Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/17

 

                                                                                                  

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.*******өмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор К.Нанжинханд

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* 

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 521 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2418000000483 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч З.*******өмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, оршин суудаг хаягтай боловч яллах дүгнэлт үйлдэх үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 445 нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан байранд хоригдож байгаа,

Урьд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 407 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 5 жил 2 сар 21 хоногийг 2015 оны Эрүүгийн хуулийн дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хорих хүрээнд дүйцүүлэн хорих ялаас чөлөөлж, сулласан,

2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял дээр 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж нийт 2 жил 31 хоногийн хорих ял оногдуулсан ба Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/Э29 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан эдлээгүй үлдсэн 8 сар 13 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар,

2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Яллагдагч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт шүүхэд яаралтай 9,000,000 төгрөг төлөх шаардлагатай байна гэж итгүүлэн ******* гар утсаар *******-******* (зээлийн апплекэйшн ашиглан 1,800,000 төгрөгийн гар утас худалдан авч, уг гар утсыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт бусдад 1,550,000 төгрөгөөр худалдан борлуулж мөнгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дүүдээ 3,000,000 төгрөг өгч 19 цагийн орчим 5,000,000 төгрөг болгон авч ашгаа хуваана гэж хуурч Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ХХК-аас 3,599,900 төгрөгийн гар утас зээлээр авхуулан Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй барьцаалан зээлдүүлэх газар 1,200,000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгийг өөртөө авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жил /нэг/-ийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ял дээр, өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 28 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 9 сар 28 хоногийн хугацаатай хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1 жил 9 сар 28 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нийт 102 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн цаасан хайрцагтай, цагаан өнгийн Galaxy S24 загварын гар утас 1 ширхэг, цагаан өнгийн цаг 1 ширхэг, цагны сор 1 ширхэг, цагны цэнэглэгч 1 ширхэг, гар утасны хамгаалалтын гэр 1 ширхэг зэргийг аан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс 7,069,000 /долоон сая жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, тоотод оршин суух, олгож,

Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн цаасан хайрцагтай, цагаан өнгийн Galaxy S24 загварын гар утас 1 ширхэг, цагаан өнгийн цаг 1 ширхэг, цагны оосор 1 ширхэг, цагны цэнэглэгч 1 ширхэг, гар утасны хамгаалалтын гэр 1 ширхэг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

...1. Цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцох талаар:Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 22-ны өдрийн 521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус зааснаар ******* оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, өмнөх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 28 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 9 сар 28 хоногийн хугацаагаар тогтоосон байдаг. Ингэхдээ *******ийг 2024 оны 08 сарын 12-ны өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж гарсан өдрөөс эхлэн цагдан хоригдсон хоногийг тооцож 102 хоногийг эдлэх ялаас хасаж тооцсон байдаг. Гэтэл ******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял авч уг өдрөөс эхлэн цагдан хоригдож байгаа ба түүнд дахин холбогдсон хэргийг 2024 оны 11 сарын 22-ны өдөр анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх үед тэрээр нийт 161 хоног цагдан хоригдсон байдаг. Иймд анхан шатны шүүх цагдан хоригдсон хоногийг дутуу тооцож ноцтой алдаа гаргасан.

2. Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-р зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгын агуулга нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог билээ. ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа хэдий ч цаашид ажил хөдөлмөр эрхлэн төлөхөө илэрхийлж байгаа учир түүнийг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлж хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэж байна. *******одруулбал миний үйлчлүүлэгчид холбогдсон гэмт хэргийн зүйл ангид хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах боломжтойгоор хуульчилсан байдаг. Урьд түүнийг ажиллуулж байсан “ ” ХХК нь түүнийг оёдолчноор ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ тухай тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байдаг. *******иймээс ******* анхан шатны шүүхээс ногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар ялыг тус тусад нь эдлүүлж, анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Давж заалдах гомдолд “цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах” хэмээн дурдсан байсан. Шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай гэх заалтыг эдлэх ялыг тогтоосон заалтын дараа дурдсаныг өмгөөлөгч цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулахаар тооцсонгүй хэмээн ойлгосон юм шиг байна лээ. Шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж 1 жил 6 сар 8 хоногийн хорин ялаар тогтоож бичилтийг хийсэн бол шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй болох байсан хэмээн гомдол гаргасан гэж би ойлгож байна.

Шүүгдэгч *******ийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, өдөр ирэх тусам томорч байгаа хавдраас нь урьдчилан сэргийлж, үзлэгт хамрагдах боломжийг нь олгож, түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******  саналдаа:

Миний эрүүл мэндийн байдал хүнд байгаа учраас хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэх гомдлоо дэмжиж байна. Би цагдан хорих байранд орохдоо эрүүл байсан. Бамбайн зангилаатай гэж оношлогдож, бамбайн зангилаа нь 1,5 см байх ёстойгоос 6,7 см болж өссөн. Байнга лугшиж өвдөөд хэцүү байгаа. Гэм буруугаа маш сайн ойлгож байгаа тул миний эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор К.Нанжинханд дүгнэлтдээ:

Шүүгдэгч ******* нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 5 удаа ял шийтгүүлсэн бөгөөд дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тул шүүхээс түүнд хорих ял шийтгэсэн. Үүнээс шүүгдэгч *******ийн засрал хүмүүжил болон бусад хувийн байдал харагдаж байгаа учраас түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  2-т хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор заасан. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учруулсан хор хохирол, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харахад түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй харин хорих ял шийтгэх нь тохирно гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

*******ОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт шүүхэд яаралтай 9,000,000 төгрөг төлөх шаардлагатай байна гэж итгүүлэн ******* гар утсаар *******-******* (зээлийн апплекэйшн ашиглан 1,800,000 төгрөгийн гар утас худалдан авч, уг гар утсыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт бусдад 1,550,000 төгрөгөөр худалдан борлуулж мөнгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дүүдээ 3,000,000 төгрөг өгч 19 цагийн орчим 5,000,000 төгрөг болгон авч ашгаа хуваана гэж хуурч Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ХХК-аас 3,599,900 төгрөгийн гар утас зээлээр авхуулан Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй барьцаалан зээлдүүлэх газар 1,200,000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгийг өөртөө авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-35/,

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-36/

Гар утас худалдан авсан баримт /хх-37/,

Барьцаат зээлийн гэрээ /хх-44/,

“ ” ББСБ-ын тодорхойлолт /хх-161/,

Зээлийн эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-162-163/,

Инвескор ББСБ-ын тодорхойлолт, хэрэглээний лизингийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх-168-173/,

Барьцаат зээлийн гэрээ /хх-174/,

Хохирогч ийн дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-21, 23-24/, 

Хохирогч ийн ...”оройны 19 цагаас өмнө 9.000.000 төгрөг олох хэрэгтэй болчхоод байна гэж хэлэхээр нь би надад тийм их мөнгө олдохгүй ш дээ гэсэн чинь одоо надад 2.000.000 төгрөгийн л мөнгө дутаад байна гэж хэлж байсан. *******эгээд миний гар утсыг надаас гуйж аваад утсан дээр янз бүрийн зээлийн апплейкшн татаж аваад зээл авах гэж үзэж байгаад ихэр могой төвийн 3 давхарт очиж гар утас зардаг хүнээс 1.800.000 төгрөгийн гар утас аваад тэр утсаа ******* гээд ломбардад аваачиж 1.000.000 төгрөг аваад тэр мөнгөө тэр эмэгтэй данс руугаа шилжүүлээд авсан байсан. Гэтэл тэр гар утас зарсан худалдагч бид хоёрыг гар утсаа ломбардад тавина, зарна гэж байсныг сонсоод өөр хүн худалдаж авъя гэж байна гэж бид хоёр луу залгасан. *******эгээд буцаагаад гар утсаа ломбардаас аваад өөр хүнд аваачиж 1.500.000 төгрөгөөр зараад , зарсан мөнгө дансаараа авчихсан юм.

Гэтэл маргааш нь хүрч ирээд ...утсаар ярьж байгаад манай нэг дүү орой хүртэл 3.000.000 төгрөг зээлчих гээд байна. Орой 19 цагийн үед 5.000.000 төгрөг болгоод буцаагаад өгье гэж байна. Хоёулаа хуваагаад ашгийн авчихъя л даа гэж хэлээд мий утсаар зээл судалж байгаад бэлэн мөнгө гарахгүй болохоор гар утас авахаар болж Дархан их дэлгүүрийн урд талд байрлах интернэшнл гэсэн дэлгүүрээс очиж 3.599.900 төгрөгийн үнэтэй гар утас авхуулаад тэр утсаа ******* нэртэй ломбардад 1.200.000 төгрөгийн зээлэнд тавиулаад мөнгийг өөрөө аваад явсан” гэх мэдүүлгээр,

Гэрч ...”би д 4.000.000 төгрөг өгнө гэж хэлж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-51/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр тэдгээрээс гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч ******* нь хохирогч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрлүүдээс хорих ялыг сонгон авч, түүнийг 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь: шүүгдэгч нь урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 5 удаа ял шийтгэгдсэн боловч засрал хүмүүжил олоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэ гэмт хэргийн шинж хангагддаг онцлогтой.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******...”******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял авч уг өдрөөс эхлэн цагдан хоригдож байгаа ба түүнд дахин холбогдсон хэргийг 2024 оны 11 сарын 22-ны өдөр анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх үед тэрээр нийт 161 хоног цагдан хоригдсон байдаг. Иймд анхан шатны шүүх цагдан хоригдсон хоногийг дутуу тооцож ноцтой алдаа гаргасан. ******* анхан шатны шүүхээс ногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг, анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.

Учир нь: шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар 11-ний өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд түүний шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэг илэрсний улмаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн энэхүү гэмт хэрэгт нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* хэд хэдэн шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 28 хоног гэж тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч *******, өмгөөлөгч нар нь...”эрүүл мэндийн байдал хүнд байгаа учраас хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү,  гэх гомдлоо дэмжиж байна. Би цагдан хорих байранд орохдоо эрүүл байсан. Бамбайн зангилаатай гэж оношлогдож, бамбайн зангилаа нь 1,5 см байх ёстойгоос 6,7 см болж өссөн. Байнга лугшиж өвдөөд хэцүү байгаа. Гэм буруугаа маш сайн ойлгож байгаа тул миний эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар ялыг тус тусад нь эдлүүлж” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь: Хуульзүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн  А/152, А/366 дугаартай тушаалаар батлагдсан “Хүнд өвчтэй хоригдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмын дагуу эрүүл мэндийн үйлчилгээ авах бүрэн боломжтой гэж үзэв.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 521 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:

          1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 521 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шүүгдэгч ******* нь хохирлоос 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

       3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ийн цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

         4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                                                     Б.МАНЛАЙБАА*******АР

                                                                                         З.*******ӨМӨРХҮҮ