Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/21

 

 

*******д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор *******

            Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******     

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 202 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 202/ШЦТ/565 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******д холбогдох 28000000728 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 0 дүгээр сарын -ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгж буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн , 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 0 сарын хугацаанд, сар бүр 300,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Хохирогчийн нэхэмжилснээс нийт 0,578,500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 6.53.00 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 0,26,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7., 505 дугаар зүйлийн 505., 5 дүгээр зүйлийн 5.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******т хохирол төлбөрт нийт 2,77,500 төгрөгийг төлсөн болохыг дурдаж,

шүүгдэгчээс нийт 8,0,000 төгрөгийг гаргуулж, хохирогч д олгож,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугаар бүхий ширхэг жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч ******* давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нь миний бие болоод сэтгэл санаанд учирсан хохирлыг дутуу үнэлж хохирлыг үрэн тооцож гаргаагүйн дээр "сэтгэцэд учирсан хохирол"-г тооцож тогтоохдоо хамгийн багаар нь элэн тогтоож энэ бүхэн нь гэм буруутай шүүгдэгчийн хөнгөн ял шийтгүүлэхэд нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж гомдолтой байна.

. Шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдлээс болж миний биед мөн олон тооны гэмтэл учирч, осолд орсноос хойш одоог хүртэл хугацаанд миний эрүүл мэнд бүрэн сайжраагүй, шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдээс гадна баруун талын өвдгөөр өвдөж хавагнан гишгэж ч чадахаа байсан. Энэ талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч прокурор "өмнөх шинжээчийн дүгнэлт гарах үед илрээгүй гэмтэл, дахин дүгнэлт гаргуулна" гэсэн хүсэлт тавьсаар байхад шүүх хүлээж аваагүй. Осол аваараас болсон гэмтлийн хор уршиг хэдийд ямар байдлаар илэрхийг би тааж мэдэхгүй ч үлдэц хор уршиг гарсаар байна. Миний баруун хөлийн энэ гэмтэл цаашид миний эрүүл мэндэд яаж нөлөөлөх, юу нь яаж гэмтсэнийг дахин тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна.

2.Би гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт нийт ажилгүй байсан хугацааны мөнгө сая 520000 төгрөг,нөхөр маань намайг хэвтэрт байхад ажлаа хийж чадахгүйгээр намайг асарч сувилж байсны мөнгө 366500 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохиролд ,3-р зэрэглэлд хамаарч байсан тул 5сая 7300 төгрөг гаргуулан авахаар нэхэмжилсэн юм. Гэвч шүүх миний хохирлоос зарим зүйлийг хасаж багасгасныг би хүлээн зөвшөөрөхгүй. Би дутуу өгсөн баримтаа гарган өгч нийт хохирлоо эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдүүлэх хүсэлтэй байна. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг хамгийн бага хэмжээгээр хасаж тооцохдоо шүүх нь "Шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхдээ хохирогчийн эрүүл мэндийг хамгаалах,сэтгэцийн эмгийг арилгах зорилгод нийцүүлэн, нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох, хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах, хохирогч нь өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх зарчмын хүрээнд гэмт хэргийн хүнд хөнгөн ... учруулсан гэм хор ,хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал,бие мах бодын гэмтлээс болж учирсан өвдөлт,шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар зэргийг харгалзан тогтоодог" гэж дурдсан атлаа надад учирсан гэмтлийн юу нь дээрх нөхцөлд тохирохгүй байгааг дурдаагүйгээрээ шударга биш дүгнэлт боллоо . Миний хувьд Улаанбаатар хотод очиж Япон-Монголын хамтарсан эмнэлэгт үзүүлэхэд баруун хөлийн өвдөгний шөрмөсөнд гэмтэл байна гэсэн.Хэрэв шөрмөсөнд гэмтэл учирсан бол цаашид хагалгаанд орох хүртэл эмчлэгдэж магадгүй юм билээ. Эдгээр нөхцөл байдлуудаас болоод би өнөөг хүртэл ажил төрлөө хийж чадахгүй сэтгэл санаагаар хохирч хаашаа л явна мөнгө төгрөгийн хэрэгцээ гарсаар эдийн засгийн хувьд ч давхар хохирч байгаадаа гомдолтой байна.

3. Миний ойлгосноор надад учирсан хохирлыг ганцхан шүүгдэгч *******аас гадна машины эзэн бас давхар хариуцах ёстой гэж ойлгосон . Гэтэл машинаа бариулж явуулсан Д. гэгч хүнийг ямар нэг хариуцагчаар шүүх оруулаагүй. Би бүх хохирлоо машины эзнээс ч бас хамтруулан нэхэж авах хүсэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа хөнгөн хэрэгт холбогдсон, тохиолдлын шинж чанартай, хор уршгийн шинж чанар/шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдал, өрхийн орлого гийг харгалзан маш хөнгөн ял шийтгэл оногдуулсан. Гэтэл миний биед учирсан гэмтэл нь хэр зэрэг хор уршигтай, одоо ч ажлаа хийж чадахгүй 3 сар гаруй болж хохирч байгааг бас харгалзан үзэх ёстой байх. Энэ утгаараа би сэтгэцэд учирсан хохирлыг хэтэрхий хасаж тооцож тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд хэргийн хянан үзэж миний гомдлыг барагдуулж өгнө үү. Мөн миний эмчилгээний зардалд 2 сая 67300 төгрөгийн баримт гарган өгсөн бөгөөд шүүгдэгч ******* надад 277500 төгрөгийг төлж өгсөн үлдэгдлийг төлөөгүй. Өөрөөр хэлбэл хууль ёсны баримтыг үнэлж үзээгүй юм. Үүнийг ч гэсэн тооцуулах хүсэлтэй байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* саналдаа:

Миний хувьд гэмтлийн улмаас хугарсан яс нүд рүү шахах, хааяа дайвах мэдрэмжтэй байгаа. Гарын хугарсан яс ачаалал даах боломжгүй, баруун хөл зөөлөн эдийн гэмтэлтэй тул шулуун замаар явж байгаа ч шатаар хүний тусламжтай явж байгаа. Эмч Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүл гэсэн тул Япон Монголын хамтарсан эмнэлэгт очиж дахин эмрай хийлгэхэд чагтан холбоос бүгд гэмтсэн байна, хагалгаанд ор гэж хэлсэн. Би урьд нь хөлөндөө хагалгаа хийлгэж байсан. Гэтэл дахиад нөгөө хөлөндөө хагалгаа хийлгэнэ гэдэг сэтгэл зүйн хувьд маш хэцүү байна. Би Улаанбаатар хот руу удаа ирж очсон. Маргааш бас Улаанбаатар хот руу явна. Би *******д эмнэлэгт үзүүлэх дугаар авсан надад туслаач гэхэд хариу хэлээгүй. Шүүгдэгчийн зүгээс надад муухай хандаж байна гэж үзэж гомдолтой байна. Би 3 сар ажлаа хийж чадаагүй, хохирол төлбөрийг минь барагдуулж өгнө үү. Сэтгэл зүйн хувьд маш хэцүү байдалтай байсан бөгөөд прокурорын зөвлөсний дагуу хүснэгтийг бөглөсөн боловч хохирлыг багаар тооцсонд гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч *******ийн өмгөөлөгч ******* саналдаа:

Би давж заалдах шатны шүүхээс хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шинжээчийн дүгнэлт дутуу гарсан тул хохирогч нь дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байдаг. Учир нь хохирогчийн шөрмөс тасарсан нь сүүлд эмнэлгийн үзлэгээр илэрсэн.

Хоёрдугаарт шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн үнэлж дүгнээгүй. Шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, мөн хохирогчид сэтгэл гаргахгүй байхад шүүхээс шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг ял хөнгөдсөн гэж үзэж байгаа.

Гуравдугаарт сэтгэцэд учирсан хохирлыг хохирогч дээд хэмжээгээр нэхэмжлэхэд шүүхээс “сэтгэцийн эмгэгийг арилгах зорилгод нийцүүлэн нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох, хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор мөн шүүгдэгчийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан” хэмээн дүгнэлт хийж, хамгийн доод хэмжээгээр тооцсон. Ийнхүү хохирогчийн 0 сард осолд орсноос хойш эрүүл мэндийн байдал бүрэн эдгээгүй, ажлаа хийж чадахгүй байгаа, сэтгэлийн шаналалтай байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй хэтэрхий нэг талыг харж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Хохирогчийн эрүүл мэндийн талаар дахин шинжээч томилуулж дүгнэл гаргуулах нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд дахин нотлох баримт гаргаж өгсөн нь хэрэг учрал болсон гэх цаг үед үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй байх боломжтой гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн -д заасан гэмтэл нь хүснэгтээр гуравдугаар зэрэгт хамаарч байгаа тул Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу аргачлалын хүрээнд шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж сэтгэцэд учирсан хохирлыг тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин болон асарч байсан нөхрийнх нь цалин хөлс нэхэмжилж байгааг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоох боломжгүй байсан. Учир нь хохирогч нийгмийн даатгалын шимтгэл, зөрүүг тогтоосон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учраас иргэний нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн -д хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай бөгөөд шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол хор уршиг, хувийн байдал, хохирол төлсөн байдал зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь шударга ёсны зарчим болоод эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байгаа. Хохирогч холбогдох баримтуудаа цуглуулан хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхийг нь шүүх нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Прокурорын тайлбарыг дэмжиж байна. Хэрэг учрал болсны дараа эмирайд үзсэн үзлэгийн дэлгэрэнгүй тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан. Уг шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн өвдөгний үе гэмтэлгүй, хавантай талаар дурдагдсан тул дахин шинжээч томилж, дүгнэлт гаргах нөхцөл байдал харагдахгүй байна.

Хэрвээ хохирогчийг нөхөр нь асран хамгаалсан бол тэр талаар эмчийн магадалгаа, тодорхойлолт, листийн мөнгө зэргийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

Улсын Дээд шүүхийн тогтоол, жишиг аргачлалын дагуу хор уршиг хохирол хохирлыг тэнцвэрт байдлыг хангах, хохирогч нь өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх зэрэг зарчмуудыг баримталж шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд сэтгэл санааны хохирлыг тогтоосон нь хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий шийдвэр болсон. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа: Нэмэлт тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 202 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 565 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч *******д холбогдох 28000000728 дугаар бүхий эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаж хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Давж заалдах шатны шүүх тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах,  шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлсэн болно.

Шүүгдэгч ******* овогт Энхсайхан 202 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын дүгээр баг дүгээр хорооллын хажуугийн асфальтан зам дээр эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч *******ийг мөргөж зүүн нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны -р хурууны 2-р үений цууралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн -6 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-32 дугаар тал/,

Хохирогч *******ийн “Би 202 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын дүгээр багт байрлах Ерөнхий боловсролын сургууль буюу ажлаас 8 цаг болж байсан байх тэр үед сургуулийнхаа урд зогсоолоос автобусанд суугаад Залуучууд театрын урд зогсоол дээр буугаад тэгээд буюу гэртээ харих гээд алхаад явган хүний гарцаар гарах гээд явж байгаад баруун тийшээ харахад машин байгаагүй, тэгээд явган хүний гарц дээр машинд мөргүүлээд газар унаад ухаан алдаад хэсэг байж байгаад сэрэхэд зам дээр эмч болон цагдаа нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-2 дүгээр тал/,

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 202 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай “*******ийн биед зүүн нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны -р хурууны 2-р үений цууралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн явцаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар тал/,

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген шинжилгээний дүгнэлт /хх-ийн 58 дугаар тал/,

Шинжээч 202 оны 0 дугаар сарын -ний өдрийн дугаартай “******* нь Тоёота Приус-20 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Тоёота Приус-20 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн осол гарах үеийн хурдыг тогтоох боломжгүй. Осол гарсан үндсэн шалтгаан нь Тоёота Приус-20 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6. явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс болсон байна...” гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар тал/,

3.. Шинжээч 202 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75 дугаар тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг нь болгоомжгүй болон гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл, хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх шинжээр илэрнэ.

******* нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч *******ийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ы  үйлдэл хохирогчид учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан, хэлэлцэх явцад анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, шүүгдэгчид сонсгосон хуулийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ болон бусад асуудлын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бусад шаардлагуудыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмуудыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэм хэмжээний хүрээнд торгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах зорилгоор нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилгод нийцүүлэн, нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох, хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах, хохирогч нь өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх зарчмын хүрээнд гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар зэргийг харгалзан үзэж тогтоосныг буруутгах үндэслэл байхгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмуудыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэм хэмжээний хүрээнд торгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх байна.

Харин шүүгдэгч *******ы жолоодон явсан Toyota Prius-20 маркийн - улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч нь болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдох ба иргэн Д. мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “....Toyota Prius-20 маркийн - улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг   хадам эгч *******ыг ашиглаж байхыг зөвшөөрсөн.”  талаар мэдүүлсэн байна. /хх , 26-р тал/,

Иргэний хуулийн дүгээр зүйлийн .-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан байх тул анхан шатны шүүхийн хуралдаанаар хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн бусад шаардлагаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу гэм буруутайд тооцогдсон этгээд болон иргэн Д. нараас жич нэхэмжлэх эрхтэй ба энэ талаар бичсэн гомдол үндэслэлтэй боловч анхан шатны шүүх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн дэх хэсгийн ., 3. дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 565 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай. 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                                                    З.ТӨМӨРХҮҮ

                                                                                          Б.МАНЛАЙБААТАР