Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00983

 

 

 

 

 

2025 оны *******0 сарын *******0 өдөр

Дугаар *******0*******/ШШ2025/00*******8*******

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Багануур дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах, Багануурын ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, *******5 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 740,02******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны *******0 дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Багануурын ******* ******* ТӨХК нь Б.******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 740,02******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Багануурын ******* ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Багануур дүүргийн *******-р хороо, *******5-р байрны ******* тоотод оршин суугч Гүнжидмааг ******* төлбөрөө төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч энэ асуудлаар өмнө нь 2025.08.25-ны өдрийн 870 дугаартай шийдвэр гаргуулсан байсан учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.******* холбогдох хэрэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.Багануурын ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 740,02******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,**************0.5******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА