Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 112/ШШ2026/0041

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Энхцэцэг би тус аймгийн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Г-гийн нэхэмжлэлтэй, иргэн З.А-д холбогдох “З.А-гаас төрд учируулсан хохирол 5,286,400 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Прокурорын газрын хяналтын прокурор Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “З.А нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б/30, Б/31 дугаартай тушаалаар тус сумын эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байсан М.Ганболдыг ажлаас чөлөөлсөн. М.Г нь ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/30, Б/31 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10364 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин 5,286,400 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дзвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэсний дагуу прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна” гэжээ.

Хариуцагч З.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Г-гийн нэхэмжлэлтэй, З.А надад холбогдох 5,286,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2,500,000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 2,786,400  төгрөгийг 2026 оны 12 дугаар сарын 17-ны дотор төлж дуусгана. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус аймгийн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Г-гаас иргэн З.Ад холбогдуулан “З.А-гаас төрд учируулсан хохирол 5,286,400 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон төрд учирсан хохирол 5,286,400 төгрөгөөс хариуцагч З.А нь сайн дураараа 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөгийг; 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг төрийн сангийн ............ дансанд төлсөн болох нь түүний Төрийн банкны .............тоот дансны хуулгаар нотлогдож байна.

Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд төлөгдөөгүй үлдсэн 2,786,400 төгрөгийг төлж барагдуулахаа шүүхэд бичгээр илэрхийлсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу аймгийн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Г-гаас “З.А-гаас төрд учируулсан хохирол 5,286,400 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт баримтлан Тус аймгийн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Г-гийн “З.А-гаас төрд учируулсан хохирол 5,286,400 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 зааснаар аймгийн Прокурорын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

    ШҮҮГЧ                              Ш.ЭНХЦЭЦЭГ