| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/10020/И |
| Дугаар | 191/ШШ2025/09245 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/09245
2025 10 29 191/ШШ2025/09245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************ тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/, тус компанийн Гүйцэтгэх захирал ******* овогт -н /Регистрийн дугаар / нарыг эрэн сурвалжлуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч М.******* миний бие нь хариуцагч ******* ******* ******* ХХК болон түүний захирал И.тай Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын зорчих болон ачаа тээврийн авто*******ын талбайн өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгүүлэх 18 тонны индүүний машин түрээслүүлж түрээсийн төлбөрт 16,000,000 төгрөгийг авахаар харилцан тохиролцож "Өр барагдуулах гэрээ"-г байгуулсан. Уг гэрээгээр төлбөрийг 2 хувааж төлөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл хариуцагч тал төлбөрийг төлж барагдуулахгүй зугтаасаар байгаа бөгөөд хаана байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхоогүй нөхцөл байдал үүсээд байгаа болно. Цаашид гэрээний дагуу төлбөр мөнгөө төлүүлэх шаардлага үүсэж байгаа бөгөөд хаана амьдарч, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг нь тодорхойгүй мэдэгдэхгүй байгаа бөгөөд хувь хүний мэдээллийн нууцтай холбоотой тул тухайн хүний талаар ямар ч мэдээлэл олох боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул шүүхийн журмаар эрэн сурвалжлан олж дахин нэхэмжлэл гаргаж хохирсон эрх ашгаа хамгаалуулах шаардалга үүсээд байна. Иймд хариуцагч нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу энэхүү хүсэлтийг гаргаж байгаа тул мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дэх хэсэг заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/, тус компанийн Гүйцэтгэх захирал ******* овогт -н /Регистрийн дугаар / нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Өр барагдуулах гэрээ, банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.10.31-ний өдрийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ХХК, тус компанийн Гүйцэтгэх захирал И. нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. М.******* нь Улаанбаатар хот, ************ тоот хаягт оршин суудаг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ******* ХХК, тус компанийн Гүйцэтгэх захирал И. нарын хаяг тодорхойгүйн улмаас түрээсийн гэрээний үүргийг шаардан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, ************** тоот, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд И.ын хаяг Улаанбаатар хот, ************* тоот гэсэн хаягийн лавлагааг ирүүлсэн.
5. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягаар хариуцагч ******* ******* ******* ХХК, И. нарыг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд байрладаггүй, оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн шуудангийн илгээмжийн магадлагаагаар тогтоогдож байна.
6. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, ******* ******* ******* ХХК, тус компанийн Гүйцэтгэх захирал И. нарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст тус тус даалгах нь зүйтэй.
7. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, ************** тоот хаягт бүртгэлтэй ******* ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Улаанбаатар хот, ************* тоот хаягт оршин суух бүртгэлтэй ******* овогт -н /Регистрийн дугаар / нарыг эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ХХК, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд И. нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст тус тус үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР