2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/10751

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025он 11ры н 27өр

191/ШШ2025/10751

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,

Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  *******ийн ******* /РД: *******/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,987,884.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.*******гаас 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 11,856,962.20 төгрөг, үндсэн хүүний төлбөр 4,600,404.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 530,518.12 төгрөг, нийт 16,987,884.96 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,987,884.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.

Үүнд хариуцагч Б.******* нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 11,987,884.96 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлөхөөр тохиролцов.

Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч Б.******* нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,987,884.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 16,987,884.96 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 11,987,884.96 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,889 төгрөгийн 50 хувь болох 121,444.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 121,444.5 төгрөг, хариуцагч Б.*******гаас 121,444.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,987,884.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 11,987,884.96 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,889 төгрөгийн тал хувь болох 121,444.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 121,444.5 төгрөг, хариуцагч Б.*******гаас 121,444.5 тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА