| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/10423/И |
| Дугаар | 191/ШШ2025/08928 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/08928
2025 10 21 191/ШШ2025/08928
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********** хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ********* хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-т холбогдох,
163,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. /ҮД:/,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Э.******* 2024 оны 08 сараас эхлэн М.*******той Солонгос Улсаас гар утас импортлон оруулж ирэн Монгол Улсад худалдан борлуулах үйл ажиллагааг хуулийн этгээд байгуулахгүй хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. 2024 оны 11 сарын 07-ны өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Уг гэрээ ёсоор хоёр талаас 50,000,000 төгрөгийг тус тус гаргаж хөрөнгө оруулах ба энэ хураамж нь бидний дундаа өмчлөх хөрөнгө бөгөөд дундын хөрөнгийн өмчийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байхаар, хөрөнгийг талууд тус бүр тэнцүү 50 хувь эзэмшиж, үйл ажиллагааг М.******* эрхлэн явуулахаар харилцан тохиролцсон. Мөн гар утас худалдан борлуулснаас олсон ашгийг хуваан авахгүй бөгөөд олсон ашгийг хамтын үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгөд захиран зарцуулах, шаардлагатай тохиолдолд үр шим хуваарилах асуудлыг тухай бүр хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцсон. Түүнийг хамтын үйл ажиллагаанд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэхэд нь би хөрөнгө оруулалт нэмж хийсээр байсан. банкин дахь өөрийн дугаартай данснаас М.*******ын банкин дахь , банкин дахь дугаартай дансууд руу нийт 149,570,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Үүнд 2024.08.14-д 5,000,000 төгрөг, 2024.08.24-д 1,650,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 2024.08.26-д 4,500,000 төгрөг, 2024.09.04-д 12,000,000 төгрөг 2024.09.05-д 4,570,000 төгрөг, 2024.09.10-д 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2024.09.14-д 4,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 2024.09.20-д 6,500,000 төгрөг, 2024.09.27-д 4,000,000 төгрөг, 2024.09.29-д 1,550,000 төгрөг, 2024.10.05-д 1,000,000 төгрөг, 2024.10.10-д 2,000,000 төгрөг, 2024.10.12-д 1,000,000 төгрөг, 2024.10.15-д 1,000,000 төгрөг, 2024.10.17-д 15,000,000 төгрөг, 700,000 төгрөг, 2024.10.23-д 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 3,800,000 төгрөг, 2024.10.25-д 800,000 төгрөг, 2024.11.06-д 5,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2024.11.07-д 18,000,000 төгрөг, 2024.11.30-д 1,500,000 төгрөг. М.******* 66,850,000 төгрөгийг миний данс руу шилжүүлж өгсөн ба үйл ажиллагаа тодорхойгүй байсан тул бид үйл ажиллагаа, ашиг орлогоо дүгнэн тооцож үзээд оруулсан хөрөнгө болон үйл ажиллагаанаас олсон ашгийн хамт 163,000,000 төгрөгийг надад М.******* 2024 оны 12 сарын 03-ны өдөрт багтаан өгөхөөр болж 2024 оны 11 сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээний дагуух үр шим, төлбөр барагдуулах хэлцэл-ийг байгуулсан. М.******* дээрх гэрээний үүргийг биелүүлээгүй тул шүүхэд хандсан. Иймд хариуцагч М.*******оос 2024 оны 11 сарын 07-ны өдрийн дугаартай Хамтран ажиллах гэрээ, 2024 оны 11 сарын 28-ны өдрийн дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуух үр шим, төлбөр барагдуулах хэлцэл-ийн дагуу хамтран ажилласны үр шим, төлбөрт 163,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, 2024.11.07-ны өдрийн бүртгэлийн дугаартай Хамтран ажиллах гэрээ /хх-5-6/, 2024.11.28-ны өдрийн 2445 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуух үр шим, төлбөрийг барагдуулах хэлцэл /хх-7/, ХААН банкны дугаартай дансны хуулга /хх-8-17/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-44-45/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-103/, итгэмжлэл,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-43, 104/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан, зохигчоос гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан хамтран ажиллах гэрээний үр шим, төлбөр барагдуулах хэлцлийн үүрэгт 163,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч М.******* 2024 оны 12 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, шүүхээс хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
4. Хэрэгт авагдсан баримтаар зохигчийн хооронд дараах гэрээ, хэлцлийг байгуулсан үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Э.*******, М.******* нар 2024 оны 11 сарын 07-ны өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулж нотариатын бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн, уг гэрээгээр талууд БНСУ-аас гар утас импортлон оруулж ирэн Монгол улсад худалдан борлуулах үйл ажиллагааг хуулийн этгээд байгуулахгүйгээр хэрэгжүүлэх, хамтын үйл ажиллагааны хураамжид тус бүр 50,000,000 төгрөгийг оруулж дундаа өмчлөх хөрөнгийг бүрдүүлэх, хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгийг 50 хувиар тус тус өмчлөх, үйл ажиллагааг М.******* дангаар төлөөлөн хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон. /хх-ийн 5-6/
4.2. 2024 оны 11 сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээний дагуух үр шим, төлбөрийг барагдуулах хэлцэл-ийг байгуулж нотариатын бүртгэлийн 2445 дугаарт бүртгүүлсэн, уг хэлцлээр М.******* нь хамтран ажиллах үйл ажиллагааны үр шим төлбөрт 163,000,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 03-ны өдөр Э.*******гийн ХААН банкны данс руу шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 7/
5. Дээр дурдсан нотариатын үйлдлээр баталгаажуулсан хамтран ажиллах гэрээ, хамтран ажиллах гэрээний дагуух үр шим, төлбөрийг барагдуулах хэлцлийг байгуулсан болон тухайн гэрээ, хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.
6. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Э.*******, хариуцагч М.******* нар гар утас худалдан борлуулах үйл ажиллагааг хоёр талаас хөрөнгө оруулан хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь тэдний хооронд байгуулагдсан гэрээ, хэлцэл болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгч Э.******* нь банкны дугаартай данснаас хариуцагч М.*******ын банкны дугаартай данс руу 2024.08.14-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024.08.24-ний өдөр 1,650,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 2024.08.26-ны өдөр 4,500,000 төгрөг, 2024.09.04-ний өдөр 12,000,000 төгрөг 2024.09.05-ны өдөр 4,570,000 төгрөг, 2024.09.14-ний өдөр 4,000,000 төгрөг, 2024.09.20-ны өдөр 6,500,000 төгрөг, 2024.10.05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.10.17-ны өдөр 15,000,000 төгрөг, 700,000 төгрөг, 2024.11.07-ны өдөр 18,000,000 төгрөг, 2024.11.30-ны өдөр 1,500,000 төгрөг, банкны дугаартай данс руу 2024.09.10-ны өдөр 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2024.09.16-ны өдөр 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 2024.09.27-ны өдөр 4,000,000 төгрөг, 2024.09.29-ний өдөр 1,550,000 төгрөг, 2024.10.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024.10.12-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.10.15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.10.23-ны өдөр 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 3,800,000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 800,000 төгрөг, 2024.11.06-ны өдөр 5,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2024.11.09-ний өдөр 1,000,000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 149,570,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 8-17/
Мөн хариуцагч М.******* нь нэхэмжлэгчийн банкны дугаартай данс руу 2024.09.23-ны өдөр 6,700,000 төгрөг, 2024.10.02-ны өдөр 6,050,000 төгрөг, 2024.10.06-ны өдөр 1,100,000 төгрөг, 2024.10.14-ний өдөр 1,100,000 төгрөг, 2024.10.16-ны өдөр 500,000 төгрөг, 2024.10.17-ны өдөр 600,000 төгрөг, 700,000 төгрөг, 2024.10.23-ны өдөр 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 2024.11.02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.11.04-ний өдөр 15,000,000 төгрөг, 2024.11.05-ны өдөр 2,900,000 төгрөг, 9,500,000 төгрөг, 500,000 төгрөг, 2024.11.19-ний өдөр 200,000 төгрөг, 2024.11.22-ны өдөр 1,000,000 төгрөг, 1,400,000 төгрөг, 1,400,000 төгрөг, 500,000 төгрөгийг тус тус орлого, оюу гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 8-17/
8. Хариуцагч нь дээр дурдсан банкны гүйлгээ хийгдсэн болон мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар холбогдох тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй ба өөрийн дансаар нэхэмжлэгчээс хамтын үйл ажиллагааны зардалд шилжүүлсэн гэх нийт 149,570,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй.
9. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хамтын үйл ажиллагаа тодорхойгүй байсан тул 2024 оны 11 сарын 28-ны өдөр үйл ажиллагаа, ашиг орлогоо дүгнэн тооцож үзээд оруулсан хөрөнгө болон үйл ажиллагаанаас олсон ашгийн хамт 163,000,000 төгрөгийг М.******* 2024 оны 12 сарын 03-ны өдөрт багтаан өгөхөөр харилцан тохиролцсон боловч төлөөгүй гэж тайлбарласан.
10. Зохигчийн хооронд 2024 оны 11 сарын 07-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний 3.7-д Ашиг, алдагдлыг хуваарилах журам. Талууд худалдан борлуулсан утаснаас олсон ашгийг хуваан авахгүй бөгөөд олсон ашгийг хамтын үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгөнд захиран зарцуулна. Хэрэв зайлшгүй ашиг хуваах болсон тохиолдолд тухай бүр хэлэлцэн шийдвэрлэнэ. Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна. Талуудын хооронд хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлнэ хуваарилна гэж заажээ. /хх-ийн 5-6/
Нэхэмжлэгч Э.******* болон хариуцагч М.******* нар 2024 оны 11 сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээний дагуух үр шим, төлбөрийг барагдуулах хэлцэл-ийг байгуулж, хоёр тал хамтран ажиллах гэрээний дагуу ажил гүйцэтгэдэг, үүний үр шим болох 163,000,000 төгрөгийг М.******* нь 2024 оны 12 сарын 03-ны өдөр Э.*******гийн дансанд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 7/
Зохигчийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний 7.2-т хамтран ажиллах гэрээ нь гэрээний хугацаа дууссан, талууд шийдвэрлэсэн, ...хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон үндэслэлээр дуусгавар болно. Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж талуудад хуваарилна... гэж заасан байх ба уг гэрээний талууд болох Э.*******, М.******* нар 2024 оны 11 сарын 28-ны өдөр хамтран ажиллах гэрээг дуусгавар болгохоор хамтын шийдвэр гаргаж дээр дурдсан хэлцлийг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байх ба зохигч энэ асуудлаар маргаж мэтгэлцээгүй.
Талуудын хооронд үүссэн хамтран ажиллах гэрээний харилцаа Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т заасан үндэслэлээр дуусгавар болсон байх ба гэрээний талууд болох Э.*******, М.******* хамтын үйл ажиллагааны үр шим, төлбөрийг барагдуулах асуудлаар гэрээ хэлцэл хийсэн нь талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь уг хэлцлээр тохирсон мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж хариуцагч 90,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч үлдэх хэсгээс татгалзах асуудал яригдсан боловч уг тохиролцоог баталгаажуулан гэрээ хэлцэл байгуулж шүүхэд баримтаар ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
12. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч М.*******оос талуудын хооронд байгуулсан 2024 оны 11 сарын 28-ны өдрийн нотариатын бүртгэлийн 2445 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуух үр шим, төлбөрийг барагдуулах хэлцэл-ийн үүрэгт 163,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
13. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 972,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 972,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
14. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч талаас хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2-т заасныг баримтлан хариуцагч М.*******оос 163,000,000 /нэг зуун жаран гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 972,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 972,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/19609 дугаар захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР