Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00986

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2025/00986

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 2 дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 11,216,278.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Т.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 11,216,278.31 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Т.******* нь ******* банктай 20******* оны 12 сарын *******-ний өдөр 3Г210521******* тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 16,640,000 төгрөгийг зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатайгаар авч ашигласан.

Зээлдэгч ******* ******* нь ЗГ-210521******* тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 125 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 11,216,278.31 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд зээлдэгч ******* *******аас ******* банктай байгуулсан ЗГ210521******* тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,577,971.52 төгрөг, хүү 614,445.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,861.39 төгрөг нийт 11,216,278.31 төгрөгийг гаргуулж ******* банкинд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т.******* 11,216,278.31 төгрөгийг ******* банкинд төлж барагдуулна гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 11,216,278.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,410 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 97,205 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 97,205 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА