж байгаа харагдсан. Тэр явж байгаа хүмүүсийн дотор манай нөхөр Н.М явж байгаа харагдсан. Тэгээд би гэртээ жаахан байж байгаад гэрээс гараад цахилгаан шатаар буугаад байшингаас гараад хойшоо хартал “Эрдэнийн гүн” төв нэртэй дэлгүүрийн зүүн урд талын шатан дээр хүмүүс сууж байгаа харагдахаар би засмал зам гараад тэд нар дээр хүрээд очиход нэг залуу нь “ооо ааа” гээд сонин дуу гаргаад хашхираад байсан.../хх-ийн 86-87-р хуудас/,

Гэрч  М.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: ”... 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 20-01 цагийн хооронд хөдөлгөөнт томилгоот эргүүлийн үүргийг цагдаагийн ахлагч Идэрболд, цагдаагийн дэд ахлагч Алтанхүү нарын хамт гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 00 цагийн үед хуучнаар “Арвин сан” дэлгүүрийн урд буюу “Эрдэнийн гүн” төвийн урд талын хаалганы гадаа шатан дээр хэсэг согтуу залуучууд бөөгнөрсөн байдалтай зарим нь суучихсан зарим нь зогсчихсон байж байсан. Тэгэхээр нь бид гурав явж очоод яадаг хүмүүс энд бөөгнөрөөд байгаа юм бэ тарцгаахгүй юм уу цаг орой болсон байна гэж хэлсэн. Тэнд 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан. Дөрвөн эрэгтэй хүний нэг нь машиндаа сууж байсан. Бусад нь болохоор машины гадаа нэлээн согтуу байдалтай байж байсан. Тэгээд өөрсдийгөө болохоор санаа зоволтгүй тарчихна гэцгээж байсан. Би машины жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгадаг драгер багажаар үлээлгэж үзсэн. Тэгсэн тэр жолооч залуу болохоор ямар нэг архи дарс уугаагүй эрүүл байсан. Тэр жолооч бусдыгаа аваад явчихна гэж байсан. Тэгээд ямар нэг зөрчил гаргаагүй байсан учраас бид нар тарж амрах талаар хэлж зөвлөчихөөд явах гэхэд Х.М гэх залуу нь \би сүүлд нь Цагдаагийн газар дээр авч ирээд нэрийг нь мэдсэн\ намайг гэрт хүргээд өгөөч би та нарын машинд суугаад явчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар машиндаа суулгаад хөдөлсөн. Нөгөө хэд нь тарлаа гээд үлдсэн. Тэгсэн манай машинд суусан Х.М гэх залуу нь энэ хүмүүс намайг дээрэлхээд байсан. Би цагдаагийн газар бууна гэж хэлсэн. Бид нар тэр хүнээс таныг яаж дээрэлхээд байсан юм бэ гэж асуухад юм хэлээгүй та нартай юм ярихгүй би цагдаагийн газар бууна гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд яваад тухайн өдрийн Цагдаагийн газрын хариуцлагатай зохицуулалт цагдаагийн ахлах дэслэгч Түвшинтөртэй уг хүнийг уулзуулан хүлээлгэн өгөөд явсан.  ...Цагдаагийн газарт гэрэлтэй газарт авч ирээд харах үед биед нь ил гэмтэл шарх байгаагүй. Хүзүүний зүүн хэсэгт бага зэрэг улайчихсан байсан. Өөр зүйл мэдэгдээгүй. ...Зүгээр би их согтолттой байна та нар намайг хүргээд өгчих би та нарын машинд суугаад явчихмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрт нь хүргээд өгчих санаатай суулгасан. Нэлээн согтуу байсан. Тэгсэн чинь харин машинд суучихаад явж байсан чинь гэнэт л нөгөө Х.М нь эд нар намайг дээрэлхсэн намайг Цагдаагийн газар хүргээд өгчих гэж хэлсэн...” /хх-ийн 67-68-р хуудас/,

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: ”... 2017.08.31-ны өдөр би Цагдаагийн газрын дэд дарга Цагдаагийн хошууч С.Төрмөнхийн баталсан томилгооны дагуу 20 цагаас Цагдаагийн ахлагч Б.Идэрболд, дэд ахлагч М.Лхагважав нарын хамтаар Даланзадгад сумын төвд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад 00 цаг 40 минутын үед Даланзадгад сумын 3-р багийн нутаг “Эрдэнийн гүн” төвийн урьд талын шатан дээр 5 хүн суух нь суугаад зогсох нь зогсоод байж байхаар нь хажууд нь очиход В.М, Дуулга, В.Мын эхнэр тэгээд 2 танихгүй хүн байсан. Тэгэхээр нь очоод цаг орой болсон байна одоо харьж амарцгаа гэж хууль ёсны шаардлага тавьсан. Тэгэхэд нэг танихгүй ах босож ирээд асуудал байхгүй. Одоо амарлаа манай ах нар байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан машины эзэнд хандан та энэ ахыг хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө ах хүрж ирээд би жоохон согтуу байна. Цагдаа нараар хүргүүлмээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь за тэгвэл та суучих хүргээд өгье гэж хэлсэн. Тэгсэн нөгөө ах машинд суусан. Тэгээд тэр ахаас таны гэр хаана вэ гэж асуухад нөгөө ах энэ хүмүүс намайг дарамталсан би танай цагдаагийн газар очмоор байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Цагдаагийн газарт авчирч ерөнхий жижүүр Цагдаагийн ахлах дэслэгч Б.Түвшинтөрд хүлээлгэн өгөөд эргүүлийн мэдээгээ өгөөд эргүүлээсээ буусан” /хх-ийн 69-р хуудас/,

Гэрч Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”... шөнийн 00 цаг 50 минутын үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Д.Алтанхүү, Б.Лхагважав, Б.Идэрболд нар нь Х.М гэх хүнийг авч ирсэн. Тухайн үед би Д.Алтанхүү яасан хүн юм бэ? гэж асуухад эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад “Эрдэнийн гүн” худалдааны төвийн гадна зогсоол дээр хүмүүс байхаар нь очиж шалгасан чинь 5 хүн байсан. Тэгээд би тэдгээр хүмүүсийг юу хийцгээж байна орой болсон байна гэж хэлсэн чинь энэ хүн зүгээр, зүгээр би ах нартайгаа байж байна та нар явцгаа, ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь за тэгвэл одоо тарж амарцгаагаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь энэ хүн би согтуу байна та нар намайг гэрт хүргээд өгөөч гэхээр нь тэгье гэж хэлээд машиндаа суулгаад хөдөлсөн. Тэгэхэд нөгөө хүмүүс нь машиндаа сууцгаагаад хөдөлж байсан. Тэгээд бид нар зогсоолоос хөдлөөд хаяг чинь хаана вэ? гэж асуусан чинь намайг В.М, Дуулга гэдэг хоёр хүн нийлээд дарамталсан гэж ярьсан. Тэгэхээр нь та ерөнхий жижүүртэй очиж уулз гээд дагуулаад ирлээ гэж ярьсан. Тэгээд би тэр хүнтэй нь уулзаад юу болсон талаар асуухад би Өмнөговийн Монгол ардын намын дарга Х.М байна та нар яахаараа намайг дарамталсан хүмүүсийг барихгүй байгаа юм гэж хашхичаад /тухайн үед Х.М нэлээд их согтолттой, гуйваад байсан/ цаашаа гар утсаараа хүн рүү залгаж яриад чи муу хаана байна намайг цагдаа дээрээс ирээд аваадах гэж яриад хүн дуудаад байсан. Тэгээд утсаар яриад дуусахаар нь би Х.Мыг та юу болсон талаараа тодорхой хэлээ, хэн таныг юу гэж дарамталсан юм бэ?, таныг хүн зодсон юм уу? гэж асуусан чинь өмнөөс “ муу сайн цагдаа нар ийм байхгүй юу, би чамд ярьдаг нь биш за, чи аймгийн засаг дарга Н.Ныг дууд тэр новш намайг тэнд дуудаж аваачсан байхгүй юу би Н.Нтай ярина гэж хашхираад, хоёр удаа засаг дарга Н.Ныг дууд гэж хашхирсан. Тэгж байтал гаднаас Н.М гэх хүн орж ирсэн. Тэгэхээр нь та ямар хэргээр явна гэж асуусан чинь Н.М би Х.Мыг авах гэж ирлээ сая цагдаа нарын машинд суугаад явчихаар нь яасан юм бол гэж бодоод ирлээ бид нар хамт явсан гэж хэлсэн. Тэгсэн чинь Х.М Н.М чи муу намайг дарамталсан гэж хэлсэн. Тэгснээ чи ч яах вэ В.М л гол нь байхгүй юу гэж хэлсэн. Тэгээд Н.М, Мандахаа явъя гэрт чинь хүргэж өгье гэж хэлсэн чинь Х.М битгий хуц чи муу зайл би дүүгээ дуудсан байгаа чамайг ална. Өөрийнхөө өмнө сөхрүүлнэ гэж Н.М руу хашхираад гараараа зангаад байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг хэрүүл хийхээ больцгоо та нар хоорондоо муудалцсан юм уу гэж асуусан чинь Х.М гэгч үгүй үгүй би чамд юу ч ярихгүй гээд утсаа оролдоод байсан. Тэгж байтал гаднаас Алтансүх гэдэг хүн Х.Мыг авна гээд ирсэн. Тухайн үед би Мөрдөн байцаах тасгийн дарга, д/х Б.Батсүхтэй утсаар ярьж тухайн болсон үйл явдлыг хэлж танилцуулсан. Тэгэхэд Батсүх дарга Х.Мын биед гэмтэл шарх байна уу гэж асуухаар нь тухайн үед Х.Маас би таны биед гэмтэл шарх байна уу? эмнэлгийн түргэн дуудаж үзүүлэх үү? гэж асуухад зүгээр асуудалгүй би эмнэлэгт үзүүлэхгүй гэж ярьсныг нь хэлсэн. Тэгээд бас Х.Мын хэлж ярьж байгааг нь хэлж танилцуулсан. Тэгэхэд Батсүх дарга наад хүмүүсийнхээ согтуурлын зэргийг шалгаад, ар гэрээс нь харгалзах хүн дуудаж хүлээлгэн өгөөрэй. Тэгээд гомдол санал байвал маргааш өглөө ирж уулзаарай гэж хэлээрэй гэсэн үүрэг өгсний дагуу Х.М, Н.М нарыг драгер багаж үлээлгэн согтуурлын зэргийг нь шалгаад, Х.Мыг та согтуу байгаа учир танаас одоо мэдүүлэг авах боломжгүй байна та өглөө ирж уулзаад мэдүүлгээ өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд Х.М над руу муу сайн цагдаа нар ингэдэг байхгүй юу нэг талд үйлчилдэг би та нарыг цэвэрлэнэ чамайг ажлаас чинь халуулна гэх мэтээр доромжлоод хашхираад байсан. Тэгэхээр нь би Алтансүхэд наад хүн чинь их согтуу байна та аваачиж амраагаад маргааш уулзуулчих гэж хэлсэн тэгээд Алтансүх Х.Мыг авч явах гэхэд байж бай гээд цагдаа нарыг би ажилгүй болгуулна гээд хашхираад байсан. Тэгж байгаад гарч явсан. Түүний дараа Н.М гэгчийг дүү нь гэх залууд хүлээлгэн өгч явуулсан. Эхлээд гаднаас орж ирчихээд намайг хүмүүс дарамталж байхад та нар хаана байсан юм бэ гээд хашхираад байсан. Тэгэхээр нь би очоод юу болсон талаар нь асуухад би чамтай харьцахгүй, чи аймгийн засаг дарга Н.Ныг дууд гээд загнаад байсан намайг хүн дарамталсан л гэж хэлж байсан. Тэгээд ямар хүн юу гэж дарамтлаад байгааг нь асуухаар огт хэлэхгүй, би та нартай ярихгүй гээд байсан, би Х.М анхнаас нь л та гомдол гаргах бол болсон зүйлийг тодорхой ярих ёстой шүү гэж хэлсэн боловч юу болсноо огт ярихгүй хэр нь та нар ажлаа хийхгүй байна. Би намын дарга хүн гээд хараагаад байсан” /хх-ийн 71-72-р хуудас/,

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: ”... 2017.08.31-ний өдөр би 09:00 цагаас 2017.09.01-ний хооронд Мэдээлэл хүлээн авагчаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн 01 цагийн орчимд д/а Д.Алтанхүү, а/ч Б.Идэрболд, д/а Лхагважав нар гаднаас нэг танихгүй согтуу хүн дагуулж орж ирээд жижүүрийн офицер Б.Түвшинтөртэй уулзуулсан. Тэгж байхад гаднаас Н.М гэх хүн орж ирэхээр нь би та ямар ажилтай явж байгаа юм бэ гэхэд Х.Мыг авах гэж явж байна гэж хэлсэн. Тэгсэн тэр Х.М нь Н.М чи муу хогийн пизда гэж хэлээд хашигчаад байхаар нь өөрийн гар утсаараа бичлэг хийсэн. Бичлэгээ сүүлд нь үзэхэд 57 секунд болоод тасарсан байсан. Тэр үед жижүүрийн офицер Б.Түвшинтөр драгер согтолтын зэргийг нь шалга гэж хэлсэн. Түүний дагуу эхлээд Н.М шалгах гэхэд би согтуурлаа шалгуулахгүй гээд шалгуулахгүй байсан. Тэр үед бас би өөрийн гар утсаараа 2 минут 41 секунд бичлэг хийсэн байгаа бичлэг хийгээд Н.М үлээ гээд зогсож байхад Х.М гэгч аймгийн засаг дарга Н.Н дуудсан гээд хашгираад байсан. Тэгэхэд гаднаас 3-н хүн орж ирээд Х.Мыг авч явна гэж хэлсэн. Тэгэхээр нь Х.Мыг үлээгээд согтуурлаа шалгуулчих гэхэд Х.М үлээж согтуурлаа шалгуулахад 1.43%-тай гарсан. Түүнийг би өөрийн гар утсаараа 23 секундийн бичлэг хийсэн. Тэгээд Н.М эрүүлжүүлэх байр руу авч яваад тэнд очиж драгер үлээлгэж шалгахад 1.31% гарсан түүнийг бас өөрийн гар утсаараа 37 секундын бичлэг хийсэн. Тэгээд буцаад Н.М дагуулж жижүүр дээр авч ирэхэд Х.Мыг авна гээд ирсэн 3-н хүн Х.Мыг дагуулаад гарч байсан. Тэгээд Н.М дүү нь гэх залууд хүлээлгэн өгч явуулсан” /хх-ийн 73-р хуудас/,

Шүүгдэгч В. В.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар 2017.11.27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 08-р сарын 31-ний өдөр аймгийн иргэдийн тэргүүлэгчдийн хурал тарсан. Орой 21 цагийн орчимд гэртээ орох гээд явж байгаад аймгийн засаг дарга Н.Нтай утсаар яриад уулзалдах болсон. Н.Н дарга хүрээд ирье гэж хэлсэн байсан. Тэгээд Арслан хотхоны байрны гадаа хүлээгээд зогсож байтал цувралдаад Н.М, Энхбат нар ирсэн. Ирээд мэнд мэдчихээд байж байсан. Тэгээд Н.Н дарга ирсэн. Тэгээд хэдүүлээ уулзаж учраад юм ярьж ганц нэг юм хувааж ууя гэсэн тэгтэл Энхбат манай гэр рүү оръё гэж хэлсэн. Тэгэхээр нь би нялх хүүхэдтэй айлд ороод яах вэ манай оффист оръё гэж хэлээд 15 давхар байшингийн 15 давхарт байх оффис руу орсон. Оффисын өрөөний түлхүүр байхгүй байсан тул түлхүүр авч ирүүлэхээр хүн дуудсан байсан. Тэгээд 15 давхарт зогсож байтал Х.М ирсэн. Х.Мыг Н.Н дарга дуудсан байсан. Тэгээд Х.Мыг ирээд удаагүй байж байтал түлхүүр ирсэн. Тэгээд бүгдээрээ дотогшоо орсон. Тэгээд ороод Энхбат тавагтай жимс авч ирсэн. Дээр нь нэг виски задалсан. Түүнийг тэнд байсан Х.М, Энхбат, Н.М, Н.Н бид нар тойрч суугаад жижиг шилэн хундагаар хувааж ууж эхэлсэн. Тэгээд тэрийг ууж дуусаад дахиад нэг цагаан архи задалсан. Тэрийг ганц нэг тойруулж байтал хүмүүс орж гараад байсан. Тэр үед Н.Н маргааш ажилтай гэрээс дуудаад байна гэж хэлээд явсан. Н.Н баримжаагаар 1 цаг орчим болоод явсан байх. Тэр хооронд Х.М хүн хүн рүү сайхан муухай зүйл яриад өдөж хатгаад тэнд байсан уур амьсгалыг эвдсэн учраас Н.Ныг явсан гэж ойлгож байгаа. Тэр хооронд Х.М нь нэлээд согтсон шүдээ хавирсан. Хүмүүс рүү таагүй өдөж хатгасан зүйл ярьсан маягтай байсан. Тэр утгаараа над руу хандаж сумын атаман минь чамаас айхгүй шүү гээд байн байн салаавч гаргасан. Тэгээд Н.Ныг явсан хойно хүмүүс ерөнхийдөө явцгааж эхэлж гарцгаасан. Тэгээд би өрөөнд байсан хүмүүсийг явахаар нь явах санаатай явцгаая гэсэн санал шаардлагыг эхэлсэн. Тэгээд Х.М нь явахгүй санаатай нэг татчихъя гэж хэлэхээр нь би архи хундагалж өгсөн. Тэгээд хэд хэдэн удаа явъя гэж Х.М хэлсэн боловч нэмж архи уух тухай яриад явахгүй байсан. Дахиад би хундаганд нь архи хийж өгөөд Х.Мыг сугадаад гарцгаая гэж хэлээд явтал үүдний хажуу талын буйдан дээр явахгүй байж бай гээд суусан. Тэгээд би Х.Мыг сугадаад явъя гэсэн чинь зөрүүдлээд эрхэлж буйдан дээрээсээ гулгаж газар шалан дээр бууж хэвтсэн. Тэгэхээр нь би хоёр гараараа Х.Мын хоёр гараас нь буюу хуруу хуруугаараа бариад дээш нь татаж босгосон. Тэгсэн чинь Х.М нь босчхоод миний мөрөн дээр гараа тавьсан. Би ч мөрөн дээр нь гараа тавьсан. Тэгсэн чинь Х.М нь чи Сэддоржийг их өмөөрч байна. Би бол таван толгойн захирал болно гэж бодохгүй байгаа шүү гэх утгатай зүйл яриад байсан. Яг тэр үед бол гаднаас Б.Н орж ирсэн. Удалгүй буцаад гарсан. Тэгээд Х.Мыг гаргах гэсэн боловч гаргаж чадаагүй. Х.М дахиад ууя гэхээр нь би ширээний урд үзүүр дээр суусан. Х.М нь Н.М хоёр ширээний баруун талд зүүн тийшээ харсан байршилтай суусан. Тэгээд би дахиж Х.Мын хундаганд нь архи хийж өгсөн. Тэр үед Х.М нь сандал дээрээсээ босож зогсоод архиа уусан. Тэгээд В.Маа хоёулаа нэг барилдчих уу гэж хэлсэн. Тэр үед нь би чамтай барилдахгүй. Тэгээд ч оффист барилдахгүй хөдөө тал дээр бол өөр хэрэг гэж хэлсэн. Тэгтэл хажуугаас нь Н.М чи аймгийн арслан хүнтэй барилдана гэж юу байх вэ чи надтай барилдчих гэж Х.М хэлсэн. Тэгэхэд Х.М нь гэнэт уурлаж ширээн дээр байсан зүйлсийг цааш түлхэж ширээн дээр байсан архины шилээр Мөнгөндуулгын хүзүү нуруу орчимд 2-3 удаа цохьсон. Мөн гараараа гэдэс цээж орчимд нь 2-3 удаа цохьсон. Тэгэхэд Н.М Х.Маа болио яагаад байгаа юм бэ гэж хэлээд тэвэрч аваад сандал дээр нь суулгасан. Энэ архи уух хугацаанд болохоор Х.М нь шүдээ хавирах, бусад руу салаавч гаргах, хашхирах, үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. Тэгээд сууж байснаа гэнэт ширээний араас босож хаалгаар хашхираад гараад явсан. Тэгэхээр нь би араас нь дагаад гарсан. Тэгтэл Х.М нь шатаар доошоо буусан. Би араас нь явж байгаад 11-12 давхарт явж байхад нь би Х.Маа байж бай чамайг хүргээд өгье чи согтчихсон юм уу гэхэд үгүй би согтоогүй байна гэж хэлсэн. Тэгж байхдаа Х.М нь 10-11 давхарт мөн 6-7 давхрын орчимд тус тус ар нуруугаараа болон хажуугаараа шатны бариулаас бариад гулгаж халтирч ойчсон. Шатаар буухдаа бид хоёр ярилцсан. Би Х.Маа би чамайг хүргээд өгье чи согтуу байна. Чи яагаад согтуураад байна гэсэн зүйл яриад нэг давхар руу буугаад Х.М нь хойшоо “Эрдэнийн гүн” төвийн зүг рүү хурдан хурдан алхаад явсан. Тэгээд цаашаа гүйх гээд ч юм уу арай хурдан алхах гээд ч юм тийм үйлдэл гаргаад Эрдэнийн гүн төвийн урд талд байх засмал замын урд ирмэгээр байсан овоолсон шорооны орчимд бүдэрч унасан. Тэгээд цаашаа яваад Эрдэнийн гүн төвийн шатан дээр дээшээ гарсан. Тэгэхээр нь би араас нь алхаад очсон. Тэгээд би Х.М чи одоо яагаад байгаа юм бэ би чамайг гэрт чинь хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шатан дээр зэрэгцээд сууж байхад Н.М эхнэртэйгээ мөн манай эхнэр ирсэн. Тэр үед мөн Б.Н ирсэн. Тэгээд тэнд Тэнгис гэж залуу машинтайгаа зогсож байхаар нь би Тэнгист энэ согтуу хүнийг гэрт нь хүргээд өгчих гэж хэлсэн. Мөн би Б.Н чи хамт яваад хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгсэн Б.Н тэгье гээд Тэнгисийн машины урд талын суудалд суусан чинь Х.М нь пязда минь буу би наана чинь сууна гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Н буугаад арын суудалд суусан. Би энэ үед Х.Мыг сугадаж очоод тэр машины урд суудал, суулгасан. Тэгээд яваагүй байж байтал цагдаагийн машин ирсэн. Х.М буугаад цагдаагийн машинаар хүргүүллээ гээд цагдаагийн машинд суугаад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Явахдаа орилж хашхирсан байдалтай явсан. Тэгж явах үед биед нь ямар нэг гэмтэл шарх харагдаагүй. Х.М бол нэлээд согтуу өөрийгөө авч явж чадахааргүй байсан. Тийм утгаараа Х.Мыг гэрт нь хүргээд өгье гэсэн байсан юм. Бусдаар өөрийгөө аваад явчих чадвартай байсан бол орхичих байсан. Н.М нь тийм их согтуу байгаагүй. Ганц нэг татсан байсан. Би бол хундагаар вискинээс 3 тал хундага уусан байсан. Өөр архи уугаагүй. Энэ хүн бол ямар нэг байдлаар намайг өдөөд байгааг мэдэрсэн учир архи нэмж уугаагүй. Анх ирэхэд бол гаднаас хамт орж очсон. Тэгээд оффисын түлхүүр байхгүй болохоор нь би машинд түлхүүр үзээд ир гэж Б.Нг гаргаж байсан. Машинд гэхдээ түлхүүр байгаагүй. Б.Н үзээд байхгүй байна гэж орж ирсэн. Тэгээд түлхүүр хүнд захисан байсан юм. Наад хүн чинь ямар нэг муухай үг хэлж надаар гар хүргүүлэх зорилготой ирсэн гэдэг нь илтэд мэдэгдэж байсан тул би ямар нэг байдлаар зодолдож цохилцсон үйлдэл хийгээгүй гаргаагүй. Биеэ барьж өнгөрөөсөн. Харин Н.М шилээр Х.М цохих үед Н.М, Х.М нар цохилцсон үйлдэл гаргасан. Н.М хорьж гарт нь нь салгаж цааш нь ширээн дээр тавьсан. Наад хүн чинь өөрөө шатаар явж байгаад унасан хүн байгаа юм. Бусдаар татаж унагаад гэдэг юм уу түлхэж унагаагаад байсан зүйл байхгүй. Өөрөө явж байгаад л унасан хүн байгаа юм. Өөрөө тэрийгээ хэлдэг хүн юм уу хэлдэггүй хүн юм уу мэдэхгүй байна. Согтуу байхдаа 'Х.М нь Н.М пязда лалар банди гэх мэт шоронгийн үг хэллэг хэлж дайрч байсан. Эр хүнийг тэгж хэлэхэд эрчүүд нээх дуртай байдаггүй. Энэ бол доромжилсон үг хэллэг байгаа юм. Цагдаагийн хэлтсийн гадаа уулзсан. Гадаа уулзахад Х.М нь Н.М руу хашхирч тал дээр гарч зодолдъё алалцъя банди хошного болгоно гэж хашхирч хашхирч машиндаа суугаад явсан. Араас нь Н.М бид хоёр машиндаа суугаад гэрт нь очсон. Тэгтэл Х.М нь Н.М гэртээ оруулалгүй чамайг бол ална шүү ажил амьдралгүй болгоно гээд хашхираад байсан. Тэгээд гэрт нь орсон. Ороход Х.М болон тэнд байсан Сугархүү, Алтансүх бас нэрийг нь мэдэхгүй нэг хүн байсан. Тэгээд бид нар ганц хоёр шил архи уугаад бид нар эвлэрээд сайн сайхан юм яриад Х.М нь 2020 онд УИХ-д нэр дэвшинэ Амарзаяаг нэр дэвшүүлэхгүй намайг дэмжээрэй гэх зүйл ярьж байсан. Би ч тэгэлгүй яах вэ гэх мэт зүйл ярьж байсан. Тэгэхэд Х.М нь Мөөгий ахаа та бол яагаач үгүй Н.М л дургүй хүрээд байгаа юм. Тэгэхдээ би таныг cap зовооно тэгээд явуулна та тэр болтол тэсэж байгаарай гэсэн утгатай зүйл хэд хэдэн удаа хэлсэн. Тэгээд үхрийн хэдэн хоосон яс чанасан. Тэгээд тэр яснаас нь идэж байхад Алтансүх хажуугаас яасан их иддэг юм гэсэн. Тэгэхээр нь би 100 татаж байхад яах вэ жаахан өөх идчихье гэж хэлээд өөхнөөс нь хэд огтолж идэж байхад Х.М тэнд бас цэнхэр иштэй заазуур бариад мах идэж байгаад заазуураараа над руу чичээд алалцвал алалцья гээд заазуураа бариад агсраад байсан. Тэгэхээр нь би архи ч ууж чадахгүй мах ч идэж болохгүй юм байна явъя гэж бодоод тэднийхээс явсан. Бие нь хүрэн бараан болсон байсан. Маргааш нь уулзахад хамраас цус гоожоод байна бие жаахан онцгүй толгой тархи өвдөөд байна гэж хэлж байсан. Бүрэн боломжтой. Хажуу талын хана зузаан учраас хажуу айлд бол тийм их сонсогдохгүй. Хажуу өрөөнүүдэд хүмүүс амьдардаггүй ажилладаггүй хоосон байдаг. Харин доод талын айлд бол дээд талд болж байгаа зүйлийн хөлийн чимээ тод сонсогддог. Хүүхэд тоглоод пижгэнээд гүйхэд хүртэл мэдэгддэг. Энэ цутгамал байрны онцлог байгаа юм. Тухайн үед болсон үйл явдалд Н.М бидний зүгээс өдөөн хатгасан муудалцсан үг яриа ярьсан үйлдэл хийсэн зүйл байхгүй. Дээр нь намайг Х.М гэдэг намын дэд дарга бол зориуд улс төрийн зорилгоор гэмт хэрэгт гүтгэх зорилготой энэ асуудалд хандаж байна гэж ойлгож байна. Энэ ямар шалтгаантай вэ гэвэл 2017 оны 08 дугаар сарын 31-ний тэргүүлэгчдийн хурлаар таван толгой компанийн захирал Сэддоржийг ажлаас халах тухай хэлэлцэгдэж ярилцсан. Энэ үед энэ хурал дээр би Сэддорж улсын 50 топ татвар төлөгч байгууллагыг удирдаж яваа хүнийг болон энэ компанийг зөв удирдаж ашиг орлоготой явуулж байгаа хүнийг халж болохгүй. Би хувьдаа дэмжихгүй. Аймаг орны бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтад шууд хамааралтай. Өнгөрсөн 4 жилд Ардчилсан нам олонх байхад би хамтраад аймаг орны бүтээн байгуулалтад хамтарч ажиллаж байсан. Бид бүхэн аймаг орныхоо эрх ашгийг хангасан зүйлийг ярих ёстой болохоос улс төр ярих шаардлагагүй гэсэн зүйл хэлж байсан. Ингэж шударга үнэн зүйлийг хэлснээсээ болж МАН-ын дэд дарга болон бусад хүмүүст хавчигдаж хасагдах ийм зохион байгуулалттай зүйлд холбогдоод байна. Энэ зүйлд гүтгэгдэж байгаагийн гол шалтгаан нь дээрх зүйл гэж бодож байгаа. Дээр нь маргааш нь Х.Мын гэрт уулзаж байхад Х.М нь Б.Нг дуудаж архи авч ирсэн үү чи бол намын буянаар ийм албан тушаалд хүрсэн тул чи намын даргын талд мэдүүлэг өгөх ёстой мэдүүлэг өгч чадахгүй бол чи өөрөө зайлаарай гэж илт дарамталж гэрчид нөлөөлсөн. Чиний ажлыг авах хүн чинь араасаа жагсаалаараа байна. Чамайг жинхлэхгүй гэж дарамталж өөрийнхөө санаа зорилгоо гүйцэтгүүлэхээр миний хажууд дарамт үзүүлсэн. Энэ нь өөрийнхөө эрх ашгийн төлөө өөрийнхөө доор байгаа хүнийг гэрчээр зориуд мэдүүлэг өгүүлэх гэж дарамталсан үйлдэл гаргасан. 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх эмнэлгийн дүгнэлтэд Х.Мын биед үүссэн олон зулгаралт гэмтлүүдийг ямар цаг хугацаанд ямар үйлчлэлээр үүссэн болохыг гэмтэл бүр дээр нарийн тодорхой гаргах саналыг тавьж байна. Энэ нь Х.М нь гэмтэлтэй байж байгаад бид нар дээр ирээд гэмтсэн гэж яриад байгаа юм уу аль эсвэл бид нараас салаад өөр газар агсан согтуу тавиад унаж тусаад гэмтчихээд бид нарыг үүсгэсэн гэж чихээд байгаа юм уу мэдэхгүй байна. Бид нарын зүгээс Х.Мыг цохиж зодсон зүйл нэг ч байхгүй. Тийм учраас аль гэмтэл нь хатуу мохоо зүйлээр аль нь хурц ирмэгтэй зүйлээр хэзээ үүссэн болохыг нарийн тодруулах шаардлагатай байна. Иймд дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг тавьж байгаа юм. Хэрэг тусгаарлах тухай ярьж байна. Би Н.Мтай хамт бүлэглэсэн хэрэгт шалгагдаж байгаа тул хамтдаа Н.Мтай шалгагдах саналтай байна. Н.М нь 2-3 хоногийн дараа аймагт ирэх сурагтай байна. Хэргийн материалтай танилцаж байгаад өөр хүсэлт байвал гаргана” /хх-ийн 112-114-р хуудас/,

Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017.12.01-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 08-р сарын 31-ний өдөр байрныхаа гадаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 49-р байрны гадаа Ө.В.Мтай тааралдсан. Удалгүй Б.Н гэж аймгийн Санхүү хэлтсийн дарга хүрч ирсэн. Тэгээд бид гурав зогсож байтал аймгийн засаг дарга Н.Н дарга ирсэн. Тэд нар хоорондоо уулзана гэж ярьсан үгүйг мэдэхгүй байна. Тэгээд байж байтал Энхбат гэж Өмнөговь аймгийн Хаан банкны захирал ирсэн. Тэгээд Энхбат манайх руу оръё гэсэн чинь В.М танайх нялх нойтон хүүхэдтэй танайд ороод яах вэ оффис руу оръё гэж хэлээд 15 давхар байшингийн 15 давхарт нь байх В.Мын оффисын өрөөнд орохоор бүгдээрээ 15 давхарт гарсан. Тэгтэл түлхүүр нь байхгүй байна гээд түлхүүрээ хүнд захичихаад байж байтал гэнэт лейфтнээс Х.М гараад ирсэн. Хэнтэй ярьж хэн дуудсан талаар огт мэдэхгүй байна. Тэгээд түлхүүр нь ирээд оффист орцгоосон. Тэгээд бүгдээрээ гэж Энхбат, В.М, Н.Н, Б.Н, Х.М, бид нар нэг шил виски задлаад ууцгаасан. Тэгээд уугаад сууж байсан чинь Х.М нь Энхбат, В.М, Б.Н нарыг дарамтлаад үг хэлээр яриад л байсан. Тэгээд тэр вискийг уугаад бараг дууссан. Тэгээд Н.Н яваад өгсөн. Энхбат мөн гараад явчихсан. Б.Н мөн гараад явсан. Тэгээд В.М Х.М бид гурав үлдсэн. Тэгсэн чинь Х.М архи ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би ширээн дээр байсан 1 шил архийг задлаад гурвуулаа уусан. Тэгээд байж байгаад Х.Мыг ажил амьдралгүй болгоно банди хошногоор минь дуудаад л байсан. Тэгж байгаад Х.М нь В.М барилдъя гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би босож очоод чи надтай барилд гэж хэлээд дөхөөд очсон чинь Х.М вискины шилээр цохьсон. Тэгэхээр нь бултсан чинь далан дундуур хоёр цохьсон. Тэгээд шилэн хүзүү рүү нэг цохиод авсан. Тэгэхээр нь би аргагүй байдалд ороод баруун зүүн мөр рүү нь нэг нэг цохьсон. Нүүр амруу нь бол цохиогүй. Тэгсэн чинь Х.М миний гэдэс рүү 3-4 удаа цохьсон. Тэгэхээр нь би Х.Мыг согтуу байсан болохоор би юм хэлээгүй. Тэгсэн чинь Х.М намайг муу банди ажил амьдралгүй болгоно гээд л байсан. Би тэрнээс хоол унд ажил төрөл гуйж байсан биш яах гэж тэгснийг мэдэхгүй байна. Өмнө нь бас Х.М нь надад хэлэхдээ би энэ намд их мөнгө өгсөн чи юу ч өгөөгүй чамайг ажил амьдралгүй болгоно шүү гэж хүртэл хэлж байсан. Би нээх юм уг нь яриагүй байсан юм. Тэгээд суудалд дээрээ суусан. Тэгсэн чинь Х.М нь В.М өдөөд байсан. Тэгсэн чинь В.М чи бид хоёр муудаж сайндаад хэрэггүй гэсэн чинь Х.М нь уурхайн даргын тухайн яриад байсан би бол ойлгоогүй. Тэгж байгаад архиа дуусгаагүй за за явцгаая гэж хэлээд босоцгоосон. Х.М бол нэлээн согтуу байсан. В.М бид хоёр бол гайгүй байсан. Х.М нь дахиад архи ууя гээд байсан. Тэгэхээр нь буцаад дахиад сууцгаагаад архи хундагалаад гурвуулаа бас нэг нэг тулгасан. Тэгж байтал Б.Н Энхбат, Батаа нар ороод ирсэн. Тэр гурав орж ирчихээд та гурав маргалдсан юм уу гэсэн чинь үгүй үгүй гэсэн чинь ахиад буцаад гараад явсан. Х.М нь намайг л ажил амьдралгүй болгоно л гээд зүүн урд талд байх сандал дээр суучихсан. Тэгсэн чинь В.М очоод босгох гэсэн чинь чаргууцалдаад босож өгөхгүй байсан. Тэгэхээр нь би бас очоод араас нь татсан чинь Х.Мын фудволк нь пар гээд урагдах шиг болсон. Х.М нь чи муу фудволк урчихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд Х.М өөрөө төд удалгүй наашаа шатаар буугаад явчихсан. В.М энэ согтуу юм чинь машинд суулгачихаад ирье гээд гараад явсан. Би тэгээд жаал сууж байгаад загасанд нь хоол өгчихөөд араас нь буугаад очсон. Орцны өмнө гараад очсон чинь Б.Н Х.М В.М нар Эрдэнийн гүн төвийн өмнө талд шатан дээр сууж байсан. Тэгээд би хүрээд очсон чинь Эрдэнийн гүн төвөөс Тэнгис гараад ирсэн. Тэгээд В.М босож ирээд Х.Мыг гэр лүү нь хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгсэн чинь Тэнгис за гэсэн тэгээд Б.Нг В.М гэрийг нь мэдэх юм чинь хамт яваад хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгсэн чинь хойд талд нь суудаг хүн биш би урд нь суудаг дарга гээд урд нь суусан байх. Гэтэл хоёр цагдаа ирээд аваад явсан. Батаатай хоёр танихгүй хоёр залуу орж ирсэн. Тэр хоёр төд удалгүй гараад яваад өгсөн. Батаа нэг харахад л ирчихсэн байгаа харагдсан. Би анзаараагүй болохоор сайн мэдэхгүй байна. В.М бол огт зодоогүй. Би л хоёр мөрөн дээр нь нэг нэг цохьсон. Өөр гар хүрээгүй. Би бол тийм согтуу байгаагүй. Би 4-5 рунк архи л уусан. Өөр бол уугаагүй. Маргааш өглөө нь Х.М нь цагдаагийн гадаа таарсан. Тэгэхэд намайг бас хэл амаар доромжилсон. Би бол юу ч хэлээгүй. Х.Мыг дагаад яваад байдаг нэг цоохор нүүртэй залуу байсан. Х.Мын ах нь гэх Пүүжээ гэж залуу байсан. Алтансүх бас байсан. Бас л ажил амьдралгүй болгоно. Тал руу гаргаж ална хошногодоно гэх зүйл ярьж байсан. Яагаад тэгж байсан мэдэхгүй байна. Намайг бол байнга л тэгдэг. Миний толгой өвдөөд 2017 оны 09-р сарын 01-ний өдөр үдээс хойш хамраас цус гоожсон. Гэнэт бас даралт ихсээд эмнэлэгт үзүүлсэн. Яаж ийж байгаар тохирчих болов уу гэж санаад янз бүрийн зүйл хэлээгүй. Гэмтсэн гэх зүйл би огт яриагүй юм. Тэгээд 2017 оны 09-р сарын 05-ны орой түргэн дуудаж гэртээ үзүүлсэн. Даралт 170-180 хүрсэн байсан. Тухайн үед бол толгой огт зүгээр байсан. Тэгээд маргаашаас нь толгой өвдөөд байсан. Тэгээд эмнэлэгт хэвт гээд би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Тархинд цус хуралттай байна гэж хэлсэн. Цусны хуралтаас бол судас жаахан нарийссан байна гэж байсан. Тэгээд 7-8 хоног эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Мэдрэлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Гэмтлийн эмчид давхар үзүүлсэн. Томографын зураг авхуул гэж хэлсэн. Тэгээд Гансүх гэж эмчид үзүүлсэн. Эмчилгээ зааж өгсөн. Стор дээр бичиж өгсөн. Тэгээд яаралтай явж IMR зураг авхуулахаар юм байна гэж хэлж байсан. Тэгээд мөнгө төгрөгийн боломж муутай байсан болоод тэр зургийг нь авхуулж чадаагүй. Оюунбилэг гэж бариачаар 4 удаа бариулсан. Тэгээд ардын эмчилгээ зүгээр юм байна гээд би 2017 оны 11-р сарын 11-ны өдөр урагшаа Хятад руу гарсан. Тэгээд 2017.11.11-нээс 2017.11.21-ний өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн. Тэгээд 2017.11.21-нийхээ орой гараад Алшай аймаг орж тэнд толгой сайн барьдаг хүн байдаг гэхээр тэнд толгойгоо бариулсан. Тэнд 2017 оны 11-р сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд Өвөрмонгол хүнээс бариа засал хийлгэсэн. Тэгээд би 2017 оны 11-р сарын 29-ний өдөр Монголд орж ирсэн. Тархи толгойны өвчтэй болсон. Гомдолтой байна. Би дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаж бичгээр өгнө гэж бодож байна. Урьдын мэдүүлэгтээ би эр хүмүүс учраа олчих байх гээд хохирсон талаараа огт яриагүй. БИ бол Х.Мыг цохих нь цохьсон. Би гэхдээ аргагүй байдалд ороод л цохисон” /хх-ийн 207-209-р хуудас/,

  Шүүгдэгч В.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлэгт авагдсан хүмүүстэй коньек, ногоон шилтэй архи уусан. Ярьж хөөрөөд уучихъя гэж бодож байсан. Илтэд Х.М дээрэнгүй байдал гаргасан. Сэддоржийг халъя сольё гэсэн асуудал ярьсан. 3 удаа архинаас уугаад, энэ хүн намайг өдөж байгаад хэл ам гаргах гэж байна гэж бодоод архи уухаа больсон. Эхэндээ архинаас  нэхэж уугаад байсан. Сүүлдээ гаръя гэж гуйгаад гарахгүй байсан. Тэнд зууралдсан цохьсон зүйл болоогүй. Тийм зүйл болоогүй. Намайг барилдчихъя гээд байсан. Тэрнээс болж маргалдсан. Мөнгөндуулгын хүзүү толгой хавьд 2 удаа цохьсон. Үүдний хажуу талын буйдан дээр суугаад архи нэхэж уугаад байсан. Гараад явахаар нь араас нь дагаад явсан. Нэг удаа таварцаглаж ойчсон. Араас нь очоод зууралдсан гэж яриад байгаа. Өмдний дээд талынх нь оёдлоос бариад ийшээ тийшээ ойчих гээд байсан. Тэнгис гээд залууг гуйгаад хүргээд өгчих. Гэрийг нь мэдэхгүй гэсэн. Эрдэнийн гүн төвийн урд зодож цохьсон асуудал гараагүй. Зүв зүгээр байж байгаад хашхираад байсан. Чи одоо яагаад байгаа юм гэж хэлсэн. Ямар нэгэн юмнаас болж маргалдаад зодолдож цохилцсон асуудал байхгүй. Давхралдаж, толгойн дээр нь суусан асуудал байхгүй. Ямар нэгэн оффист зодоон цохион болсон зүйл байхгүй. Би өөрөө тийм их согтуу байгаагүй. Бүх үйлдлийг мэдэж байгаа. Маргааш нь гэрт нь очоод уулзсан. Н.Мтай л алалцана тал дээр гараад зодолдоно гээд байсан. Эхэндээ ярьж байгаад та намайг зодсон биз дээ гээд байсан. Сүүлдээ амыг нь дагуулаад за за би чамайг шаасан шаасан гэж хэлсэн. Амыг нь дагуулж ярихгүй бол дахиад зодоон цохион болох гээд байсан. Бусдаар би зодсон цохьсон асуудал байхгүй. Сүүлд нь бид нар уулзаж учраад та бол зодож цохьсон зүйл байхгүй. Н.Мтай муудалцсан нь үнэн. Прокурорт хэрэгсэхгүй болгож өгөх хүсэлтээ гаргасан. Нутаг усны төлөө ижил зорилготой явж байгаа хүмүүс дахиж ийм байдал маргаж муудалцахгүй гэж тангараг тавьж гар барьсан. Тухайн үед согтуу байсан байх. Хүнийг дийлэх бөхөлзүүлж тонголзуулж байх гэсэн санаа зорилгоор тийм мэдүүлэг өгсөн байх. Өөр асуудал байхгүй. Ийм л зүйл байгаа юм. Би мөрдөн байцаалтад тайлбар өгөхдөө хэлсэн. Бүлэглээд зодож цохьсон асуудал байхгүй. Зодолдож цохилцоод байсан зүйл байхгүй гэдгийг үнэн зөв хэлсэн. Өөрөө ирж шүүх хуралдаанд оролцчих болов уу гэсэн тэгсэнгүй. Хэтэрхий нэг зүйлийг барьсанд прокурор цагдаад гомдолтой байгаа.

  Шүүгдэгч Н.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Х.Май би зодоон хийсэн. Тэрийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Х.Мыг зодсон цохьсон. Дараа нь уучлал хүсээд эвлэрсэн. Гарын гэмтэл зэргийг би учруулсан. Зүссэн зүйл байхгүй. Шатанд зүссэн байх. Гар зэрэгт учруулсан гэмтлийг би учруулсан. Өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. ...Х.Мыг нүүрэн дээр нь цохьсон. Гэдсэн дээр урсныг бол би зүсээгүй, шатанд зүссэн байх. Хавирга хугарсныг бол мэдэхгүй.

  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-17-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21-р хуудас/,

Сиди бичлэгт хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-26-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 27-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байна.

Шүүгдэгч В.М нь Н.Мтай бүлэглэсэн үйлдэл хийгээгүй, мөн Х.Мын биед халдаагүй, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл хийгээгүй гэх мэдүүлэг өгч байх боловч энэхүү мэдүүлэг нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж үзэв. Үүнд:

Хохирогч Х.Мын: ....Н.М хаалга түгжсэн. Би тухайн үед нь В.Мын яг зүүн гар талд нь сууж байсан юм. Хаалга түгжсэн дараа В.М над руу дайраад чи муу юу гээд томроод байгаа бацаан бэ гээд намайг сууж байхад нүүр рүү мангасдаад түлхсэн. ...Тэгсэн чинь Н.М хажуугаас орж ирээд араас нэг гараа оруулж хойшоо боосон. Тэр үед В.М миний гэдэс рүү гараараа цохьсон. ...Тэгээд би Мөнгөндуулгын гараас мултраад ширээ тойроод зугтаасан. Тэгтэл араас В.М хөөж барьж аваад үсдэж газар унагаасан. Тэгээд хөлөөрөө толгой дээр өвдөглөөд шалтай хавсаргаад ёворч байсан. Тэгээд гараараа хэвлийн орчимд дахин дахин цохиж байсан. Н.М тэр үед хажуугаас орж ирээд хэвлий болон хөл гараараа цохиж өшиглөж байсан. Би ноцолдоод босож ирсэн. Тэгтэл дахиад В.М бас гарынхаа тохой хэсгийг эрүүн доогуур ивж хойш татаж боож унагаах гэж оролдож хоолой боосон. Тэр үед Н.М ирээд хэвлий, гар, шилэн хүзүү хэсэг рүү гараараа цохиж байсан. ...Тэгээд би В.Мын боолтоос гараад В.Мын чээжнээс тэврээд ахаа одоо болъё дүү нь ямар буруу зүйл хийчих вэ одоо болилдоо гэж хэлсэн. Намайг газар дарж унагаагаад би ширээ тойрч зугтаагаад дахиж баригдаад дахиж зодуулах гэх мэт процесс удаан үргэлжилсэн болохоор би яг хэдий хугацаа өнгөрсөн талаар мэдэхгүй байна. ...Гэдэс рүү байнга цохиод хоолой боогоод амьсгал авч чадахгүй байсан болохоор үе үе муужраад байсан. Сүүлдээ ингээд үхэх юм байна гэж бодоод ахаа одоо үхлээ ш дээ. Одоо болилдоо ахаа гэж гуйсан. В.М намайг чи Өмнөговийн бүх юмыг шийддэг болсон юм уу чи муу хэн юм. Чи Өмнөговиос зайлахгүй бол чамайг ална шүү гэсэн. Тэгээд би айж балмагдсан байсан учраас за ойлголоо би дахиж ирэхгүй ахаа болъё дүү нь ахыгаа уурлуулсан байна гэж хэлээд тэвэрсэн. Тэгсэн чинь В.М гайгүй тайвшраад над руу дайрахаа болиод зогсож байтал Н.М дахиад араас боож унагаагаад толгой дээр дэвсээд гэдэс рүү цохьсон. Тэгээд Н.М чамайг дахиад Өмнөговьд харагддаг юм бол чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгээд би арай хийж босож ирээд за одоо та хоёр тайвшир л даа гурвуулаа сайхан ярилцъя гэж гуйсан. Тэгтэл В.М энэ муу ер нь яасан том бацаан бэ гээд дахиад ширээ тойруулан намайг хөөсөн. Тэгээд намайг барьж газар татаж унагаагаад толгойн дээр бөгсөөрөө сууж амьсгал түгжсэн. Тэгээд ноцолдоод босож ирээд дахиад зугтаасан. Иймэрхүү процесс яг ямар хугацаанд үргэлжилсэн талаар сайн санахгүй байна. Үе үе ухаан балартаж байсан.

Гэрч Б.Нгийн: ...В.М ах Х.М, Н.М нар хурлын ширээ болон захирлын ширээний дунд зайд зууралдсан байдалтай зогсож байгаад дээр доороо ороод газарт ноцолдоод эхэлсэн. ... Тэгэхээр нь би Х.М ахыг авч гарах гэсэн  чинь В.М ах бүгдээрээ гарцгаа гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан Энхбат, Батаа, Гантулга болон бас нэг танихгүй залуу бид нар бүгдээрээ гарцгаасан. Оффист нь Н.М, В.М, Х.М нар үлдсэн.

...Өрөөнд ортол өрөөний гол хэсэгт Х.М, В.М хоёр зуурчихсан байдалтай байж байхаар нь би хүрч очоод тэр хоёрыг салгах гэхэд дийлдэхгүй зууралдаад байсан.

Гэрч Ж.Х: ...2017 оны 09-р сарын 01-ны өдөр Х.М даргын гэрт В.М ах ганцаараа орж ирсэн. ...В.М нь Х.Мын хойноос нь бариад авсан чинь мурчганаад гарчихсан. Би нэг өвдөглөсөн гэх мэт зүйл ярьж байсан. ...В.М хоолой боосон гэх зүйлийг ярихдаа өөрөө биетээр үзүүлж байсан.

  Гэрч Б.Н, Ца нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэгт:”...В.М ах, Х.М ах, Н.М нар оффисын ширээ хурлын ширээ хоёрын дунд хоорондоо барилцаад авчихсан зогсож байсан. ....Тэгээд ороод бид дундуур нь ороод боль гэсэн чинь В.М ах бүгдээрээ гарцгаа гэж хэлсэн.

Гэрч Ц.Г: Та Б.Нгийн ярихыг сонсов уу? Хариулт: Сонслоо.

Acуулт: Гэрч Б.Нгийн ярьсан зүйл үнэн үү? Хариулт: Үнэн ярьж байна...гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч В.М нь энэхүү гэмт хэрэгт бүлэглэн оролцсон болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж хуульчилсан ба шүүгдэгч нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Мын эрүүл мэндэд 6-р хавирганы хугарал, дээд уруулын дотор салстад шарх, баруун нүдний зовхи, баруун шанаа, хүзүү, зүүн эгэмд зулгаралт, цус хуралт, баруун мөр, цээжинд зулгаралт, баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн дал, баруун алга, цээж, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн шилбэ, шагайд зулгаралт бүхий гэмтэл тус тус учирсан ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №11203 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлгээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэл болгож буй хохирогч болон гэрч, шинжээч нарын мэдүүлэг нь хуульд заасан журмын дагуу авагдсан, эрх бүхий албан тушаалтан Эрүүгийн хуульд заасан холбогдох хуулийг сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг тайлбарлаж сануулсны дараа баталгаа гаргуулж, улмаар гарын үсэг зурснаар мэдүүлэг авах ажиллагааг бэхжүүлэн тэмдэглэл үйлдсэн байх тул шүүх хохирогч болон шинжээч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан дүгнэлт нь хууль болон журмын дагуу хохирогчийн биед үзлэг хийж, улмаар эмнэлгийн бичиг баримт болох ГССҮТөвийн эмчийн үзлэг, онош, ГССҮтөвийн хэвлийн эхоны шинжилгээ, хариуг үндэслэн дүгнэлтээ гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэн зөвд тооцон нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэв.

Өмгөөлөгч нар шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох,  хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж дахин шалгуулах нь зүйтэй гэж тус тус үзэн өмгөөлөгчийн дүгнэлт гаргаж байх боловч  шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар, тухайлбал хохирогч Х.Мын мэдүүлэг, түүнийг гэрчээр байцаасан мэдүүлэг, гэрч Б.Нгийн удаа дараагийн мэдүүлэг, Ж.Хүсэлбаатар, Ц.Гантулга,  Д.Ганзориг зэрэг гэрчийн мэдүүлэг нь шүүгдэгч нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолдог бол, энэ хэрэгт хувийн сонирхолгүй гэрч Н.Нямсүрэнгийн мэдүүлэг нь хохирогч Х.Мын мэдүүлэгтэй тохирч байдаг. Тухайлбал “эрэгтэй хүн амь авраарай, зодож аллаа, цагдаа дуудаарай” гэж орилоод байсан гэх мэдүүлэг өгсөн нь хохирогчийн мэдүүлэг үнэн зөв болохыг хөндлөнгөөс баталж байдаг.

Түүнчлэн энэхүү хэрэгт Ц.Бат, П.Мөнхцэцэг, Б.Тэнгис, Б.Уянга, С.Мөнхзул, Х.Доржпалам, Н.Энхбат нарын гэрчийн мэдүүлэг авагдсан байдаг боловч эдгээр гэрч нар нь үйл явдлын талаар мэдүүлж байх боловч энэхүү гэмт хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг өгөөгүй, гэмт хэргийн талаар мэдэхгүй гэрч нар байх тул тэдний мэдүүлэгт шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх мэдээлэл авагдаагүй байна гэж үзсэн болно.       

Шүүгдэгч Н.М өмгөөлөгч түүний эрүүл мэндэд учирсан гэмтэл болон хохирлын талаар дахин шалгуулах хүсэлт гаргаж байх боловч энэхүү гомдол хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж, гомдол хүсэлтийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр шийдвэрлэж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул шүүх энэ асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч нарын мэдүүлэг нь хохирогч Х.М, болон гэрч нарын мэдүүлгээс зөрүүтэй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр бүлэгт зааснаар яллагдагч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй байдаг ба яллагдагч нарын мэдүүлэг нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл, 21.4 дүгээр зүйлийг сануулж мэдүүлэг авч, дүгнэлт гаргуулсан хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг болон шинжээч нарын дүгнэлтүүдээр няцаагдаж байгаагаас гадна эдгээр нотлох баримтыг давхар нотолсон хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан 15 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн биед үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус няцаагдсан болно. 

Иймд шүүгдэгч В.М, Н.М нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар бүлэглэж үйлдсэн гэх хууль зүйн үндэслэл бий болж байна.

       Шүүгдэгч В.Мын өмгөөлөгч эд мөрийн баримтаар хураагдсан CD-нд бичигдсэн ярианы бичлэг нь “хуульд заасан журмыг зөрчиж, мөрдөн шалгах эрх бүхий этгээд биш, хохирогч өөрөө нууцаар бичсэн ярианы бичлэг” гэх үндэслэлээр нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн тул   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар бэхжүүлсэн, сидинд хуулсан ярианы бичлэгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.  

       Дээр дурдсан үйл баримт, хууль зүйн үндэслэл, нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Хээхий овгийн Ваанчигийн В.М, Ламаачин овгийн Намгүмийн Н.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Мад 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Мд 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч В.М, Н.М нар нь 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй ба хохирогч Х.М нь “Х.М миний бие 2017.08.31-нээс 09.01-нд шилжих шөнө В.М, Н.М нартай үл ойлголцох байдал үүсэж маргалдан дээрх хүмүүст зодуулж биед хөнгөн гэмтэл учирсан. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш удаан хугацаа өнгөрч, дээрх хүмүүстэй харилцан ойлголцож, өөрсдөө буруугаа ухамсарлан надаас уучлалт гуйсан. Хамгийн гол нь надад учирсан хөнгөн гэтэл арилж учирсан хохирол, хор уршиг байхгүй” /2-р хавтасны 145-р хуудас/ гэх тайлбарыг бичиж, хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөр хохиролгүй гэж үзэв.  

Сэжигтнийг баривчлах тухай 2017 оны 11-р сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар сэжигтэн Н.Н.М баривчлахаар шийдвэрлэсэн боловч энэхүү захирамжийн дагуу Н.М нь баривчлагдсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх шүүгдэгч Н.Н.М цагдан хоригдсон хоноггүй гэж үзсэн болно.     

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.М, Н.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Мд шүүхээс авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаанаас хүчингүй болгон шийдвэрлэж, энэ талаар зохих байгууллагад мэдэгдэхээр шийдвэрлэв.   

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар бэхжүүлсэн, сидинд хуулбарласан ярианы бичлэгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар тогтсугай.
  2.  Шүүгдэгч В.М, Н.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Мад 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Мд 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч В.М, Н.М нар нь 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай. 
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.М, Н.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Мд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаанаас хүчингүй болгосугай. 
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ДЭЛГЭРМАА