2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/09992

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 17

191/ШШ2025/09992

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,266,612 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14,934,193 төгрөг, зээлийн хүү 1,310,964 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,456 төгрөг, нийт 16,266,612 төгрөгийг хариуцагч Г.*******ээс гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Г.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Алтангадас нь тус шүүхэд Г.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. ******* *******ны 16,266,612 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Г.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,266,612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,266,612 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,283 төгрөгийн 50 хувь болох 119,641.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 119,641.5 төгрөг, хариуцагч Г.*******ээс 119,641.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХКзээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,266,612 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Г.*******ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,283 төгрөгийн тал хувь болох 119,641.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 119,641.5 төгрөг, хариуцагч Г.*******ээс 119,641.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА