| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/10301/И |
| Дугаар | 191/ШШ2025/09263 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/09263
2025 10 29 191/ШШ2025/09263
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************** төв байранд ******* ******* ХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *********** тоотод оршин суух ******* овогтой *******ын ******* /Регистрийн дугаар: *******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 22,732,526.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогт *******ын ******* нь тус *******тай 2025 оны 03 дугаар сарын 08-ний өдөр Дугаар ******* тоот Дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулан 24,110,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 30- н сарын хугацаатайгаар зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй *******ийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг *******ны зүгээс нэг талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцалж зээлдэгч ******* овогтой ******* /РД: *******/-нд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгчийн Дугаар ******* тоот цалингийн зээлийн гэрээний 2025 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн байдлаар гэрээний үүрэгт: Үндсэн зээл-21,833,419.35 төгрөг, Үндсэн хүү-887,819.97 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү-11,286.82 төгрөг, талуудын хооронд байгуулсан Дугаар ******* тоот цалингийн зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 22,732,526.14 төгрөгийг, урьдчилан төлөх хуваарьд төлсөн төлбөрийн хамт гаргуулж ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие ******* регистрийн дугаартай нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн гаргасан 22,732,526.14 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,732,526.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийхийг даалгах тухайгаа хийхийг даалгах ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 22,732,526.14 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.******* хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,732,526.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нь 22,732,526.14 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, С.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,613 төгрөгөөс 135,806.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 135,806.5 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д буцаан олгож, хариуцагч С.*******гээс 135,806.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч С.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР