Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/25

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор

            Яллагдагч *******н өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 04 оны 1 дугаар сарын 19-ний өдрийн 04/ШЗ/141 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр яллагдагч ******* холбогдох 40300840640 дугаартай эрүүгийн хэргийг 0******* оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, улсаас гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Яллагдагч ******* нь 04 оны 04 дүгээр сарын 13-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-”, Шарын гол хоорондын төмөр замын ******* дүгээр километрийн ******* дугаар зуутад байрлах төмөр замын гармаар *******-******* улсын дугаартай “Субару фростер” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 17..т “Төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно.”, 17.3.д “Төмөр замын гармын хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дохио (хонх) ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно”, 17.4.т “Үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал гармын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно”, мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 00 оны А/1*******3 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт "Төмөр замын гарам ашиглах журам"-ын 3.8-д “Авто тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч дараах үүргийг хүлээнэ. 3.8.4.д “Төмөр замын гарамд ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь хурдаа сааруулан, гармын өмнө зогсолт хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж болзошгүй түгжрэл, саадтай үед гарам руу нэвтрэхгүй байх; 3.8.*******.д “Төмөр замын гармаар нэвтрэхдээ галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж, сонсгол болон харааны эрхтнийг хязгаарласан, анхаарал сарниулсан эд зүйл (гар утас, чихэвч гэх мэт) хэрэглэхээс түр татгалзан, өөрийн аюулгүй байдлыг хангах", Зам, тээврийн хөгжлийн сайдын 01 оны А/146 дугаар тушаалын хавсралтад заасан "Аюултай бүсийн дэглэм"-ийн .3.д “Аюултай бүс нь иргэн, ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хориглосон бүс болно”, *******.3-т "Аюултай бүс нь хоорондын зам, өртөө, зөрлөг, ачаа ачих, буулгах зам, талбайд хайс, агаар, зорчигчийн нам болон өндөр тавцанд шар өнгийн будган тэмдэглэгээгээр; харин гарам нь хаалт буюу анхааруулах дохио тэмдгээр хашиж хамгаалагдсан байна. Эдгээр хориг хашаа, тэмдэг тэмдэглэлийг хөдөлгөөн зохион байгуулах зориулалтын дохио, тэмдгийн "үзэгдэх орчныг хязгаарлах, бууруулахгүйгээр барьж байгуулсан байна", 3.1-т "Дараах тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтэрч болно.”, 3.1.1.д “Төмөр замын зориулалтын гарам, явган хүний гарцын өмнө зогсон галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар нягталсны дараа нэвтрэх" гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ТЭ*******6-*******8 дугаартай зүтгүүрийн ачааны 310******* дугаартай галт тэрэгтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт овогт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 40300870640 дугаартай хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,

-Хэргийг прокурорт очтол яллагдагч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын ******* өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүхээс хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хүний амь нас хохирсон хэрэгт хөдөлмөрийн харилцааны явцад бий болох хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар шинжээчийн дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт цугларсан гэрч “...Галт тэрэг өнгөрөхийг хүлээж байсан машинуудын хажуугаар улаан өнгийн “Subaru” маркийн машин ирж байгааг хараад гар чийдэнгээр дохио өгсөн. Салхи ихтэй байсан учраас паш хаалт нь гацаад буудаггүй тэрнээс урьдчилан сэргийлээд паш хаалтыг сойж гар хаалт хийсэн. Паш хаалт нь УЗП хаалттай холбоотой байдаг учир УЗП хаалт нь ажиллах боломжгүй байсан. Паш хаалт, УЗП хаалт нар гацвал гар аргаар ажиллуулах боломжгүй. Заавал холбоог дуудаж ажиллуулна. Гэрэл дохио, дуут дохио бүгд ажиллаж байсан. Шороон шуурга болж байсан. Шуургатай үед хаалт гацдаг учир би өөрөө хаалтыг сойсон. Заавар дээр хаалтыг сойх талаар ямар нэгэн юм тусгаагүй. Би өөрийн туршлагаараа хаалт гацдаг учир хаалтыг сойсон... гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналт хариуцсан шинжээчийн 04 оны 06 дугаар сарын 4-ний өдрийн “...Зорчигчийн хурдан галт тэрэгний хөдөлгөөнтэй болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй гарамд тусгай зориулалтын хаах байгууламжийг ашиглаж болно" гэж заасан байна. Иймд тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ашиглах, зохицуулах үндсэн хэрэгсэл нь гэрлэн дохио байна. Харин төмөр замын гармын хөндлөвч хаалт, сөхөгддөг хаалт нь нэмэлт үүрэг бүхий төхөөрөмж байна...” гэх дүгнэлт зэргээр гармын жижүүр нь цаг агаарын нөхцөл байдлын улмаас нэмэлт үүрэг бүхий төхөөрөмжийг ашиглалгүйгээр өөрөө зохицуулж байсан нь тогтоогдож байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэж, захирамжид дурдсан хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна.  

Шүүхийн шийдвэр нь хэлбэр болон агуулгын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6-36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .3 дахь заалтад ...улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”, .4 дэх заалтад “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”-ийг тус тус шүүхийн шийдвэрт тусгах талаар хуульчилсан бөгөөд 04 оны 1 дугаар сарын 19-ний өдрийн 04/ШЗ/141 дугаар шүүгчийн захирамжид яллах талын дээрх нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж няцаасан талаар бодитой дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,6-д заасны дагуу ноцтой зөрчилд хамаарч байна.

Анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 04 оны 1 дугаар сарын 19-ний өдрийн 04/ШЗ/141 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив...гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн зөв тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн хуулийн заалттай уялдаж, хавтаст хэргээс яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байна дүгнэж хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Яллагдагч *******гийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Дээрх гэмт хэрэгт холбогдуулан төмөр замын гармын жижүүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар, журам зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргах нь хэргийн үйл баримтад хамаарахгүй  гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 04 оны 1 дугаар сарын 19-ний өдрийн 04/ШЗ/141 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах саналтай гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг 16. дахь хэсэгт зааснаар зайлшгүй тогтоох ёстой. Үнэхээр мэдүүлгийг нотлох баримтын гол үндэслэл болгож байгаа бол уг мэдүүлэг нь өөр бусад ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй. Үнэхээр салхи шуургатай үед тэр паш, хаалт нь хаагддаг байсан эсэхийг төмөр замын эрх бүхий байгууллагаас мэдүүлэг авч тодруулах ёстой байсан. Гэтэл ийм ажиллагаа хийгээгүй. Иймд мэдүүлэг үнэн гэдгийг бид хэрхэн ямар үйл баримтаар тогтоох нь эргэлзээтэй байгаа учраас энэ бүх нөхцөл байдлыг нэг мөр тогтоохын тулд шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 04 оны 1 дугаар сарын 19-ний өдрийн 04/ШЗ/141 дугаартай захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч ******* холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч *******г 04 оны 04 дүгээр сарын 13-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-”, Шарын гол хоорондын төмөр замын ******* дүгээр километрийн ******* дугаар зуутад байрлах төмөр замын гармаар *******-******* улсын дугаартай “Субару фростер” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 17..т заасан “Төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно.”, 17.3.д “Төмөр замын гармын хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дохио (хонх) ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно”, 17.4.т “Үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал гармын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно”, мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 00 оны А/1*******3 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт "Төмөр замын гарам ашиглах журам"-ын 3.8-д “Авто тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч дараах үүргийг хүлээнэ. 3.8.4.д “Төмөр замын гарамд ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь хурдаа сааруулан, гармын өмнө зогсолт хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж болзошгүй түгжрэл, саадтай үед гарам руу нэвтрэхгүй байх; 3.8.*******.д “Төмөр замын гармаар нэвтрэхдээ галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж, сонсгол болон харааны эрхтнийг хязгаарласан, анхаарал сарниулсан эд зүйл (гар утас, чихэвч гэх мэт) хэрэглэхээс түр татгалзан, өөрийн аюулгүй байдлыг хангах", Зам, тээврийн хөгжлийн сайдын 01 оны А/146 дугаар тушаалын хавсралтад заасан "Аюултай бүсийн дэглэм"-ийн .3.д “Аюултай бүс нь иргэн, ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хориглосон бүс болно”, *******.3-т "Аюултай бүс нь хоорондын зам, өртөө, зөрлөг, ачаа ачих, буулгах зам, талбайд хайс, агаар, зорчигчийн нам болон өндөр тавцанд шар өнгийн будган тэмдэглэгээгээр; харин гарам нь хаалт буюу анхааруулах дохио тэмдгээр хашиж хамгаалагдсан байна. Эдгээр хориг хашаа, тэмдэг тэмдэглэлийг хөдөлгөөн зохион байгуулах зориулалтын дохио, тэмдгийн "үзэгдэх орчныг хязгаарлах, бууруулахгүйгээр барьж байгуулсан байна", 3.1-т "Дараах тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтэрч болно.”, 3.1.1.д “Төмөр замын зориулалтын гарам, явган хүний гарцын өмнө зогсон галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар нягталсны дараа нэвтрэх" гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ТЭ*******6-*******8 дугаартай зүтгүүрийн ачааны 310******* дугаартай галт тэрэгтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Яллагдагч *******н өмгөөлөгч ******* анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргасныг үндэслэн шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай захирамж гаргажээ.

Уг захирамжийн дагуу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, яллагдагчийн өмгөөлөгч *******ийн гаргасан ...хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэшсэн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах тухай... хүсэлтийг хүлээн авч, дээрх дүгнэлтийг гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмж мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад яллагдагч ******* нь 04 оны 04 дүгээр сарын 13-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан-”, Шарын гол хоорондын төмөр замын ******* дүгээр километрийн ******* дугаар зуутад байрлах төмөр замын гармаар *******-******* улсын дугаартай “Субару фростер” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас зүтгүүрийн ачааны 310******* дугаартай галт тэрэгтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан амь насыг нь хохироосон гэх үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон гэрч мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг ямар үндэслэлээр няцаан үгүйсгэснээ захирамждаа тусгаагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд хэргийг заавал прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д  зааснаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 04 оны 1 дугаар сарын 19-ний өдрийн 04/ШЗ/141 дугаар яллагдагч ******* холбогдох шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

    .Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл яллагдагч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

      3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

        ШҮҮГЧ                                                         З.ТӨМӨРХҮҮ

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ