| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/10524/И |
| Дугаар | 191/ШШ2025/09184 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/09184
2025 10 28 191/ШШ2025/09184
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** байранд байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ***** тоотод оршин суух ******* овогт Ж*******гийн ******* /регистрийн дугаар: *******/,
Хариуцагч: Улаанбаата****** тоотод оршин суух овогт -н Бай*******ь /Регистрийн дугаар: / нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 28,511,363.89 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж******* овогтой ******* /РД: *******/, овогтой Бай*******ь /РД: / нар нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ******* *******тай дугаартай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 49,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Уг зээл болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн тоот Ипотекийн гэрээ байгуулж, К.Бай*******ь-ийн нэр дээрх ***** тоот хаягт байршилтай, 35 м.кв талбайтай, 1 өрөө Орон сууцны зориулалттай, Улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Ж.*******, К.Бай*******ь нар нь зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зорчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 109 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа тул Зээл болон барьцааны гэрээний 4.4.1-т заасны дагуу Банк өөрийн санаачлагаар гэрээг цуцлаж байна. 2025 оны 10-р сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн төлбөрт 26,787,803.58 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,683,383.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 40,176.78 төгрөг нийт 28,511,363.89 төгрөг төлөөгүй байна. Зээлдэгч Ж.*******, К.Бай*******ь нараас ******* *******тай байгуулсан тоот гэрээний үүргийн нийт 28,511,363.89 төгрөгийг гаргуулж ******* *******инд олгуулж өгнө үү. Зээлдэгч Ж.*******, К.Бай*******ь нараас ******* *******тай байгуулсан тоот Зээл болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ2105200210 тоот Ипотекийн гэрээний барьцаа хөрөнгө болох К.Бай*******ь-ийн нэр дээрх Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, хд 41 байр 157 тоот хаягт байршилтай, 35м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай, Улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр тус тус хангуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 сарын 28-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч ******* ******* ХК /РД:*******, хаяг ******* *******ны төв байр, Д.Сүхбаатарын талбай 5, Ш/х-22, Улаанбаатар 15160, Монгол улс/ /цаашид нэхэмжлэгч гэх/, түүнийг төлөөлж нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Өлзийтөвшин. Нөгөө талаас хариуцагч Ж******* овогтой *******, овогтой Бай*******ь нар харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. 1/ Нийтлэг үндэслэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дугаартай зээлийн төлбөрт 28,511,363.89 төгрөгийг гаргуулах тухай болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБ2105200210 тоот барьцааны гэрээгээр иргэн К.Бай*******ийн эзэмшлийн ***** тоот байршилтай, 35 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай, , улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасны дагуу эвлэрлийн журмаар шийдвэрлэхэд энэхүү эвлэрлийн гэрээний зорилго оршино. 2/ Төлбөр төлөх хугацаа, хэлбэр Талууд харилцан тохиролцож, нэхэмжлэлийн дүн болох 28,511,363.89 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: 2.1.1/ Хариуцагч нь шүүхийн захирамжид захирамжилсны хариуцах улсын тэмдэгтийн хураамжийг 2025 оны 11 сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн ******* ******* дахь тоот дансанд төлнө. 2.1.2/ Мөн 2026 оны 06 сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэлийн нийт дүн болох 28,511,363.89 төгрөгийг нэхэмжлэгчийн ******* ******* дахь 720015009145100010 тоот дансанд дараах байдлаар төлнө. 2025 оны 10 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгөөр, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 11,511,363.89 төгрөгөөр. 3 Хүлээх хариуцлага 3.1.1/ Зээлдэгч нар нь энэхүү гэрээний 2.1.2-т заасан төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд дараах арга хэмжээг авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан төлүүлэхээр талууд харилцан тохиролцов. 4 Бусад 4.1// Энэхүү гэрээг байгуулсан нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбогдох гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх, уг үүрэгт өөрчлөлт орох, үүрэг дуусгавар болох үндэслэл болохгүй. 4.2/ Энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа татвар хураамжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төлнө. 4.3/ Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. 4.4/ Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг талууд шаардах эрхтэй. 4.5/ Энэхүү гэргээг талууд шүүхийн өмнө байгуулсан ба 3 хувь үйлдэж, талуудад тус бүр нэг хувь, шүүхэд нэг хувийг өгөх ба эдгээр нь хууль зүйн хувьд ижил хүчинтэй болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ж.*******, К.Бай*******ь нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,511,363.89 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 28,511,363.89 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгөөр, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 11,511,363.89 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, К.Бай*******ийн өмчлөлийн ***** тоот байршилтай, 35 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс тат*******зах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******, К.Бай*******ь нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******, К.Бай*******ь нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,511,363.89 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 28,511,363.89 төгрөгийг 2025 оны 10 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөгөөр, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 11,511,363.89 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчийн ******* ******* дахь 72001500 9145100010 тоот дансанд төлж барагдуулахаар, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, К.Бай*******ийн өмчлөлийн ***** тоот байршилтай, 35 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Ж.*******, К.Бай*******ь нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,507+70,200 төгрөгнөөс 185,353.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 185,353.5 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д буцаан олгож, хариуцагч Ж.*******, К.Бай*******ь нараас 185,353.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Ж.*******, К.Бай*******ь нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР