Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 126/ШШ2026/0043

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

“А********* ” ХХК, Д.П********* нарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Д.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Д.Урангоо, нэхэмжлэгч “А********* ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э********* , нэхэмжлэгч Д.П********* /цахимаар/, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г********** , Б.Б******* , гуравдагч этгээд Д.Т********* , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Отгонбат /цахимаар/, Э.Энх-Эрдэнэ /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэлийн шаардлага    

1.Хөвсгөл Аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаартай захирамжийг хууль бусад тооцуулж хүчингүй болгуулах тухай.            

Хэргийн нөхцөл байдлын талаар товч

2.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №211/МА2024/0235 тоот магадлалд заасныг хэрэгжүүлэх зорилгоор Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр “Газар олгох тухай” захирамжаар 1500 м2 газрыг эзэмшүүлснийг хэвээр үлдээж, иргэн Лхагвасүрэнгийн Тамирмаа (РЭ*********)-ийн эзэмшиж байсан 435 м2 газрыг хэвээр үлдээж, хуулийн этгээд “А********* ” ХХК (РД:51*******)-ийн эзэмшиж байсан 3614 м2 газрыг 565 м2 болгон өөрчилж үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар үлдсэн 21 жилийн хугацаагаар, иргэн Д.П******** (РЭ651*****)-ийн эзэмшиж байсан 881 м2 газрыг 500 м2 газар болгон өөрчилж, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар үлдсэн 21 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлж, үлдсэн 3430 м2 газрыг нийтийн эзэмшилд шилжүүлснээр маргаан эхэлжээ.

3.Нэхэмжлэгч “А********* ” ХХК, иргэн Д.П********* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1.Нэхэмжлэлийн шаардлага Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсралтын 9 дэх хэсэг буюу Д.Т********* д холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй болохыг тогтоолгох.

3.2.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэнтэй танилцаж “А********* ” ХХК болон иргэн Д.П******** бид Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх хоёр шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ.

3.3.Нэхэмжлэлийн маань гол үндэслэл Хөвсгөл аймгийн Засаг дарга дээрх А/210 дугаар захирамжийг гаргахдаа нэгэнт хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 дугаар магадлалын 4.2 дахь заалтыг буруу ойлгож тайлбарласнаар газар эзэмшигч “А********* ” ХХК болон иргэн Д.П******** бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөнд байгаа юм.

3.4.Уул нь уг магадлалын “ХЯНАВАЛ” хэсгийн 4.2-т “... 2000 оны 74 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Ч*********-т шилжүүлснээр 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүсэж, ...” гэдгийг хамгийн түрүүнд харгалзан үзэх ёстой байсан нь нэхэмжлэлийн шаардлагын маань гол үндэслэл юм.

3.5.Гэтэл шүүхийн шийдвэрээр нэгэнт “хууль ёсоор үүссэн” нь тогтоогдсон үйл баримтыг буюу тухайн газрыг “хөндөж” Л.Т******* , Д.П****** , “А********* ” ХХК-нд шууд хуваах байдлаар шийдвэрлэж байгаа нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн заалтыг зөрчсөн хэрэг болсон гэж үзэх үндэслэл болж байна.

3.6.Зүй нь захиргааны байгууллага асуудлыг шийдвэрлэхдээ Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгох “Х**** ” ХХК-ийн нэхэмжлэл болон бусад шаардлагыг ч бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамж хүчинтэй хэвээр байгаад дүгнэлт хийж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт байгаа баримтуудыг нь нягтлан үзэж “хууль ёсоор эзэмших эрх”-ээ шилжүүлсэн аль үйлдэл нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан байна гэдгийг тодруулж байж эцсийн дүгнэлтээ хийж, шийдвэрээ гаргасан бол тухайн шийдвэр нь хууль ёсны болох байсан.

3.7.Үүний тулд юун түрүүнд 1500 м.кв газрыг “эзэмших эрх нь хууль ёсоор үүссэн” Д.Ч*********-с чухам хэн хэнд нь шилжүүлсэн газраа өөрийн хүсэл зоригийн дагуу шилжүүлсэн болохыг асууж лавлан сонсох ажиллагаа хийж, улмаар Засаг даргын дээрх А/49 дүгээр захирамжийн дагуу Д.Ч*********-т нэмж эзэмшүүлсэн 930 м.кв газрыг ч гэсэн “нийтийн эзэмшил”-д шилжүүлэх үндэслэл байгаа эсэхийг харж шийдвэрээ гаргасан бол өнөөдөр ингэж иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад халдсан гэсэн асуудал босч “хууль ёсоор үүссэн” хууль ёсоор шилжүүлэн авсан гуравдагч этгээдийн хувьд хохирол учрах нөхцөл байдал үүсэхгүй байсан.

3.8.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “илүү эзэмшүүлсэн” газрын эрх зүйн зөрчлийг “хуульд заасан үндэслэл”-ээр “залруулах эрх” нь захиргааны байгууллагад нээлттэй болохыг тодорхойлсон болохоос биш ингэхдээ хуульд заасан үндэслэлгүйгээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халд гэж тогтоогоогүй юм.

3.9.Ийм болохоор Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 126/ШЗ2025/0097 захирамжид тодруулахыг даалгасан асуудал тус бүрээр доорх байдлаар тодруулга өгч байна.

3.10.Нэгдүгээрт, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсралтын 9 дэх хэсэг буюу Л.Т******* д холбогдох хэсгийг эсхүл дээрх захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа Хөвсгөл аймгийн Засаг даргын эс үйлдэхүйн алинтай нь маргаж байгаа ...”-гийн тухайд:

3.11.Бид Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсралтын 9 дэх хэсэг буюу Л.Т******* д холбогдох хэсгийг “хүчингүй болгохгүй байгаа” Хөвсгөл аймгийн Засаг даргын эс үйлдэхүйтэй маргаж байгаа юм.

            3.12.Учир нь дээр дурдсанчлан Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд нарын гомдлоор авч хэлэлцэн шийдвэрлэж хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 дугаар магадлалаар 2000 оны 74 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Ч*********-т шилжүүлснээр 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүссэн гэдгийг тогтоосон, түүнчлэн маргаж байсан 4000 м.кв газрын 930 м.кв газар нь Д.Ч*********-н хүсэлтээр хуульд заасан журмаар нэмэгдсэн (Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжаар) газар болохоор өнөөдөр түүний “хууль ёсоор эзэмших эрх”-тэй 2430 (1500+930) м.кв газар нь ямар ч тохиолдолд хөндөгдөх ёсгүй юм.

            3.13.Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 дугаар магадлалын “ХЯНАВАЛ” хэсгийн 4.3-т “… хариуцагч нь алдаатай захиргааны актыг хуульд заасан үндэслэлээр залруулах бүрэн эрх чиг үүрэг нь нээлттэй” гэж дурдсан нь “хууль ёсоор эзэмших эрх”-ээс илүү гарсан газрыг л “хуульд заасан үндэслэлээр” өөрийн эрхийн дагуу зохицуул гэсэн үг учир өнөөдөр “4000 м.кв” газар болон хууль ёсны эзэмших эрхтэй “2430 м.кв” газрын зөрүү болох “эрхийн зөрчилтэй” 1570 (4000-930) м.кв газрыг л яаж шийдвэрлэх, хэрэв хувааж өгвөл хэрхэн яаж вэ гэсэн асуудал гарч ирэх байтал дан ганц Л.Т******* гийн 8 давхар орон сууц барьчихсан 435 м.кв газрыг хөндөхгүй орхиод Д.П****** ын нэр дээрээ эзэмших эрхтэйгээр байгаа 881 м.кв газрыг хасаж, сууриараа 252 м.кв 8 давхар барилга барьсан “А********* ” ХХК-ийн орон сууц барьсан газрыг үлдээж бусдыг хасаж талуудад эрх тэгш бус хандаж 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамж гаргахдаа Л.Т******* д холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа Хөвсгөл аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм гэжээ.

            4.Нэхэмжлэгч “А********” ХХК-ийн захирал Д.Э********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1.Газартай холбоотой маргаан 2022 оны 4 дүгээр сараас хойш үргэлжилж 6 шатны шүүх хуралдаанаар явж өмнөх шатны шүүх хуралдаануудад манайх гуравдагч этгээдээр оролцож байсан.

4.2.Өнөөдөр энэхүү нөхцөл байдал үүсэж аймгийн Засаг даргын захирамж гарснаар манай байгууллагын үйл ажиллагаа маш ихээр доголдож хөрөнгө санхүү болон хэрэгжүүлж дуусах байсан болон энэ газар дээр төлөвлөсөн байсан барилга байгууламжууд бүгд өнгөрсөн 5 жилийн хугацаанд гацсан байгаа юм.

4.3.Хариуцагч талаас тайлбарлахдаа 1500 м2 газрыг гурван хүнд хувааж эзэмшүүлсэн. Гэвч энэ нь боломжгүй байгаа юм. Хамгийн анх эзэмшиж байсан Д.Ч*************  гэх манай компанийн хувьцаа эзэмшигч байгаа. Тэр хүний гэр бүлээрээ эзэмшиж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь байгаа бөгөөд 11х6 хэмжээтэй байшин байгаа.

4.4.Ийм байхад шууд өрөөсгөлөөр манайд болон нэхэмжлэгч Д.П****** , гуравдагч этгээд Л.Т*******  нарт хуваасан байгаа юм.

4.5.1500 м2 газар хүчин төгөлдөр учир үүнтэй хэн ч маргахгүй талаар дээд шүүхийн тогтоол дээр байгаа гэж би ойлгож байна. 930 м2 газрыг хууль бусаар эзэмшсэн гэх маргаан байхгүй.

4.6.Манай 2400 м2 газрыг аймгийн Засаг дарга хөндөх ёсгүй гэж нэхэмжлэгчийн хувьд ойлгож байгаа. Хариуцагч талаас эсрэгээр нь тайлбарлаж өгч байгаа учир өнөөдрийг хүртэл энэ маргаан явж байгаа юм.

4.7.Манай байгууллага шүүхийн маргаан үүссэнээс хойш өнөөдрийг хүртэл зогсонги байдалтай хохирол төлбөр өндөр учирсан байна. Тухайн үед банкнаас 800,000,000 төгрөгийг зээл авсан бол өнөөдөр 1,500,000,000 төгрөг болгож төлж байна. Тухайн үедээ банкны хуваарийн дагуу төлөлтөө хийдэг байсан боловч 2 жил гаран төлөхгүй байж байгаад сүүлд төлж хааж барагдуулсан байгаа. Өөр зүйлгүй гэв.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1.Нэгдүгээрт гомдол гаргах хугацааг буруу ойлгож байна. Шүүх болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс тогтоосон хууль дээр хоногоор байдаг. Хоног гэдгийг тухайн хоногийн 24 цагаар ярьдаг талаар бид бүгд мэднэ. Ямар ч байсан шүүх дээр 30 хоногийн хугацаандаа ирсэн гэдэг нь харагдана. Ямар байдлаар хүлээн авсан нь захиргааны байгууллагын ажлын зохион байгуулалт болохоос нэхэмжлэл гаргах үед хууль зөрчигдөөгүй. Энэ талаас харж шүүх хэрэг үүсгэж өнөөдрийг хүрсэн байх гэж бодож байна.

5.2.Хоёрдугаарт 1500 м2 газрыг бид хуваасан нэгэнт авсан талаар хэлсэн. Хууль дээр дураараа барьсан барилга дээр газар олгох талаар заалт байхгүй. Маш бүдүүлэг аргаар шийдэж байгаа юм.

5.3.Хууль ёсоор эзэмшиж байгаа газар дээр газрын давхцал байх ёсгүй гэх шаардлага байгаа. Давж заалдах шатны шүүх хууль ёсны дагуу гэж тайлбарласан болохоос байшин барилга барьсан газрыг нь өгч бусдыг нь нийтийн эзэмшилд авах талаар шүүхээс шийдвэр гараагүй. Шүүхийн магадлалыг үндэслэсэн мөртөө шүүхийн нэр барьж өөрсдөө хууль зөрчиж байгаа юм. Дараагийн давж заалдах шатны шүүхийн магадлалд яг энэ асуудлыг барьж буцаасан учир өнөөдөр бид дахин анхан шатны шүүхээр оруулж байна.

5.4.Өмнөх хэргийг татаж авч шийдье гээд татаад авч ирсэн байна. Үүн дээр Ч*********  төвтэй залгаа байсан юм. Тухайн үеийн гуравдагч этгээд өнөөдрийн нэхэмжлэгчээр оролцож байна.

5.5.Гэрч нар би Ч*********  төвийн хажууд том, том алхаад шийдэж өгсөн гэж хэлсэн талаарх баримт хавтаст хэрэгт байж байгаа. Үүний дагуу шүүх эзэмшигчийг нь тогтоох ёстой. Ч*********  төвөөс залгаа биш газруудыг буюу дунд нь байсан зайн дээр авсан талаар хэлсэн бол болно. Гэтэл Ч*********  төвтэй залгаа үл хөдлөх эд хөрөнгө байгаа зүйлийг хууль ёсны захиргааны шийдвэр гарсан гэж тайлбарлаад зогсож байгаа нь худал, хуурмаг байна.

5.6.Шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтыг тогтоохгүй. Д.Ч*************  нь хууль ёсоор эзэмшсэн байгаа. Гэтэл тэрнийх гэж тасраад нийтийн эзэмшил болгож болохгүй. Үүнийг шүүх тогтоосон. Ч*********  төвөөс салсан зүйл байхгүй. Энэ хоёрын хооронд завсар байхгүй.

5.7.Шүүхийн үзлэгээр зураг авсан. Дараа нь шүүх 930 м2 баригдаж байгаа. 930 м2 юм уу 4000 м2 юм уу, 4400 м2 юм уу, 4500 м2 юм уу гэдэг нь 5 хавтаст хэрэг дотор байж байгаа. 930 м2 газар нь 1500 м2 газар эзэмшиж байгаа эрхтэй хүн хүсэлт гаргасан. Үүнийг шийдсэн захирамж нь хүчин төгөлдөр байгаа. Шүүхээс хүчингүй болгоогүй.

5.8.Энэ шүүх бүрэлдэхүүн мэдэхгүй байх гэхдээ прокурорын тогтоолд эрүүгийн гомдлоор өнөөдөр маргааш гарах захирамжийн бурууг мэдэж гаргасан огноотой баримт яваад байгаа юм. 27-д хэдэн сарын 28-ны захирамжийг өөрчилсөн гэх хуурамч нотлох баримт байгаа. Ийм зүйл захиргааны байгууллагаас гарч байна. Үүнээс болж нэхэмжлэгчийг хохироож байгаа юм шиг байж болохгүй. Тийм учраас энэ захирамжийг ямар нэгэн байдлаар өөрчлөх, хууль бус учир хүчингүй болгох захирамж гаргасан гэв.

             6.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******  шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

6.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №221/МА2024/0235 тоот магадлалаар хянан шийдвэрлэсний дагуу магадлалын 4.2 дахь заалтад “… Харин уг 07 дугаар захирамжид аж ахуйн нэр гэсэн хэсэгт “Х**** ” ХХК гэж, газрын хэмжээ хэсэгт “4000 м.кв” гэж, хэнээс гэсэн хэсэгт “Д.Л************ ”, хэнд гэсэн хэсэгт “Д.Ч************* ” гэж бичигдсэн боловч “Х**** ” ХХК болон Д.Л************ д “4000 м.кв” газар эзэмших эрх олгосон шийдвэр гарч байгаагүй, дээр дурдсан 2000 оны 74 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Ч*********-т шилжүүлснээр 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүсэж, харин үлдэх газрыг илүү эзэмшүүлсэн нь эрх зүйн зөрчилтэй болжээ …”, 4.3 дахь заалтаар “… Гэвч уг илүү эзэмшүүлсэн газрыг нэхэмжлэгч “Х**** ” ХХК хууль ёсоор эзэмшиж байгаагүй тул уг алдааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй тул нэхэмжлэлийг хангаж, захирамжийг “илт хууль бус” гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь алдаатай захиргааны актыг хуульд заасан үндэслэлээр залруулах бүрэн эрх, чиг үүрэг нээлттэй байна …”, 5 дахь заалтад нэхэмжлэгч “Х**** ” ХХК буюу Л.Т******* гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дурдсан тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр “Газар олгох тухай” захирамжаар 1500 м2 газрыг эзэмшүүлснийг хэвээр үлдээж хуулийн этгээд “А********* ” ХХК (РД:5192056)-д 565 м2 газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар үлдсэн 21 жилийн хугацаагаар, иргэн Л.Т***********-д 435 м2 газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар үлдсэн 21 жилийн хугацаагаар, иргэн Д.П********-д  500 м2 газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар үлдсэн 21 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлж үлдсэн 3430 м2 газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж шийдвэрлэсэн.

            6.2.Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Ч*********-т шилжүүлснээр 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүсэж, харин үлдсэн газрыг илүү эзэмшүүлсэн нь эрх зүйн зөрчилтэй байсан учраас аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд уг газар эзэмшүүлсэн алдаатай захирамжийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хүчин төгөлдөр болсон тул магадлалд заасны дагуу хуульд нийцүүлэн захирамжид өөрчлөлт оруулсан.

            6.3.Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1.Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Аймгийн Засаг даргын зүгээс 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаартай захирамжийг гаргасан.

7.2.Уг захирамжийг гаргах болсон үндэслэл нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн давж заалдах шүүхийн магадлалын 221/ДМА2024/0235 дугаартай давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр болсон магадлалд дурдагдсан ажиллагааг хийж уг захирамжийг гаргасан.

7.3.Уг захирамжийн үндэслэх хэсгийн 4.2 дах хэсэгт 1500 м2 газрын эзэмших эрхийг хууль ёсоор үүсгэж харина үлдэх газрыг илүү эзэмшүүлсэн нь эрх зүйн зөрчилтэй болж гэх давж заалдах магадлалд дурдсан.

7.4.Үлдэх газар гэдгийг давж заалдах шатны шүүх нэг ёсондоо 1500 м2 газрыг хууль ёсоор эзэмшүүлсэн. Үлдсэн 3400 м2 газар буюу тухайн газрыг хууль ёсоор эзэмшүүлсэн гэх дүгнэлт хийсэн. 4.3 дахь хэсэгт алдаатай гаргасан захиргааны актыг хуульд заасан үндэслэлээр залруулах бүрэн эрх, чиг үүрэг нь байна гэх дүгнэлтийн үндсэн дээр уг 210 дугаартай захирамж гарсан.

7.5.Тухайн газар дээр хийсэн үзлэг болон хэмжилтээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хадгалагдаж байгаа уг газрын хувийн хэрэгт үзлэг хийхэд 1500 м2, 4000 м2 гэх мэтчилэн өмнөх шүүх хуралдаанаар яригдсан 2 төрлийн захирамжууд яригдсан. Энэ хоёр захирамжийн хувийн хэрэг олдоогүй. Аль цэгээс аль цэг хүртэл байсан бөгөөд яг хаана байна гэдгийг тодруул гэсэн байсан боловч эдгээр захирамжийн хувийн хэрэг олдоогүй байгаад асуудал байгаа юм.

7.6.Хөвсгөл аймгийн Засаг даргын зүгээс 1500 м2 “А********” ХХК, “Х********** ” ХХК, нэхэмжлэгч Д.П********* гэх гурван хүн ашигласан байгаа. Энэ талаар газар зохион байгуулалтын мэдээллийн санд байршуулагдсан байгаа.

7.7.Үүнээс Д.П****** т 500 м2, “Х********** ” ХХК 435 м2, “А********” ХХК 565 м2 бүхий буюу энэ гурвын нийлбэр 1500 м2 болж байгаа юм. Эдгээр хүмүүс тус тусдаа оногдсон газраа авч ашигласан. Тэр газар нь барилга баригдсан. Барилга нь ашиглалтад орсон тухайн газрыг хөндөх ямар ч боломж байхгүй.

7.8.2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаартай аймгийн Засаг даргын захирамж байгаа. Энэхүү захирамжийн 8, 9 дүгээр хавсралтаар “А********” ХХК, “Х********** ” ХХК, нэхэмжлэгч Д.П********* гэх гурван иргэнд маргаан бүхий газрыг 3 хувааж шилжүүлсэн. 4,930 м2 буюу нийт газрыг гурав хуваасан.

7.9.Энэ нь 1500 м2 хуваагдаж шилжих ёстой байсан боловч 4930 м2 шилжүүлсэн байна гэж давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан.

7.10.Анхан шатны шүүхэд нэхэмжлэл хүлээн авах талаар зохицуулсан байдаг. Ажлын өдөр, ажлын цагт хүлээж авна гэх аргачлал байгаа. Нэхэмжлэл гаргахдаа 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан. 5 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргах хугацаа дуусаж байгаа. Бүх нийтийн амралтын өдөр. Захиргааны ерөнхий хуулиар бүх нийтийн амралтын өдөр нэхэмжлэл, гомдол гаргах хугацаа таарч байгаа бол дараагийн ажлын өдөрт шилжүүлж тооцох талаар хуулийн зохицуулалт байгаа.

7.11.Гэтэл тухайн өдөр нь 5 дугаар сарын 19-ний өдөр буюу 1 дэх өдөр таарч байгаа. Энэ өдөр ажлын өдөр, ажлын цагтаа нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ Захиргааны хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлд хамаарч байгаа. Мөн тухайн өдрийн камерын бичлэг байхгүй. Шүүх дээр ирсэн эсэхийг нь нотлох гэрч хавтаст хэрэгт авагдсан баримтаар байхгүй байна. Гэрч П.У*******-ын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. 31 дэх хоног дээрээ буюу 1 хоног хэтрүүлсэн.

7.12.Хэрвээ гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд хандаж гомдол гаргах хугацаагаа сэргээлгэж шүүхэд нэхэмжлэл гомдол гаргах ёстой байтал шууд гаргасан нэхэмжлэлийг нь хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, шийдвэрлэх гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байна гэв.

            8.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г**********  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

8.1.Энэхүү захиргааны маргаан нь маш олон шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр маргаж байгаа. Миний хувьд анхнаасаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байгаа.

8.2.Анх нэхэмжлэгч “Х********** ” ХХК байсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн байр сууринаас оролцож байна. Тухайн үед “А********” ХХК гуравдагч этгээдээр оролцож байсан бол өнөөдөр нэхэмжлэгчээр оролцож байна. Олон янзын шүүхийн шийдвэрүүд гарсан.

8.3.Сүүлд 2025 оны 4 дүгээр сарын А/210 тоот захирамж гарахдаа хяналтын шатны магадлалын тогтоох хэсэгт илүү гарсан газрыг хууль журмын дагуу олгох талаар ерөнхий шийдвэр гарсан.

8.4.Анх Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дугаартай захирамжаар 1500 м2 эзэмшүүлж, дараа нь “Х********** ” ХХК-аас Д.Ч*************  руу шилжүүлэхдээ 4000 м2 болж шилжүүлсэн. Эрх зүйн зөрчилтэй байгаа талаар давж заалдах магадлалаар тогтоосон.

8.5.Хариуцагчийн зүгээс ажлын хэсэг байгуулж газар дээр нь хэмжилт хийж хуульд нийцүүлж захирамж гаргах шийдэлд хүрсэн. Газрын тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтнаас олгосон газраас илүү гарсан бол дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлнэ гэж заасан байгаа. Тиймээс газрын тухай хуулийг зөрчсөн байна гэж үзсэн.

8.6.1500 м2 газрыг эрх бүхий албан тушаалтан олгосон. Энэ талаар давж заалдах шүүхийн магадлалаар тогтоосон учир 1500 м2 эзэмшүүлж бусдыг нь шилжүүлэх. Хэрвээ эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүс тухайн газрыг авахдаа дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар авах гэдэг байдлаар энэхүү А/210 тоот захирамж гарсан.

8.7.Талбайн хэмжээний хувьд “Х********** ” ХХК-д 435 м2, “А********” ХХК-д 565 м2, Д.Пүрэвсүрэнд 500 м2 байхаар эзэмшүүлсэн. Энэ талаар тогтоохдоо бид объект барьсан тухайн хэсгийг хэмжилтээр тогтоож гаргасан.

8.8.Тухайлбал Л.Т******* д 435 м2 газраас нь багасгах боломж байхгүй. 9, 10 давхар объект барьсан учир энэ сууриар нь тогтоохоос өөр арга байхгүй. “А********” ХХК-д 565 м2 гэж байгаа мөн л хэмжилтээр гарсан талбайг тогтоосон. Энэ хоёр хэмжилтэд дээр заасан учир Д.П****** т 500 м2 газрыг эзэмшүүлсэн.

8.9.Бид шүүхээс тогтоосон хэрэгжилтийг хангаж 210 тоот захирамж гарсан гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх байр суурьтай байна гэв.

            9.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Т*******  шүүхэд гаргасан тайлбартаа:

            9.1.Өмнө нь “Х**** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х**** ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийг хавсралтын 10 дугаарт бичигдсэн Дэндэвийн Пүрэвжавт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамжийг хүчингүй, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газар зохион байгуулалтын хэмжээнд өөрчлөлт оруулж газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн.

            9.2.Тус захиргааны хэрэгт одоо нэхэмжлэл гаргаж буй “А********* ” ХХК, иргэн Д.П********* нар гуравдагч этгээдээр татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан.

            9.3.“Х**** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн газар нь “1500 м.кв газар” юм уу, “4000 м.кв газар” юм уу, “4400 м.кв газар” юм уу гэдгийн аль нь “илт хууль бус захиргааны акт байна гэж дүгнээд байгаа нь ойлгогдохооргүй болсон ...” гэж тайлбарлан маргаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2024/0235 дугаар магадлалд тэмдэглэгдэн үлджээ.

            9.4.Тухайн үед гуравдагч этгээдээр оролцож байсан “А********* ” ХХК, иргэн Д.П********* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дээрх байдлаар тайлбарлан маргаж байсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий гэж үзэж “... “Х**** ” ХХК болон Д.Л************ д 4000 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гарч байгаагүй, дээр дурдсан 2000 оны 74 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Ч*********-т шилжүүлснээр 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүсэж, харин үлдэх газрыг илүү эзэмшүүлсэн нь эрх зүйн зөрчилтэй болжээ. Гэвч илүү эзэмшүүлсэн газрыг нэхэмжлэгч “Х**** ” ХХК хууль ёсоор эзэмшиж байгаагүй тул уг алдааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй тул нэхэмжлэлийг хангаж, захирамжийг “илт хууль бус” гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь алдаатай захиргааны актыг заасан үндэслэлээр залруулах бүрэн эрх, чиг үүрэг нь нээлттэй байна” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

            9.5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр энэхүү маргаж буй газрыг Төрийн эрх бүхий албан тушаалтнаас анх 1500 м.кв хэмжээгээр эзэмшүүлсэн болохыг тогтоосон.

            9.6.Өөрөөр хэлбэл анх газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн хэмжээ нь 1500 м.кв тул түүнээс хойш тодорхойгүй, ойлгомжгүй байдлаар 4000 м.кв, 4400 м.кв хэмжээтэй болсныг хууль ёсны эзэмших эрх гэж үзэхгүй талаар шүүх нэгэнт дүгнэсэн тул үүнтэй хэн ч маргах эрхгүйгээр хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна.

            9.7.Нөгөөтэйгүүр 1500 м.кв газрын хэмжээгээр хууль ёсоор эзэмших эрх үүссэн, түүнээс илүү хэмжээний газрыг төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх нь өөрийн бүрэн эрх, чиг үүрэг талаар ч шүүх дүгнэсэн.

            9.8.Үүнээс үзвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, хууль ёсоор эзэмших эрх үүссэн 1500 м.кв газрыг иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд үлдээж, үлдэх хэсгийг нийтийн эзэмшил болгосон Хөвсгөл аймгийн Засаг даргын шийдвэрийг буруутгах, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

            9.10.Харин ч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас өнөөдрийн маргаж буй талуудад 4930 м.кв газрыг эвлэрлийн журмаар хуваан эзэмшүүлэх боломжийг олгож, эвлэрэн хэлэлцэх хугацаа олгосон боловч “А********* ” ХХК-ийн захирал Д.Э********* , иргэн Д.П********* нар хүлээн зөвшөөрөөгүй тул төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг гаргасан гэж үзэж байна.

            9.11.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            10.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Т*******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

10.1.Миний тухайд 2022 оноос хойш 5 дахь жилдээ шүүхийн байгууллагын үүд татаж явж байна. Энэ хугацаанд өөрийн цусан холбоотой хүмүүстэй маргаан үүсгэж явж байна. Миний гэр бүлд өвчин ирлээ. Эцгийгээ алдлаа эдийн засгийн хувьд маш их өрөнд орж үзлээ. Надад үзээгүй юм байхгүй. Юм болгоныг үзэж явж байна. Энэ хугацаанд хамгийн их хохирол амссан хүн би өөрийгөө гэж бодож байна.

10.2.Миний аав, ээжийн газар болох “Х**** ” ХХК-ийн газар өнөөдөр шүүхийн байгууллагын тогтоосноор өөр бусад этгээд очсон байгаа. Шүүх ингэж тогтоосон учир өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэх үг байхгүй. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн миний эдийн засгийн нөөц боломжийг харгалзаж үзээрэй гэж хэлмээр байна. Өөр тайлбар байхгүй” гэв. 

            11.Гуравдагч этгээд Л.Т******* гийн өмгөөлөгч Д.Отгонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

11.1.Захиргааны процесс хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох боломж байхгүй. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 235 дугаар магадлалаар тодорхой үндэслэлүүдийг дурдаж хүчин төгөлдөр шийдвэр болсон талаар хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс тайлбарласан.

11.2.1500 м2 газрын эзэмших, өмчлөх эрхийг хууль ёсоор тогтоосон учир тухайн 1500 м2 газрын байршил хаана байгаа юм бэ гэдэг талаар нэхэмжлэгч маргаж байгаа.

11.3.Энэ 1500 м2 газрын байршлыг шүүхээс тогтоох боломжгүй. Шүүх нотлох ажиллагаа хангалттай хийсэн гэж үзэж байна. Нотлох ажиллагааны явцад 1500 м2 газрын байршил хаана байгаа талаар тодорхой болгоход ямар нэгэн байдлаар аймгийн архив, газрын алба, бусад байгууллагуудад хадгалагдаагүй.

11.4.Тэр ч байтугай 74 дүгээр захирамж нь өөрөө хоёр янз гарч ирсэн. Нэхэмжлэгчид нэг хувь нь хадгалагдаж байдаг, нөгөөх нь аймгийн газрын албаны архивд байдаг боловч 1500 м2 баталгаажуулсан 74 дүгээр захирамжийг хууль ёсны гэж үзсэн учир энэхүү газрын байршлыг тогтоох боломжгүй.

11.5.2026 оны 235 дугаар магадлалд зааснаар нэгэнт шүүхээс тогтоох боломжгүй учир захиргаа өөрөө 1500 м2 газрын байршлыг тогтоож, бусад газрыг хууль ёсоор эзэмшиж өмчлөөгүй учир нийтийн эзэмшилд авч хэрхэн шийдвэрлэх талаар захиргаанд өөрт нь хуулиар олгосон эрх байгаа гэдгийг шүүх шийдсэн.

11.6.Гэхдээ 1500 м2 газрын кадастрын зураг тодорхой байсан бол энэ өөрөөр харагдах ёстой. Шүүхээс үзлэг хийсэн баримтыг шүүгчийн туслахаас цахимаар явуулсан баримтаа харахад эдгээр хүмүүсийн аавын нэр болох Д.Л************  гэх хүний нэр дээр гар аргаар зурагдсан газрын кадастрын зураг тохирч байгаа.

11.7.Тиймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

11.8.Өмнө нь анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээр маргалдаж байхад өмнө нэхэмжлэгч нь тухайн үед гуравдагч этгээдээр оролцож байсан. 1500 м2 газар юм уу, 4000 м2 газар юм уу аль нь илт хууль бус захиргаан акт болох талаар дүгнэж газрын хэмжээ тодорхойгүй байгаа. Үүнийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй байна гэж газрын хэмжээний хувьд 1500 м.кв боловч байршлыг тогтоох боломжгүй. 2026 оны 235 дугаар магадлалыг уншихад тодорхой харагддаг.

11.9.Иймд шүүх бүрэлдэхүүн захиргаанаас гаргасан маргаан бүхий актаар ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй. Захиргааны бүрэн эрхийн дагуу хийгдсэн. Тиймээс шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

            12.Гуравдагч этгээд Л.Т******* гийн өмгөөлөгч Д.Отгонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

12.1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Урьд гаргасан тайлбар үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн эрх хуулийн ёсны, ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй субьектив эрх хөндөгдөөгүй хууль ёсны эрх, ашиг сонирхлын агуулга бол нэхэмжлэлийн шаардлага дээр бичигдээгүй.

12.2.Газрын байршлыг Д.Ч*********-н одоо байгаа 66 м2 зайд байна гэж яриад байх шиг байна. Гэтэл баруун хойно байрлаж байгаа Д.Ч*********-н байрлал дээр хэрвээ эрх ашиг хөндөгдөх юм бол “А********” ХХК нэхэмжлэл гаргах ёстой. Тухайн Д.Ч************* ыг төлөөлөх эрхээ олж авах ёстой. Тийм учраас одоогоор “А********” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үйлдэл байхгүй.

12.3.Д.Ч*********-с 1500 м2 газрыг шилжүүлж авсан гэдэг бол “А********” ХХК-ийн барьсан барилгын талбайн хэмжээгээр хязгаарлана.

12.4.Захиргааны байгууллагын татгалзаж байгаа үндэслэл хууль ёсны байна. Д.Ч*********-н эрх ашиг хөндөгдөж байгаа гэж байгаа бол тусдаа нэхэмжлэлээ гаргаж асуудлаа шийдэх ёстой.

12.5.Гэхдээ Д.Ч*********-н хууль ёсоор эзэмшиж байгаа Газрын тухай хуульд заасны дагуу ашигтай чанарыг нь гаргаж барилга орон сууц бариад явсан. Газрын тухай хуульд заасан газрыг илүү эзэмшиж байгаа тухайн эзэмшил нь илүү байгаад хууль бус байгаа бол тухайн газрыг чөлөөлөх эрхтэй.

12.6.Д.Ч*********-н хувьд 66 м2 байр, байшин ч байна уу төр өөрөө эзэмшилдээ авч албадан буулгаж дуудлага худалдаанд оруулж эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Энд хэн нэгэнд давуу байдал олгох биш. Дуудлага худалдаагаар эсвэл эдийн засгийн эргэлтэд оруулбал хүн болгон тэгш эрхтэйгээр оролцох ёстой.

12.7.Урьд шийдсэн 3 шатны шүүхийн үйл баримт дээр ч удаа дараа Б.Энхзаяа өмгөөлөгч, Д.Э*********  гэдэг хүмүүс буюу нэхэмжлэгч нар илт үндэслэлгүй худлаа яриад байгаа юм” гэв.

            13.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Алтанцэцэг шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ “Хөвсгөл аймаг 1500 м.кв маш зөв гэж бодож байна” гэв.

                                                          ҮНДЭСЛЭХ нь;

14.Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар

15.Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ: 60.1.1.газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга”, 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1 ...-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.

16.Газар эзэмшигч “А********* ” ХХК болон иргэн Д.П********* нар нь Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан үүсгэсэн маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан нь хууль зөрчөөгүй байна.

Хөөн хэлэлцэх хугацааны талаар

            17.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийн талаар мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 216 тоот албан бичгээр “А********* ” ХХК-ийн захирал Д.Э********* ад[1], 218 тоот албан бичгээр иргэн Д.П****** т[2] тус тус мэдэгдсэнийг “А********* ” ХХК-ийн захирал Д.Э*********  2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, Д.П********* 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гардан авсан болох нь хэрэгт авагдсан албан бичиг, хүлээн авсан бичгээр[3],  нэхэмжлэгч “А********* ” ХХК болон иргэн Д.П********* нар анх 2025 оны 05 дугаар сарын 20-ны мягмар гарагт шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар[4] тус тус нотлогдож байна.

            18.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан бөгөөд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т аймгийн Засаг даргын газрын харилцаатай холбогдуулан гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд маргаан үүсгэн шийдвэрлүүлэхээр хуульчилсан ч гомдол гаргах хугацааг тухайлан зохицуулаагүй. 

19.Тиймээс аймгийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдол буюу нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан “мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор” гэх хугацаанд буюу “А********* ” ХХК-ийн захирал Д.Э*********  2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, Д.П********* 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөрт багтаан тус тус нэхэмжлэлээ шүүхэд гаргах байжээ.

            20.2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бямба, 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ням гарагт таарч байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна”, 33.7-д “Цаг хугацааг тоолохдоо хуанлийн ...хоногийг хорин дөрвөн цагаар тоолно” гэж заасан тул 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байв.

            21.Гэтэл “А********* ” ХХК, Д.П********* нар 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 40 минутад шүүхэд нэхэмжлэлээ хүлээлгэн өгсөн бөгөөд тэдгээрийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тухай тус шүүхийн шүүгчийн 2026 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 126/ШЗ2026/0187 дугаар захирамжид дүгнэсэн нь хүчин төгөлдөр үйлчилж байх тул шүүх энэ талаар дахин дүгнэхгүй.

            Хэргийн үйл баримтын талаар

22.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар “Х**** ” ХХК-ийн захирал Д.Л************ д “Ч********* ” компанийн баруун талд 1500 м2 газар эзэмших эрх олгосон.

23.Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжаар “Х**** ” ХХК-д “Ч********* ” компанийн баруун залгаа 4000 м2 газар эзэмших эрхийг Д.Л************ гээс Д.Ч*********-т шилжүүлсэн.

24.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжаар Д.Ч*********-н эзэмшлийн 4000 м2 газрын хэмжээг 4930 м2 болгон нэмэгдүүлж, газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууцны зориулалт”-тай болгож өөрчлөн эзэмшүүлжээ.

25.Улмаар 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Д.Ч*************  нь өөрийн эзэмшлийн газраас 881.6 м2 газрыг Д.П****** т, 435 м2 газрыг Л.Т******* д тус тус шилжүүлэхээр гэрээ байгуулж,

26.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсралтаар Д.Ч*********-т 3614 м2, Л.Т******* д 435 м2, Д.П****** т 881 м2 газрыг тус тус үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

27.2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Д.Ч*************  өөрийн эзэмшлийн 3614 м2 газрын эзэмших эрхийг “А********* ” ХХК-ийн төлөөлөгч Д.Э********* ад шилжүүлэхээр гэрээ байгуулсан.

28.Хөвсгөл аймгийн Засаг дарга нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/69 дүгээр захирамжийн хавсралтын 5 дахь хэсгээр Д.Ч*********-н 3614 м2 газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг Д.Э********* ад шилжүүлсэн боловч уг шийдвэрийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/104 дүгээр захирамжаараа хүчингүй болгожээ.

29.Харин дараа нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаар захирамжаар Мөрөн сумын 8 дугаар баг Согоот-2, 217 тоотод байршилтай 3614 м2 үйлчилгээний орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн газрыг Д.Ч*********-с “А********* ” ХХК-д 23 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

30.Өмнө нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Х**** ” ХХК-аас Хөвсгөл аймгийн Засаг дарга, Мөрөн сумын Засаг дарга нарт холбогдуулан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х**** ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжийн 10-т бичигдсэн Д.П****** т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

31.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь гуравдагч этгээд нарын гаргасан гомдлоор дээрх шийдвэрийг хянаад 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 235 дугаар магадлалаар гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч “Х**** ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлал хүчин төгөлдөр болсон байна.

32.Тус 235 дугаартай магадлалд “… “Х**** ” ХХК болон Д.Л************ д “4000 м.кв” газар олгосон шийдвэр гарч байгаагүй, дээр дурдсан 2000 оны 74 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 1500 м.кв газрыг гуравдагч этгээд Д.Ч*********-т шилжүүлснээр 1500 м.кв газрын эзэмших эрх хууль ёсоор үүсэж, харин үлдэх газрын илүү эзэмшүүлсэн нь эрх зүйн зөрчилтэй болжээ. Гэвч уг илүү эзэмшүүлсэн газрыг нэхэмжлэгч “Х**** ” ХХК хууль ёсоор эзэмшиж байгаагүй тул уг алдааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй … хариуцагч алдаатай захиргааны актыг хуульд заасан үндэслэлээр залруулах бүрэн эрх, чиг үүрэг нь нээлттэй байна” гэжээ.

33.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №221/МА2024/0235 тоот магадлалыг тус тус үндэслэн гаргажээ.

Хууль зүйн дүгнэлт

34.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.

35.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 235 дугаар магадлалд зааснаар хариуцагч аймгийн Засаг дарга алдаатай захиргааны актыг хуульд заасан үндэслэлээр залруулах бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлж буйг буруутгах үндэслэлгүй.

36.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: … 21.3.2.аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан тул маргаж буй инженерийн шугам сүлжээ бүхий газрын асуудлаар аймгийн Засаг дарга шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

37.“Х**** ” ХХК-ийн захирал Д.Л************ д 1500 м2 газрыг 2500 м2-аар нэмэгдүүлсэн захирамж гарч байгаагүй тул Х**** ” ХХК-ийн захирал Д.Л************  нь иргэн Д.Ч*********-т 1500 м2 газрын эзэмших эрхийг л шилжүүлэх боломжтой. 

38.Гэтэл Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжаар 4000 м2 газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (2002 оны) 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: 9.1.1.захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” гэж зааснаар илт хууль бус юм.

39.Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамж эрх зүйн зөрчилтэй болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 235 дугаар магадлалаар тогтоосон.

40.Эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг дотор хууль бус, илт хууль бус, ялимгүй зөрчилтэй гэж ялган авч үзэх ба илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй, хөөн хэлэлцэх хугацаагүй онцлогтой.

41.Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжийн холбогдох хэсэг нь “Х**** ” ХХК Д.Л************ д байхгүй 2500 м2 газрыг Д.Ч*********-т шилжүүлэн эзэмшүүлсэн байдлаараа илт хууль бус байна.

42.Илт хууль бус захиргааны актыг үндэслэн гарах дараа дараагийн захиргааны актууд мөн илт хууль бус байх үр дагавартай.

43.Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 29.2-т “Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, 29.3-т “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана; 33.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан.

44.Нэхэмжлэгч нь “…4930 м.кв газрын 930 м.кв газар нь Д.Ч*********-н хүсэлтээр хуульд заасан журмаар нэмэгдсэн тул манай компани 1500+930=2430м.кв газар эзэмших эрхтэй…” гэж мэтгэлцэв.

45.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 235 дугаар магадлалаар эзэмших эрхийн маргаан бүхий нийт 4930 м2 газраас 1500м2 газрын эзэмших эрх хамгаалагдсан талаар өмнө хэсэгт тусгасан.

46.Түүнчлэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжаар дээрх хуульд заасан журмыг зөрчин дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Д.Ч*********-н үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй 4000 м2 газрын хэмжээг 4930 м2 болгон нэмэгдүүлсэн болох нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/574 тоот албан бичиг[5], хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

47.Тиймээс хууль бусаар нэмэгдүүлэн эзэмшүүлсэн газрын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэхгүй тул Д.Ч*************  930 м2 газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй болсон гэж үзэх үндэслэлгүй.

48.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 235 дугаар магадлалаар “Х**** ” ХХК-аас Хөвсгөл аймгийн Засаг дарга холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тус захирамж нь нэхэмжлэгч “Х**** ” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй гэж үзэн зөвхөн нэхэмжлэгчийн субьектив эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байна. 

49.Энэ нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжаар Д.Ч*********-т 4930 м2 газар эзэмшүүлснийг хууль ёсны гэж дүгнэсэн хэрэг биш юм.

50.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар “Х**** ” ХХК-ийн захирал Д.Л************ д “Ч********* ” компанийн баруун талд 1500 м2 газар эзэмших эрх олгосон боловч тэрээр анхнаасаа 4000 м2 гаруй газар дээр хашаа барьсан, анхны 1500 м2 газрын кадастрын зураг байхгүй болох нь хэрэгт авагдсан маргаан бүхий газрын 2003 оноос хойшхи сансраас авсан зураг[6], Д.Ч*********-н  газар эзэмших эрхийн хувийн хэрэгт авагдсан баримтууд, Д.Ч************* , Д.П****** , Л.Т******* , “А********* ” ХХК-ийн үе үеийн кадастрын зураг, гэрч Б.О*********** , Б.Б********** нарын мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

51.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн 1 дэх заалтад “...худалдаа үйлчилгээ явуулах зориулалтаар “Х**** ” ХХК-ийн захирал Л********-д  “Ч********* " компаний баруун талд 1500 м2 олгохыг зөвшөөрсүгэй[7] гэж, 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжийн хавсралтын 3 дахь хэсэгт “... газрын байрлал “Ч********* ” ХХК-ийн баруун залгаа”[8] гэж тус тус бичигджээ.

52.Аймгийн “Хэрэглээний хоршоодын холбоо”-ны ажилчдын хурлын 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн протоколд компаниа “Ч********* ” уулын нэрээр нэрлэхээр шийдвэрлэсэн талаар тусгажээ.

53.Мөн “Ч********* ” ББХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл[9], Хөвсгөл аймгийн Мөрөн хот дахь “Ч********* ” ББХК-ийн дүрэм[10], 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Х******* холбооны “Ч********* ” ББХХ компанийг үүсгэн байгуулах гэрээ[11], 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хөвсгөл аймгийн Хэрэглээний хоршоодын холбоог хувьчилж бүрэн бус хариуцлагатай компани болгох төсөл[12], 1998 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Х******* холбооны товч танилцуулга[13], Х******* холбооны орлогч дарга Б.Л*************-ийн 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан тус хоршоодын холбооны зуучлан үйлчлэх аж ахуйн нэгжийг 523 тасалбараар худалдах тухай шийдвэр, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 100 дугаар “Эд хөрөнгө эзэмшүүлэх тухай” тогтоол[14] зэргээс үзвэл Х******* холбооны “Ч********* ” ХХК Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаагаа явуулж байсан үйл баримт тогтоогдож байна.

54.Хэрэгт авагдсан баримтуудаар Аймгийн хэрэглээний хоршоодын холбооны “Д*********** ” хоршоог бага хувьчлалд хамруулан н.С************-ийн нэр дээр хувьчилсан болох нь Хөвсгөл аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаар тогтоолоор[15],

55.“Д*********** ” хоршоо Мөрөн сумын тухайн үеийнхээр I баг Засаг даргын Тамгын газрын баруун талд[16] байрлалтай болох нь хэрэгт авагдсан баримтаар,

56.Гомбын С********** нь 6900 м2 газар эзэмшиж байсан[17] болох нь 1993 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-гээр тус тус нотлогдох бөгөөд “Д*********** ” хоршооны газар Х******* холбооны хойд талд байрлаж байсан үйл баримтыг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр тогтоосон.

57.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г********** , нэхэмжлэгч Д.П********* нар “Д*********** ” хоршоо үйл ажиллагаагаа явуулж байсан /Г.С*********ын эзэмшиж байсан/ газар нь Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны газрын хойд талд байсан талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан.

58.Мөн “Ч********* ” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан бөгөөд Эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо (дарга Д.Л******** агсан) газрынхаа баруун талын хэсэг газрыг тасалж эзэмших эрхээ иргэн П.Б*********-д  шилжүүлж, Д.Б*******-с Н.Б******-д , Н.Б******-с Л.Ч**********-д тус тус шилжсэн үйл баримтыг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр тогтоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2021/0197 дугаар магадлалаар уг шийдвэрийг хэвээр үлдээсэн. Магадлал, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

59.Улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/28 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” захирамжаар[18] Л.Ч********-с М.О*******-д , 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/552 дугаар захирамжаар[19] М.О********-с “Т****** ” ХХК-д нэгж талбарын 6712015763 дугаартай 3198 м2 газрын эзэмших эрхийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Л.Ч*******-ын газар эзэмших эрхийн хувийн хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтуудаар[20] нотлогдов.

60.Иймд “Х**** ” ХХК-ийн захирал Д.Л************ д Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 1500 м2 газар нь тухайн үеийн “Ч********* ” ХХК-ийн үйл ажиллагаагаа явуулж байсан Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны, одоогийн “Т****** ” ХХК-ийн баруун талд, залгаа оршиж байсан үйл баримт тогтоогдож байна.

61.Хөвсгөл аймгийн Засаг даргын маргаан бүхий 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №211/МА2024/0235 тоот магадлалд зааснаар Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр “Газар олгох тухай” захирамжаар 1500 м2 газрыг эзэмшүүлснийг хэвээр үлдээж, иргэн Л.Т*************** (РЭ84*******)-ийн эзэмшиж байсан 435 м2 газрыг хэвээр үлдээж, хуулийн этгээд “А********* ” ХХК (РД:51*******)-ийн эзэмшиж байсан 3614 м2 газрыг 565 м2 болгон өөрчилж үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар үлдсэн 21 жилийн хугацаагаар, иргэн Д.П******** (РЭ65********)-ийн эзэмшиж байсан 881 м2 газрыг 500 м2 газар болгон өөрчилж, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар үлдсэн 21 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлж, үлдсэн 3430 м2 газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн.

            62.Ингэхдээ анх Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамжаар “Х**** ” ХХК-ийн захирал Д.Л************ д олгосон 1500 м2 газрын байршлыг тогтоохгүйгээр эзэмших эрхийн маргаан бүхий 4930 м2 газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн доорх газрыг хамруулах байдлаар Л.Т******* д 435 м2, “А********* ” ХХК-д 565 м2, Д.П****** т 500 м2 газрын эзэмших эрхийг тус тус үлдээж, зөрүү 3430 м2 газрын эзэмших эрхийг нийтийн эзэмшилд шилжүүлсэн нь алдаатай болжээ. Учир нь;

             63.Хэрэгт авагдсан Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 7 дугаар захирамжаар “Ч********* ” ХХК-ийн баруун залгаа 4000 м2 газар эзэмших эрхийг Д.Л************ гээс Д.Ч*********-т шилжүүлсэн бол Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны А/49 дүгээр захирамжаар Д.Ч*********-н эзэмшлийн 4000 м2 газрын хэмжээг 4930 м2 болгон нэмэгдүүлж, газрын зориулалтыг “үйлчилгээтэй орон сууцны зориулалт”-тай болгож өөрчилсөн байдаг.

64.Хэргийн оролцогчдын хэн аль нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны А/49 дүгээр захирамжаар Д.Ч*********-т үйлчилгээний орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгосон 4930 м2 газрын 435 м2  газрыг Л.Т******* д, 881 м2 газрыг Д.П****** т, үлдэх 3614 м2 газрыг “А********* ” ХХК-нд зориулалт өөрчлөлгүйгээр шилжүүлсэн бөгөөд энэ хэмжээний газруудыг эзэмших эрхтэй хэмээн мэтгэлцэж байна.

65.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсралтаар Д.Ч*********-т 3614 м2, Л.Т******* д 435 м2, Д.П****** т 881 м2, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаар захирамжаар Д.Ч*********-с “А********* ” ХХК-д 3614 м2 газрыг шилжүүлэн эзэмшүүлэхдээ Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжаар Д.Ч*********-т эзэмшүүлсэн 4930 м2 газраас “хэсэгчлэн шилжүүлж” байсан.

66.Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 235 дугаар магадлалаар дээрх 4930 м2 газрын 1500 м2 газрын эзэмших эрхийг Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамжаар Д.Л************ д олгосон нь “хууль ёсоор үүссэн газар эзэмших эрх” бөгөөд үлдэх 3430 м2 газрыг эзэмших эрхийг “хууль ёсоор эзэмшээгүй” болохыг тогтоосон талаар өмнөх хэсэгт тусгасан.

67.Түүнчлэн дээрх магадлалд Д.Л************ д эзэмших эрх олгосон 1500 м.кв  газрын хэмжээг 4000 м.кв болгон нэмэгдүүлсэн шийдвэр гарч байгаагүйг тогтоосон тул энд зөвхөн 1500 м2 газрын эзэмших эрхийг хамгаална. 

68.Тиймээс хууль ёсоор эзэмшиж байсан 1500 м2 газар хаана байршиж байгаагаас хамаарч Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжаар Д.П****** , Л.Т******* , Д.Ч*************  нарт, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаар захирамжаар Д.Ч*********-с “А********* ” ХХК-д шилжүүлсэн газар нь бүхэлдээ эсвэл зарим хэсгээрээ хууль ёсоор эзэмшсэн 1500 м2-аас шилжсэн үү, эсхүл хууль бусаар эзэмшиж байсан 3430 м2 (4930-1500=3430) газраас шилжсэн үү гэдэг нь тодорхой болох юм.

69.Гэтэл Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамжаар Д.Л************ д эзэмших эрх олгосон 1500 м2 газрын байршлыг тогтоосон кадастрын зураг огт хийгдээгүй болох нь хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эзэмших эрхийн маргаан бүхий нэгж талбарын газруудын хувийн хэрэгт тухайн баримт авагдаагүй нөхцөл байдлаар нотлогдож байх тул дараах байдлаар тухайн газрын байршлыг тодорхойлох нь зүйд нийцэхээр байна. Тодруулбал:

70.2000 оны 74 дүгээр захирамжийг гаргах үед “Ч********* ” ХХК-ийн байрлаж байсан Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны, одоогийн “Т****** ” ХХК-ийн /цаашид ““Т****** ” ХХК-ийн” гэх/ үйл ажиллагаагаа явуулж буй газар болон нэхэмжлэгч “А********* ” ХХК, Д.П****** , гуравдагч этгээд Л.Т*******  нарын газар дээр хийсэн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр

  • “Т****** ” ХХК-ийн газрын баруун урд булангийн X 583189.86, Y 5498831.19 солбицолд орших эргэлтийн цэг нь нэхэмжлэгч Д.П****** ын эзэмшлийн 881 м2 газрын кадастрын зураг дахь зүүн урд булангийн X 583189.86, Y 5498831.19 солбицолд орших эргэлтийн цэгтэй,
  • “Т****** ” ХХК-ийн газрын баруун хойд булангийн X 583196.93 Y 5498892.44 солбицолд орших эргэлтийн цэг нь Д.Ч*********-н эзэмшлийн гэх 4930 м2 газрын кадастрын зураг дахь X 583196.93 Y 5498892.44 солбицолд орших эргэлтийн цэгтэй тус тус давхцаж байгааг тогтоосон.

71.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжид зааснаар анх Д.Л************ д “Ч********* ” ХХК -ийн баруун талд, залгаа 1500 м2 газар олгосон байх тул “Т****** ” ХХК-ийн газрын баруун урд болон баруун хойд өнцгүүд дэх эргэлтийн цэг нь анх “Х**** ” ХХК Д.Л************ д олгосон газрын зүүн урд болон зүүн хойд өнцгүүд дэх эргэлтийн цэг болох юм.

72.“Т****** ” ХХК-ийн газрын баруун талын нийт урт буюу X 583189.86, Y 5498831.19 солбицолд орших эргэлтийн цэгээс X 583196.93 Y 5498892.44 солбицолд орших эргэлтийн цэг хүртэл 61.67 метр зайтай болох нь 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн үзлэгээр тогтоогдсон.

73.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамжаар анх “Х**** ” ХХК-ийн захирал Д.Л************ д 1500 м2 газар олгохдоо “Д*********** ” хоршооны (Г.С************* нэр дээр 6900 м2 газрыг 1993 оноос хойш эзэмшиж байсан) баруун тал буюу “Ч********* ” ХХК-ийн баруун хойд талд байршилтай гэж заагаагүй.

74.Тиймээс “Т****** ” ХХК-ийн газрын баруун талтай 1500 м2 газрын зүүн тал хил залгаа буюу хөрш байрлалтай болох нь тогтоогдож байна. Тодруулбал: Д.Л************ гээс Д.Ч*********-т шилжүүлсэн 1500 м2 газрын зүүн талын урт “Т****** ” ХХК-ийн газрын баруун талын урттай ижил байна.

75.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамжаар “Х**** ” ХХК-ийн захирал Д.Л************ д олгосон газрын хэмжээ 1500 м2 тул тус Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжаар энэ хэмжээний газрыг эзэмших эрх Д.Ч*********-т шилжсэн гэж үзнэ.

76.Д.Ч*************  4930 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байхдаа Д.П****** т 881 м2, Л.Т******* д 435 м2 газрыг шилжүүлж, дараа нь үлдэх 3614 м2 газрыг “А********* ” ХХК-д шилжүүлсэн тул тухайн 881 м2, 435 м2, 3614 м2 газруудын солбицлын цэг хаана байгаагаас хамаарч Д.Ч*********-н хууль ёсоор эзэмших эрхтэй байсан 1500 м2 газрын аль хэсэг нь ямар хэмжээгээр Д.П****** , Л.Т******* , “А********* ” ХХК нарт тус тус шилжсэн болох нь тодорхой болно. 

77.Дээрх нөхцөл байдлыг шүүх тогтоох боломжгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

78.Нэхэмжлэгч “А********* ” ХХК-ийн захирал Д.Э*********  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамжаар олгосон 1500 м2 газар нь Д.Ч*********-н 66 м2 үл хөдлөх хөрөнгө барьсан газрыг оролцуулаад хашааны хойд талд ашиглагдаагүй талбайд байгаа” гэснийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

79.Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамжаар “Х**** ” ХХК-ийн захирал Д.Л************ д “Ч********* ” ХХК-ийн баруун талд 1500 м2 газар олгоход нь тэрээр “Ч********* ” ХХК-ийн баруун тал төдийгүй, Г.Сүхбаатар даргатай “Д*********** ” хоршооны баруун тал буюу “Ч********* ” ХХК-ийн баруун хойд талыг ч хүртэл оролцуулан 4000 м2 гаруй газрыг хамруулан хашаа барьсан үйл баримт хэргийн оролцогчдын тайлбар, сансраас авсан зургууд, гэрч Б.Балдан, Б.О***********  нарын мэдүүлгээр тогтоогдсон.

80.Улмаар илүү хашаалж авсан газрын баруун хойд буланд буюу Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамжаар заасан “Ч********* ” ХХК-ийн баруун талд бус, баруун хойд талд нь 66 м2 үл хөдлөх хөрөнгийг 2003 он гэхэд барьсан байсан, түүнийг 2007 онд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь сансраас авсан зураг[21], Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ү-1723003612 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэг дэх баримтуудаар[22] нотлогдож байна.

81.Мөн Д.Ч*************  дээрх 66 м2 үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 тоот захирамжаар эзэмшиж байсан 4000 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар[23] нотлогдоно.

82.Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан.

83.Үл хөдлөх хөрөнгийн үндэс нь газар бөгөөд хууль ёсоор үүссэн газар эзэмших эрхтэй газарт үл хөдлөх хөрөнгө баригдах ёстой.

84.Үл хөдлөх хөрөнгө баригдсан газрыг дагаж газар эзэмших эрх үүснэ гэсэн эрх зүйн ойлголт байхгүй юм. Өөрөөр хэлбэл хүн, хуулийн этгээд хууль бус эзэмшлийн газар дээр үл хөдлөх хөрөнгө барьсан бол газрыг чөлөөлөх үүрэгтэй болохоос биш үл хөдлөх хөрөнгө байгаа учраас газрыг авна гэж шаардах эрхгүй юм.

85.Иймд нэхэмжлэгч “А********* ” ХХК-ийн захирал Д.Э********* ын тайлбар үндэслэлгүй байна.

86.Захиргааны байгууллага Д.Ч*********-н үл хөдлөх хөрөнгөтэй холбогдуулан ямар нэгэн шийдвэр гаргаагүй, тэрээр өөрийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн тул түүнийг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмын талаар

87.Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй.

88.Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамжаар “Х**** ” ХХК-ийн захирал Д.Л************  агсанд олгосон 1500 м2 газрын байршлыг тогтоохдоо хуучнаар “Ч********* ” ХХК үйл ажиллагаа явуулж байсан Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны, одоогийн “Т****** ” ХХК-ийн баруун талын урд булангийн X 583189.86, Y 5498831.19 солбицолд орших эргэлтийн цэг, баруун хойд булангийн X 583196.93 Y 5498892.44 солбицолд орших эргэлтийн цэгтэй давхцан баруун талд нь 1500 м2 талбайг эзлэн орших байхаар хэмжилт хийж хил заагийг тогтоох,

- дээрх 1500 м2 газрын талбайд Д.П****** , Л.Т******* , “А********* ” ХХК (кадастрын зураг бүхий) нарт эзэмшүүлсэн газрын талбай бүрэн болон хэсэгчлэн орж байгаа эсэхийг нарийвчлан тогтоож, тэдгээрийн үл хөдлөх хөрөнгүүд байршиж байгаа газрын талбайн хэмжээгээр нь тэдэнд эзэмшүүлж, хамрагдахгүй байгаа хэмжээгээр нь нийтийн эзэмшилд шилжүүлсэн захирамж гаргах,

89.Шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамж хүчингүй болно.

Бусад

90.Энэхүү маргаан үүсэх шалтгаан нөхцөл нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамжаар 1500 м2  газрын эзэмших эрхийг Д.Л************ д олгосон ч түүнд тухайн газрын байршлыг тогтоосон кадастрын зургийг гаргаж өгөөгүйгээс эхлэлтэй байна.

91.Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 07,  аймгийн Засаг даргын 2021 оны А/49 дүгээр захирамжуудаар тухайн газрын талбайн хэмжээг 4930 м2 болтол нь нэмэгдүүлж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт хэсэгчлэн шилжүүлсэн шийдвэрүүдийг гаргаж өгсөн үйлдлээрээ нэхэмжлэгч Д.П****** , “А********* ” ХХК болон гуравдагч этгээд Л.Т*******  нарт хууль ёсоор олгогдсон газар эзэмших эрхтэй хэмээх итгэл үнэмшлийг төрүүлж, тэд өөр өөрийн эзэмшил газартаа үл хөдлөх хөрөнгө барихад хүргэжээ.

92.Тиймээс захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр /захирамж, эрхийн гэрчилгээ, гэрээ/-т итгэн хөрөнгө оруулалт хийсэн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарыг буруутгах нь үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллага үл хөдлөх хөрөнгө барьсан газрыг тэдэнд эзэмшүүлэх талаар хуульд нийцүүлэн шийдвэр гаргах боломж нээлттэй.

93.Ийнхүү шийдвэрлээгүй бол нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар өөрт учирсан хохирлоо барагдуулахаар шаардах эрхтэйг дурдья.        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамжийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд Хөвсгөл аймгийн Засаг дарга шинэ акт гаргаагүй бол аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/210 дугаар захирамж хүчингүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ж.ГАНЧИМЭГ

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЖАРГАЛ

                    ШҮҮГЧ                                   Б.БАТЧИМЭГ

 

 

 

[1] Хэргийн 1 дэх хавтасны 34 дүгээр хуудас

[2] Хэргийн 1 дэх хавтасны 36 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дэх хавтасны 39 дүгээр хуудас

[4] Хэргийн 1 дэх хавтасны 9 дүгээр хуудас

[5] Хэргийн 7 дахь хавтасны 76-78 дугаар хуудас

[6] Хэргийн 6 дахь хавтасны 3-19 дүгээр хуудас

[7] 126/2022/0010/З индекстэй хэргийн 4 дэх хавтасны 5 дугаар хуудас

[8] 126/2022/0010/З индекстэй хэргийн 1 дэх хавтасны 9 дүгээр хуудас

[9] Хэргийн 7 дахь хавтасны 98 дугаар хуудас

[10] Хэрийн 7 дахь хавтасны 99-105 дүгээр хуудас

[11] Хэргийн 7 дахь хавтасны 106-108 дугаар хуудас

[12] Хэргийн 7 дахь хавтасны 109-110 дугаар хуудас

[13] Хэргийн 7 дахь хавтасны 113 дугаар хуудас

[14] Хэргийн 7 дахь хавтасны 88 дугаар хуудас

[15] Хэргийн 7 дахь хавтасны 68 дугаар хуудас

[16] Хэргийн 7 дахь хавтасны 117 дугаар хуудас

[17] Хэргийн 7 дахь хавтасны 118 дугаар хуудас

[18] Хэргийн 7 дахь хавтасны 216 дугаар хуудас

[19] Хэргийн 7 дахь хавтасны 218-219 дүгээр хуудас

[20] Хэргийн 7 дахь хавтасны 213-225 дугаар хуудас

[21] Хэргийн 6 дахь хавтасны 19 дүгээр хуудас

[22] Хэргийн 4 дэх хавтасны 161-179 дүгээр хуудас

[23] Хэргийн 4 дэх хавтасны 174 дүгээр хуудас