| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/10760/И |
| Дугаар | 191/ШШ2025/09861 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/09861
2025 11 13 191/ШШ2025/09861
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* ******* ХК /РД: *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ын ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн ******* овогт Б.******* /РД:УХ90060992/ нь тус *******тай 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3023/2024-93011002407 тоот ******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ, MN270030003095027031 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж 43,194,000.00 /дөчин гурван сая нэг зуун ерэн дөрвөн мянган/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 20.4 хувийн хүүтэйгээр авсан.
Гэвч зээлдэгч Б.******* нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг зөрчиж, өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тус ******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч Б.*******ад мэдэгдэж, сануулах, шаардлага хүргүүлэх гэсэн боловч зээл хүсэгчийн анкет дээрх мэдээлэлд тусгасан гар утаснуудаа авдаггүй, холбогдох боломжгүй зэрэг асуудлаас болж зээлээ төлүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.
Тус ******* нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.*******аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 45,202,608.00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/40000 тоот шүүгчийн захирамжаар ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д "Хариуцагчийн хаяг тодорхойгүй" гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Иймд зээлдэгч Б.*******ын оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ГЗ/1467 дугаар Итгэмжлэл, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 05/1721 тоот Итгэмжлэл, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн MN20030003095027031 дугаартай Цахим цалингийн зээлийн гэрээ, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/40000 дугаар захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
2.2 Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2024/45051 дүгээр нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Б.*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс Б.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.
Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1. Шүүх хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/40000 дугаар захирамжаар Б.******* нь Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, 6 дугаар хороолол, их тойруу гудамж, 66 дугаар байр, 24 тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.******* нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Хүсэлт гаргагчийн тайлбар, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн MN20030003095027031 дугаартай Цахим цалингийн зээлийн гэрээ зэргээр Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
3.2. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Б.******* нь Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 5 дугаар байр, 57 тоот гэх хаягт бүртгэлтэй гэжээ.
3.3 Б.******* нь Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 5 дугаар байр, 57 тоот хаягт оршин суудаг болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар болон тус хорооны Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2/358 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ын оршин суух хаяг нь тодорхой байх тул ******* ******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай ******* ******* ХК-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА