| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2418000000715 |
| Дугаар | 2025/ДШМ/23 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/23
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч Н.Идэр, Б.Гөршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн 2025/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2480000007 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Сум дундын 7 дугаар шүүхийн 204 оны 0 дугаар сарын 02-ны өдрийн 205 угаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг жил, 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 олны 02 дугаар сарын 0-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
Яллагдагч ******* нь 2024 оны 0 дугаар сарын 9-өөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн нутаг дэвсгэрт байрлах байрны тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас амь хохирогч хэрүүл маргалдах явцдаа цээжний зүүн хэсэгт нь удаа хутгалан цээжний хөндийг нэвтлэн зүрх гэмтээсэн шархны улмаас цээжний хөндийд цус алдсанаас ******* нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар ******* 4 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 4 /арван дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дугаар зүйлийн , 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг хорих ялын 82 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 508 дугаар зүйлийн , 5 дүгээр зүйлийн 5.5 дахь хэсэгт зааснаар *******ээс 9,298,062 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг, дугаар хэсэг, - тоотод оршин суух олгож,
Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй ширхэг тав бүхий хадаастай, нийт урт нь 28 см урттай, 6 см ажлын хэсэгтэй ширхэг хутаг, 0,5 литрийн хэмжээтэй агар гэх нэртэй архины шил, 2,4 литрийн хэмжээтэй пивоны савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн .5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8,2 дугаар зүйлийн дэх хэсэгт аснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
... Миний өмгөөлөлд байгаа шүүгдэгч ******* нь хүний амь нас хохироосон гэм буруутай боловч сэтгэл санааны хохиролд өөрөө бас өртөж байсан тул гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.
Шүүгдэгч ******* нь бага наснаас эхлэн хагас өнчин өсөж эцэг эх нь салж сарнин өөрсдөө тус бүртээ гэр бүл болж явцгаасан тул харж хандах хүнгүй ах дүүсээр нь явж өссөн байх бөгөөд гэгч сумын иргэн хүнтэй гэр бүл болж, залуу гэр бүл өөрсдийн гэх гэр оронгүй тул Дархан хотод ирж амьдарцгаасан юм билээ.
Талийгаач хойд эцэг /эхнэр ын/ нь өөрийн эхнэр хамт архи дарс их ууцгаадаг, архины хамааралтай хүмүүс байсан бөгөөд архи уухаараа сард 2- удаа ирж ******* агсан согтуу тавьдаг. ..Чи хүний охин хүүхдийг гуйж авч чадаагүй, эхнэрээ ажил хийлгээд хүүхдээ хардаг танайд хономоор байх юм энэ нөхрийг харахаар дургүй хүрээд байна гэх мэт ... 202 онд хүүхдийнх нь хамт гэрээс хөөж гаргасан гэх мэт сэтгэл санааны дарамт байнга учруулах д төрсөн эцгээс нь илүү анхаарал тавих зэрэг сэтгэл санааны дарамт учруулдаг байсан байх бөгөөд энэ талаар анхан шатны нээлттэй шүүх хурал дээр хохирогч болон олон хүмүүсийн хажууд тодорхой яригдаагүй тул давж заалдах шатны шүүхийн хүрээнд бичиж шүүгдэгч минь бас байнгын сэтгэл санааны дарамтад орж хохирч байсныг шүүгч нар минь анхаарч үзнэ үү. Иймд шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч дэглэм бууруулах |тухай гомдол гаргаж байгаа болон эцэг эх нь боломжоороо хохирол төлбөрөөс 9.000.000 төлж барагдуулсан зэргийг харж үзэн *******ийн хорих ялын дэглэмийг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
... Миний бие нь гэм буруугаа сайн ойлгож үнэхээр хүний амь хохироосон үйлдэлдээ маш их гэмшиж байгаа бөгөөд энэ тухайгаа удаа дараалан цагдаагийн мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хэргээ хүлээж байсан юм.
Хохирогч хохирол төлбөрийг төлж барагдуулах хүсэлтэй байсан боловч өөрийн гэсэн тогтсон орон сууц, гэр орон байхгүй түрээсийн байранд эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан тогтсон ажил болон орлого хөрөнгө байхгүйгээс болж төлбөрөө төлж чадаагүй билээ.
Миний хүсэж байгаа гол зүйл бол хохирогчийн хохирол төлбөрийг боломжоор нь барагдуулах хүсэлтэй байгаа бөгөөд хорих ангид ямар ч ажил хийлгэсэн бүгдийг хийж гүйцэтгэнэ гэж амлаж байгаа тул шүүхээс надад оногдуулсан хаалттай дэглэмийг нээлттэй дэглэм болгуулахаар гомдол гаргаж байна. Би өөрийн гэм бурууг гэмшиж хохирол төлбөрийг ажил хийж барагдуулахыг хүсэж байгаа тул дэглэмийг бууруулж өгнө үү хүсэж байна. Шүүх хуралдаанд намайг оролцуулж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:
Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд оногдуулсан ялын хувьд маргахгүй. Харин шүүгдэгч *******ийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж хорих ангийн дэглэмийг өөрчлүүлэх тухай гомдол гаргасан. Нас барсан хойд эцгийг буруутгах гэсэнгүй. *******ийн эхнэрийн ээж , талийгаач нар нь архины хамааралтай. Архи уухаараа агсам зантай бөгөөд *******ийг “чи хүний охин үрийг гуйж аваагүй” гэж сард -2 удаа агсам тавьдаг байсан. Ийнхүү сэтгэл зүйн дарамж үзүүлж байсан нь хэрэг гарахад нөлөөлсөн байх гэж би үздэг. ******* нь ажилд орох гээд хүлээж байсан, эхнэр нь ажил хийж байсан. Шүүгдэгчийг бага байхад эцэг, эх нь салсан, түшиж тулах хүнгүй бөгөөд хохирол төлбөрийг төлж чадахгүй байсан тул би бүх ах дүү нарыг нь шавдуулж байж боломжоороо 9,000,000 төгрөг цуглуулж хохирогчид төлсөн. Шүүгдэгч өөрөө надад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэвэл би ямар ч ажлыг хийж чадна, хохирол төлбөрийг төлж чадна гэж хэлж байгаа. *******ийн хувийн байдлыг харгалзан түүнд ажил хийж, хохирол төлбөр төлөх боломжийг олгон хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх гомдлыг гаргасан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байгаа. Мөрдөн байцаалтын шатнаас хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлж ирсэн. Хохирол төлбөрийг төлж барагдуулах хүсэлтэй байсан боловч өөрийн гэсэн гэр орон, эрхэлдэг ажил байхгүй, эхнэр хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг байсан тул төлж чадаагүй. Нээлттэй хорих ангид ял эдлэхээр бол би ямар ч ажлыг хийж гүйцэтгэж чадна гэж бодож байгаа тул хаалттай дэглэмд ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчилж нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:
Шүүгдэгч *******, өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би энэ хэрэгт анхнаасаа шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцсон. Шүүгдэгч нь анх мэдүүлэг өгөх үеэс эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй үнэн зөвөөр мэдүүлж ирсэн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч ******* саналдаа:
Хохирол төлбөрт 9,000,000 төгрөг өгсөн, адилхан эр хүн гэдэг утгаараа хорих ял эдлүүлэх дэглэмийн тухайд татгалзах зүйл байхгүй гэж хохирогч хэлдэг. Гэхдээ хохирогч нь өнөөдөр шүүх хуралдаанд оролцсон бол өмгөөлөгчийн тайлбарыг сонсоод эмзэглэх байсан байх гэж бодож байна. Учир нь амь хохирогч нь шүүгдэгчийн тал шиг жижигхэн хүн байсан бөгөөд байнга агсам согтуу тавьж байсан зүйл байхгүй. Болсон хэргийн тухайд амь хохирогч нь “охиныг гуйж авах ёстой шүү” гэж хэлснийх нь төлөө шүүгдэгч дээр нь дарж байгаад хутгалсан болох нь гэрчийн мэдүүлгүүдэд тодорхой байгаа. Шүүгдэгчийн ял шийтгэл болон дэглэмийн тухайд хэлэх зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэм, зэрэглэлийг сонгон шийдвэрлэдэг. Шүүгдэгч *******ийн тухайд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг харгалзан хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9. дүгээр зүйлийн , дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалбал:
Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд...”өрөөний хойд ханыг дагуулж улбар шар өнгийн буйдан байрлуулсан байх бөгөөд уг буйдангийн баруун захад хагас суугаа баруун тийш хагас налсан эрэгтэй хүний цогцос байв” гэх тэмдэглэлээр, /хх-2-9/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******...”2024 оны 0 дугаар сарын 20-ны өглөө 04 цаг өнгөрч байхад манай гэрт орж ирээд ах чинь өөд болчихлоо гэсэн. Тэгэхээр нь яаж гэж асуусан чинь хутгалаад алчихлаа гэж хэлсэн. ...би маш их гомдолтой байна” гэх мэдүүлгээр /хх-20/,
Гэрч Ц....” нь хандаж чи миний охиныг гуйна шүү, би чамд зүгээр охиноо өгчихмөөргүй байна, гуйсан амьдрал тэгшрээд явдаг гэж хэлэхэд ын өөдөөс хүргэн “чи ямар төрсөн аав нь ч биш, чамд ямар хамаатай юм” гэж хэлээд маргалдсан. Тэгээд бид нарын сууж байсан унтлагын өрөөнд , хоёр барилцаж аваад зууралдаж байхдаа хажууд нь байсан толгой руу цохих шиг болсон, гэхдээ юугаар цохисныг мэдэхгүй толгой хагарч цус гарсан. Тэгээд нь манай нөхрийг хутгалж шөвөглөнө гээд тавиад байхаар би аминдаа сэлгэх гээд одоо больцгоо гээд хэлэхэд манай нөхөр орон дээр сууж байхдаа “чи намайг албал алахгүй юу, чам шиг юманд алуулна гэж байхгүй шүү гээд өөдөөс нь маргаад байсан. Тэгээд манай нөхөр лүү дайрч давшлаад байхаар нь би арай ч хутгална гэж бодоогүй сууж байтал би чамайг хутгалчихлаа, би угаасаа зүрхэн тус газарт нь хутгалж алдаг хүн байгаа шүү гээд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай нөхөр сууж байсан буйдан дээрээ ямар ч хөдөлгөөнгүй чимээгүй болчихоор нь би гайхаад цамцыг нь сөхөөд харсан чинь цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгаар хатгасан байсан” гэх мэдүүлгээр /хх-28/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны дүгээр сарын 8-ны өдрийн шинжээчийн 4 дүгээр дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: .Амь хохирогчийн биед цээжний зүүн хажуу хэсэгт -4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушгины доод дэлбэн, зүрхний зүүн тосгуурын булчинт давхарга, дээд хөндийн вен, гол судасны ханыг нэвтэлж урдаас арагш дээш чиглэлтэй хатгагдсан зүсэгдсэн шарх, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийн цус алдалт, дух, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруулд зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. . Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4.Дээрх цээжний зүүн хажуу хэсэгт -4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушгины доод дэлбэн, зүрхний зүүн тосгуурын булчинт давхарга, дээд хөндийн вен, гол судасны ханыг нэвтэлж урдаас арагш дээш чиглэлтэй хатгагдсан зүсэгдсэн шарх, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийн цус алдалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4..-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дух баруун нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруулд зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ..-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Амь хохирогчид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Амь хохирогч нь цээжний хөндийг нэвтэрч зүрх гэмтээсэн шархны улмаас цээжний хөндийд цус алдсанаас нас баржээ. 7. Амь хохирогч нь 2024 оны 0 дугаар сарын 9-20-нд шилжих шөнийн хэргийн газрын үзлэгээр нас бараад -2 цаг болсон байх боломжтой байна. 8. Амь хохирогчийн цус нь АВО системээр бүлгийн цустай байна. 9. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлтээр /хх47-57/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны дүгээр сарын 9-ний өдрийн шинжээчийн 86 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: . Шинжлэгдэж байгаа цамцны баруун тал хэсгийн доод ирмэгээс суганы хонхор, суганы хонхроос ханцуйн ирмэг хүртэл огтолсон огтлол нь шаталсан хэлбэртэй байх тул уг огтлолыг хурц иртэй хайчаар хайчилж тайлсан байх боломжтой байна. 2. Шинжлэгдэж байгаа цамцны зүүн суганд үүссэн гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн дороос баруун тийш чиглэлтэй зүсэгдэлт байна. . Уг зүсэгдэлт нь нэг удаагийн хурц иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн зүсэгдэлт байна. 4. Шинжлэгдэж байгаа цамцан дээрх зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн иштэй хутгаар үүсгэгдсэн байж болно” гэх дүгнэлтээр, /хх6-65/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны дүгээр сарын 9-ний өдрийн шинжээчийн дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: , 2 Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “******* 240702/202607” гэж хаягласан хуруу шилтэй цуснаас спиртийн .2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь .2 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх, /хх-70-7/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны дүгээр сарын 4-ний өдрийн 2/24 дугаартай магадалгаа...” нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир хэрэг хариуцаг чадвартай байна” гэх /хх-2/
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2024 оны дүгээр сарын 9-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 0 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн нутаг дэвсгэрт байх дугаар байрны тоотод амь хохирогч маргалдаж цээжний зүүн хэсэгт удаа хутгалж, -4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, зүүн уушгины доод дэлбэн, зүрхний зүүн тосгуурын булчинт давхарга, дээд хөндийн вен, гол судасны ханыг нэвтэлж урдаас арагш зүсэгдсэн шарх, зүүн уушгины авчилт, цээжний хөндийн цус алдсаны улмаас амь нас хохирсон нь нотлогдон тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч *******ийг “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .4 заалтад “Давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж зааснаар хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, амь хохирогчийн оршуулгын зардлаас 9.000.000 төгрөгийг төлсөн, хорих ангид хөдөлмөр эрхлэн хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “шүүгдэгчийн ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлтийг тус тус харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, энэ талаар зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч ******* нь “хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчилж нээлттэй дэглэмд болгож өгнө үү” гэх, өмгөөлөгч *******ийн...” шүүхээс оногдуулсан ялын хэмжээний талаар ямар нэгэн гомдол санал байхгүй бөгөөд харин дэглэмийг өөрчилж нээлттэй хорих ангид ялыг эдлүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.0 дугаар зүйлийн дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******ийн 2025 оны 0 дүгээр сарын 0-ны өдрөөс 2025 оны 02 дүгээ сарын 25-ны өдрийг хүртэл нийт 47 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Шүүгдэгч нь 2025 оны 0 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийн оршуулгын зардалд 9.000.000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .4., 9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн 2025/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дахь заалтыг:
-“. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 4 /арван дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж гэснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 4 /арван дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.
. Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 9.000.000 төгрөг өгснийг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.0 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
З.ТӨМӨРХҮҮ