Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2026/0827

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш***** м** з** г*** г***** М***** д*** ГХОХХК /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан даргын Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулж, гэрээг үргэлжлүүлэхийг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, С.Э*******, гэрч Д.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч Ш***** м** з** г*** г****** М***** д**** ГХОХХК-иас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 03/7161 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргатай 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан НХААГ/20250101456 тоот Туулын хурдны замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламжийн барилга угсралтын ажил гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгуулах.

Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/106 дугаар Эрх шилжүүлэх тухай захирамжаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад, Захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн замын хөгжлийн газрын даргад даалгасан.

2.2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/22 дугаар Үнэлгээний хороо байгуулагдах тухай тушаалаар үнэлгээний хороог 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан НХААГ/20250101456 дугаар Туулын хурдны замыг Нисэхийн авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламжийн барилга угсралтын ажил-ийн тендер шалгаруулалтыг зохион байгуулж S****** L**** g*** Co.LTD ХХК-ийг шалгаруулсан.

2.3. Нийслэлийн Худалдан аван ажиллагааны газрын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03/1849 дугаар Гэрээ байгуулах тухай албан бичгээр Нийслэлийн Замын хөгжлийн газарт S***** L**** g*** Co.LTD ХХК-тай 112,873,359,248 (нэг зуун арван хоёр тэрбум найман зуун далан гурван сая гурван зуун тавин есөн мянга хоёр зуун дөчин найм) төгрөгийн гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн үнэлгээний хорооны зөвлөмж гарсан тул (зөвлөмж)-ийг үндэслэн тендер хүчинтэй байх хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн дагуу гэрээ байгуулна уу гэж зөвлөмж хүргүүлсэн.

2.4.Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03/1849 дугаар зөвлөмжийг үндэслэн 205 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А Гүйцэтгэгч Ш***** Л* Ч*** групп ХХК-ийн захирал М* в** Ж* нарын хооронд НХААГ/20250101456 дугаар Туулын хурдны замыг Нисэхийг хурдны замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламж барилга угсралтын ажил ажлын гэрээг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж, 2027 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах, гэрээний нийт дүн 112,873,359,248 (нэг зуун арван хоёр тэрбум найман зуун далан гурван сая гурван зуун тавин есөн мянга хоёр зуун дөчин найм). Үүнээс Нийслэлийн төсвөөс гүйцэтгэлийн явцад 2025 онд 32,042,000,000 (гучин хоёр тэрбум дөчин хоёр сая) төгрөгийн хэмжээгээр санхүүжүүлэхээр байгуулсан.

2.5.Нийслэлийн Замын хөгжлийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 04/2609 дугаар Хамтран ажиллах тухай албан бичгээр Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 23 дугаар хороонд байршилтай газрын шинээр баригдах 820.4 у/м барьж байгуулах хугацаанд түр кемпийн зориулалтаар ашиглах зайшгүй шаардлагатай байх тул тус байршилд ажлыг гүйцэтгэх Ш***** м*** З**, г**** г**** ХХК-д хүн, хүч машин механизм нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахыг хүссэн байна.

2.6. Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10/218 дугаар Нэвтрэх зөвшөөрөл хүсэлт тухай албан бичгээр Туулын авто замыг Нисэхийн авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламжийн барилга угсралтын ажил-ын гүйцэтгэгчээр Ш**** м**** З***, г**** г*** ХХК шалгарч гүүрийн байгууламжийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

...Иймд тус байршилд гүүрний барилгын ажлыг гүйцэтгэх хавсралтад дурдсан гадаадын иргэн харьяатуудад 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал Яармагийн эх үүсвэрийн хамгаалалтыг бүс рүү нэвтрэх зөвшөөлийг хүсэж Дотоодын цэргийн штаб руу хүргүүлсэн.

2.7. Дотоодын цэргийн штабын 2025 оны 10 дугаар сарын 06-ны 2-01/2607 дугаар Нэвтрэх зөвшөөрлийн тухай албан бичгээр Хамгаалуулагч байгууллагын захиргаанаас улсын онц чухал объектод дараах улсын гадаад иргэдийг нэвтрүүлэхээр холбогдох баримт бичиг бүрдүүлж, хүсэлт ирүүлсэн байна. Ш**** м**** З**, г**** г*** ХХК-ийн ажилчид Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн нэр бүхий гадаад иргэдийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд тус тус нэвтрүүлэхийг хянан үзэж зохих шийдвэрийг ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны IV хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Р.С хүргүүлсэн байна.

2.8. Уг албан бичгийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанаас 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11ё/16206 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Ш***** м**** З**, г***** групп ХХК-ийн ажилчид Туулийн хурдны замыг Нисэхийг хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр шинэ гүүрний барилга угсралтыг хийх ажлаар Бүгд Найрамдах Хятад Улсын гадаадын иргэдийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд тус тус онцгой объектод нэвтрүүлэхэд татгалзах зүйлгүй бөгөөд нэвтрэх үед зохих журмын дагуу хяналтыг тавьж ажиллах тухай албан бичгийг хүргүүлсэн байна.

2.9.Дотоодын цэргийн штабаас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2-01/2662 дугаар Нэвтрэх зөвшөөрлийн тухай албан бичгээр Ш**** м*** З**, г**** групп ХХК-ийн ажилчид Туулийн хурдны замыг Нисэхийг хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр шинэ гүүрний барилга угсралтыг хийх ажлаар Бүгд Найрамдах Хятад Улсын гадаадын иргэдийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд тус тус онцгой объектод нэвтрүүлэхэд татгалзах зүйлгүй бөгөөд нэвтрэх үед зохих журмын дагуу хяналтыг тавьж ажиллахыг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Т хүргүүлсэн.

2.10. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03/716 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар танай компанитай 2025 оны 07 дугаар сарын 05-ны Туулын хурдны замыг Нисэхийг хурдны замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламж барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай НХААГ/20250101456 тоот гэрээг байгуулсан. Гэрээний ерөнхий нөхцөлийн 4.1-д заасныг баримтлан гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тохирсон хэдий ч 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар барилгын ажлыг эхлүүлээгүй байна. Иймд НХААГ/20250101456 тоот гэрээний 6 дугаар зүйл, гэрээний тусгай нөхцөл 4.2 дахь заалт, гэрээний ерөнхий нөхцөлийн 4.1, 4.2 дахь заалт, 9.1.2, 9.2, 9.5, 9.6 дахь хэсгийг баримтлан гэрээг цуцлах болохыг мэдэгдсэн.

2.11. Замын хөгжлийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны 04/2957 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Ш**** м*** з** г*** группын М***** дахь ГХОХХК-д Танай байгууллага нь Гэрээний ерөнхий нөхцөлийн 4.1-д заасныг баримтлан гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тохирсон хэдий ч 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 122 хоног өнгөрсөн боловч гүүрний барилгын угсралтын ажлыг огт эхлүүлээгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул ...2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон НХААГ/20250101456 тоот гэрээг цуцалсан болохыг үүгээр мэдэгдэж байна гэх албан бичгийг хүргүүлсэн.

2.12. Уг мэдэгдлийн дагуу Ш***** м**** з** г***** групп ГХОХХК-ийн Монгол дахь салбах компаниас 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн SDLQ-2025-66 дугаар Гэрээ цуцлах тухай албан бичигт өгөх хариу албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна.

Мөн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргатай 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан НХААГ/20250101456 тоот Туулын хурдны замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламжийн барилга угсралтын ажил-ын гэрээг цуцалсан талаар гомдол гаргасан ба уг гомдолд хариу өгөх боломжгүй гэж Ирсэн бичгийн бүртгэл хяналтын картаар хаасан байна.

2.13. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган, тус шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2026/0048 дугаар Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тооцох тухай захирамжаар бүрдүүлбэр хангуулж, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч М* З***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Хариуцагч болох Нийслэлийн засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 03/7161 дүгээр "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр манай "Ш***** з** г*** г****" ХХК-тэй 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан НХААГ/20250101456 тоот "Туулын хурдны замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламжийн барилга угсралтын ажил"-ын гэрээг цуцалж байгаа талаар мэдэгдсэн бөгөөд гэрээг цуцалсан дээрх шийдвэрүүдийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Дээрх мэдэгдлийг бид хүлээн аваад 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт гомдол гаргасан бөгөөд уг газраас тухайн өдөр нь буюу 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Smart office aппликейшнаар дамжуулан гомдлын хариуг өгсөн болно. Иймд хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Хариуцагчаас ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 03/7161 дүгээр албан бичигт "...гэрээний ерөнхий нөхцөлийн 4.1-д заасныг баримтлан гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тохирсон хэдий ч 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар барилгын ажлыг эхлүүлээгүй... гэрээг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Манай "Ш**** з** г**** г****" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/106 дугаар захирамжаар зохион байгуулсан НХААГ/20250101456 тоот "Туулын хурдны замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламжийн барилга урсгалтын ажил"-ын тендер шалгаруулалтад 112,873,359,248 төгрөгийн үнийн дүн бүхий саналаар шалгаран тэнцэж, улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А******* "Туулын хурдны замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламжийн барилга урсгалтын ажил" гэрээг 2.5 жилийн хугацаатай байгуулсан юм.

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний ерөнхий нөхцөлийн 2.1-д зааснаар Нийслэлийн засаг даргын тамгын газар буюу захиалагч нь "ажлын үр дүнг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд үнийг төлөх үүрэгтэй, төслийн гүйцэтгэгч манай компани нь 3.1-д зааснаар "Гүйцэтгэгч нь ажлыг техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцүүлэн гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх" үүргийг тус тус хүлээсэн.

Уг НХААГ/20250101456 тоот гэрээг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төслийн барилгын гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээг бүртгүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн боловч "Үндэсний Их баяр" наадмын амралтын хугацаа таарч гэрээг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр албан ёсоор баталгаажуулж дууссан болно.

Гэрээ байгуулагдсанаас хойш манай компани нь гэрээнд заасан үүргийн дагуу техник хяналтын байгууллага, захиалагч тал, зураг төсөл боловсруулагч байгууллага болон төрийн холбогдох байгууллагуудтай төслийн ажлын хүрээнд уулзалт, зөвлөлдөх хурлыг зохион байгуулж, бүх талаар нь төслийг хэрэгжүүлэхэд ач холбогдол өгч ирсэн болно.

Мөн энэ хугацаанд манай компани нь техник хяналтын компани болох "Э* А* Э*" ХХК-тай хамтарч, Улаан шугам хүлээлцэх акт, Барилга, угсралтын ажлын нэгдсэн төсөв; Барилга, угсралтын ажлын дэлгэрэнгүй болон 2025 оны төлөвлөгөө; Ажил эхлүүлэх зөвшөөрөл; Ажлын талбай, кемпийн зөвшөөрөл, хамгаалалттай бүсэд нэвтрэх зөвшөөрөл зэргийг хариуцагчаар хянуулах баталгаажуулж, гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн кемпийн схем, түр замын трасс, хөдөлгөөн зохион байгуулалтын схем зураг, танилцуулга, чанарын хяналтын төлөвлөгөөг боловсруулан хянуулахаар хүргүүлсэн байгаа бөгөөд бид гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, биелүүлээд явж байгаа болно.

Бодит байдал дээр Туул хурдны замыг Нисэхийн хурдны замтай холбож, Наадамчдын авто замын дээгүүр гүүрэн байгууламжийн барилгын угсралт хийх төслийн 1,2,3 дугаар газрын байршил нь "Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн заагт"-тай бүтэн давхцалтай, барилгын төслийн ихэнх хэсгийг хэрэгжүүлэх газар буюу урд хэсэг нь Богдхан Уулын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байсан бөгөөд 4 аж ахуйн нэгжийн ашиглах газартай давхцалтай байсан.

Хариуцагч ажил эхлэхэд газар чөлөөлөлтийг бүрэн хийж төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой боловч үүргээ өөрөө биелүүлээгүйгээс буюу дээрх давхцалаас шалтгаалан газрын хэмжилт хийх, ажил гүйцэтгэхэд айлын хашаагаар орох, гарах, зөвшөөрөл зэрэг асуудал байнга гарч ажил удааширч байсан болно.

Мөн НХААГ/20250101456 тоот гэрээний тусгай нөхцөлийн 5.5-д зааснаар урьдчилгаа төлбөрийн баталгааг хүлээн авснаас хойш 10 ажлын өдрийн дотор урьдчилгаа төлбөрийг олгох ёстой боловч дээрх төлбөрийг одоог хүртэл бид хүлээн аваагүй болно.

Манай компани нь гэрээний төлбөрийг хүлээн аваагүй байгаа ч гэрээгээр хүлээн үүргээ биелүүлж өөрийн зардлаар төсөлд яаралтай шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах, түрээслэх зэргээр ажлын талбайд бэлтгэн байршуулсан байгаа болно.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь манай компанийг "гэрээг байгуулснаас хойш 30 хоногийн дотор барилга угсралтын ажлыг эхлүүлээгүй" гэх шалтгаанаар гэрээг цуцалсан нь хууль бус, өөрөөр хэлбэл барилга угсралтын ажлыг огт эхлүүлээгүй гэх захиргааны байгууллагын тайлбар нь үндэслэлгүй бөгөөд манай компанийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж буй бодит нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллага хангалттай шалган тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно." гэж заасан, хариуцагч болох захиргааны байгууллага энэ үүргээ биелүүлээгүй, хуулийн уг заалтыг зөрчсөн ба талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлд заасан "Гэрээг цуцлах" үндэслэл үүсээгүй байсан болно.

Иймд Нийслэлийн засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 03/7161 дүгээр "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан НХААГ/20250101456 тоот "Туулын хурдны замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламжийн барилга урсгалтын ажил" гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгаж өгнө үү. гэжээ.

3.2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: Ш***** з** г*** г**** ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийн 2 нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийн 28.2.1-т заасны дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 03/7161 дүгээр албан бичгийг ямар үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт болох талаар от дурдаагүй бөгөөд дээрхээс үзвэл уг асуудлыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж үзэх хууль, эрх зүйн болон бусад үндэслэл огт байхгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т "Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ." гэж заасан боловч Иргэний хуулийн гэрээ, эрх зүйн зохицуулалтын хүрээнд байгуулагдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон "Ш*** Л* Ч*** Г****" ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ΗΧΑΑΓ/20250101456 дугаар гэрээг цуцалсан буюу талууд харилцан ижил, тэгш эрх эдэлж оролцож буй хувийн эрх зүйн асуудлыг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэх гэж буй нь уг хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан захиргааны актын шинжид нийтийн эрх зүйн хүрээнд захирамжилсан шинжтэй үйлдэл байхыг ойлгодог бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 03/7161 дүгээр албан бичиг нь нийтийн эрх зүйн хүрээнд бус Иргэний хууль болон гэрээнд заасан Гэрээний ерөнхий нөхцөлийн 4.1, Гэрээний тусгай нөхцөлийн 4.2, Гэрээний ерөнхий нөхцөлийн 4.1, 4,2, 9.1.2, 9,2, 9.5, 9.6-д заасан заалтуудыг үндэслэн мэдэгдсэнээс үзвэл уг албан бичиг нь захиргааны акт биш гэрээний талуудын чөлөөт харилцааны үндсэн дээр мэдэгдэж буй мэдэгдэл болох тул нийтийн эрх зүйн хүрээнд захирамжилсан шийдвэрт хамаарах эрх зүйн үндэслэлгүй нь тодорхой байна.

Мөн дээрх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд тодорхой зохицуулж өгсөн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дугаар зүйлээр "Худалдан авах гэрээ"-ний асуудлыг зохицуулсан бөгөөд 39.5-д "Худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна." гэж заасан бөгөөд тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулснаас хойших асуудал Иргэний хуулиар буюу хувийн эрх зүйн зохицуулалтаар зохицуулна гэж тодорхой хуульчилсан байхад уг асуудлыг нийтийн эрх зүйн хүрээнд гэж үзэн Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэх нь хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл болохоор байна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хувьд үзэхээр байна.

2. "Туулын хурдны замыг Нисэхийн хурдны замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламж барилга угсралтын ажил" нь Нийслэлийн иргэдийн хувьд онц чухал ач холбогдолтой төсөл юм.

Гүйцэтгэгч "Ш***** Л* Ч*** Г****" ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын Газраас өгсөн мэдэгдэлд дурдсаны дагуу 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулснаас хойш гэрээ цуцлах мэдэгдэл өгөх хүртэлх хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд барилгын ажлыг 118 хоногийн хугацаанд огт эхлүүлээгүй бөгөөд уг хугацаанд техник технологийн хяналт тавьж буй зөвлөх "Э* А* Э*" ХХК болон Нийслэлийн Замын хөгжлийн газраас удаа дараалан барилгын ажлыг эхлүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлах үндэслэл бүрдээд буй талаар мэдэгдэж байсан боловч огт ажил эхлүүлээгүй нь гэрээ цуцлах үндэслэлийг бүрдүүлсэн тул гэрээг цуцалсан болно.

Иймд "Ш***** Л* Ч**** Г****" ХХК-ийн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус асуудал байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1-т "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;" гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзуулах хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

Дөрөв. Захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2.Нэн тэргүүнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 221/ШТ2026/0375 дугаар шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч Ш***** м** з** г*** г**** М***** дахь ГХОХХК-иас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03/7161 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно заасан захиргааны акт мөн, захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан байна гэсэн агуулгатай дүгнэлт байдаггүй. Бид захиргааны хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үздэг. Энэ талаар тодорхой тайлбарласан. Энэ шүүх хуралд мөн тэр байр сууриа дэмжиж байгаа...гэх тайлбарт тус шүүх маргаан бүхий актыг Захиргааны байгууллагаас гаргасан, тодорхой нэг тохиолдлыг шийдвэрлэсэн, зохицуулалт нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, нэхэмжлэгч руу буюу гадагш чиглэсэн, улмаар эрх, үүргийг нь дуусгавар болгосон зүйн үр дагавар бий болгосон татгалзсан захирамжилсан шинжтэй гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

4.3.Энэхүү маргаанд хэргийн оролцогч талуудын зүгээс маргаж буй гол зүйл нь "Ш***** м** з** г*** г***** М**** д**** ГХОХХК зүгээс Туулын хурдны замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламжийн барилга угсралтын ажлыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан НХААГ/20250101456 тоот гэрээнд заасан 30 хоногийн дотор эхлүүлсэн эсэх, маргаан бүхий актад баримталсан хуулийн зорилгод нийцэж байгаа эсэх асуудал байна.

4.4.Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс ...Ажлыг 30 хоногт эхлүүлэхээр тохирсон гэсэн зохицуулалт нь гэрээний аль ч заалтад байхгүй. Гэрээний аль ч заалтад байхгүй байгаа зохицуулалтыг хуульд үндэслэх зарчимд нийцүүлээгүйгээр үндэслэж гэрээний өөр заалтын зохицуулалттай хольж үндэслэсэн нь захиргааны актыг хууль бус болохыг бол илтгэж байна гэж үзэж байгаа..., гүйцэтгэгч компанид барилга угсралтын ажлыг гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор хэрэгжүүлэх үүргийг гэрээ, хуулийн аль ч зохицуулалт хүлээлгээгүй. Барилга угсралтын ажил гэдгийг юу гэж ойлгох вэ гэдэг талаар маргаж байна. Талбай дээр очиж газар ухаж, цутгаж эхлэхийг л ойлгох юм уу? Барилгын тухай хуулийн 4.1.11-д барилгын ажил гэдгийг тодорхойлсон байдаг бөгөөд барилгын ажилд гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах зэрэг багтдаг. Барилга угсралтын ажил нь өөрөө барилгын ажлын нэг хэсэг юм. Тэр ажлаас өмнө талбайг бэлтгэх, зураг төслийг батлуулах, хуваарь батлуулах зэрэг бэлтгэл үе шатуудыг хийнэ гэдгийг талуудын хооронд байгуулсан Гэрээний ерөнхий нөхцөлийн 1.4-д нэр томьёоны тодорхойлолт, техникийн тодорхойлолтоор тусгайлан заасан байдаг...гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ...Ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөний тухайд, гүйцэтгэгч компани өөрөө тендерийн материалтайгаа хамт ирүүлдэг. Би жилд 70-80 төслийн ажлын графикийг хянаж, баталдаг. Практик дээр энэ нь программ дээр суугаад 1-2 хоногт гаргадаг, засвар хийсэн ч 5 хоногийн ажил юм.

..."Ш***** м**  з** г*** г****" ХХК гэрээ олгосон өдрөөс хойш 62 хоног буюу ажлын 46 өдрийн дараа, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгээр ажил эхлүүлэх зөвшөөрөл олгоход шаардагдах баримт бичгийн бүрдлийг хангаж ирүүлсэн. Захиалагчийн нэрийн өмнөөс ажиллаж, зам, гүүрний барилгын ажлыг батлагдсан график, төлөвлөгөөний дагуу гүйцэтгүүлэх техник технологийн хяналт тавьж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй зөвлөх компани нь ажил гүйцэтгэх график төлөвлөгөөг яаралтай батлуулах, төсөвт өртөг батлуулах, хууль журамд заасны дагуу баримт бичгийн бүрдлийг хангах, ажлын талбайд яаралтай гарч, гүүрний барилгын угсралтын ажлыг яаралтай эхлүүлэх талаар гүйцэтгэгч байгууллагад удаа дараа албан бичгээр мэдэгдэж, зөвлөмж хэлбэрээр хүргүүлж, анхааруулсан боловч гүүрний барилгын ажлыг огт эхлүүлээгүй. Эдгээр бичигт 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 147/25 дугаартай, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 169/25 дугаартай бичгүүд багтана. Гүүрэн замын бэлтгэлийг хангахын тулд 2022-2024 онд Туул голын дээгүүр шинээр баригдсан 391 метр гүүрийг барихад түр кемпийн зориулалтаар ашиглаж байсан, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 23 дугаар хороонд байршилтай газрыг шинээр баригдах 820 метр урт гүүрийг барьж байгуулах хугацаанд дахин түр кемпийн зориулалтаар ашиглуулахаар захиалагч байгууллагын зүгээс 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэгчтэй хамт талбайн хурал зохион байгуулж, кемп байгуулах, гүүрэн барилгын ажилд түр ашиглах газрыг тодорхой зааж өгсөн. Цахилгааны асуудлыг хүртэл "М**** С*****" компанитай холбож шийдвэрлэж өгсөн. Гэтэл гүйцэтгэгч байгууллага 120 хоногийн хугацаанд тус байршилд түр кемп байгуулаагүй. Ингээд гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 68 хоногийн дараа буюу 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар тус гүүрэн байгууламжийн ажлын талбайд барилга угсралтын ажлыг огт хийгээгүй байсан тул гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Нийслэлийн Замын хөгжлийн газраас гүүрэн байгууламжийн барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлэх тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлж, заасан хугацаанд эхлээгүй тохиолдолд гэрээний үүргийн биелэлтийг хангаагүйд тооцож, захиалагч байгууллагын зүгээс гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг албан ёсоор урьдчилан анхааруулсан. Нийслэлийн Замын хөгжлийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04/2401 дугаар бүхий мэдэгдлийг хүргүүлснээс хойш 51 өдөр, түр кемп байгуулах ажлын түр ашиглах газрыг талууд биечлэн хуралдаж хүлээлгэн өгснөөс хойш 66 өдөр өнгөрсөн боловч бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх кемп байгуулах, түр ашиглах газар дээр тусгаарлах хашаа барих, ажилтнуудын зөөврийн сууц барих, бетон зуурмагийн үйлдвэр барих зэрэг ажлыг огт хийж гүйцэтгээгүй...гэх хариу тайлбараар няцалт өгч маргасан болно.

4.5.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 03/7161 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн ...Гүйцэтгэгч нь гэрээний ерөнхий нөхцөлийн 4.1-д заасныг баримтлан гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тохирсон хэдий ч 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар барилгын ажлыг эхлүүлээгүй байна. Иймд НХААГ/20250101456 тоот гэрээний 6 дугаар зүйл Захиалагч, гүйцэтгэгч нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасан эрх, үүрэг хариуцлагыг хүлээнэ, гэрээний тусгай нөхцөлийн 4.2 дахь заалт Ажил гүйцэтгэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг ирүүлэх хугацаа Гэрээ байгуулснаас хойш ажлын 30 өдрийн дотор ирүүлэх, гэрээний ерөнхий нөхцөлийн 4.1 Гүйцэтгэгч нь ГТН-д заасан хугацаанд ажлыг эхлүүлж, ажлын хуваарийн дагуу гүйцэтгэнэ, 4.2 Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх дэлгэрэнгүй хөтөлбөр /төлөвлөгөө/-ийг ГТН-д заасан хугацаанд захиалагчийн төлөөлөгчид хүргүүлнэ, 9.1.2 Захиалагч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон боловч үр дүн гараагүй, 9.2 Захиалагч ШЕН-ийн 9.1-д заасан үндэслэлээс гадна хэдий ч гэрээг цуцалж болно, 9.5 Тогтоосон нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгээгүй эсхүл нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүнд хүрэхгүй болох нь илт, ГЕН-ийн 4.8-т зааснаар хугацаа сунгагдсан бол Захиалагч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоохгүй байж болно, 9.6 Нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй, нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдэлд хариу ирүүлээгүй эсхүл тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд гэрээг цуцлах тал нь нөгөө талд гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлнэ гэснийг баримтлан гэрээг цуцлах болсон... гээд ямарваа нэг хуулийн зүйл заалтыг үндэслээгүй байх тул шүүхээс дээрх дурдсан үйл баримтад дараах дүгнэлтийг өгөв.

4.6.Хэрэгт авагдсан баримт болох Туулын хурдны замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх төсөлд шалгарч гэрээ байгуулсан Ш***** м** з** г*** г**** ХХК-ийн үйл ажиллагаанд авто замын хяналт болон барилга байгууламжийн угсралтын норм, дүрэм, хуульд заасан дүрэм журамд нийцэж байгаа эсэхэд техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Э* А* Э* ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 147/25/mil дугаар хамтран ажиллах тухай албан бичгээр 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр захиалагч, гүйцэтгэгч, зөвлөхийн анхны хуралдааныг хийсэн билээ. Энэ хуралдаанаар Техник, технологийн хяналтын /цаашид ТТХ гэнэ/ Зөвлөхийн зүгээс ажил эхлүүлэх балтгэлийг хангах, ажлыг эхлүүлэхтэй холбоотой 14 нэр төрлийн ажлуудыг гүйцэтгэгчийн зүгээс хангаж, холбогдох мэдээлэл, баримт бичгүүдийг ирүүлэх, талбайд гарч, төслийн ажлыг яаралтай эхлүүлэх талаар хамтран ажиллахыг хүссэнийг өнөөдрийн албан бичигт буулгаж, та бүхний бидэнд танилцуулсан монгол талаас хариуцах хүнээр дамжуулан хүргүүлж байна гэх, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 168/25/mil Улаан шугам хүлээлцэх, ажил эхлүүлэх зөвшөөрлийн тухай албан бичгээр ...Ш***** м** з** г*** г**** М*** д*** ГХОХХК зөвлөхийн байранд зохион байгуулсан 2025 оны 08 дугаар сарын 01, 2025 оны 08 дугаар сарын 04-ний уулзалтаар Монгол улсад улаан шугамыг хүлээлцэх, ажил эхлүүлэх зөвшөөрөл авах тухай ажлыг зохион байгуулах тухай зөвлөмжийг өгч, батлагдсан маягт, жишээ загваруудыг өгч улмаар 2025 оны 09 дүгээр сарын 03, 08-ны өдрүүдэд Зөвлөхийн байранд зохион байгуулсан уулзалтуудаар эдгээр ажлыг яаралтай зохион байгуулахыг дахин сануулж..., Мөн ажил эхлүүлэх зөвшөөрлийн баримт бичгийг бэлтгэж, Зөвлөхөөр хянуулж ажил эхлүүлэх зөвшөөрлийг нэн яаралтай албажуулахыг зөвлөсөн, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 169/25/mil Хамтран ажиллах тухай албан бичгээр ...Гэрээний тусгай нөхцөл 4.2-т заагдсан ажил гүйцэтгэх дэлгэрэнгүй төлөвлөгөө /гэрээ байгуулснаас хойш ажлын 30 өдрийн дотор ирүүлэх/,...Ажил эхлүүлэх зөвшөөрөл /Зам тээврийн Хөгжлийн Сайдын 2018 оны 49 дүгээр тушаалын хавсралтын дагуу/, ...Ажлын талбай, кемпийн газрын түр зөвшөөрөл авах..., зэрэг баримт бичгийг бүрдүүлэхийг зөвлөсөн, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 227/25/mil Хамтран ажиллах тухай албан бичгээр ...Доор дурдсан ажлын бичиг баримтуудыг хянаж захиалагчаар баталгаажуулаад байна гээд ...Улаан шугам хүлээлцсэн акт, Барилга угсралтын ажлын нэгдсэн төсөв, Барилга угсралтын ажлын дэлгэрэнгүй болон оны төлөвлөгөө, Ажил эхлүүлэх зөвшөөрөл, Ажлын талбай, кемпийн зөвшөөрөл, хамгаалалттай бүсэд нэвтрэх зөвшөөрөл... гэснээс үзэхэд нэхэмжлэгч компанийн зүгээс өөрөөс шалтгаалах баримт материалыг бүрдүүлэхгүй хугацаа алдсан болох нь нотлогдож байна

4.7.Түүнчлэн маргаан бүхий акт гаргахаас өмнө аль хэдийн Авто замын угсралтын ажлыг эхлүүлэх хэмжээний хангалттай зөвшөөрөл бий болсон байх боловч бодит байдалд ажлаа эхлүүлээгүй.

4.8.Дээрх албан бичигт байгаа боловч дурдагдаагүй үлдсэн баримтууд ажлын гүйцэтгэлийн явцын дунд хийгдэх боломжтой гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч Э* А* Э* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э******* мэдүүлгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хугацаа алдсан шалтгааныг бүхий баримт бичгийг бүрдүүлэхэд хугацаа шаардсан, ажил эхлүүлэх нь баримт бичгийн бүрдүүлбэр хангах ажлыг хамаатуулах тухай тайлбарлах үгүйсгэгдсэн.

4.9.Мөн Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4/774 албан бичгийн хавсралтаас үзэхэд 2026 оны 09 дүгээр сарын 29, 30 өдрүүдэд нэхэмжлэгч компанийн захирал Ажлын талбай, кемпийн зөвшөөрөл бүхий хамгаалалттай бүсэд нэвтэрсэн байсан, тус талбайд ажиллах БНХАУ-н иргэдийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны 02-01/2662 нэвтрэх зөвшөөрөл олгосон зэргээр нэхэмжлэгчийн ...Барилга угсралтын ажлыг эхлүүлэх талбай руу нэвтрэх боломжгүй байсан.. гэх тайлбар няцаагдаж байхаас гадна тус талбайд өмнө үйл ажиллагаа явуулж байсан Мото сервис ХХК-ийн эд хогшил байсан тул бид энэ талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан хэмээн тайлбар үндэслэлгүй юм.

4.10.Учир нь энэ талаар хариуцагчаас 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 04/2587 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд бодит байдалд Туулын хурдны замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламжийн барилга угсралтын ажлын зохион байгуулалтын бэлтгэл хангагдсан, барилгын талбайн бэлтгэл, хөрс ухах, овоолох хангалттай нөхцөл бүрдсэн, нэхэмжлэгч уг талбайд өөрийн түр кемпийг байгуулах, барилга угсралтын ажлыг эхлүүлэх буюу газар дээрээ улаан шугам татах зэрэг ажлыг эхлүүлэхэд ноцтой саад байсан гэж үзэхээргүй байна.

4.11.Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч хувьд Автозамын тухай хуулийн 20.2-т зааснаар авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, саадгүй хэрэгжүүлэхэд шаардагдах зураг төсөл, замын чиг /трасс/, геодезийн цэгүүд, газар эзэмшүүлэх зөвшөөрөл зэргийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгч, авто замын барилгын ажил явуулах талбайг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн, маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг үйл ажиллагаандаа баримталсан байх бол нэхэмжлэгч компани НХААГ/20250101456 тоот Туулын хурдны замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламжийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо Тендер шалгаруулалтын баримт бичиг, түүнд заасан гэрээний нөхцөл (гэрээний ерөнхий нөхцөл, тусгай нөхцөл, гэрээ баталгаажуулах маягт)-тэй танилцаж, бүрэн хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцон, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03/1849 дугаар Гэрээ байгуулах тухай эрх олж авсан атлаа уг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан гэрээний тусгай нөхцөлийн 4.2 дахь заалт Ажил гүйцэтгэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг ирүүлэх хугацаа Гэрээ байгуулснаас хойш ажлын 30 өдрийн дотор ирүүлэх, гэрээний ерөнхий нөхцөлийн 4.1 Гүйцэтгэгч нь ГТН-д заасан хугацаанд ажлыг эхлүүлж, ажлын хуваарийн дагуу гүйцэтгэнэ, 4.2 Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх дэлгэрэнгүй хөтөлбөр /төлөвлөгөө/-ийг ГТН-д заасан хугацаанд захиалагчийн төлөөлөгчид хүргүүлнэ гэснийг хэрэгжүүлэлгүй, зөрчлийг гаргасан буюу Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд холбогдох хууль, журмын дагуу захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ, заасан үүргээ биелүүлээгүй байна.

4.12.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани өөрөө тендерийн материалтайгаа хамт ирүүлдэг ажлын хуваарийн дагуу ажлаа хэрэгжүүлээгүй атлаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс Ажлыг 30 хоногт эхлүүлэхээр тохирсон гэсэн зохицуулалт нь гэрээний аль ч заалтад байхгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс тайлбарлан маргах нь үндэслэлгүй.

4.13.Хэрэгт авагдсан баримтаар Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.11-т заасны дагуу Бүх шатны төрийн байгууллагууд НХААГ/20250101456 тоот Туулын хурдны замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламжийн барилга угсралтын ажил-ыг саадгүй, хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлсэн байхаас гадна ямарваа нэг саад бэрхшээлийг төрийн байгууллагаас гаргаж байсан талаарх үйл баримт тогтоогдсонгүй.

4.14.Эцэст нь хэрэгт авагдсан 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04/2401 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 26 зүйл заасан сонсох ажиллагааг явуулсан гэж үзэхээр байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

4.15.Иймд шүүхээс нэхэмжлэгчийн үндсэн шаардлага болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 03/7161 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус гэж дүгнэн, хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдоогүй тул уг шаардлагыг дагалдаж гаргасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргатай 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан НХААГ/20250101456 тоот Туулын хурдны замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламжийн барилга угсралтын ажил гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгуулах шаардлагыг хангах шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.11, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш**** м** з** г**** г***** М**** дахь ГХОХХК-иас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03/7161 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргатай 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан НХААГ/20250101456 тоот Туулын хурдны замыг Нисэхийн хурдны авто замтай холбож, Наадамчдын авто зам дээгүүр гүүрэн байгууламжийн барилга угсралтын ажил гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР