| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/01910/И |
| Дугаар | 320/ШШ2025/01447 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 320/ШШ2025/01447
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч:Х*** М*** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Т**** гийн Б**** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,148,780.17 төгрөг, зээлийн хүү 1,468,660.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266,852.04 төгрөг, нийт 2,884,293.36 (хоёр сая найман зуун наян дөрвөн мянга хоёр зуун ерэн гурав) төгрөг (гучин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 320/2025/01910/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х*** М**** И*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т**** овогтой Б**** ньХ*** М*** И**** ББСБ ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр №1126130115004671 тоот Үнэт эдлэл лизингийн зээлийн гэрээг байгуулан 1,350,000 төгрөгийг жилийн 46,8 хувь, сарын 3,9 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл биелүүлээгүй.
№1126130115004671 тоот Үнэт эдлэл лизингийн зээлийн гэрээний 4.1.3-т Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдэгчид учруулсан хохирлыг нэхэмжлэх, хохирлыг төлүүлэх, гэрээний 3.2-т заасан байна. Зээлдэгчийн Хаанмонгол Инвест ББСБ ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр №1126130115004671 тоот Үнэт эдлэл лизингийн зээлийн гэрээний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэлтэй гаргахтай холбоотой гарсан зардал 2,884,293.36 төгрөгийг гаргуулжХ*** М*** И**** ББСБ ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Т.Б**** шүүхэд гаргасан тайлбартаа:Х*** М*** И**** ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,884,293.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа.Х*** М*** И**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,884,293.36 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 934,000 төгрөг,
2. 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 934,000 төгрөг,
3. 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,016,293.36 төгрөг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
НэхэмжлэгчХ*** М*** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Т.Б**** т холбогдуулан үндсэн зээл 1,148,780.17 төгрөг, зээлийн хүү 1,468,660.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266,852.04 төгрөг, нийт 2,884,293.36 (хоёр сая найман зуун наян дөрвөн мянга хоёр зуун ерэн гурав) төгрөг (гучин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б**** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...Х*** М*** И**** ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,884,293.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа.Х*** М*** И**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,884,293.36 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 934,000 төгрөг,
2. 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 934,000 төгрөг,
3. 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1,016,293.36 төгрөг төлнө ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,099 (жаран нэгэн мянга ерэн ес) төгрөгийн тал хувь болох 30,549.5 (гучин мянга таван зуун дөчин ес) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Б**** аас 30,549.5 (гучин мянга таван зуун дөчин ес) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. НэхэмжлэгчХ*** М*** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Т.Б**** т холбогдуулан үндсэн зээл 1,148,780.17 төгрөг, зээлийн хүү 1,468,660.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266,852.04 төгрөг, нийт 2,884,293.36 (хоёр сая найман зуун наян дөрвөн мянга хоёр зуун ерэн гурав) төгрөг (гучин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Б**** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,099 (жаран нэгэн мянга ерэн ес) төгрөгийн тал хувь болох 30,549.5 (гучин мянга таван зуун дөчин ес) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Б**** аас 30,549.5 (гучин мянга таван зуун дөчин ес) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тусХ*** М*** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН