| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0445/Э |
| Дугаар | 491 |
| Огноо | 2018-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Б.М.Ф/өөрөө өөрийгөө өмгөөлж/,
шүүгдэгч Б.Н.Ф өмгөөлөгч Пүрэвбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б .М .Ф, Б.Н.В. нарт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 180 601 671 0444 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ОХУ-ын иргэн Б.Н.В, 1957 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол улс Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, лаборант мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 46-66 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ ЮД57120727/,
Шүүгдэгч ОХУ-ын иргэн Б.М.Ф, 1963 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Монгол улс Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, охин, зээ, ээж нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 8-31 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ЮД63072401/,
Шүүгдэгч Б.М.Ф, Б.Н. В нар нь 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 41 дүгээр байрны 2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан харилцан зодолдож Б.Н.Фнь Б.Н. Вл-ын, Б.Н.В нь Б. М. Ф эрүүл мэндэд харилцан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Н.Ф шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б. Н. В шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Б.Н.Ф мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид нар миний авч ирсэн архийг хуваагаад уугаад сууж байгаад Наташа над руу чи миний ахыг хуурч мэхэлсэн, чи янхан банзал гээд дайрсан. Би бас эсрэг маргалдаж эхэлсэн. Маргаан ширүүсээд Наташа гараараа миний нүүр рүү цохьсон хэдэн удаа гэдгийг санахгүй байна...” гэх мэдүүлэг. /хх09-10/,
Хохирогч Б.Н.В мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд шөнө Маргарита намайг босооч хамт архи ууя гэсэн үгүй гэсэн чинь 2 гарнаас татаж орноос унагааж дээр гарч суучаад цамцны захнаас боогоод толгой руу олон удаа цохиж үс зулгаагаад байсан би гараараа нүүрээ дараад хэвтээд байсан энэ үед Тамара эгч салгах гэж оролдоход түлхэж унагаасан тэгтэл хүүхэд нь ирж салгасан.Тэгээд гал тогоонд сууж байхад Маргарита дахиж над руу дайрч хэл үгээр доромжилж маргалдаж байгаад зүүн талын шанаанд гараараа 1 удаа савж цохиж хамарнаас цус гаргасан. Тэгээд бид 2 харилцан үсдэлцэж байгаад өөдөөс нь түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг. /хх14-15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2669 тоот дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2823 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М.Ф, Б.Н.В нар нь 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 41 дүгээр байрны 2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан харилцан зодолдож Б.Н.Ф нь Б.Н.В, Б.Н.Внь Б.Н.Ф эрүүл мэндэд харилцан хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.М.Ф-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
-Б.Н.В-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М.Ф, Б.Н.В нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж, өөрсдийн саналыг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.М.Ф-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
-Б.Н.В-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Н.Ф, Б.Н.Внарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н.Ф, Б.Н.Внарт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Н.Ф, Б.Н.Внар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Н.Ф, Б.Н.Внар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Н.Ф, Б.Н.Внарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР