Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/07

 

Б.*******, Д.******* нарт холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж алж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн а Н.Энхтө

          Прокурор                                                                                 Н.*******

          Шүүгдэгч                                                                                  Б.*******

                                                                                                            Д.******* /цахимаар/

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                                Б.*******

                                                                                                            Н.*******

                                                                                                            Б.*******

          Иргэний хариуцагч                                                               Т.******* /цахимаар/     

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.******* нарын давж заалдах гомдлоор Б.*******, Д.******* нарт холбогдох 2324000840013 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Завхан аймгийн ******* сумын ******* а ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ............. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /......... регистрийн дугаартай/ .............

2. Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Завхан аймгийн ******* сумын ******* төлөөлөгчдийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ......... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /.............. регистрийн дугаартай/, .........

Шүүгдэгч Б.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг аар ажиллаж байхдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дугаартай Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-т “Энэ журамд заасны дагуу зээл олгох шийдвэрийг баталгаажуулах”, 3.4.3-т “Төслийг хэрэгжүүлэх этгээдтэй холбогдох хууль, журмын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах, төслийн явц, үр дүнд байнгын хяналт тавих”, 3.4.4-т “Энэ журмын 3.4.3-т заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа барьцаалах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан дүгнэлт гаргуулах бөгөөд үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнэлгээний 70 хүртэл хувиар үнэлэх”, 3.4.5-т “Зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх”, 6.5 дахь хэсэг “Зээл авахаар хүсэлт ирүүлсэн хоршоо нь бизнес төлөвлөгөөгөө танилцуулах, түүнийг сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг тухайн сумын иргэдэд ил тод, нээлттэй зохион байгуулна”, 7.3-т “Сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг сумын Засаг а хариуцан арилгах бөгөөд хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн гэрээнд заасан заалтыг зөрчсөн зээлдэгчийн зээлийн гэрээг цуцалж, зээлийг Сангийн дансанд буцаан төвлөрүүлэх  ажиллагааг зохион байгуулна” гэснийг тус тус зөрчиж, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай Завхан аймгийн ******* сумын Засаг ын захирамжаар байгуулагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэргүйгээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай Завхан аймгийн ******* сумын Засаг ын захирамжаар байгуулагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн а, Санхүү албаны ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.*******тай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.д 10,000,000 төгрөг,

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Ц.ад 10,000,000 төгрөг,

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Т.*******од 5,000,000 төгрөг,

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч М.д 10,000,000 төгрөг,

2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Б.өд 10,000,000 төгрөг,

2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Г.т 10,000,000 төгрөг,

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.ад 10,000,000 төгрөг нийт хоршоо хөгжүүлэх сангаас үргэлжилсэн үйлдлээр 7 иргэнд 65,000,000 төгрөгийн зээлийг олгож, тус сумын хоршоо хөгжүүлэх санд 65,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг ын тамгын газрын Санхүү албаны ыг түр орлон гүйцэтгэгчээр, мөн Завхан аймгийн ******* сумын Засаг ын захирамжаар Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн аар тус тус ажиллах хугацаандаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дугаартай “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих” журам, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай Завхан аймгийн ******* сумын Засаг ын захирамжаар байгуулагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэргүйгээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Завхан аймгийн ******* сумын Засаг а Б.*******тай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тус сумын засаг а Б.*******ийн төрсөн дүү Б.д 10,000,000 төгрөг,

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Ц.ад 10,000,000 төгрөг,

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Т.*******од 5.000.000 төгрөг,

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч М.д 10,000,000 төгрөг,

2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Б.өд 10,000,000 төгрөг,

2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Г.т 10,000,000 төгрөг,

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.ад 10,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийн хоршоо хөгжүүлэх сангаас зээлийг олгосон, мөн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож,

2022 оны 04 дүгээр 28-ны өдөр О.ийн банкны тоот дансаар дамжуулан 2,000,000 төгрөг нийт үргэлжилсэн 8 удаагийн үйлдлээр 67,000,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэж яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулж, Шүүгдэгч овогт ын *******, овогт оогийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Д.******* нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, 7,000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Д.******* нарт оногдуулсан 7,000 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Д.******* нарт оногдуулсан 2 жил, 5 сарын хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолохыг дурдаж, шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******, Д.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.*******, Д.******* нарын үйлдлийн улмаас Завхан аймгийн ******* сумын Хоршоо хөгжүүлэх санд нийт 67,000,000 төгрөгийн хохирол учирснаас иргэний хариуцагч Б. 10,000,000 төгрөг, Ц.а 1,000,000 төгрөг, Т.******* 1,387,970 төгрөг, М. 9,100,000 төгрөг, Б. 3,500,000 төгрөг, Г. 300,000 төгрөг, Б. 5,000,000 төгрөг, О. 2,000,000 төгрөгийг тус тус төлж нийт 32,287,970 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ц.агаас 9,000,000 төгрөг, Т.*******оос 3,612,030 төгрөг, М.аас 900,000 төгрөг, Б.өөс 6,500,000 төгрөг, Г.аас 9,700,000 төгрөг, Б.аас 5,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нийт 34,712,030 төгрөгийг Завхан аймгийн ******* сумын хоршоо хөгжүүлэх сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт "...Төсөл сонгон шалгаруулах хороо оны эхэнд хоёр удаа хуралдсан гэдгийг мэдэж байсан. Хоёр дахь удаагийн хуралдаанаар төслүүдийг эцэслэн сонгон шалгаруулсан гэдэг мэдээллийг ажил үүргийн хүрээнд нэг дор ажиллаж байгаагийн хувьд холбогдох хүмүүсээс авсан. Ингээд зун нь намайг Улаанбаатар хот руу албан ажилтай явж байгаад ирэхэд Санхүү албаны а Д.******* шалгарсан төслүүдэд зээл олгох материал, зээлийн гэрээ зэргийг оруулж ирсэн бөгөөд төсөл сонгон шалгаруулалт болсон уу, эцсийн шийдвэр нь албан ёсоор гарсан уу гэхэд төсөл сонгон шалгаруулалт болсон эцсийн шийдвэр нь гарчихсан гэсэн мэдээлэл өгсөн. Ингээд зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдэд гарын үсэг зурсан. Миний буруутай үйлдэл бол төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэр албан ёсоор гарсан эсэхийг нягталж үзэлгүй, Санхүү албаны ын өгсөн мэдээлэлд итгэн, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсаны илрэл нь энэ болоод байна..." гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Д.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт "...Төсөл сонгон шалгаруулах хорооны хоёр дахь удаагийн хурал дээр нэр бүхий төслүүдэд зээл олгоё гэж шийдвэрлэсэн боловч шийдвэр нь цаасаар гараагүй. Хорооны а Ц. шалгарсан төслүүдийн барьцаа хөрөнгө, харилцах дансны хуулгыг нь аваад зээл олгож болно гэж шийдвэрлэсэн. Гэхдээ цаасаар шийдвэрээ баталгаажуулаагүй. Үүний дагуу засаг ыг Улаанбаатар хотоос ирсний дараа өрөөнд нь орж зээл олгох төслүүдийг танилцуулан, хорооны шийдвэр гарсан гэж хэлж зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдэд гарын үсэг зуруулсан..." гэж мэдүүлдэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлтэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэр албан ёсоор гараагүй гэдгийг мэдсэн атлаа шүүгдэгч Д.*******тай нэр бүхий төслүүдэд зээлийг олгох талаар үгсэн тохирсон үйл баримт тогтоогдохгүй байна. Харин хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлтэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэр албан ёсоор гараагүй болохыг мэдээгүй, шүүгдэгч Д.*******ын хорооны шийдвэр гарсан гэж амаар өгсөн мэдээлэлд үндэслэж түүний боловсруулсан зээл олгох баримтад гарсан үсэг зурж, албан үүрэгтэй хайнга хандаж, хорооны шийдвэр албан ёсоор гарсан эсэхийг нягтлан үзээгүй байна. Албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн тухайд хууль бус шинжтэй үйлдэл хийхийг хүссэн гэм буруугийн санаатай шинж тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Б.*******ийн энэхүү үйлдэл нь албан тушаалтан албан үүрэгтээ хайхрамжгүй хандсан буюу төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэр албан ёсоор гарсан эсэхийг нягтлаагүй явдал байх бөгөөд энэ байдал нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүдийн зарим хуудаснуудад шүүгдэгч нь гарын үсгээ дутуу зурсан, бүрэн гүйцэд зураагүй байдлуудаар давхар илэрч байна. Хайнга хандах буюу албан тушаалтан албандаа хайнга хандах гэдгийг Улсын Дээд шүүхийн тогтоолд "Хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлэх үүргийг биелүүлээгүй, авбал зохих шаардлагатай арга хэмжээг авахгүй байх, мөн албаны чиг үүргээ гүйцэтгэсэн боловч зохих шаардлага хангахгүй байхыг ойлгоно" гэж тайлбарласан байдаг. Шүүгдэгч Д.*******ын төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэр албан ёсоор гараагүй байхад нэр бүхий хоршоодод зээл олгохоор хууль бус баримт боловсруулсан үйлдэлд шүүгдэгч Д.******* нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №4/361 дугаартай "Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 3.4.2-т "Энэ журамд заасны дагуу зээл олгох шийдвэрийг баталгаажуулах" гэж заасан сумын засаг ын хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэр албан ёсоор гарсан эсэхийг нягтлаагүй, шүүгдэгч Д.*******ын өгсөн мэдээлэлд үндэслэн түүний боловсруулсан хууль бус баримтад гарын үсэг зурж, албан үүрэгтээ хайнга хандаж, бусдад хэт найдсан үйлдэл хийсэн байна.

Иймээс шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй бөгөөд албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Б.*******ийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №A/361 дугаартай "Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 3.2.1-т заасан "Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ хоршоо хөгжүүлэх бодлоготой уялдуулан тогтоож хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих" гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн байх бөгөөд тухайн журмын 3.2-т аймгийн засаг ын хэрэгжүүлэх чиг үүргийг заасан бөгөөд дээрх чиг үүрэг нь аймгийн засаг ын хэрэгжүүлэх чиг үүрэг байх тул шүүгдэгчийг журмын энэхүү заалтыг зөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмгөөлөгчийн гаргасан саналтай нэг байна. Албан ёсоор албажуулаагүй, бичгээр ирж байгаа зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар, ажилдаа хайхрамжгүй хандсан гэж үзэж байгаа. Зээл нь төрийг хохироосон гэж байгаа,  хохироосон зүйл байхгүй, зээл авсан хүмүүс зээлээ авсан нь нотлогдсон. Зээлээ аваад, зарим нь графикийн дагуу төлсөн, зарим нь зээлээ төлж байгаа. Би өөртөө давуу байдал олгосон зүйл байхгүй, бусдад давуу байдал олгосон гэхээр нэг намын харьяалал харж зээл олгоогүй. Хоёр намын төлөөлөл бол байсан. Сумд төлөөлөгчид зээл авч болохгүй гэсэн тийм хуулийн заалт бол байхгүй. Өнөөдөр сумд жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооны зээл нь жижиг, дунд үйлчилгээ үзүүлж байгаа болон сумын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих, зорилготой уг зээлийг олгосон. Өмгөөлөгчийнхөө хэлсэн саналтай нэг байна. Анхан шатны шүүхээс гарсан шийдвэртэй санал нийлэхгүй байна гэв.

Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэр албажиж гараагүй хэдий ч, зээлдэгч нарт олгохоор зээлийн гэрээ хийгдсэн байгаа. Албан ёсоор шийдвэр гараагүй байж болох ч, тухайн хорооны хурлаар эцсийн байдлаар төсөл сонгон шалгаруулаад, эдгээр аж ахуй нэгж, байгууллагуудад зээл олгохоор яригдсан байна гэж харж байгаа. Үүнийг үндэслээд, хэдийгээр тухайн шийдвэр албажиж гараагүй ч, зээл олгосон үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Шүүгдэгч өөрөө энэ үйлдлийг хийхдээ хувийн ямар нэгэн санаа зорилго байсан юм бэ? гэдэг нь тодорхойгүй байгаа. Тухайн үйлдэл нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах,  давуу байдал олгох хэмжээний шийдвэр харагдахгүй байна гэж үзэж байгаа. Түрүүнд дурдсан, Дээд шүүхийн тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын шинжийг, албан тушаалтан, албаны чиг үүргийг, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байхыг шаарддаг гэж тайлбарласан байдаг. Энэ хэрэгт авагдсан баримтаар, зээл авсан иргэд тухайн хууль бус үйлдлийг хийх, тус сонгон шалгаруулалтын шийдвэр гараагүй байхад, Д.*******тай, Б.******* нь үгсэн тохиролцоод, эдгээр аж ахуй нэгжүүдэд зээл олгоё гэдэг талаар, үгсэн тохирсон санаатай үйлдэл байхгүй, ийм нөхцөл байдлууд огт тогтоогдохгүй байгаа учраас, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг буруу байна гэж үзэж байгаа. Санхүү албаны ын үүрэг гүйцэтгэгчээс өгч байгаа мэдээллээс, зээл авах боломжтой гэсэн нэр бүхий 7 хоршоог танилцуулсан, тэр  дотор миний дүү явж байгааг, өөр хэн, хэн байгааг Б.******* мэдсэн байх боломжгүй юм. Албан ёсоор зээлийн хорооны шийдвэрийг нягтлаагүй, хариуцлага алдсан. Бусдын өгсөн мэдээлэлд итгээд, тухайн үйлдэлдээ хайнга хандсан зүйл байгаа гэв.

Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний үйлчлүүлэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон байгаа. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж гэм буруутайд тооцсон. Урвуулан ашиглах гэдэг нь албаны үүрэг, албан тушаал, албаны эрх ашгийн эсрэг, эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг ойлгоно гэсэн үг. Б.*******ийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.******* төсөлд шалгаруулах комиссын нарийн бичгийн аас, төслийн зээл авах аж ахуй, нэгж шалгарсан юм байна гэдэг ойлголт авч, гарын үсэг зурж өгсөн байдаг. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд, харагдаж байгаа. Өөрөө гэмт хэргийг санаатай үйлдсэн буюу давуу байдал үүсгэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн байдал харагдахгүй байгаа. Өөртөө болон бусдад давуу байдал олгох, зорилгоор урвуулан ашигласан байдал харагдахгүй байна. Давуу байдал гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан байдаг. Ашигласнаар хувь болон бусдад эдийн  бус ашигтай байдлыг бий болгоно гэж үзсэн байдаг. Нөгөө талаар өөртөө ашигтай байдал бий болгосон зүйл алга байна. Бусдад зээл олгосон, зээл гэдэг нь эргэн төлөгдөх боломжтой учраас, хоршоонд давуу байдал үүсгэсэн гэж үзсэн нь тодорхойгүй, боломжгүй байдал харагддаг. Энэ хэрэгт зөвхөн Д.*******, Б.******* нарыг давуу байдал үүсгэсэн, урвуулан ашигласан гэж буруутайд тооцдог. Хэрэв буруутай гэж үзэхээр бол иргэний хариуцагчаар орж байгаа бүх хүн өөртөө давуу байдал үүсгэж байгаа. Гол нь иргэний хариуцагч нар байгаа. Эдгээр хүмүүс өөрсдөө давуу байдал үүсгээд, өөр компаниас хүсэлт өгч, тодорхой хэмжээнд төслийг шалгаруулсан байдал үүсгэснээс, ийм байдал үүсэж байгааг анхаарч үзээсэй гэж хүсэх байна. Нөгөө талаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учирсан гэдгээр хүндрүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд зээл олгосон гээд байгаа. Зээл гэдгийг иргэн, аж ахуй нэгж орлогоосоо эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр авч байгаа зүйлийг хэлдэг. Зээл эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгогдсон байхад, их хэмжээний хохирол гэж тооцож, хүндрүүлэн зүйлчилж байгаа нь хуульд нийцээгүй байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршиг гэдгийг зааж өгсөн байгаа. Шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцохоор заасан байгаа. Гэтэл тухайн зээл эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төлөгдөж байгаа, мөн хүүг нь тооцож төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулагдаж, тодорхой хугацаанд төлнө гэж заасан байгаа. Их хэмжээний хохирол учирсан гэж үзэх, нөхцөл байдал үүсээгүй байгаа. Б.*******ийн үйлдэл гэмт хэргийн шинж, нөхцөл байдлын хувьд тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Д.*******ын амаар хэлсэн нөхцөл байдал буюу хоршоо сонгон шалгаруулах төслийн нарийн бичгийн аар, энэ төслүүд шалгарсан гэдэг байдлаар танилцуулсан, гэрээ хийгдсэн байхад, Б.******* зохион байгуулаад, тэр хүмүүсийг шалгаруулаад, өөрөө гэрээ хийсэн байдлаар ингэж буруутгаж байгаа нь, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулахгүй, эргэлзээтэй байдлууд байна. Иймд шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг ад шийдвэрээ ерөнхийд нь, зээлийн гэрээ хийгээд, гарын үсэг зуруулсан. Зээл олгох хорооны шийдвэр гарч албажаагүй байхад, засаг ад зээлийн хорооны шийдвэр гарсан гэж мэдээлэл өгч, зээлийн төслүүд дээр гарын үсэг зуруулсан нь миний алдаа болсон гэв.

Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Б.*******  давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс гомдол гаргаагүй байгаа. Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалтай холбогдуулан тэнсэн харгалзаж өгнө үү гэж санал тавьсан боловч, хүлээж аваагүй. Давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг тэнсэн харгалзаж өгнө үү гэж хүсэх байна. Өөрөөр хэлбэл, Д,******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Ямар нэгэн маргаан байхгүй, хохирол гараагүй. Иргэний хариуцагчид нь хохирлоо төлнө гэсэн учраас, ямар нэгэн асуудал байхгүй гэв.

Иргэний хариуцагч Т.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би төсөл зарлагдсаны дагуу төслөө өгсөн. Төсөл сонгон шалгаруулах комиссын шийдвэрээр, төсөл маань дэмжигдээд, санхүүжилт олгогдоод явж байгаа. Миний төсөл анх 30.000.000 төгрөгний төсөл байсан. Сум орон нутгаас 10.000.000 төгрөгөөр дэмжих юм бол аймгийн хөдөлмөр халамжаас, 20.000.00 төгрөгөөр дэмжихээр, тиймэрхүү төслийг анх бичсэн байсан. Надад 5.000.000 төгрөгийг сум, хөгжүүлэх сангаас шийдэж өгсөн. Зориулалтын дагуу хэрэглэж чадаагүй, тэгэхдээ эргэн төлөлтийг нь хуваарийн дагуу төлөөд явж байгаа гэв.

Прокурор Н.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа.

Учир нь, Б.******* нь ******* сумын Засаг аар ажиллаж  байх хугацаандаа хоршоо хөгжүүлэх, сангаас нийт 7 иргэнд 65.000.000 төгрөгний зээлийг олгосон байдаг. Ингэж олгохдоо өөрөө хоршоо хөгжүүлэх сангийн зээл, төслүүдийг сонгон шалгаруулах хороо байгуулсан. Хорооны нарийн бичгийн аар, сангийн Санхүүгийн албаны а Д.*******ыг нарийн бичгийн аар, бусад хүмүүсийн бүрэлдэхүүнтэй хороо байгуулсан. Хорооны шийдвэр гараагүй, хороо 2 удаа хуралдаад, ирсэн төслүүд нь шаардлага хангахгүй байсан учраас, ямар нэгэн төсөл сонгон шалгаруулаагүй. Жишээлбэл, дээрх хорооны бүх гишүүдээс мэдүүлэг авсан байгаа. Гэрч сумын Засаг ын тамгын газрын аар тухайн үед ажиллаж байсан хүний мэдүүлгээр, 2022 онд хоршоо хөгжүүлэх  хороо хуралдаад зээл олгохоор шийдвэрлэсэн асуудал байхгүй. Завхан аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг, аж ахуй нэгж байхгүй. Зөвхөн хоршоонд өгөх ёстой зээл, аж ахуй нэгж байхгүй учраас бүх төслүүдийг буцаасан гэсэн мэдээллийг өгч байсан.

Мөн тус хорооны гишүүн айн өгсөн мэдүүлэг дээр, 2022 онд зээл олгохоор шийдвэрлээгүй бөгөөд, ямар нэгэн зээл гаргасан зүйл байхгүй, мөн хорооны гишүүн гийн мэдүүлэгт, зээл олгохоор шийдвэр гараагүй, бүх гишүүд ийм мэдүүлгийг өгсөн. Ямар нэгэн шийдвэр гараагүй байхад, нэр бүхий нийт 8 иргэнд 67.000.000 төгрөг өгсний 2.000.000 төгрөгийг Д.******* өөрийнхөө өрийг дарах зорилгоор, гэдэг иргэнд шууд шилжүүлсэн байдаг. Д.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ 67.000.000 төгрөгний хохирол, хор уршгаа хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Бусад зээл авсан 7 иргэний тухайд, бүгд тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч нар, иргэдийн дундаас сонгогдоод гараад ирсэн төлөөлөгч нар байсан. Жишээлбэл, а, , , *******, гээд бүгд сумын иргэдийн төлөөлөгч нар байсан. Эдгээр хүмүүст зээл олгох, ямар нэгэн шийдвэр гараагүй байхад, Д.*******, Б.******* хоёр, гүйлгээг нь Д.******* хийгээд, Б.******* зээлийн нь гэрээг нь байгуулсан. Энэ дундаас Б. гээд, 10.000.000 төгрөгний зээл авсан хүн нь Б.*******ийн өөрийнх нь төрсөн дүү байсан. Мөн энэ хүн дээр ямар нэгэн зээл авах шийдвэр гараагүй. Төрсөн дүүдээ 10.000.000 төгрөгний зээл олгох гэрээ байгуулсан. Хайнга хандахаар зүйлчилж өгөөч ээ гээд байгаа. Хайнга хандах нь тухайн хийх ёстой ажил үүргээ гүйцэтгээгүй байвал, гүйцэтгэх ёстой арга хэмжээг эс үйлдэхүй буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байдлаар илрэх, гэмт хэрэг юм. Төрсөн дүүтэйгээ санамсар, болгоомжгүй байдлаар зээлийн гэрээ байгуулаад 10.000.000 төгрөг олгож байгаа нь албан тушаалын байдлаа хэтрүүлж байгаа зүйл.  Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан.. бусдад давуу олгосон байдлаар яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Мөн түүнчлэн, энэ дунд гээд 10.000.000 төгрөгийн зээл авсан иргэн байгаа. Санхүүгийн баримт, гэрээ, зээл авах, шийдвэр байхгүй байгаа. Энэ зээлийг Б.******* өөрөө Улаанбаатар хотод явж байсан учраас над руу ярихаар нь, зөвшөөрсөн гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсан. Ямар нэгэн санхүүгийн баримтгүй, мөн хамаарал бүхий харилцаатай албан тушаалтнуудад зээлийн хорооны шийдвэргүйгээр олгосон нь өөрөө дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, хохирол, хор уршиг дээр их хэмжээний хохирол буюу 67.000.000 төгрөгний хохирлыг учруулсан хэргийн зүйлчлэл дээр маргадаг. Яагаад 67.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа вэ? гэхлээр дээрх иргэдэд 67.000.000 төгрөгийг хоршоо хөгжүүлэх сангаас шилжүүлснээр дээрх гэмт хэрэг төгссөн. Үүний улмаас төрөөс 67.000.000 төгрөг гараад явчихсан, эдгээр хүмүүс нь өөрсдөө таньдаг аж ахуй, нэгжүүдээрээ дамжуулаад, зээл авсан учраас, зээлүүд нь зориулалтын дагуу ашиглагдаагүй зарим нь өөр, өөр зүйлд зарцуулагдаад, зарим нь урьдах өр зээлээ дарсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас эдгээр зээлийн эргэн төлөлтүүд нь цаг хугацаандаа ороогүй, зарим нь төлөгдөөгүй явж байгаа нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байж байгаа. Тэгээд 67.000.000 төгрөгийг шилжүүлснээр дээрх гэмт хэрэг төгссөн учраас, төрд учирсан хохирлыг 67.000.000 сая төгрөгөөр тооцож, гэмт хэргийн улмаас  ашиг хүртсэн нэр бүхий 7 иргэнийг, иргэний хариуцагчаар татаж, төлүүлэх шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан байгаа. Тийм учраас анхан шатны шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргасныг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2. Шүүгдэгч Б.******* нь  Завхан аймгийн ******* сумын Засаг аар ажиллаж байхдаа, шүүгдэгч Д.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг ын тамгын газрын Санхүү албаны ыг түр орлон гүйцэтгэгч, мөн Завхан аймгийн ******* сумын Засаг ын захирамжаар Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн аар тус тус ажиллаж байхдаа Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны шийдвэргүйгээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр  Б.д 10,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Ц.ад 10,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Т.*******од 5,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч М.д 10,000,000 төгрөг,2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Б.өд 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч Г.т 10,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.ад 10,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийн зээлийг хоршоо хөгжүүлэх сангаас олгосон,

3. Мөн шүүгдэгч Д.******* нь 2022 оны 04 дүгээр 28-ны өдөр О.Б............ ....... банкны ............. тоот дансаар дамжуулан нийт 8 удаагийн үйлдлээр 67,000,000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудаар Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.ийн “...Намайг Завхан аймгийн ******* сумын орон нутгийн хөгжлийн сан, Хоршоо хөгжүүлэх сангаас 2022 онд зээл олгохдоо иргэдийн төслийг сонгон шалгаруулах хороо байгуулагдсан боловч хорооны шийдвэргүйгээр 8 иргэн, аж ахуй нэгж байгууллагад 67 сая төгрөгийн зээл олгосон, зээлүүд зориулалтын дагуу ашиглаж буй эсэхэд хяналт хийгээгүй, эхний жилийн хүүгийн төлбөрийг төлүүлээгүй, “..........” ХХК-д зээлийн баримтгүй олгосон бөгөөд сумын ******* төлөөлөгчдийн төлөөлөгч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдэд сонгон шалгаруулалтгүй зээл олгосон байж болзошгүй гэх хэрэгт Завхан аймгийн Засаг ын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/417 дугаартай захирамжаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байгаа. ...Хоршоо хөгжүүлэх сангаас олгосон 67,000,000 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжлэх болно...”  гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.ийн “...Би Завхан аймгийн ******* сумын Засаг ын тамгын газрын аар ажиллаж байсан. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай “Хороо байгуулах тухай” Завхан аймгийн ******* сумын Засаг ын захирамжаар Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны аар томилогдсон. 2022 онд Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны хурал 2 удаа хуралдсан бөгөөд эхний хурал 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж шинээр батлагдсан журамтай хорооны гишүүд танилцсан. Дараагийн хурал нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж хоршоо хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангаагүй үндэслэлээр зээл олгох шийдвэр гаргаагүй хойшилсон. Дахиж хоршоо хөгжүүлэх сангийн хорооны хурал хуралдаагүй бөгөөд 2022 онд зээл олгохоор шийдвэрлээгүй бөгөөд ямар нэгэн зээл гаргасан зүйл байхгүй. ...2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 05 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” Завхан аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн албан шаардлагатай танилцсан. Манай санхүүгийн албанаас баримтаа авч очиж шалгуулсан байгаа. ...2022 онд хоршоо хөгжүүлэх сангаас хорооны хурал хуралдаж зээл олгохоор шийдвэрлэсэн асуудал байхгүй. Завхан аймгийн ******* суманд хоршооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байхгүй учир ирсэн төслүүдийг буцаасан байсан...” гэсээн мэдүүлэг,

Гэрч Б.айн “...Би Завхан аймгийн ******* сумын Засаг ын тамгын газрын төсөв, сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан. ...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай “Хороо байгуулах тухай” Завхан аймгийн ******* сумын Засаг ын захирамжаар Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны гишүүнээр томилогдсон гэдгээ мэдсэн. 2022 онд Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны хуралд 2 удаа хуралдсан бөгөөд эхний хурал 2022 оны 04 дүгээр сард шинээр батлагдсан журамтай хорооны гишүүд танилцсан. Дараагийн хурал нь хэд хоногийн дараа хуралдаж хоршоо хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангаагүй үндэслэлээр зээл олгох шийдвэр гаргаагүй хойшилсон. Дахиж хоршоо хөгжүүлэх сангийн хорооны хурал хуралдаагүй бөгөөд 2022 онд зээл олгохоор шийдвэрлээгүй бөгөөд ямар нэгэн зээл гаргасан зүйл байхгүй. ...Завхан аймгийн ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангийн сангийн ......... дугаартай дансны 2022 оны гүйлгээг харахад 2022.04.28-аас 2022.10.11-ний өдрийн хооронд нэр бүхий нийт 8 иргэн, хуулийн этгээдэд нийт 67,000,000 төгрөгийн зээлийн гүйлгээний заримыг бол хийгээгүй. Намайг эзгүй байхад Санхүүгийн албаны а ******* шилжүүлгийг хийсэн байсан. Би өөрөө байхдаа бол Завхан аймгийн ******* сумын засаг а Б.*******, санхүүгийн албаны а Д.*******ын нарын гарын үсэгтэй төлбөрийн хүсэлтийн дагуу холбогдох анхан шатны баримтыг үндэслэж гүйлгээг хийсэн. Би өөрөө гүйлгээг хязгаарлах эрх байхгүй. Анхны шатны баримт бүрэн гарын үсэг бүрэн тохиолдолд гүйлгээг заавал хийх ёстой. Анхан шатны баримт дутуу үед гүйлгээ хийхгүй байж болдог юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.гийн “...Би Завхан аймгийн ******* сумын Засаг ын тамгын Хөдөө аж ахуйн тасгийн малын үржил, бүртгэл мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. ...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/26 дугаартай “Хороо байгуулах тухай” Завхан аймгийн ******* сумын Засаг ын захирамжаар Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны гишүүнээр томилогдсон гэдгээ мэдсэн. 2022 онд Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах иргэдийн төслийг сонгон шалгаруулах хорооны хурал 2 удаа хуралдсан бөгөөд эхний хурал 2022 оны 04 дүгээр сард шинээр батлагдсан журамтай хорооны гишүүд танилцсан. Дараагийн хурал нь хэд хоногийн дараа хуралдаж хоршоо хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангаагүй үндэслэлээр зээл олгох шийдвэр гаргаагүй хойшилсон. Дахиж хоршоо хөгжүүлэх сангийн хорооны хурал хуралдаагүй бөгөөд 2022 онд зээл олгохоор шийдвэрлээгүй бөгөөд ямар нэгэн зээл гаргахаар шийдвэрлээгүй. Ирсэн төслүүд нь шаардлага хангаагүй байсан бөгөөд барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй, газрын бичиг байхгүй, өөр бусад байгууллагаас өр зээлтэй иргэд байсан учир зээл олгохыг зөвшөөрөөгүй. ...Завхан аймгийн ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангийн сангийн ......... дугаартай дансны 2022 оны гүйлгээг харахад 2022.04.28-аас 2022.10.11-ний өдрийн хооронд нэр бүхий нийт 8 иргэн, хуулийн этгээдэд нийт 67,000,000 төгрөгийн зээл олгосон гэдгийг сүүлд мэдсэн. Хорооны гишүүдээс зээл олгох талаар санал авч шийдвэрлүүлсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Иргэний хариуцагч Ц.агийн  “...Би Завхан аймгийн ******* сумын банканд эдийн засагч ажилтай. 2022 оны 01 дүгээр сард Завхан аймгийн ******* сумын төвд цайны газар ажиллуулах төсөл бичиж Засаг а Б.*******ид өгсөн. Тэгээд бичсэн төслийг шалгаруулахдаа намайг дуудсан зүйл байхгүй. 2022 оны 06 дугаар сард миний бичсэн төсөл шалгарсан гээд Засаг а Б.*******тай гэрээ байгуулсан. Үүний дараа санхүүжилт нь орж ирсэн. Төслийн санхүүжилтийг би өөрийн төрсөн эгч аагийн гийн нэр дээр бүртгэлтэй “........” ХХК-ийн дансаар дамжуулан авсан бөгөөд тухайн мөнгийг би өөрөө авч цайны газар ажиллуулахдаа зарцуулсан. Манай эгч нь зээлийн мөнгөнөөс авч ашиглаагүй зөвхөн эгчийн компанийг нэрийг ашигласан. Хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийг одоогийн байдлаар төлөөгүй байгаа бөгөөд эргэн төлөлтийг хуваарийг сар бүр 300,000 төгрөг төлөхөөр заасан байгаа. Би 2020 оноос ******* төлөөлөгчдийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. ...Би өөрөө төсөл бичиж өгөхөд төсөл шалгарсан гээд зээлийг олгосон...” гэсэн мэдүүлэг,

Иргэний хариуцагч Ц.агийн “...Завхан аймгийн ******* сумын Засаг ын тамгын газрын Төрийн сангийн ........ дугаартай данснаас 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ......... банзны ......... дугаарын дансанд “............” гэсэн нэрээр 10.000.000 төгрөгийн зээлийг авсан. Одоогийн байдлаар төлж барагдуулсан зүйл байхгүй. Би энэ зээлийг төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.гийн “...Би “...........” ХХК-ийн захирал, эмийн сан ажиллуулдаг. Би 2022 оны 01 дүгээр сарын 15-аас 30-ны өдрийн хооронд хоршоо хөгжүүлэх сангийн төсөл авах зарын дагуу эмийн сангийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл бичиж өгсөн. Тэгээд миний бичсэн төсөл шалгарсан гэдгийг Засаг ын тамгын газраас санхүүгийн албаны а ******* хэлээд засаг а Б.*******тай гэрээ байгуулсан. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хурал болсон эсэхийг мэдээгүй төсөл бичсэн намайг бол дуудаагүй. ...Завхан аймгийн ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахад эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс нөлөөлсөн, шан харамж авсан зүйл байхгүй. Зээл авсан 10,000,000 төгрөгийг би өөрөө зарцуулсан. ...Завхан аймгийн ******* сумын Засаг а Б.******* бол манай төрсөн ах байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

Иргэний хариуцагч Б.гийн “...Завхан аймгийн ******* сумын Засаг ын тамгын газрын Төрийн сангийн ......... дугаартай данснаас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр банкны ......... дугаарын дансанд “...........” гэсэн утгаар 10.000.000 төгрөгийн зээлийг авсан. Би одоогийн байдлаар 1,680,000 төгрөг төлсөн байгаа. Үлдсэн мөнгийг удахгүй төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг,

Иргэний хариуцагч Б.ын гэрчээр өгсөн “...Би “............” ХХК-ийн захирал. Би 2022 оны 01 дүгээр сард сумаас хоршоо хөгжүүлэх сангийн төсөл авах зарын дагуу цайны үйлдвэртээ дэмжлэг авахаар төсөл бичиж өгсөн. Тэгээд миний бичсэн төсөл шалгарсан гэдгийг сан хариуцаж байсан ******* хэлээд Засаг а Б.*******тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу зээлийн мөнгө орж ирсэн бөгөөд авсан зээлийг би сар бүр төлөөд 2024 оны 01 сард үлдсэн мөнгийг төлнө. ...Завхан аймгийн ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахад эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс нөлөөлсөн, шан харамж авсан зүйл байхгүй. Зээл авсан 10,000,000 төгрөгийг би өөрийн үйлдвэртээ зарцуулсан...” гэсэн мэдүүлэг,

Иргэний хариуцагч Б.ын “...Завхан аймгийн ******* сумын Засаг ын тамгын газрын Төрийн сангийн ........... дугаартай данснаас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр банкны ............. дугаарын дансанд “.............” гэсэн утгаар 10.000.000 төгрөгийн зээлийг авсан. Би одоогийн байдлаар 1.000.000 төгрөг төлсөн байгаа. Үлдсэн мөнгийг 2024 оны 06 дугаар сарт багтааж төлөх гэж байгаа. Би 10.000.000 төгрөгийн зээлийг авснаа бол хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг,

Иргэний хариуцагч Н.ын гэрчээр өгсөн “...Би 2019 оноос Завхан аймгийн ******* сумын төвд “.......” нэртэй 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байгаа юм. Тэгээд 2022 онд өөрийн дэлгүүрийг өргөжүүлэхээр Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахаар төсөл бичиж засаг ын тамгын газарт өгсөн. Тэгээд төсөл өгсний дараа ямар нэгэн хурлаар ороогүй байхад санхүүгийн албаны а ******* нь намайг шалгарсан гээд засаг а Б.*******тай гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээл авсан. Авсан зээлийг одоогийн байдлаар төлж эхлээгүй байгаа. ...Завхан аймгийн ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахад эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс нөлөөлсөн, шан харамж авсан зүйл байхгүй. Зээлж авсан 10,000,000 төгрөгийг би өөрөө зарцуулсан. банкны ......... дугаартай данс бол миний өөрийн данс байгаа юм. Би 2020 оноос одоог хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* төлөөлөгчдийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

Иргэний хариуцагч Н.ын “...Завхан аймгийн ******* сумын Засаг ын тамгын газрын Төрийн сангийн ........... дугаартай данснаас 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр банкны ............ дугаарын дансанд “...........” гэсэн утгаар 10.000.000 төгрөгийн зээлийг авсан. Одоогийн байдлаар төлж барагдуулсан зүйл байхгүй. Би өөрийн авсан 10.000.000 төгрөгийн зээлийг төлж барагдуулах болно. Би 10.000.000 төгрөгийн зээлийг авснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

Иргэний хариуцагч Т.Г......... гэрчээр өгсөн “...Би Завхан аймгийн ******* сумын ******* төлөөлөгчдийн төлөөлөгч. Би 2022 оны хавар Нано проктет бүтээгдэхүүн үйлдвэрлэх, савлаж борлуулахаар нийт 30,000,000 төгрөгийн төслөөс 10,000,000 төгрөг авахаар сум хөгжүүлэх санд өгсөн. Тэгээд Хоршоо хөгжүүлэх сангийн ямар нэгэн төсөл сонгон шалгаруулах хуралд оролцоогүй бөгөөд 2022 оны 07 дугаар сарын намайг Улаанбаатар хотод хадам аавын бие муу байхад Засаг ын тамгын газрын а , санхүүгийн албаны а *******, Засаг а ******* нар над руу яриад танай төсөл Хоршоо хөгжүүлэх сангаас дэмжигдсэн гэж хэлсэн бөгөөд хэдэн төгрөгийн санхүүжилт олгох талаар хэлээгүй. Тэгээд 2022.07.06-ны өдөр “.......” ХХК-ийн дансанд 5,000,000 төгрөг орж ирсэн. Би уул нь 10,000,000 төгрөг авахаар төсөл өгсөн боловч надад 5,000,000 төгрөг өгсөн. Завхан аймгийн ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангаас орж ирсэн 5,000,000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан бөгөөд төслөө хэрэгжүүлж чадаагүй. Зээл авснаас хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй байгаа. ...Завхан аймгийн ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахад эрх бүхий бүхий албан тушаалтнуудын зүгээс нөлөөлсөн, шан харамж авсан зүйл байхгүй. Зээлээр авсан 5,000,000 төгрөгийг би өөрөө зарцуулсан...” гэсэн мэдүүлэг,

Иргэний хариуцагч Т.*******ын “...Завхан аймгийн ******* сумын Засаг ын тамгын газрын Төрийн сангийн ........... дугаартай данснаас 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төрийн банкны ........... дугаарын дансанд “...........” гэсэн утгаар шилжүүлсэн 5.000.000 төгрөгийн зээлээс одоогийн байдлаар төлж барагдуулсан зүйл байхгүй. Би авсан 5.000.000 төгрөгийн зээлийг төлж барагдуулах болно. Би 5.000.000 төгрөгийн зээлийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би зээлийг төлөхөөр хуваарь гаргасан байгаа...” гэсэн мэдүүлэг,

Иргэний хариуцагч Б.ийн “...Би Завхан аймгийн Соёл урлагийн газарт ерөнхий нягтлан бодогч, Завхан аймгийн ******* сумын ******* төлөөлөгчдийн төлөөлөгч. Би Завхан аймгийн ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахаар 2022 оны 10 дугаар сард үхрийн фермерийн аж ахуй эрхлэх төсөл бичиж өгөөд 10,000,000 төгрөг зээлж авсан. “........” ХХК нь Завхан аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж бөгөөд надтай ямар нэгэн хамааралгүй эзэд нь надтай найз нөхдийн холбоотой юм. Хоршоо хөгжүүлэх санд өгсөн төсөлд эхний жилд бэлтгэл ажлыг хангах, тоног төхөөрөмж авах бөгөөд 2024 оны 06 дугаар сараас үйл ажиллагаа эхлэхээр тусгасан байгаа. Хоршоо хөгжүүлэх сангаас авсан 10,000,000 төгрөгийг “..........” ХХК-ийн дансаар шилжүүлэн би өөрөө авсан бөгөөд би өөрөө зарцуулсан. Одоогоор зээлийн төлөлт хийгээгүй бөгөөд гэрээ байгуулахдаа эхний жил зээлийн хүү төлөхөөр тусгасан байгаа. Одоогийн байдлаар би зээл болон хүүгийн төлбөрийг хийгээгүй байгаа ...Намайг зээл авах үед ******* сумын Засаг а Б.******* нь сумандаа байхгүй байсан бөгөөд гэрээ байгуулж чадаагүй. Тэгээд сангийн ажилтан ******* засаг атай яриад мөнгийг олгосон бөгөөд зээлийн гэрээ болон төслийг “..........” ХХК-ийн захирал ..........д үлдээсэн боловч өгөөгүй байсан. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг заавал хуулийн этгээдэд өгнө гэхээр нь би нэг хуулийн этгээдийг гуйж дансаар нь гаргуулан авсан. ...Завхан аймгийн ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахад эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс нөлөөлсөн, шан харамж авсан зүйл байхгүй. Зээлээр авсан 10,000,000 төгрөгийг би өөрөө зарцуулсан. ...Би 2020 оноос иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгчөөр ажиллаж байна...” гэсэн мэдүүлэг,

Иргэний хариуцагч Б.ийн “...Миний хувьд тухайн зээлээс төлж барагдуулсан зүйл байхгүй. Би өөрийн авсан зээлийг бүгдийг нь төлнө, зээл төлөх хугацааг тохироод хугацаандаа зээлээ төлөх бодолтой байгаа...” гэсэн мэдүүлэг,

Иргэний хариуцагч М.ын “...Би Завхан аймгийн ******* сумын ******* төлөөлөгчдийн төлөөлөгч юм. “............” ХХК нь манай нөхөр ын нэр дээр байдаг компани юм. Миний бичиж өгсөн төсөл шалгарахаар нь би төслийн гэрээгээ хийгээд 10.000.000 төгрөгөө сангийн данснаас нөхрийн нэр дээрх “.........” ХХК-ний данс руу шилжүүлж авсан. Тухайн 10.000.000 төгрөгөө ороод ирэхээр нь  би зээлсэн мөнгөө хүмүүст нь буцааж өгсөн.  ...Завхан аймгийн ******* сумын Засаг ын тамгын газрын албан хаагчид болон ******* төлөөлөгчдийн төлөөлөгч нартай ямар нэгэн дотно харилцаа холбоо надад байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Иргэний хариуцагч М.ын өгсөн “...Би Завхан аймгийн ******* сумын Хоршоог хөгжүүлэх сангаас анх 2022 оны 07 дугаар сарын 07-ны үед ногоо тарих зорилготойгоор хүнээс зээлсэн мөнгө төлөхийн тулд буюу ерөнхийдөө ногоо зорилгоор 10.000.000 зээлж байсан. Яг одоогийн байдлаар тухайн авсан зээлээс төлж барагдуулсан зүйл байхгүй. Миний хувьд бол тухайн мөнгийг ойрын хугацаанд төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч О.ийн өгсөн “...Манайх Баянтэс суманд эсгийний үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй байсан. 2018 онд Увс аймгийн Зүүнхангай сум руу үү гэдэг хүнд 4 сая төгрөгөөр зараад тухайн үед 2 сая төгрөгөө аваад үлдэгдэл мөнгөө аваагүй байтал Завхан аймгийн ******* сумын Тамгын газар нягтлан хийдэг гэдэг дамжуулж зарсан байсан. 2022 оны 04 дүгээр сард үлдэгдэл 2 төгрөгөө энэ дансаараа авсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.ын “...Завхан аймгийн дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас 2023 онд Завхан аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн бүх байгууллагуудыг хамруулан 2023.04.28-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалтыг хийсэн. Тухайн шалгалтыг Завхан аймгийн Засаг ын дэргэдэх санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны а Б. ахлан 2023.05.01-ний өдрийн дотор шалгалтыг хийж дуусгасан. Тус төлөвлөгөөт шалгалтаар илэрсэн зөрчил гэвэл ******* сумын Орон нутгийн хөгжлийн сан, Хоршоо хөгжүүлэх сангийн 2021-2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийхэд Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийг сонгон шалгаруулсан боловч хорооны шийдвэргүйгээр 2022 онд 8 иргэнд, хуулийн этгээдэд 67 сая төгрөгийн зээл олгосон. Зээлүүдийг зориулалтын дагуу ашиглаагүй, хяналт шалгалт хийх боломжгүй, эхний жилийн хүүгийн төлбөрийг төвлөрүүлээгүй, ..........” ХХК-д олгосон зээл баримтгүй, зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг баталгаажуулаагүй, ******* төлөөлөгч болон түүний хамаарал бүхий этгээдэд сонгон шалгаруулалтгүй зээл олгосон байх магадлалтай нөхцөл байдал тогтоогдсон. Эдгээр зөрчилтэй холбоотой 2 албан шаардлага хүргүүлсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн 67,025,000 төгрөгийн гүйцэтгэлтэйгээс 44,240,000 төгрөгийн 17 удаагийн гүйлгээнд санч болон нягтлан бодогч нарын гарын үсэг зурагдаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх 117-118/, Завхан аймгийн ******* сумын засаг ын тамгын газрын сангийн гүйлгээний дансны хуулга, Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгосон гэрээний хуулбар, зээлийн баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.******* давж заалдах гомдолдоо: ...Шүүгдэгч Б.*******, Д.*******тай Хоршоо хөгжүүлэх сангаас олгосон төслүүдэд зээл олгох талаар үгсэн тохирсон үйл баримт тогтоогдохгүй байгаа бөгөөд зээл олгох баримтад гарын үсэг зурж, албан үүрэгтээ хайнга хандаж Б.*******ийн үйлдэл, гэм буруугийн санаатай шинжийг агуулаагүй учир, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тодруулсан, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн хуулийн 3.1.4-т "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан ...эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэглэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор энэ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулдаг.

Шүүгдэгч Б.******* нь Төрийн албаны тухай хуульд зааснаар сумын Засаг а нь улс албан тушаалтан, мөн Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар нийтийн албан тушаалтан, шүүгдэгч Д.******* нь Төрийн албаны тухай хуульд зааснаар сумын Засаг ын тамгын газрын санхүү албаны а нь захиргааны албан тушаалтан, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийгмийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.

Их хэмжээний хохирлыг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 /тавин сая/ төгрөг, түүнээс дээш хэмжээний төгрөгийг ойлгохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заажээ.

Прокуророос шүүгдэгч Б.*******, Д.******* нарын хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдэхдээ үйлдлээрээ хууль бус зүйл хийж байгаа гэдгээ ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.*******, Д.******* нарт оногдуулсан торгох ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна. Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь “Хоршоо хөгжүүлэх сан”-аас 7 иргэнд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зээл олгох, төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэр гараагүй гэдгийг мэдсээр байж, зээлдэгч нарт давуу байдал олгож, сум хөгжүүлэх хоршоо буюу төрд их хэмжээний хохирол учруулахдаа үйлдлээрээ хамтарсан, гэм буруугийн санаатай хэлбэрээр уг хэргийг үйлджээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ 

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР 

Б.АРИУНБАЯР