| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/01599/И |
| Дугаар | 320/ШШ2025/01396 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/01396
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би,
Нэхэмжлэгч: Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: С**** ын О**** ,
Нэхэмжлэлийн шаардлага: 2291120 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 399,873.64 төгрөг, үндсэн хүү 129,361.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,772.39 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг, нийт 542,007.89 (таван зуун дөчин хоёр мянга долоо) төгрөг (наян ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 320/2025/01458/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С**** ын О**** нь Т**** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдөж байна.
2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2291120 тоот Т**** кредит үйлчилгээний гэрээ байгуулж 400,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т**** аппликэйшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглаж, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2291120 тоот Т**** кредит гэрээний үүрэгт үндсэн зээл 399,873.64 төгрөг, үндсэн хүү 129,361.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,772.39 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг, нийт 542,007.89 (таван зуун дөчин хоёр мянга долоо) төгрөг (наян ес) мөнгийг хариуцагч С**** О**** гаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А**** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч С**** овогтой О**** нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Т**** ББСБ-ийн төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч С.О**** д холбогдуулан үндсэн зээл 399,873.64 төгрөг, үндсэн хүү 129,361.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,772.39 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг, нийт 542,007.89 (таван зуун дөчин хоёр мянга долоо) төгрөг (наян ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А***** 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ... Хариуцагч С**** овогтой О**** нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Т**** ББСБ-ийн төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,910.23 (арван зургаан мянга есөн зуун арав) төгрөг (хорин гурав) мөнгөний тал хувь болох 8,455.115 (найман мянга дөрвөн зуун тавин тав) төгрөг (нэг зуун арван тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.О**** гаас улсын тэмдэгтийн хураамж 8,455.115 (найман мянга дөрвөн зуун тавин тав) төгрөг (нэг зуун арван тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн 2291120 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 399,873.64 төгрөг, үндсэн хүү 129,361.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,772.39 төгрөг, шимтгэл 2,000 төгрөг, нийт 542,007.89 (таван зуун дөчин хоёр мянга долоо) төгрөг (наян ес) мөнгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.О**** биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,910.23 (арван зургаан мянга есөн зуун арав) төгрөг (хорин гурав) мөнгөний тал хувь болох 8,455.115 (найман мянга дөрвөн зуун тавин тав) төгрөг (нэг зуун арван тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.О**** гаас улсын тэмдэгтийн хураамж 8,455.115 (найман мянга дөрвөн зуун тавин тав) төгрөг (нэг зуун арван тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Т**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН