| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0420/Э |
| Дугаар | 472 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Г.Эрдэнэ,
шүүгдэгч Э.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овгийн Э.Э-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706 0119 70459 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн М овгийн Э.Э, 1996 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст олон нийтийн цагдаа ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 5-34 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай МЮ96012914 тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг давсгэр 46 дугаар гудамжинд байрлах автомашин засварын газрын үүдэнд хохирогч Б.Нинжбадгартай маргалдан улмаар хоолойг нь боосны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.
Хохирогч Б.Нинжбадгар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017.08.15 өдөр 20:00 цагийн үед шиг санаж байна Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 46-р гудамжинд эмээгийнхээ хамт явж байтал манай гэрийн ойролцоо орших автомашин засварын үүдэнд 2 ширхэг тортой хог байхыг би хараад уг засварын газрын ажилтан залууд хашааны гадаа чинь 2 тортой хог байна энэ хогоо авчих, үгүй бол гудамжаар дүүрэн хог болоод байх юм гэж хэлэхэд манай хог биш чи өөрөө хаясан юм байгаа биз наад эмээгээ аваад цаашаа зайл гичий минь, пизда минь гэж хэл амаар доромжлоод би чамаар гичий пиздагаараа дуудуулах юу хийсэн юм бэ битгий давраад байгаарай гэтэл хоолойноос 2 гараараа багалзуурдаж боогоод энэ үед цаанаас нь эмэгтэй, эрэгтэй хоёр хүн гарч ирээд юу болов гэхэд нөгөө залуу гараа тавьж дээрх 2 хүн өөрийнхөө ажилчинг өмөөрч эмээ бид хоёртой маргалдаж...” гэх мэдүүлэг. /хх-26/,
Гэрч М.Одхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 15 өдрийн 17 цагийн үед граж дотроо автомашин засаад байж байсан юм. Тэгтэл гадаа хашааны хаалга онгойлгочихоод автомашин засаад зогсож байсан манай эхнэрийн дүү болох Э.Энь нэг эмэгтэй хүнтэй маргалдаад байхаар нь би очсон юм. Намайг очиход тэр 2 хоорондоо маргалдсан байдалтай нөгөө эмэгтэй нь манай дүү рүү чулуу шидээд хашгираад байсан...” гэх мэдүүлэг. /хх-36/,
Яллагдагч Э.Э: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хх-31/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн №10446 дугаартай дүгнэлт:
Хохирогч Б.Нинжбадгарын мэдүүлэг /хх-26/, гэрч М.Одхүүгийн мэдүүлэг /хх136/, шинжээчийн №10446 дугаартай дүгнэлт /хх-47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг давсгэр, 46 дугаар гудамжинд байрлах автомашин засварын газрын үүдэнд хохирогч Б.Нинжбадгартай маргалдан улмаар хоолойг нь боосны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Э нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Энхдаваад 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР