| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00972/И |
| Дугаар | 103/ШШ2025/00984 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2025/00984
| 2025 оны 10 сарын *******0 өдөр | Дугаар 10*******/ШШ2025/0098******* | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, Бага тойруу 6,07 тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, Хилчин ******* дүгээр гудамжны *******6 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,8*******8,*******75.9******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Г.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,8*******8,*******75.9******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г. нь 202******* оны ******* дугаар сарын 07-ны өдөр БН-БЗГ/202*******-99*******6******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,21*******,90******* төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 2******* сарын хугацаатай авсан.
Гэвч зээлдэгч Г. нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны байдлаар 8*******9 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн төлөлт хийхгүй зөрчил үүсгэсэн. Энэ талаар өөрт нь удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд Г.аас 9,8*******8,*******75.9******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 9,8*******8,*******75.9******* төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,8*******8,*******75.9******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,*******66 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 86,18******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86,18******* төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА