2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/09878

 

 

 

 

 

 

 

 

 

*******5 11 13

191/ШШ*******5/09878

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,

Нэхэмжлэгч:  ******* ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ХХК /РД: *******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* *******, ******* тоотод 15 м.кв амины орон сууцын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Гэвч ******* ******* ХХК нь өнөөг хүртэл тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй бөгөөд энэ нь надад санхүүгийн хүндрэл учруулж, өмчлөлийн эрхийг эдлэх боломжгүй байдалд хүргээд байна.

Би уг төлбөрийг бүрэн хийсэн бөгөөд хариуцагчид өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтээ удаа дараа хэлж, шаардсан боловч хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд шийдвэрлэгдэж байгаа Д.*******ын нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, ******* *******, ******* хороо, Улиастай Их цуурайт ам, хадат 1-33-1 хаягт В401 тоот амины орон сууцны эцсийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцагч нар хүлээн зөвшөөрч байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ХХК нь ******* *******, ******* тоотод 15 м.кв амины орон сууцын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг улсын бүртгэлд гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж зохицуулсан ба хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

. Нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 1,557,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 75 зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч ******* ******* ХХК нь ******* *******, ******* тоотод 15 м.кв амины орон сууцын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 1,557,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА