Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 318/ШШ2025/00745

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

            Нэхэмжлэгч: П газрын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:  Д.Э холбогдох,

            Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Увс аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Улаангом сумын иргэн Д.Э нь 2022 онд "Ажлын байрыг дэмжих" хөтөлбөрт хамрагдаж, 7.000.000 (долоон сая) төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаатай 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан байна. Гэвч иргэн Д.Э нь гэрээнд заасны дагуу 7,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хохирол учирсан байна. Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас прокурорт гаргасан хүсэлтэд ".. Гэрээний хугацаанд эргэн төлөлт хийгүй, 7,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээнд заасны дагуу 7,000,000 төгрөгийг шийдвэрлэж өгнө үү" гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй санхүүгийн дэмжлэг нь ажлын байрыг бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгодог бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн нь тухайн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх Үүрэг хүлээдэг, гэрээний заасан хугацаанд эргэн төлөлтөө төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж үзнэ. Иймд иргэн Д.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул 7,000,000 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие П газрын нэхэмжлэлтэй танилцлаа. 7,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд 2025 оны 11 сард 500,000  төгрөг, 12 сард 1,000,000 төгрөг, 01 сард 500,000 төгрөг, 02 сард 500,000 төгрөг, 3 сард 500,000 төгрөг, 4 сард 1,000,000 төгрөг, 5 сард 1,500,000 төгрөг, 6 сард 1,500,000 төлөх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.                                                 

Нэхэмжлэгч Увс аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн Д.Э нь ХХҮГ-с авсан 7,000,000 төгрөгийн зээлээ 2026 оны 06 сарын дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.           

ҮНДЭСЛЭХ нь:    

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.                     

2. Хариуцагч Д.Э нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 7,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сараас 2026 оны 06 дугаар сарыг хүртэл хугацаанд буюу 2025 оны 11 сард 500,000  төгрөг, 12 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сард 500,000 төгрөг, 02 сард 500,000 төгрөг, 3 сард 500,000 төгрөг, 4 сард 1,000,000 төгрөг, 5 сард 1,500,000 төгрөг, 6 сард 1,500,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Увс аймгийн П газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Эод холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Хариуцагч Д.Э нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ. 

4. Нэхэмжлэгч Увс аймгийн П газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар бууруулж, нэхэмжлэлийн үнийн дүн болох 7,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгийн тал хувь 63,475 төгрөгийг хариуцагч Д.Эоос гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.                                

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Э нь нэхэмжлэгч Увс аймгийн П газрын, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 11 дүгээр сараас 2026 оны 06 дугаар сарыг хүртэл хугацаанд буюу 2025 оны 11 сард 500,000  төгрөг, 12 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сард 500,000 төгрөг, 02 сард 500,000 төгрөг, 3 сард 500,000 төгрөг, 4 сард 1,000,000 төгрөг, 5 сард 1,500,000 төгрөг, 6 сард 1,500,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.          

2. Нэхэмжлэгч Увс аймгийн П газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар бууруулж, нэхэмжлэлийн үнийн дүн болох 7,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгийн тал хувь 63,475 /жаран гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Д.Эоос гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.      

 

 

ШҮҮГЧ                                      Я.УРНАА