| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/10523/И |
| Дугаар | 191/ШШ2025/09246 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/09246
2025 10 29 191/ШШ2025/09246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************* тоот хаягт оршин суух ******* ******* овогт *******-н ******* /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* овогт *******-н ******* , /Регистрийн дугаар /-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.******* нь Б.******* миний амины орон сууцанд 2023 оны 11 сарын 15-нд сарын 360,000 төгрөгөөр суухаар мөн дээр нь ус, тогны мөнгө нэмж байхаар тохиролцон аман гэрээ хийж суусан. Гэтэл 2024 оны 2-3 сард түрээсээ өгөлгүй надад хэлэлгүй зугтаан гарсан. Үүнийг би хожуу мэдэж Баянзүрх дүүргийн шүүхэд 2 удаа өргөдөл өгч шалгуулахад хаяг буруу гэж гарсан. Би олон удаа хөөцөлдөж Улсын бүртгэлийн ерөнхий газрын үндэсний архиваас өөрөө очиж өргөдөл гарган албан ёсны хаягийг тодруулсан. Регистрийн дугаарын үсгийг санаатайгаар буруу бичсэн байсан. Энэ нь шүүх болон надад төвөг учруулсан. Сүхбаатар дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 41-р гудамж 44 тоот гэж гарган өгсөн. Энэ хаягаар Баянзүрх дүүргийн шүүх дуудаж шүүх хуралд оролцуулж, шүүх хурал зарлан дуудлага өгөхөд хүргэн ах нь авсан гэж шүүх хурал дээр хэлсэн. Тэгэхээр тэнд байгаа нь тодорхой. ******* өөрөө шүүх хурал дээр энэ хаяганд байна, өөрөө Өмнөговь аймгийн Гурван тэс суманд уурхайд машин засдаг ажил хийдэг 15 хоноод ирдэг, 15 хоног амардаг гэж хэлсэн. Хэрэв байхгүй бол тэр хашаанд мэддэг хүн байх ёстой. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2 удаа өргөдөл өгсөн. Сүхбаатар дүүргийн 26-р хороо, Мандал овоо 41 гудамж, 44 тоот хаягандаа байгаа гээд шүүх хурал хийсэн. Дараа нь зугтаагаад явсан байж болох юм. *******ын ******* нь 1,008,990 төгрөгийг өгөлгүй хаалгаа цоожлож удаан хугацаагаар явсан, хэзээ явсаныг нь мэдэхгүй. Миний байранд 360,000 төгрөгөөр суусан. 2-3-р сарын мөнгөө өгөлгүй зугтааж гарсан гэж байхад мөнгө зээлдүүлсэн болгон бичсэн байгаа нь хуйвалдааны шинж мөн. Миний байранд байх хугацаандаа 2023 оны 11-р сарын түрээсийн 80,000 төгрөг дутуу өгсөн, 2024 оны 1-р сарын түрээсийн 160,000 төгрөг дутуу өгсөн, мөн 2024 оны 2-3 дугаар сарын түрээсийн мөнгө 720,000 төгрөг, үүн дээр цахилгаан 48990 төгрөг нийт 1,008,990 төгрөг төлөлгүйгээр зугтаан гарсан. Д.*******оос 1,008,990 төгрөгийг гаргуулж авах хүсэлтийг шүүхийн байгууллагад Баянзүрх дүүрэгт 3 удаа, Сүхбаатар дүүрэгт 2 удаа өргөдөл бичсэн боловч хэрэгсэхгүй болгосон. ******* ******* овогт *******-н ******* , /Регистрийн дугаар /-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 000312769 дгаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөр төлсөн тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.15-ны өдрийн 101/ШШ2024/05377 дугаар шийдвэр, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.07.22-ны өдрийн 197/ШЗ2025/40660 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.10.24-ний өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. Б.******* нь Улаанбаатар хот, ************* тоот хаягт байрладаг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. Б.******* нь *********** тоот хаягт байрлах амины орон сууцны **** тоот өрөөг Д.*******-д түрээслэн, түрээсийн төлбөр тооцоог хийдэг байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.*******-н оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас түрээсийн төлбөр, холбогдох зардлыг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
5. Б.******* нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхэд хариуцагч Д.,д холбогдуулан 1,008,990 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагчийн хаягийг ************ тоот гэж тодорхойлсон байх ба шүүгчийн 2025 оны 07 сарын 22-ны өдрийн 197/ШЗ2025/40660 дугаар захирамжаар хариуцагч дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч Д.*******-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо 41 гудамж, 44 тоот гэсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягт хариуцагч Д.******* бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, Д.*******ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
10. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, *********** тоот хаягт оршин суух бүртгэлтэй ******* ******* овогт *******-н ******* , /Регистрийн дугаар /-г эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч Б.******* /харилцах утас /-д мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР