2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/09248

 

 

 

 

 

 

 

2025 10 29 191/ШШ2025/09248

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *********** давхар хаягт байрлах ******* ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ы ******* /Регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой ******* нь ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 10 сарын 12-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,999,900 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлдэгч нь Улаанбаатар хот, *********** тоот хаягт оршин сууж байсан боловч 2025 оны 06 сарын 12-ны өдрийн Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 197/Ш32025/32464 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Б.*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагуудад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2021.10.12-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны хуулга, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.06.12-ны өдрийн 197/ШЗ2025/32464 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.10.24-ний өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

 

2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. ******* ******* ******* ХХК нь Улаанбаатар хот, *********** давхар хаягт байрладаг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

3. ******* ******* ******* ХХК нь ******* овогт *******ы ******* /Регистрийн дугаар *******/-тэй 2021 оны 10 сарын 12-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******ийн оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

5. ******* ******* ******* ХХК нь Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхэд хариуцагч Б.*******-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,080,401.52 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагчийн хаягийг *********** тоот гэж тодорхойлсон байх ба шүүгчийн 2025 оны 06 сарын 12-ны өдрийн 197/ШЗ2025/32464 дугаар захирамжаар хариуцагч нь дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч Б.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, *********** тоот гэсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.

 

7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягт хариуцагч Б.******* бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.

 

Иймд, Б.*******ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.

 

9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, *********** тоот хаягт оршин суух бүртгэлтэй ******* овогт *******ы ******* /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., З. /харилцах утас , /-д мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР