2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/08869

 

 

 

 

 

 

 

 

 

 

25 10 191/ШШ25/08869

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* овогт *******ийн ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ХХК /РД: *******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

/Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь ******* ******* ХХК-тай оны 06 сарын 02-ны өдөр ******* , хотхонд амины орон сууц захиалгаар бариулах Z/21 тоот гэрээг байгуулсан билээ.

Дээрх гэрээгээр хотхоны тоот 125.92 м.кв талбай бүхий таун *******ыг 250,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон.

Захиалагч миний зүгээс гэрээний үнэ 250,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу графикт хугацаанд нь бүрэн төлсөн.

оны 06 сарын 02-ны өдөр 75,000,000 төгрөг, оны 08 сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөг, оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 50,000,000 таграг, оны 12 сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөг, 21 оны 07 сарын 06-ны өдөр 25,000,000 төгрөгөөр төлсөн.

Гэрээний 2.5-д Гэрээний зүйлийн төлбөр тооцоо энэхүү гэрээний дагуу бүрэн хийгдсэн тохиолдолд барилгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. Гэтэл таун *******ыг миний өмчлөлд өнөөг хүртэл шилжүүлээгүй байна.

Уг таун ******* нь оны 10 сарын 15-ны өдөр ашиглалтад орсон. Хариуцагч компанитай олон удаа уулзаж хүсэлт, шаардлага тавихад удахгүй өгнө, хүлээж бай гэж хэлдэг байсан. Сүүлдээ утсаа ч авахаа больсон. Компанийн байранд очоод уулзаж чадахаа байж компани хаана багаа нь тодорхойгүй болж сураг тасарсан.

Иймд ******* , нд байрлах хотхоны тоотод 125.92 м.кв талбай бүхий таун *******ны өмчлөгч болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү. гэв.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

2.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Д.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөг, оны 08 сарын 14-ний өдөр 50,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-5/, 21 оны 07 сарын 06-ны өдөр 25,000,000 төгрөг, оны 12 сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-6/, оны 06 сарын 02-ны өдөр 75,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-7/, оны 06 сарын 02-ны өдрийн №Z/21 тай ******* , , хадат вилла II хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх-10-18/,

 

2.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-22-23/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч Д.*******оос, хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулан амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичиг гарган өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Ингээд шүүх, хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1. Хариуцагч нь 25 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 зүйлийн 77.2, 77.3-т зааснаар 25 оны 10 сарын -ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

 

Нэхэмжлэгч Д.Чимэд-очир нь хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулан Улаанбаатар хот, ******* , , вилла II хотхон, тоот хаягт байрлах 125,92 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой баримтыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна./хх дүгээр тал/

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д.******* нь оны 06 сарын 02-ны өдөр хариуцагч ******* ******* ХХК-тай амины орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, ******* , , вилла II хотхонд 125,92 м.кв талбайтай амины орон сууцыг 250,000,000.00 төгрөгөөр захиалан бариулах, хариуцагч 21 оны 06 сарын 30-ны өдрийн дотор захиалсан амины орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр талууд тохиролцсон байна /х.х-ийн 10-18 тал/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Д.******* нь 125,92 м.кв талбайг нийт 250,000,000.00 төгрөгөөр тооцож, амины орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцож, энэхүү гэрээний дагуу оны 06 сарын 02-ны өдөр 75,000,000.00 төгрөг, оны 08 сарын 14-ний өдөр 50,000,000.00 төгрөг, оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 50,000,000.00 төгрөг, оны 12 сарын 30-ны өдөр 50,000,000.00 төгрөгийг тус тус хариуцагч ******* ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХК-ийн тоот харилцах дансанд, 21 оны 07 сарын 06-ны өдөр 25,000,000.00 төгрөгийг Хаан банк ХК-ийн тоот харилцах дансанд тус тус шилжүүлсэн байна /х.х-ийн 5-7 тал/.

 

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэгчийг гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх цаг хугацаанд гэрээний зүйл болох 125,92 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийг зориулалтын дагуу ашиглахад бэлэн буюу бодитоор бий болоогүй, харин хариуцагч нь уг орон сууцыг гэрээний 5 зүйлийн 5.1-т зааснаар шинээр барьж гүйцэтгэн 21 оны 06 сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 343 зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, түүнчлэн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хариуцагч ******* ******* ХХК-ийн зүгээс зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 125,92 м.кв талбайтай амины орон сууцыг барьж гүйцэтгэх, тийнхүү барьж гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч Д.*******т хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байгаагаас үзэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч Д.*******, хариуцагч ******* ******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 8 зүйлийн 8.1.1, 343 зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

 

4. Иргэний хуулийн 6 зүйлийн 6.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 8 зүйлийн 8.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний талууд гэрээнд заасан үүргээ тэдгээрээс үл хамаарах шалтгаанаар биелүүлэх боломжтой байвал заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлнө.

 

Энэ талаар Иргэний хуулийн 350 зүйлийн 350.1-д Ажил гүйцэтгэгч нь дараах үүрэг хүлээнэ гээд 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх гэж, 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж тус тус заасан байдаг.

 

Ингээд нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Улаанбаатар хот, ******* , , вилла II хотхон, тоот хаягт байрлах 125,92 м.кв талбай бүхий амины орон сууц нь 22 оны 10 сарын 15-ны өдөр ашиглалтад орсон бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь уг амины орон сууцанд амьдарч, эзэмшиж байгаа ажээ.

 

Нэгэнт захиалагч буюу нэхэмжлэгч нь бий болсон ажлын үр дүнг шаардаж байгаа, тэрээр гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй байгаагаас гадна ажил гүйцэтгэгч тал үүнийг баримтаар үгүйсгэхгүй байх тул нэхэмжлэгч Д.*******ыг Улаанбаатар хот, ******* , , вилла II хотхон, тоот хаягт байрлах 125,92 м.кв талбай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.

 

Харин хариуцагч Цабо ******* ХХК-нд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 зүйлийн 8 зүйлийн 8.1.1-д зааснаар маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэх эрх хэмжээ байхгүй тул Улаанбаатар хот, ******* , , вилла II хотхон, тоот хаягт байрлах 125,92 м.кв талбай амины орон сууцыг нэхэмжлэгч Д.*******ын өмчлөлд бүртгүүлэхийг ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийг Улаанбаатар хот, ******* , , вилла II хотхон, тоот хаягт байрлах 125,92 м.кв талбай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Д.*******ын нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлд бүртгэхийг ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.. гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,478,150.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1,478,150.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ыг Улаанбаатар хот, ******* , , вилла II хотхон, тоот хаягт байрлах 125,92 м.кв талбай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Д.*******ын нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлд бүртгэхийг ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,478,150.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1,478,150.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 1.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА