| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 2324000780010 |
| Дугаар | 2025/ДШМ/08 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/08
А.*******, Б.*******, Ж.*******,
Б.*******, Л.******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр
Прокурор Б.*******үү
Шүүгдэгч А.*******
Шүүгдэгч А.*******ын өмгөөлөгч Н.*******
Шүүгдэгч Б.*******
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч В.*******
Шүүгдэгч Ж.*******
Шүүгдэгч Ж.*******гийн өмгөөлөгч Б.
Шүүгдэгч Б.*******
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Д.а
Шүүгдэгч Л.*******
Шүүгдэгч Л.*******гийн өмгөөлөгч М.аа
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Н.*******, шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч М.аа, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.а, шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Б., шүүгдэгч Б.******* нарын давж заалдах гомдлоор А.*******, Б.*******, Ж.*******, Б.*******, Л.******* нарт холбогдох 2324000780010 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........ мэргэжилтэй, .......ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн ......... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ........... регистрийн дугаартай .............,
2. Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын багт оршин суух хаягтай, урьд Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, мөн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгж буюу 455,000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ........ регистрийн дугаартай ..........,
3. Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот ....... оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ....... регистрийн дугаартай ..........,
4. Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Завхан аймгийн Улиастай сумын ........... тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ......... регистрийн дугаартай, .............,
5. Монгол Улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн Түдэвтэй сумын багт оршин суух хаягтай, урьд Ардын армийн тусгай шүүхийн 1987 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн /б/, 198 дугаар зүйлийн /а/, 73 дугаар зүйлийн /а/-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ........... регистрийн дугаартай, ......... овогт ........н .........,
Шүүгдэгч А.*******, Б.*******, Ж.*******, Б.*******, Л.******* нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын ......... тоотод оршин суух Ц.Д........н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн гуутай сийлбэртэй шүрэн бурхан /Дарь эх/ 1 ширхэг, гуулин гуутай шармал бурхан /Богд Зонхов/ 1 ширхэг, гуулин шармал бурхан /Нархажид/ 1 ширхэг, модон гуутай зурмал бурхан /Богд Зонхов, Жанрайсаг/ 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдэж, хохирогч Ц......... 14,000,000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас А.*******, Б.*******, Ж.*******, Б.*******, Л.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.*******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******, Ж.*******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т хэсэгт зааснаар зүйлчилж гэж өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ........., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ..........., .........., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ............., ...............н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т хэсэгт заасан бүлэглэн машин механизм ашиглан, хүн байнга амьдрах орон байранд нууцаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ........т 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ......... ........ нарт 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сарын, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ..................., ........... нарт 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 1 сар, 12 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил, 5 сар, 12 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Б.*******, Ж.*******, Б.*******, Л.******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэрэгт 2024 оны оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 251 хоног, шүүгдэгч А.******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 26 хоног цагдан хоригдсон тул шүүгдэгч Б.*******, А.******* нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Шүүгдэгч А.*******, Ж.*******, Б.*******, Л.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц. нь хохирол төлбөр, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч нарт холбогдуулан жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “........” маркийн .......... УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5,400,000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү буюу 1,080,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “...........” маркийн ......... УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.******* болон түүний өмгөөлөгч Н.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ....Шүүгдэгч А.******* нь мөрдөн шалгах ажиллагааны эхнээс гэрч, яллагдагчаар удаа дараа мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар огт маргаагүй. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.д 14,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь хулгайд алдагдсан бурхануудаа бүрэн хүлээн авч түүний хохирол бүрэн барагдсан байдаг. Энэ талаараа хохирогч нь хулгайд алдсан эд зүйлээ бүрэн хүлээн авсан гэж мэдүүлэгтээ дурдсан байдаг. Мөн хохирогч нь бурхан хулгайд алдсантай холбогдуулан нэмж ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй учраас шүүгдэгч нарыг хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч хохирол төлбөрт нэхэмжлэх зүйлгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Ийм учраас шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ял оногдуулж өгөхийг хүссэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл шүүгдэгч А.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар удаа дараа мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн төдийгүй анхан шатны шүүх хуралдаанд ...Би энэхүү гэмт хэргийг үйлдэхэд оролцсон үйлдлийн талаар маргах зүйлгүй гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна..." гэж мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа удаа дараа илэрхийлсэн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Л.******* нь бурхан байгаа ирж авах талаар шүүгдэгч А.*******т мэдэгдсэн, шүүгдэгч А.******* нь шүүгдэгч Б.*******т энэ талаар хэлсэн. Шүүгдэгч нар нь ярилцаад Б.*******ын Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумаас гарч, Түдэвтэй сум орж, Л.*******тэй уулзсан. Л.******* нь бэлэн мөнгө авч ирсэн талаар асуухад Б.******* данс руу хийхээр болсон. Л.*******гээр хохирогчийн гэрийг заалгаж ороод дөрвөн ширхэг бурхан авсан. Уг бурхануудаа Түдэвтэй сумаас гарч яваад үзэхэд Б.******* үнэ хүрэх талаар хэлсэн. Тэндээсээ Улаанбаатар хот руу явж байхдаа цагдаа зогсоон шалгасан. Машинаас нэг ширхэг бурхан гарсан. Бусад гурван ширхэг бурханыг Б.******* халаасандаа хийсэн байснаа хаясан гэх хэргийн үйл баримтууд тогтоогдож байна гэж, Мөн шүүгдэгч Л.******* нь шүүгдэгч А.*******ыг дуудаж, бурхан авах талаар мэдэгдэж, тэдгээрт бэлэн мөнгө авчрах талаар хэлж, шүүгдэгч А.*******ыг бурхан байгаа талаар Б.*******т мэдэгдэж, Б.*******, Л.******* нарыг хооронд нь холбож өгсөн байна гэж тус тус дүгнэсэн. Угтаа шүүгдэгч А.******* нь шүүхийн дээрх дүгнэлттэй адил буюу шүүгдэгч Л.******* нь бурхан байгаа ирж авах талаар түүнд хэлснийг шүүгдэгч Б.*******т хэлсэн гэх агуулгатай мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд егсөн учраас шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Шүүхээс шүүгдэгч А.*******ыг бурханыг авахаар хохирогчийн гэр рүү ороогүй, Б.*******, Ж.******* хоёр орсон гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж мөн дүгнэсэн боловч шүүгдэгч А.******* нь бурхан авахаар гэр рүү ороогүй, шүүгдэгч Б.*******, Ж.******* хоёр хохирогчийн гэр рүү бурхан авахаар орсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог бөгөөд ийм ч учраас шүүхээс шүүгдэгч А.*******ыг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзээгүй буюу бурхан хулгайлахаар хохирогчийн гэр рүү ороогүй, Б.*******, Ж.******* нарыг гэр руу орж бурхан авсан буюу гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзсэн. Нөгөө талаар шүүгдэгч нь хохирогчийн гэр рүү орж бурханыг би авсан гэж худал мэдүүлж, өөрийнхөө оролцоогүй үйлдэлд өөрийгөө буруутган гэм буруугаа хүлээх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд өөрийн гэм буруутай болон гэм буруугүй үйлдлийн талаар үнэнээр нь мэдүүлж байгаа байдлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргасан гэж үзэх нь үндэслэлгүй юм. Иймд дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж, анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Харин өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл оролцоо нь гэмт хэргийн зохион байгуулагчийн шинжийг хангаж байгаа эсэх, шүүгдэгч А.******* нь шүүгдэгч Л.*******гээс авсан мэдээллийг шүүгдэгч Б.*******т дамжуулж байгаа үйлдлийг гэмт хэргийн хамжигч гэж үзэх үндэслэл байгаа эсэх талаар шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэж хүссэн. Харин шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл оролцооныхоо талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн. Шүүгдэгч А.******* нь бага насны буюу 10 настай охин А.ын хамт хоёул амьдардаг, том охин нь тусдаа гарсан, одоо Улаанбаатар хотод амьдардаг, эхнэр М.М....... нь 2016 онд Солонгос улс руу ажиллахаар яваад буцаж ирээгүй, Солонгос улсад олон жил болж байгаа, эрүүл мэндийн асуудалтай тул тэндээ байнга эмчилгээ хийлгэж байдаг, охин А.Х........ нь ээжийгээ бараг танихгүй гэдэг. Шүүгдэгч нь бага насны хүүхдээ асран халамжилж авч явдаг, түүнээс өөр асран хамгаалах хүн байдаггүй бөгөөд одоо охин А.ыг Завхан аймгийн Асгат суманд шүүгдэгчийн эгч А.М........ асран хамгаалж байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно" гэснийг харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч А.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ....Бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эхнэр маань 2016 онд Солонгос улс руу ажил хийхээр явсан боловч зүрхний өвчтэй тул байнга эмчилгээ хийлгэдэг, нааш ирэх боломжгүй байдаг. Би 10 настай охин Д.тай хамт 2-лаа амьдардаг. Одоо охиныг минь манай төрсөн эгч харж байгаа. Миний ар гэрийн энэхүү хүнд байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Л.******* болон түүний өмгөөлөгч М.аа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Л.******* нь шүүгдэгч А.*******т хохирогчийнх эзэнгүй бурхан авах боломжтой талаар мэдэгдсэн, тээврийн хэрэгсэлд сууж хохирогчийн гэрийг зааж өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг нь хавтаст хэрэгт авагдсан гэрчээр болон яллагдагчаар өгсөн, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэг зэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгдөг, гэм буруугийн талаар яллагдагчаар татах тогтоол, ялах дүгнэлт, шүүх хуралд маргаагүй, хохирогч нь хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймээс Л.*******гийн үйлдэл холбогдол, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024/ШЦТ/84 дугаартай шийдвэрт тухайн зүйл, хэсгийн доод хэмжээ буюу оногдуулсан ялыг 1 жил болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ....Би 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Түдэвтэй сумд оршин суух Ц. гэх айлаас бурхан хулгайлсан асуудалд огт хамааралгүй. 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд очсон байх ёстой байсан. Явах гээд машин тэрэг, гадаад паспорт бүх ажлаа зохицуулчихсан. Харин хэд хоног архи уучихсан хөдөө согтуу байсан. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* манайд ирээд хот руу явъя чиний машиныг жолоодоод явах хүн байна, хамт явцгаая гэсэн. Би ч тэгье эрүүл жолооч байвал явъя гэсэн. Намайг гэртээ тасраад унтаж байхад цонх нүдээд сэрээсэн. Сэрээд харахад ******* зүс таних Б.*******, аймгаас оо ламтай ирчихсэн хаалга нүдээд зогсож байсан. Тэгээд явцгаая гээд би хувцас хунараа аваад бид Улаанбаатар хот руу хөдөлсөн. Аймгаас хөдлөхөд Б.******* миний машиныг барьж явсан бөгөөд би Б.*******, А.******* нарыг Ж.******* бид хоёртой Улаанбаатар орохоор явж байгаа хүмүүс гэж бодсон. Надад Б.*******, А.*******, Ж.******* нар нь замдаа Түдэвтэй сум орох ажилтай яваа гэж хэн нь ч хэлээгүй. Намайг замд тасарч унаад сэрэхэд Түдэвтэй сумд ирчихсэн байсан, ажил гарсан гэж Б.******* хэлсэн. Түдэвтэй сумд ямар ажлаар ирсэн талаар надад хэлээгүй, би ч асуугаагүй. Түдэвтэй сумд юу болсон талаар би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр цагдаа дээр ирээд мэдсэн. Иймд шүүхийн тогтоолыг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. А.*******, Б.******* нар намайг өөрсдийг нь хулгай хийхээр явсныг мэдэж байсан гэж худлаа ярьж байна. Энэ хэргийн үнэн учрыг олж намайг хулгай хийх зорилгогүй байсан гэдгийг тогтоож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянаж, намайг гэмт хэрэг хийгээгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Д.а нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: .... Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бух арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүрэгтэй. Энэ хэргийн хувьд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй алдааг шүүх залруулж чадаагүйгээс Б.*******ын халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн хэвээр байна. Тухайлбал, прокурор 2024 оны 10 сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын .......... багийн нутаг ......... тоотоос бурхан хулгайлагдсан хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, А.*******, Б.*******, Л.******* нарын санаа зорилго юу байв, тэдэнд зорилгоо хэрэгжүүлэхэд яагаад Б.******* хэрэгтэй болов, Б.*******тай ямар нөхцөл байдалд яаж холбоо тогтоов, Б.*******ын үйлдэлд гэмт хэрэгт хамтран оролцох төрлийн аль нэг шинж байгаа эсэх, хэрэв байвал ямар үйлдэл, оролцоогоор гэмт хэрэгт хамтран оролцсон бэ, ямар нотлох баримтаар нотлогдож байна вэ гэдэгт хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийхдээ улсын яллагчийн өөрөөр хэлбэл яллах байр суурьнаас хандсан байдаг. Шүүгдэгч *******, ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр Б. *******ыг гэмт хэрэгт хамжсан гэх хууль зүйн үндэслэл тогтоогддоггүй бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэйн дээр шүүгдэгч Ж.*******, Б.******* нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгааг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэж чадаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.*******т холбогдох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ж.******* болон түүний өмгөөлөгч Б. нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шийтгэх тогтоолд: Шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж өгнө үү" гэсэн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Шүүх хуралдаан дээр маргасан учир тэдгээрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэж хэлснийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. Шүүгдэгч Ж.******* нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах боломжтой байхад шүүх үндэслэлгүй дүгнэж шийдвэрлэсэн байна. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12-р сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, хүүхдүүд бага, бага нь ой хүрээгүй болохоор эхнэр ажил хийж чадахгүй байгаа тул банкны, малчны зээлээ төлж чадахаа больсон. Ар гэрийн байдал хүнд байгаа болохоор миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялаас хөнгөлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч А.*******ын өмгөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...шүүгдэгч А.*******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны №84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч А.******* нь мөрдөн шалгах ажиллагааны эхнээс, гэрч, яллагдагчаар удаа, дараа мэдүүлэг өгөхдөө, тухайн болсон хэргийн талаар, үнэн зөв тогтвортой мэдүүлэг өгсөн, гэм хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар огт маргаагүй байгаа. Гэтэл хохирогчид 14.000.000 төгрөгний хохирол учирсан мөрдөн шалгах ажиллагааны явцад, хохирогч нь хулгайд алдсан бурхнаа авч, хохирол барагдсан. Энэ талаар хохирогч, хулгайн алдсан зүйлээ хүлээн авсан гэж мэдүүлэгтээ дурдсан байна. Мөн хохирогч нь бурхан алдсантай холбогдуулж ,нэмж ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй, хэрэгт ямар нэгэн байдлаар, нотлох баримт авагдаагүй учраас, шүүгдэгч нар хохирогчид, гэмт хэргийн улмаас, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Ийм учраас шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс, анхан шатны шүүх хуралдаан дээр Эрүүгийн хэргийн 6.7 дугаар зүйлд заасан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэсэн санал тавьсан. Анхан шатны шүүх хуралдаанаас шүүгдэгч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзсэн. Шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагаа, гэрчээр болон яллагдагчаар удаа, дараагийн өгсөн мэдүүлгүүдээр болсон үйл явдлын талаар үнэн, зөв тогтвортой мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн төдийгүй, анхан шатны шүүх хуралдаанд болсон процессын талаар маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна, маш их гэмшиж байна гэж мэдүүлсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос үзэхэд, Л.******* бурхан байгаа талаар шүүгдэгч А.*******т хэлсэн. Шүүгдэгч А.******* нь шүүгдэгч Б.*******т энэ талаар хэлсэн. Ингээд цаашдаа тээврийн хэрэгсэлтэй очоод Завхан аймгийн Түдэвтэй сумд тухайн гэмт хэрэг төгсөөд, Улаанбаатар хот руу явж байгаад баригдсан. Мөн Л.******* нь А.*******ыг дуудаж, бурхан авсан талаар шүүхээс дүгнэлт хийсэн. Шүүгдэгч А.******* нь шүүхийн энэхүү дүгнэлтийн адил шүүгдэгч Л.*******гийн хамт гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.******* гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дэрээ маргахгүй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанаас гарсан дүгнэлтийг, гэм хэрэг үйлдэхэд, шүүгдэгч А.*******ын оролцоо үйлдэл ямар байсан юм бэ?, гэмт хэргийн зохион байгуулагчийн шинж, байгаа эсэх, бусдаас мэдээлэл авч, Б.*******т дамжуулж байгаа, мэдээлэл дамжуулаад байгаа үйлдэл нь гэм хэргийг зохион байгуулагчийн шинжийг хангаж байгаа эсэх талаар шүүхээс дүгнэлт хийсэн. Тухайн гэмт хэргийн тухайд маргах зүйлгүй гэсэн байгаа. Ийм нөхцөл байдлууд байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд, шүүгдэгч А.******* нь бага насны 10 настай охины хамт амьдардаг. Том охин нь тусдаа гарсан, Улаанбаатар хотод амьдардаг. Эхнэр нь 2016 онд Солонго улс руу ажиллахаар яваад, одоо болтол ирээгүй, тэндээ олон жил амьдарч байгаа. Эрүүл мэндийн шалтгаантай учраас, тэндээ эмчлүүлж, амьдарч байгаа. Бага охины хувьд, ээжийгээ таньдаггүй, аавтайгаа хоёулаа амьдардаг. Охин нь А.*******ын эгч дээр хамт Завхан аймгийн Асгат суманд байгаа. Өвчний улмаас А.*******ын аав нь нас барсан. Саяхан бас төрсөн ах нь өвчний улмаас нас барсан. Одоо эгч нь охиныг асарч байгаа. Бага насны хүүхэд, асрах зайлшгүй шаардлага үүсэн нөхцөл байдал байгаа. Ийм учраас ар гэрийн гачигдал, бага насны хүүхэд асран хамгаалах асуудал байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан, үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан, хөнгөрүүлж болно гэсэн нөхцөлийг харгалзан, үзэхийг хүсэж байна. Иймэрхүү гэмт хэргийг Улсын Дээд шүүхээс, хамгийн сүүлд шийдвэрлэсэн хэргийг судлаад үзэхэд, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн дугаартай... тогтоолоор шийдвэрлэсэн байна. 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн эрүүгийн хэргийн тогтоолоор, энэ төрлийн маргааныг шийдвэрлэсэн байгаа. Үүнээс иш, татаж дурдвал, хоёр шатны шүүх шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн агуулгаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан, хөнгөрүүлэх чиг үүргээр, жишиг тогтоолгосон гомдол гаргасныг, Улсын Дээд шүүх юу гэж үзсэн бэ?, гэхлээр мэдүүлэг нь зөрүүтэй байдлаар байгаа ч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал тогтоогдож байгаа учраас, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг харгалзаад, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ялыг хөнгөрүүлсэн. Дараагийн жишээ нь, Хүний эрүүл мэндтэй холбоотой, хүнд хохирол учруулсантай холбоотой шүүгдэгч, сэтгэл санаа цочрон давхацсаны улмаас, хүнд хохирол учруулсан, хүнд хохирол учруулсан асуудал байхгүй гэж ойлгосон, ингээд анхан шатны шүүх, мөн гэм буруугийн талаар, маргаантай хүлээн зөвшөөрөөгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан, хөнгөрүүлэх, нөхцөл байдлыг журамлаагүй, давж заалдах шатны шүүхээс ямар дүгнэлт хийсэн бэ?, гэхээр сэтгэл санаа цочирдон, давхцаж, хүний биед хүнд хохирол учруулсан гэж, шүүгдэгч өөрийн эрх зүйн байдлын хувьд, хууль хэрэглээний хувьд, маргаж байгаа боловч, угтаа хүний эрүүл мэндэд, хохирол учруулсан үйлдэл, дээрээ маргаагүй байгаа учраас, гэм хэрэг үйлдсэний дараа, хохирогчид туслалцаа үзүүлсэн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлээр журамлах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж байсан байна. Шүүгдэгч А.******* нь Завхан аймгийн Түдэвтэй сумаас, хохирогч Ц.гийн бурхныг хулгайлсан асуудал дээр, мөрдөн шалгах ажиллагааны явцад, удаа, дараа мэдүүлэг өгөхдөө, тухайн хулгайн гэмт хэрэгт үйлдэл, оролцооны хувьд, хууль хэрэглээний хувьд, авсан эсэх дээрээ маргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгчийн тухайд, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хууль хэрэглээний хувьд эрх зүйн байдлыг нь дээшлүүлэхээр, оролцож байгаа байдал, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг, харгалзаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ялыг, хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгч А.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би 10 настай охиноо аавтайгаа орхисон. Аав минь намайг хэрэгт холбогдсоны дараа бурхан болсон. Ах дээр бас байсан. Ах маань бас бурхан болсон. Одоо эгч дээрээ байгаа. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Б.*******, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны №84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Гомдол гаргасан шалтгаан нь өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр гомдол гаргаагүй. Харин ял шийтгэлийн асуудал дээр хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан байгаа. Гаргасан гомдлыг нь дэмжиж байгаа. Шүүгдэгч Б.******* нь өөрийнхөө үйлдсэн, гэм буруутай үйлдлийг, шүүхээс тогтоож өгсөн гэм буруугийн асуудал дээр маргаагүй байгаа явдал нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 6.7 дугаар зүйлд заасан, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, тухайн холбогдож байгаа, хэрэг шийдвэрлэх асуудал дээр холбогдуулаад, хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байгаа. Гаргасан гомдолтой холбогдуулаад, ар гэртээ 4 хүүхэдтэй, энэ хэрэгт холбогдуулаад, 10 сар гаран цагдан хоригдож байгаа. Б.*******ын гэм буруугийн асуудал нь хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалт прокурорын хяналтын болон анхан шатны шүүхийн шатанд тогтоогдсон байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэв.
Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэрэгт, оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ар гэрийн хувьд 4 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Хүүхдүүд бага, ар гэрийн байдал хүнд байгаа. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ж.*******гийн өмгөөлөгч Б. давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Ж.*******г гэм буруутай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлд, гэмт хэрэгт хамтран оролцогч хэлбэрээр, гүйцэтгэгчээр оролцсон үйлдэл дээрээ маргасан байна гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлээр зүйлчлэхгүй гэж ойлгосон. Эрүүгийн 17.1 дүгээр зүйл нь хууль хэрэглээний хувьд хулгайн гэмт хэрэг, нөгөө талаар шүүгдэгч нар, өөрсдөө гэм буруугаа нотлох үүргийг хүлээхгүй байгаа. Тэгэхээр шүүхээс гэм буруугаа хүлээхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гээд, түрүүний Улсын Дээд шүүхийн тогтоолын агуулгаас харахад, энэ хүн агуулгаараа гэм буруугаа ойлгож байгаа бол, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж байгаа. Түүнээс биш нэг бүрчлэн хэлсэн, хоёр хүний мэдүүлэг зөрсөн нь гэм буруу дээр маргасан гэж үзэх хууль зүйн хувьд боломжгүй юм. Аливаа этгээд гэм буруутай нь шүүгдэгчээр, яллагдагчаар татагдсан хэдий ч, тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулж, яллагдагч нар хоорондоо өөр, өөр мэдүүлээд байгаа учраас, гэм буруу дээрээ маргасан гэж үзнэ. Нэг бүрчлэн үйлдлийн оролцоог, нотлохыг шүүгдэгч хүлээхгүй. Тийм учраас гэм буруу дээр маргасан гэж үзэх боломжгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж, шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Хөнгөрүүлэх дээр Б.*******ын өмгөөлөгчөөс, бусад өмгөөлөгч нар анхан шатны шүүх, хуралдаан дээр эрх зүйн байдлыг дээрдүүлэх, ял хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууриас нь оролцоно гэдгийг илэрхийлж оролцож байгаа. Тийм учраас гэм буруу дээр маргасан гэж үзэх боломжгүй юм. Гэм буруу дээр маргаагүй гэж үзээд, эрүүгийн ял хариуцлагын хүрээнд, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрдэж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, учруулсан хор уршиг, шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход, үр дүн үзүүлсэн байдлуудыг, энэ байдлыг харгалзаад, ял шийтгэлийг хөнгөрүүлдэг. Тухайн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Харьцангуй энэ хэрэг дээр хохирол, хор уршиг их гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл бурхан хулгайлж яваад үйлдэл дээрээ баригдсан. Тухайн нь, нэгэн эвдэрч, гэмтээгүй бөгөөд, биет байдлаар буцаан төлөгдсөн учраас, хор уршиг учирсан гэж үзэх боломжгүй. Тийм учраас хохирол, хор уршгийг төлсөн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй ар гэрээ тэжээж явдаг. Ар гэрийн байдлыг харгалзан үзээч ээ гэж хүсэх байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээг 2 жилээс доош, 1 жилээс багагүй ял оногдуулж, ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгөөч гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгч Ж.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би энэ хэрэгт оролцсондоо гэмшиж байна. Би бага насны 3 хүүхэдтэй, ар гэрийн байдлыг харгалзан үзээд, миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Д.а давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хэргийн бодит байдлыг, мөрдөгч, прокурор хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн тогтоох үүрэгтэй. Шүүгдэгч Б.*******ын тухайд 2024 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 05-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумд , хохирогч Ц.гийн бурхныг хулгайлах хэргийн шалтгаан нөхцөл, шүүгдэгч А.*******, Б.*******, Л.******* нарын санаа зорилго юу байв, Б.*******тай ямар нөхцөл байдлаар яаж холбогдов. Б.*******ын үйлдэл гэмт хэргийн үйл баримтад гэмт хэрэгт хамтран оролцох гэмт хэргийн шинж байгаа эсэх, энэ хэрэг нь хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй байна гэж үзэж байгаа. Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад, хохирогч болоод, яллагдагч, шүүгдэгч нарын эрхийг хангуулах, хяналт тавих үүрэгтэй бөгөөд, шүүхэд улсын яллагчийн эрх үүргийг хэрэгжүүлж оролцдог. Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлгийн явцад, мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдож байгаа нөхцөл байдлыг, дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл байдлыг тогтоож чадсангүй гэж үзэж байгаа. Ингэж үзэж байгаа үндэслэл нь анхан шатны шүүх, шүүгдэгч Б.*******ыг тээврийн хэрэгсэлд шатахуун хийсэн Л.*******гийн нь бурхны мөнгийг шилжүүлэх талаар амласан. Бурхныг үнэд хүргэх, худалдан борлуулах талаар урьдчилан амласан. 3 ширхэг бурхан нуусан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж дүгнэсэн байгаа. Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2 ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн, гэмт хэрэг хамтран оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилан тохирч, бусдад санаатай гэмт хэрэг үйлдэхэд, дэмжлэг үзүүлэхийг гэмт хэргийн хамжигч гэнэ гэж хуульчилсан. Энэ хэрэгт А.*******, Б.*******, Л.*******, Ж.******* нараас хэд, хэдэн удаа гэрчийн мэдүүлэг авсан боловч, уг гэрчийн мэдүүлгүүд нь Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 16 дугаар тогтоолыг зөрчсөн мэдүүлэг байсан учраас, шүүх дээрх гэрчийн мэдүүлгүүдийг, үнэлээгүй бөгөөд, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт үндэслэн дүгнэлтээ хийсэн байдаг. Шүүх дүгнэлт хийхдээ, шүүгдэгч А.*******, Б.*******, Л.*******, Ж.******* нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт үндэслэн, А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт... бид нар Улаанбаатар хот явахдаа машины бензин дуусах гэж байна, буцах замдаа яах вэ? гэхэд Б.******* нь надад 500.000 төгрөг байгаа. Энэ хангалттай гэж хэлсэн. Энэ яриа Архангай аймгийн нутагт явж байхад яригдсан , Б.******* нь Улиастай сумаас гарахдаа надад хандаж, машин тэрэг, бензинийг бэлтгэе гэж хэлсэн зүйл байхгүй. Би Ж.*******гийнд очсон. Ж.******* бензиний үнэ болчихлоо явъя гэж ирсэн. Би Ж.*******д хулгай хийх талаар хэлээгүй. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт.. Улиастай сумаас гарахаас өмнө би Б.*******тай уулзсан. Түдэвтэй сумаас бурхан авах ажил байна гэж хэлж барьсан зүйл байхгүй. Б.*******т зүгээр яваад машин чирч ирэх гэж байгаа гэсэн, Ж.******* хойноос ийм бурхан авах ёстой, наад ажлаа боль, Түдэвтэй сум явж ирье гэж хэлсэн байсан. Очоод машинд суухад, ямар ажлаар явааг Б.******* мэдэж байсан. Улиастайгаас гарахдаа, хүнд хямдхан бурхан байна. Тэр бурхныг нь цөөхөн хэдэн төгрөгөөр аваад, Улаанбаатар авч яваад заръя гэж ярьсан. Шүүгдэгч А.*******, Б.******* нарын Улиастай сумаас гарахаас өмнө, Б.*******тай ямар нэгэн байдлаар уулзаагүй, Түдэвтэй сум орж, бурхан хулгайлах талаар өөрсдөө мэдээгүй бөгөөд, Ж.******* Түдэвтэй сумаас бурхан авах талаар Б.*******т хэлсэн гэдэг. Харин Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт.. 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдөр А.******* манайд нэг шил архитай орж ирсэн. Надаас Улаанбаатар явах унаа байна уу? гэхэд нь би Б.******* хот явна гэж байсан. Өчигдөр архи уугаад, тасраад унасан байх, цаадах чинь эрүүл, жолооч хайгаад байгаа гэж хэлсэн. Нэг шил архи уучхаад А.******* явсан. Тэгээд би гэрээсээ гараад, Б.*******ынд очиход, атай архи уугаад сууж байсан. Тэгээд чи хот явах юм уу? гэж асуухад, эрүүл жолооч байвал одоо ч хамаагүй явмаар байна гэхээр нь А.******* руу залгаад, эрүүл жолооч байвал одоо ч хамаагүй явна гэж байна гэж хэлсэн. Түдэвтэй сум руу явж бурхан авах талаар би мэдээгүй. Улиастайгаас гарахад А.******* Түдэвтэй сум руу орж ахаасаа юм авна л гэж хэлсэн. Бурхан авах талаар надад хэлээгүй. 2024 оны 10 дугаар 04-ны өдөр Б.*******т хандаж, Түдэвтэй сум орж, бурхан авах ажил байна, чиний машинаар явъя гэсэн утгатай зүйл Б.*******т хэлээгүй гэсэн мэдүүлгээр, А.*******, Б.******* нарын мэдүүлгийн эх сурвалжийг үгүйсгэдэг. Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт... 2023 оны 09 дүгээр сарын 30-ны хавьцаа, Өмнөговь аймгаас ажлаас дуудаад, байхаар нь гадаад паспортоо захиалчихаад, хэд хоног архи уучихсан. Тэгээд эрүүлжиж чадахаа байсан. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 03-ний өдөр Ж.******* манайд орж ирээд, чи хэзээ явах гэж байна, би хот явах ажил гарчихлаа гэхээр нь би эрүүлжиж чадахгүй байна. Эрүүл жолооч олдвол, хэзээ ч хамаагүй явмаар байна гэж хэлсэн. Ж.******* хэзээ явах гэж байна. Эрүүл жолооч байвал хэзээ ч хамаагүй явна гэхэд, би хүнтэй яриадахъя, түрүүнд о лам хот явах гэж байсан гээд гараад утсаар ярьсан. Би нөгөө хүмүүстэй архи ууж, сууж байгаад, тасарч унаад, унтаж байтал хаалга нүдээд, гаднаас А.*******, Б.*******, Ж.******* гурав ороод ирсэн. Эрүүл жолооч олчихлоо явъя гэсэн. Тэгээд би цүнхтэй хувцсаа чирээд машинд суусан. Шартаж байсан тул Б.*******ыг архи, замдаа идэж, уух зүйл аваарай гээд картаа өгсөн. Тэгээд Улаанбаатар явахаар Улиастайгаас гарсан. А.*******, Б.*******, Ж.******* нар Түдэвтэй сум руу явах шалтгаанаа надад хэлээгүй. Би энэ асуудлыг хэн зохион байгуулсан талаар мэдэхгүй. Энэ гурвын хэн ч надад хэлээгүй гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч Ж.*******гийн дээрх мэдүүлэг болоод, А.*******, Б.******* нарын Улиастай сумаас гарахаас өмнө Б.*******тай уулзаж, бурхан хулгайлах талаар хэлээгүй гэх мэдүүлэг нотлогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад, Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумд очиж ажиллахаар явах гэж байсан. Архи уугаад хэд хоног хойшлоод, явж чадаагүй талаар, удаа дараа мэдүүлдэг. Мэдүүлгийг шалгах зорилгоор гэрч , , нарыг байцааж, Б.*******ын дансны орлого, зарлагын мэдээлэл, үндэсний гадаад паспортын мэдээллийг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргуулсан байдаг. Эдгээр баримтуудаас Б. нь Өмнөговь аймгийн хад гэх газар, нүүрс тээврийн ажил хийдэг, гэрч би 2023 оны 9 дүгээр сарын 10-ны хавьцаа Б.*******тай ярьсан. 2023 оны 10 дугаар сарын 08-наас өмнө, А зөвшөөрөл гарна, жолооч хэрэгтэй байна гэж ярьсан. Б. 2023 оны 10 дугаар сарын 08-наас өмнө А зөвшөөрөл авч ажилдаа гарах байсан. Б. богинын тээвэрт явах байсан. Богинын тээвэрт явахад гадаад паспорт хэрэгтэй байсан гэсэн мэдүүлэг байна. Гэрч ийн мэдүүлэгт... 2023 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр ажил гарлаа, ир гэж утсаар ярлаа. Гадаад паспортоо захиалчихсан, удахгүй Өмнөговь явна, ажиллана гэж ярьж байсан. 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдөр цайны цагаараа очиход, манай нөхөр, наана хоёр танихгүй хүн архи уусан байдалтай байсан. Би уурлаж загнаад, нөхрөө аваад гарсан. Үүнээс хойш 2-3 хоног утас нь холбогдоогүй, би ажилдаа явчихсан юм байна гэж бодсон гэсэн мэдүүлэг байна. Мөн Б.*******ын .......... дугаартай үндэсний гадаад паспортыг, 2023 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр олгосон гэх мэдээлэл, Б.*******ын ........ банкны ....... дансанд 2023 оны 9 дүгээр сарын 25-наас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрүүдэд, Завхан ШТ стантанцаас 50.000, 20.000, 50.000 нийт 120.000 төгрөгөөр шатахуун худалдаж авсан мэдээллээр нотлогддог. Шүүх А.*******, Б.******* нарын мэдүүлгийг үндэслэж, Б.*******ын тээврийн хэрэгслээр, тээврийн хэрэгсэл ашиглан, гэм хэрэгт үйлдсэн гэж дүгнэхдээ, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий, бичгийн нотлох баримтууд болох, Б.ын гадаад паспорт олгогдсон цаг хугацаа, Б.*******ын банкны орлого, зарлагын гүйлгээ зэрэг баримтууд болон гэрч , нарын мэдүүлэг, шүүгдэгч Ж.*******гийн мэдүүлэгт үгүйсгэгдэж, нөхцөл байдлыг дүгнэсэн. Хоёрдугаарт, бурхныг урьдчилан борлуулах, үнэд хүрэх талаар урьдчилан амласан гэж хэлсэн байдаг. Энэ талаар А.******* ингэж мэдүүлдэг... Архангай нутагт явж байхдаа, бурхнаа зараад, бөөндөө буцна гэж ярьсан, дөрвүүлээ үзсэн. Би алтны ченж, алт мэддэг учир энэ бурхныг алтан бурхан гэж мэдэж байна гэж Б.******* хэлсэн. Б.******* бурхныг айлаас авсан гэдгийг мэдэж байсан гэж, шүүгдэгч Б.******* айлын хашаа өнгөрч зогсоод энд юу байгаа вэ? гэхэд А.******* нэг ширхэг алтан бурхан байгаа, ах нь мэддэгээрээ аваад ороод ирье гээд буусан. Түдэвтэй сумаас гараад, зогссон. Зогсоод бурхнаа гаргаж ирээд, харахад дотор нь 3 ширхэг бурхан байсан. Бурхануудыг тойрч үзээд зогсож байтал, Б.******* энэ шар нь алтан бурхан юм шиг байна, үнэд хүрэх юм байна гэсэн гэж мэдүүлдэг Б.аас асуухад, би Улиастай сум руу буцаж явна гэж яриагүй, надад Улиастай сум руу буцах зорилго байхгүй. Би 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажилтай байсан. Би тэр бурхныг хараад, алтан бурхан байна, үнэд хүрнэ гэж яриагүй гэж мэдүүлдэг. Шүүгдэгч А.*******, Б.******* нарын мэдүүлэгт дүн шинжилгээ хийхэд, А.******* алтан бурхан байгаа талаар, гэмт хэрэг эхлэхээс өмнө мэдэж байсан гэж дүгнэж болохоор байгаа бөгөөд, Б.******* алтан бурхан мөн шиг байна гэж ярьсан нь, тухайн бурхныг үнэд хүрэх юм байна гэж хэлсэн гэдэг дүгнэлтийг шүүх хийсэн. Шүүгдэгч нарын мэдүүлгээр, алтан бурхан юм байна, алтан бурхан байж магадгүй, үнэд хүрч магадгүй гэсэн болохоос биш, би энийг өндөр үнэ хүргэж зарж чадна гэж амласан зүйд байхгүй. Мөн энэ яриа Архангай аймгийн нутагт Б.******* ярьж байгаагаар, Түдэвтэй сумын нутгаас гарч байх хугацаанд яригдсан гэж байгаагаас үзэхэд, Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хамжигч урьдчилан амласан байх шинж үгүйсгэгдэж байгааг шүүх анхаарч үзмээр байна. Шүүгдэгч Б.******* шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт.. Л.******* та нар бэлэн мөнгөтэй ирсэн үү гэхэд, Б. бэлэн мөнгө оройтоод, авчирч чадсангүй. Таны дансыг аваад, маргааш найдвартай хийнэ, нөгөө айлаа загаад өгчих гэж хэлсэн гэж мэдүүлдэг. Харин Л.******* шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт.. мөнгө байгаа юу гэхэд, дараа нь өгнө гэж хэлсэн, 22 цаг 30 минутын үед танайхыг олохгүй байна гэсэн, гар чийдэнгээр дохиод байж байтал, машинтайгаа хүрээд ирсэн. Би гэртээ ороод, дээлээ өмсөөд, машинд суутал 3 хүн байсан. Б.******* тэр айлыг заагаад өг гэхээр нь, би зааж өгчихөөд гэртээ буусан. Айлыг зааж өг гэж Б.******* хэлсэн гэж тогтвортой мэдүүлсэн. Шүүгдэгч Ж.*******гээс өмгөөлөгч... бурхан байгаа айлыг хэн заалгаж авсан юм бэ? гэхэд, Ж.*******, Б.******* мөн машинтай яваад, залгуулсан гэх мэдүүлэг байдаг. Яллагдагч Б.*******ын дахин өгсөн мэдүүлэг дээр... Б.******* 2023 оны 10 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд, Тосонцэнгэл сумын буудалд, архи ууж байхдаа, А.*******ыг айл руу орсон гэж хэлье, чи согтуу байсан болохоор мэдээгүй гэж хэлээрэй гэсэн. Би тэгж хэлээгүй. Тухайн үед гудамжинд зогссон байхад, Б.*******, Ж.******* 2 буугаад явчихсан болохоор, би Б.*******, Ж.******* хоёрыг машинаас удаагүй орж ирсэн талаар мэдүүлсэн. Миний ингэж өгсөн мэдүүлгээс болоод, Б.******* намайг Л.*******тэй нэг юмны талаар яриад байсан гэж, хулгай хийхийг мэдэж байсан гэж гүтгэж мэдүүлэг өгсөн байна. Би Л.******* гэдэг хүнийг огт танихгүй. Би Л.*******тэй ямар нэгэн зүйл яриагүй гэж мэдүүлсэн байдаг боловч, Б.*******ын энэ мэдүүлгээр, Б.******* нь энэ хэрэг дээр Б.*******ыг хамаатуулах гэсэн худал мэдүүлэг өгч байсныг анхаарч үзээгүй хэргийг шийдвэрлэсэн. Нөгөө талаас Б.*******, А.******* нарын гар утасны дуудлага, мэдээллийг харахад, Б.*******, А.******* хоёр 2023 оны 10 дугаар 1-нээс хоорондоо хэд, хэдэн удаа гар утсаар ярилцсан түүх байдаг. Харин Л.*******тэй 2023 оны 10 дугаар сарын 3, 10 дугаар сарын 4-ны өдөр Б.*******, А.******* нар гар утсаар ярьсан байдаг. Харин Л.*******тэй, Ж.*******, Б.******* нар бол огт утсаар яриагүй байдаг. Эндээс Б.*******, А.*******, Л.******* нарын дунд, бурхны асуудал, өрнөж яригдсан. Харин Л.*******тэй бурхны талаар холбоо тогтоож, бурхны талаар ярилцаагүй, мөн бурхан хулгайлах талаар, хэн нэгнээс мэдээлэл аваагүй, гэмт хэрэг гарах шөнө Л.*******тэй анх удаа уулзсан. Гэмт хэрэг гарах өдөр, найзынхаа машиныг чирч ирэхээр хөдөө явах зорилготой байж байсан. Б.******* нь Л.*******д бурхны мөнгийг шилжүүлэх талаар, амлаж Л.*******гээр хохирогчийн гэрийг заалгасан үйлдэл нь хэргийн бодит байдалд, нийцээгүй дүгнэлт болж байна гэж үзэж байгаа. Эдгээр нотлох баримтуудын хүрээнд гомдлоо гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу дүгнэлт нь шүүх хуралдаанаар, хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэг буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй байна. Мөн дүгнэлтэд ач холбогдол бүхий Б.*******ын дансны хуулга, гадаад паспорт олгосон талаарх тэмдэглэл, гэрч , нарын мэдүүлгийг үгүйсгэсэн талаар шүүх шийтгэх тогтоолдоо үндэслэлээ заагаагүй байгаа. Ийм нөхцөл байдлуудын улмаас анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч Б. давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ерөнхийдөө өмнө өгсөн мэдүүлгүүд дээрээ бүх зүйлээ ярьсан. Буруу, зөвийг тунгааж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэх байна гэв.
Шүүгдэгч Л.*******гийн өмгөөлөгч М.аа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Л.*******, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны №84 дугаартай шийтгэх тогтоолд хамжигчаар оролцсон хэрэг гарахад дэмжлэг үзүүлсэн гэсэн хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Өөрөөр хэлбэл, ял хүндрүүлж шийдлээ гэсэн агуулгатай гомдлыг гаргасан. Хохирогч айлыг эзэнгүй байна гэж, мэдээлэл өгсөн байгаа, энэ дээрээ маргадаггүй. Машинд сууж хохирогчийн гэрийг зааж өгсөн, асуудал дээрээ мөн маргадаггүй. Удаа, дараагийн мэдүүлгээ тогтвортой өгдөг. Шүүхийн хэлэлцүүлэг дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байгаа. Хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ маргах зүйлгүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд, гэм буруугаа хүлээсэн хөнгөрүүлж ял оногдуулахтай холбоотой гомдол гаргасан. Л.*******гийн тухайд, гэмт хэрэгтэй холбоотой үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Хувийн байдлын тухайд хавтаст хэргийн 3 дугаар хавтаст хэрэг дээр 64-66 хуудсанд, гэрийн бүлийнх нь хүн хэвтэрт байдаг, түүнийгээ асардаг, ийм нөхцөл байдал байгаа. Хувийн байдал, оролцсон оролцоог харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт, өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар, хорих ялыг доош хөнгөрүүлж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Л.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Миний ар гэрийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Прокурор Б.*******үү давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Шүүгдэгч нарын тухайд, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн прокуророос яллах дүгнэлт үйлдээд, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Хамтран оролцох, оролцооны тухайд, гүйцэтгэгч хэн бэ?, зохион байгуулагч хэн бэ?, хамжигч хэн бэ? гэдэг дээр анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж харж байгаа. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад, шүүх хуралдааны явцад, шүүгдэгч нар гэм хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаж байна, тэр айлд хэн нэвтэрсэн, хэн машинаар хангасан, хэн бурхны мөнгө өгнө гэж амласан, цагдаагийн байгууллагад мэдээллийн дагуу шалгагдаад, саатуулагдахад, бурхан нуусан асуудал зэрэг дээр анхан шатны шүүх, хууль үндэслэлтэй дүгнэлт гаргасан байна гэж прокурорын зүгээс, үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх асуудал нь шүүхэд үүрэг олгосон хэм, хэмжээ биш, эрх олгосон хэм хэмжээ байгаа, заавал тэрийг, журамлаж гэм буруу дэрээ маргаж байгаа тохиолдолд, маргахгүй байгаа ч гэсэн тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хор уршиг үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа байдал, зэргийг харгалзаад, хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт бол өөр, өөрсдийн оролцсон, оролцоо дээрээ бол зарим шүүгдэгч нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дэрээ маргахгүй байгаа гэдгийг хууль зүйн үндэслэлтэйгээр дүгнэсэн байна гэж үзэж байгаа. Б.*******ын тухайд, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дэрээ маргаж байгаа, хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг би мэдээгүй. Би Улаанбаатар хот руу явж, цаашаа Өмнөговьд очиж, том тэрэг барьж, ажил хийх байсан гэж мэдүүлж байгаа боловч, Ж.*******гээс бусад, шүүгдэгч нарын мэдүүлгээр, тухайн гэмт хэргийг үйлдэхэд, Б.******* оролцсон болох нь нотлон тогтоогдож байна гэж үзсэн байгаа, Тиймээс Б.*******ыг тухайн гэмт хэрэг үйлдсэн, оролцсон оролцоогоор, анхан шатны шүүх хамжигчаар журамлаж ял шийтгэсэн нь үндэслэл бүхий байна гэж шүүх үзсэн байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3. Шүүгдэгч А.*******, Б.*******, Ж.*******, Б.*******, Л.******* нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын ......... оршин суух Ц.гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн гуутай сийлбэртэй шүрэн Дарь эх бурхан 1 ширхэг, гуулин гуутай шармал Богд Зонхов бурхан 1 ширхэг, гуулин шармал Нархажид бурхан 1 ширхэг, модон гуутай зурмал Богд Зонхов, Жанрайсаг бурхан 1 ширхэг нийт 4 ширхэг бурхныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдэж, хохирогч Ц.д 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт Үүнд:
“...Хохирогч Ц.гийн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орой 19 цаг өнгөрч байх үед гэрээ цоожилчхоод сумын төвд байдаг хүргэн ......... очсон. Тэднийд хоночхоод маргааш нь буюу 10 дугаар сарын 05-ны өдөр хүргэнийдээ өнжөөд үдээс хойш нь 15 цаг өнгөрч байх үед охин ...... хамтаар гэртээ ирсэн. Тэгтэл манай гэрийн хаалганы цоожны даруулгыг хажуу тийш нь нугалчихсан байсан тухайн үед нэг их анзаараагүй энэ яагаад ингээд нугаларчихсан юм бол гэж бодоод цоожоо онгойлгоод гэртээ яваад ортол хоймрын авдар дээр байдаг бурхны гууны шил нь онгойчихсон дотор талд нь байсан жаазтай бурхан алга болсон байхаар нь хулгайч орсон байна гэж мэдсэн. Охин бид хоёр тухайн үед өөр ямар нэгэн зүйл оролдоогүй тэр хэвээр нь орхисон байгаа. ...Манай гэрийн хоймрын авдар дээр байдаг бурхны гуунд байсан хээтэй хүрэн улаан өнгийн модон жаазанд байсан зурмал бурхан 1 ширхэг, мөн тэр жаазанд байсан жижиг мөнгөн бурхан 1 ширхэг, жижиг шармал бурхан 1 ширхэг, жижиг шармал хүрээтэй бурхан 1 ширхэг, эдгээр дөрвөн тооны бурхан хулгайд алдагдсан байна. ...Тэдгээр бурхнуудын нэрийг нь би сайн мэдэхгүй, манай аав лам хүн байсан. Ааваас өвлөгдөж ирсэн дээр үеийн бурхнууд байсан. ...Яг хэдийн үеийн хийцтэй бурхан болохыг нь би сайн мэдэхгүй байна. Нэлээд дээр үеийн бурхнууд байгаа. Жаазтай бурхан нь зурман бурхан, нөгөө 3 ширхэг жижиг бурхан нь 1 нь хүрээтэй, доороо шүрэн шигтгээтэй бурхан, нөгөө 2 бурхан нь шар өнгөтэй бурхан байгаа. Яг ямар материалаар хийгдсэнийг нь сайн мэдэхгүй. Манай ах эгч нар бол алтан бурхнууд гэж ярьдаг байсан. ..Би дээрх бурхнуудаа ямар үнэлгээтэй болохыг нь сайн мэдэхгүй байна. Миний тухайд бол аав ээжээс өвлөгдөж ирсэн, насаараа тахиж шүтсэн бурхнууд учраас үнэлж болохгүй хосгүй нандин зүйлс байгаа юм. Энэ хэргийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж буруутай этгээдэд хуулийн хариуцлага оногдуулмаар байна надад учирсан хохирлоо бүрэн төлүүлж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1хх 73-74/,
Гэрч Д.гийн “...Манай ээж дүү ийн хамт сумын төвийн ...... ганц гэрээрээ амьдардаг. Хааяа манай дүү хөдөө мал руугаа явахаар ээж гэрээ цоожилж орхиод манайд ирж хонодог. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай дүү хөдөөнөөс галын модоо оруулж ирж хашаандаа буулгачхаад буцаад хөдөө явсан. Ээж тэр өдөр нь гэртээ ганцаараа өнжчихөөд орой нь 19 цаг өнгөрч байх үед гэрээ цоожлоод манайд ирж хоносон. Маргааш нь буюу 10 дугаар сарын 05-ны өдөр ээж манайд өнжөөд үдээс хойш нь 15 цаг өнгөрч байхад ээж бид хоёр хамт тэднийд очтол гэрийнх нь хаалганы даруулга төмрийг хажуу тийш нь нугалчихсан байсан. Ээж бид хоёр яагаад энэ нугаларчхав аа гэж ярилцаад гэрийн цоожийг онгойлгоод дотогш ортол ээжийн гэрийн хойморт байдаг бурхны гууны шилийг нь онгойлгосон дотор нь байсан хээтэй улаан хүрэн өнгийн модон жаазтай зурмал бурхан, уг жаазанд нь байсан гурван ширхэг жижиг бурхны хамт алга болсон байсан. Гэр доторхыг ажиглахад өөр ямар нэгэн зүйл алга болсон шинж харагдаагүй. Ээж бид хоёр ямар нэгэн зүйлд хүрэлгүйгээр гэрээс гараад буцаагаад цоожилсон. Ээж маань насаараа тахиж шүтэж ирсэн бурхануудаа хулгайд алдсаныг хараад сэтгэл санаа нь тавгүйрхээд даралт нь ихсээд биеийн байдал нь хэвийн бус болсон. ...Ээжийн гэрийн хоймрын авдар дээр байдаг бурхны гуунд байсан хээтэй хүрэн улаан өнгийн модон жаазанд байсан зурмал бурхан 1 ширхэг, мөн тэр жаазанд байсан жижиг мөнгөн бурхан 1 ширхэг, жижиг гуулин бурхан 1 ширхэг, жижиг шармал хүрээтэй бурхан 1 ширхэг эдгээр дөрвөн тооны бурхан хулгайд алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.ийн “...******* нь миний нөхөр байгаа юм. ..2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байсан. *******, ******* хоёр манай нөхөр ******* луу утсаар залгаж хамт хөдөө яваад ирье гэж хэлж байсан. Тэгээд тухайн өдрийн орой 18 цагийн үед манай хашааны үүдэнд жижиг машин ирж зогсоод манай нөхөр суугаад явсан. Тэгээд явснаасаа хойш холбоо бариагүй байж байсан чинь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед утсаар холбогдож аймаг дээр ирсэн байна цагдаад мэдүүлэг өгөх гэж байна гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.ын “...******* нь миний нөхөр байгаа юм. ...2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байгаад 15 цагийн үед ******* манай гэрт ирээд хамт хөдөө яваад ирье гэж хэлээд манай нөхөр *******г аваад гараад явсан. ...Тэгээд явснаасаа хойш холбоо бариагүй байсан чинь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 00 цагийн үед утсаар холбогдож аймаг дээр ирсэн байна цагдаа дээр хүрээд ирээч гэж ярьсан. Тухай өдрийн өдөр нь ******* ирээд өөрийн 9 настай эмэгтэй хүүхдээ намайг харж байгаарай би хөдөөнөөс ирээд авна гэж хэлээд үлдээсэн. Тэгээд ******* нь манай нөхрийг аваад *******, ******* нартай хөдөө явъя гэж хэлж байсан. Тэр хэдтэй явсан байх...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.ийн “...Б.******* миний төрсөн дүү байгаа юм. ...Би 10 дугаар сарын 04-ний өдөр цайны цагаараа Б.*******ын гэрээр орсон. Тэгтэл манай нөхөр, Б.*******, наана нь 2 хүн байсан. Гэрийнх нь байдал нэлээд хэд хоног архи уусан байдалтай үнэр, танар, архины шил хөглөрсөн байсан. Нөхрийгөө цуг уучихсан байхаар нь “чи даанч яав даа битгий уу гэх байхад” гээд нөхрийгөө аваад гарсан. Чи согтуу байж яаж явах гэж байгаа юм гэхэд эрүүл жолооч олоод явна гээд байсан. Үүнээс хойш 2-3 хоног утас нь холбогдоогүй. Би явчихсан юм байх гэж бодсон. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагт над руу залгаж цагдаагийн газар хүрээд ирээч гэж хэлсэн. ...2021 онд ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдаж авч одоо хүртэл унаж, ашиглаж байгаа...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.уугийн “...2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн орой 20 цагийн орчимд эрүүгийн ахлах мөрдөгч, ахмад С.а над руу утсаар залгаад “Түдэвтэй суманд үйлдэгдсэн орон байрны хулгайн гэмт хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай байх тул Түдэвтэй суманд очиж Л.******* гэх хүнийг олж уулзаад Тосонцэнгэл суманд хүргэж өг” гэсэн үүргийн дагуу би Түдэвтэй суманд очиж иргэн Л.******* гэх хүнийг олж уулзаж, ямар учир шалтгааны улмаас цагдаагийн байгууллагаас шалгах болсон шалтгааныг танилцуулан, албаны ...... ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр авч явж Тосонцэнгэл суманд хүргэсэн. Энэ хооронд иргэн Л.******* гэгч нь миний машинд суугаад явж байх хугацаандаа “өөрийн үйлдэлдээ маш ихээр гэмшиж байна би одоо сум, нутаг орондоо амьдрах нүүргүй, хүний нүүр харах арга аргагүй боллоо” гэх мэтээр олон удаа хэлж, ярьж байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.аагийн “...Би Түдэвтэй сум .......... багийн засаг дарга ажилтай. Ц. нь Түдэвтэй сум ........... хашаанд оршин суудаг. Тухайн хаягийг .......... гэсэн тоотоор хаягласан байсныг иргэд 2-18 тоот гэж дууддаг. Тухайн хаяг нь 2-18 тоот гэсэн нэршилтэй. Тухайн хашааны үүдэнд 218 тоот гэсэн тэмдэглэгээтэй байдаг...” гэсэн мэдүүлэг,
“............” ХХК-ний үнэлгээчний 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 648 дугаартай “...2023 оны 10 дугаар сарын байдлаар мөнгөн гуутай шүрэн бурхны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 8,000,000 төгрөг, гуулин гуутай бүрмэл бурхны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1,500,000 төгрөг, алтан бүрмэл бурхны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 3,000,000 төгрөг, зурмал бурхны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1,500,000 төгрөг, бүгд 14,000,000 төгрөг болохыг тодорхойлов” гэсэн шинжээчийн дүгнэлт,
“...........” ХХК-ний Завхан салбарын гэрээт үнэлгээчний 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай “...Toyota Prius-20 маркийн суудлын автомашины зах зээлийн үнэлгээг 3 машины дундаж үнэ ханшаар тооцон 5,400,000 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт, Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн яллагдагч А.*******, Б.*******, Л.******* нарын дугаарын орсон гарсан ярианы хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.
4. Шүүгдэгч А.*******, Б.*******, Ж.*******, Б.*******, Л.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.
5. “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэртэй байдаг онцлогтой юм.
Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Шүүгдэгч А.*******, Б.*******, Ж.*******, Б.*******, Л.******* нар нь өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хохирогч Ц.гийн гэрийн хаалганы цоожны даруулгыг хажуу тийш нь дарж хууль бусаар орсон үйлдлийг хүн байнга, амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзнэ.
6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүгдэгч нарын үйлдлийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
7. Шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчид “...шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж өгнө үү…” гэсэн агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.
8. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
9. Анхан шатны шүүхээс А.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулсныг 1 жил 3 сар гэж, шүүгдэгч Б.*******, Ж.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 4 сарын хорих ял оногдуулсныг 1 жил 2 сарын гэж, мөн шүүгдэгч Б.*******т анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 5 сар 12 хоногийн хугацаагаар гэснийг 3 жил 3 сар 12 хоног гэж, шүүгдэгч Б.*******, Л.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 2 сарын хорих ял оногдуулсныг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
10. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...”А.*******т 2 жил 6 сар” гэснийг “1 жил 3 сарын” гэж, Б.*******, Ж.******* нарт “2 жил 4 сар” гэснийг “1 жил 2 сар” гэж, Б.*******, Л.******* нарт “2 жил 2 сар” гэснийг “1 жил 1 сар” гэж, тогтоолын 4 дэх заалтад “...Б.*******т “4 жил 5 сар 12 хоногийн хугацаагаар” гэснийг “3 жил 3 сар 12 хоног” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Н.*******, шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч М.аа, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.а, шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Б., шүүгдэгч Б.******* нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.АРИУНБАЯР