2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/09250

 

 

 

 

 

 

 

2025 10 29 191/ШШ2025/09250

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****** тоот хаягт байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* овогт *******-н ******* /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн С.******* манай компанитай 2023 оны 05 сарын 15-ны өдөр ******* барьцаат *******ийн гэрээ байгуулан 1,944,600 төгрөгийг сарын 2.98 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар хөргөгч худалдан авах зориулалтаар *******ж авсан. Зээлдэгч С.******* нь манай байгууллагаас олгосон *******ийн гэрээний дагуу LG GC-B459SQCL BMF загварын хөргөгч Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат *******ийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч нь ******* авснаас хойш 2025 оны 09 сарын 10-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,316,430.19 төгрөг төлөх байснаас огт төлөлт төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 808 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат *******ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг ******* авах үедээ бүртгүүлсэн ************* тоот хаягаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож тус шүүхийн шүүгчийн 307/ШЗ2025/02185 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. С.*******ийг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч ******* авах үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч С.*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2023.05.15-ны өдрийн ******* дугаартай Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ, лизингийн эргэн төлөлтийн хуваарь, ******* төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.03.25-ны өдрийн 307/ШЗ2025/02185 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

 

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.10.17-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

 

2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. ******* ******* ХХК нь Улаанбаатар хот, ****** тоот хаягт байрладаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

3. ******* ******* ХХК нь ******* ******* овогт *******-н ******* /Регистрийн дугаар *******/-тэй 2023 оны 05 сарын 15-ны өдөр ******* дугаартай Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагч С.*******ийн оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас *******ийн гэрээний үүргийг шаардан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

5. ******* ******* ХХК нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хариуцагч С.*******д холбогдуулан *******ийн гэрээний үүрэгт 3,214,447.24 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагчийн хаягийг *************** тоот гэж тодорхойлсон байх ба тус шүүхийн шүүгчийн шүүгчийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 307/ШЗ2025/02185 дугаар захирамжаар хариуцагч дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч С.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад *************** тоот гэсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.

 

7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягт хариуцагч С.******* бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.

 

Иймд, С.*******ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *************** тоот хаягт оршин суух бүртгэлтэй ******* ******* овогт *******-н ******* /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* лизинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., Ж. /утас: , / нарт мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР