| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2026/0981/З/Т |
| Дугаар | 128/ШШ2026/0848 |
| Огноо | 2026-09-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2026/0848
2026 09 25 128/ШШ2026/0848
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А******* ХХК,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Хариуцагч: Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл,
Гуравдагч этгээд: Х******* ХХК,
Гуравдагч этгээд: Б ХХК,
Гуравдагч этгээд: Н ХХК,
Гуравдагч этгээд: Н ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тоот “Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай” тушаалд үндэслэн хуш модны самрын идээг экспортлох зөвшөөрлийг олгож байгаа захиргааны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, уг үйл ажиллагааг зогсоохыг даалгах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* тоот тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.******* /цахим/, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*******, Д.*******, хариуцагч Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нарыг оролцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анар-Эрдэнэ хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тоот “Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай” тушаалд үндэслэн олгогдож буй хуш модны самрын идээг экспортлох зөвшөөрлийг олгож байгаа захиргааны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, уг үйл ажиллагааг зогсоохыг даалгах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* тоот тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах гэх нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх “А*******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж,
шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШЗ2026/3410 дугаар захирамжаар нэхэмжлэгчээс гаргасан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай” тушаалд үндэслэн олгогдож буй хуш модны самны идээ экспортлох зөвшөөрлийг олгож байгаа захиргааны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, уг үйл ажиллагааг зогсоохыг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах” тухай
2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* тоот тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг тус тус хүлээн авч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулжээ.
Улмаар нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй хэмээн Х******* ХХК, Б ХХК, Н ХХК, Н ХХК-иудыг тус шүүхийн шүүгчийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2026/4354 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч*******оос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тоот “Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай” тушаалд үндэслэн олгогдож буй хуш модны самрын идээг экспортлох зөвшөөрлийг олгож байгаа захиргааны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, уг үйл ажиллагааг зогсоохыг даалгах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* тоот тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлсэн тул шүүгчийн 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШЗ2026/7189 дүгээр захирамжаар уг шаардлага бүхий захиргааны хэргийг тусгаарлажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана”, 66.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана.” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч******* шүүх хуралдааны явцад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тоот “Хуш модны самрын идээний гарцыг тогтоох тухай” тушаалд үндэслэн хуш модны самрын идээг экспортлох зөвшөөрлийг олгож байгаа захиргааны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, уг үйл ажиллагааг зогсоохыг даалгах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* тоот тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлсэн, нэхэмжлэгч хуулийн этгээдээс түүнд 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаар албан бичгээр олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэлээр энэхүү бүрэн эрхийг олгосон байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна
Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тушаалд үндэслэн хуш модны самрын идээг экспортлох зөвшөөрлийг олгож байгаа захиргааны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, уг үйл ажиллагааг зогсоохыг даалгах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “А*******” ХХК татгалзсаныг баталж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, яам, Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч “А*******” ХХК нь уг шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА