Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/195

 


                                                                                       ***, *** нарт 
                                                                    холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 
прокурор Ш.Анужин,
шүүгдэгч *** /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ, 
шүүгдэгч *** /цахимаар/, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга, 
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/760 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***ийн өмгөөлөгч С.Мөнхтулга, шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудаар ***, *** нарт холбогдох 2305000001753 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ***, 1992 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо *** тоотод оршин сууж байгаа, /РД:***/,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 702,000 төгрөгөөр торгох ял,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 836 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял, 
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/1239 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн;
2. ***, 1992 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич  мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/.
Шүүгдэгч *** 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***”-ийн “***” гэх газарт “350,000 төгрөг зээлдүүлсэн” шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч ***гийн баруун далны дээд хэсэгт, хүйсийн нүхний дээд талд гэдсэн дээр, зүүн гарын бугуй орчимд хутгалж, мөн ***тай хамт явж байсан хохирогч ***ын зүүн гарын булгалга хэсэгт 2 удаа, баруун далны доод орчимд 1 удаа хутгалж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт,
НҮБ-ын 1971 “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine) агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 0,0600 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ***д 350,000 төгрөгөөр хууль бусаар худалдсан гэмт хэрэгт, 
мөн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine) агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, 10 хэсэг гялгар ууттай, нийт 5,2462 граммын цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гоо сайхны газрын авто зогсоолын орчимд худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ тээж хадгалсан гэмт хэрэгт,
шүүгдэгч *** нь НҮБ-ын 1971 “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine) агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,0600 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” шатахуун түгээх станц орчмоос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэгт, 
улмаар метамфетамин (Methamphetamine) агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,0600 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тээж хадгалсан гэмт хэрэгт, 
мөн *** тоот дахь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн хамтран амьдрагч, хохирогч ***гийн эсрэг хүндрүүлэх нөхцөл байдал байдал бүхий гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 00 цагаас 03 цагийн хооронд хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж, түүний нүүр, гэдэс хэсэгт гараараа цохих, алгадах, багалзуурдах болон хөл, өгзөг хэсэгт өшиглөх зэргээр, дээрх орон зайд 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 цагийн орчимд дахин хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн зүүн гарын булгалга хэсэгт олон удаа цохих, бие рүү нь өшиглөх зэргээр тус тус зодож, эрүүл мэндэд нь үргэлжилсэн үйлдлээр “духанд шарх, зүүн дээд зовхи, бугалга, шилбэ, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 
Нийслэлийн прокурорын газраас: ***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,
***гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан хоёр, түүнээс олон хүнийг алахаар завдсан гэмт хэрэг, Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч ***өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өд оногдуулсан 6 /зургаан/ жил хугацаагаар хорих ял, шүүгдэгч ***д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийн цагдан хоригдсон 300 /гурван зуу/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч ***, *** нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 5 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч ***д авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, шүүгдэгч ***өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, зүүн энгэртээ “Nike” гэсэн бичиглэлтэй, хар өнгийн куртик”, “1” гэж дугаарласан мөс мэт зүйл цэвэр жин нь 0,0600 гр, “2 гэж дугаарласан тарианы хагархай шил 1 ширхэг, №1 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5332 грамм, №2 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5179 грамм, №3 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5255 грамм, №4 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5167 грамм, №5 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5362 грамм, №6 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5081 грамм, №7 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5006 грамм, №8 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5357 грамм, №9 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5505 грамм, №10 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5218 грамм зэргийг устгахыг Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. 
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч С.Мөнхтулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудад дүгнэлт өгөхөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж үзэх хэрэгтэй болдог. Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг гэм буруутай этгээдийн үйлдлийн шинж, учруулж буй хохирол, хор уршгийн шалтгаант холбоот байдалд хууль зүйн дүгнэлт өгч, бодит байдалд дүгнэлт хийх хууль зүйн шаардлага үүсэж байна. Хэрэгт хүний биед учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтээс гадна яллагдагч болон хохирогч нарын мэдүүлгээр тухайн нөхцөл байдалд хүргэх болсон анхдагч хүчин зүйл нь хохирогч нарын зүй бус харилцаанаас үүдсэн гэм буруутайд этгээдэд шууд нөлөөлсөн сэтгэл зүйн дарамтаас улбаалж, хохирогч нараас ирэх дарамтыг өөрийн болон гэр бүлийн гишүүддээ дахин авахгүй байх хүсэл зоригоо *** нь хууль бус аргаар хэрэгжүүлсэн байдаг. Тодруулбал гэмт хэрэгт холбогдсон *** нь бусдыг алах ямарваа нэгэн санаа зорилго агуулаагүй, хохирогч нарын зүй бус харилцаа, буруутай үйл ажиллагаа нөлөөлсний улмаас тэднийг айлгах зорилготой зэвсэг ашиглан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мэдүүлгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийг хамгаалах санаа зорилготойгоор эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг хууль бус арга хэрэглэж зөрчсөн нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн хэрэгт Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12116 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ***д тус тус эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан баримт авагдсан. Мөн эд мөрийн баримтаар гэмт хэрэг гарсан үеийн дүрс бичлэг бүхий сиди авагдсан бөгөөд үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал нь ***ийн өгч буй хутгатай гараараа цохисон, айлгах санаа зорилго байсан, алах санаа агуулаагүй гэсэн мэдүүлэгтэй тохирч байгаагаас гадна бичгийн бусад нотлох баримтуудыг хооронд харьцуулан шинжлэн судалж үзэхэд ухамсартаа өөрийн хийж буй үйлдэлдээ хяналттай, биед нь хөнгөн хохирол учрах боломжтой байдлаар халдаж буй нь яллагдагч, хохирогч, бусад оролцогч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна. Шүүгдэгч ***ийн гэм буруугийн асуудлыг зөвтгөж байгаа зүйл биш тэрээр өөрийн хийсэн үйлдэлдээ маргадаггүй тул хэрэг болох үеийн дүрс бичлэг нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарснаас үл шалтгаалан гагцхүү хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдэлд тохирсон зүйлчлэлийг хийх нь хууль ёсны, үндэслэл бүхий болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар *** нь өөрийн хийж буй үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг урьдчилан тооцоолсон буюу хохирогч нарын амь насанд халдах гэж биш харин биеийн амь наснаас холуур хэсэгт халдаж, хөнгөн хохирол шууд учруулжээ. Шүүгдэгч ***ийн гэм буруугийн асуудлыг зөвтгөж байгаа зүйл биш бөгөөд гагцхүү түүний үйлдэл, санаа зорилго, хэргийн бодит байдалд тохирсон зүйлчлэлийн хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иймд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харж, хэргийн зүйлчлэлийг шүүгдэгчид ашигтай байдлаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/760 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч *** нь хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хүлээн зөвшөөрдөг, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, оршин суух тодорхой хаягтай, эрхэлсэн тодорхой ажилтай, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг анхааран үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус туст нь эдлүүлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Ч.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Б.Тэнгис өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. *** Чингэлтэй дүүрэгт хамгийн сүүлийн хэрэг үйлдсэн тул Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлэгдсэн. ...” гэв.
Шүүгдэгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бага насны 2 хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Бичлэг дээр харагдаж байгаа хэрэг бүрэн байхгүй, тал бичлэг нь байгаа. Хохирогч “намайг хутгална” гэж ярьж байсан болохоор би айлгах зорилгоор хутгалах үйлдэл хийсэн. Хоёр хохирогчийг алах санаа зорилго байхгүй. *** гэх залуу “хоёулаа зодолдъё гэж ундааны сав шидсэн” энэ хэсгийн камерын бичлэг байхгүй байна. Миний дансанд хэзээ хийсэн мэдэхгүй 300.000 төгрөг шилжүүлсэн байсан. Иймд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч *** хоёр хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, амьд явах эрхэд халдсан санаатай гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийг урьдаас тохирч, хохирогч нартай уулзсан даруй зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн. Хохирогч нар зугтаж, гараараа хамгаалсны улмаас шүүгдэгчийн санаа зорилго гүйцэлдээгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байхаас гадна нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч *** 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цагийн орчимд Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***”-ийн “***” гэх газарт “350,000 төгрөг зээлдүүлсэн” шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч ***гийн баруун далны дээд хэсэгт, хүйсийн нүхний дээд талд гэдсэн дээр, зүүн гарын бугуй орчимд хутгалж, мөн ***тай хамт явж байсан хохирогч ***ын зүүн гарын булгалга хэсэгт 2 удаа, баруун далны доод орчимд 1 удаа хутгалж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 
хохирогч ***гийн “...*** ***ын ил зогсоол дээр ирээд мөнгөө ав гэж намайг дуудсан. Тэгэхээр нь би ***од хандан ахаа хоёулаа хамт явъя гэж хэлээд *** ах бид хоёр ...10 цагийн үед *** дээр очоод фейсбүүк рүү дахин залган холбогдож ирсэн талаараа хэлтэл *** би ил зогсоол дээр сүм шиг хэлбэртэй зүйлийн хажууд байна гэж хэлсэн. Бид хоёр тухайн сүм шиг хэлбэртэй зүйлийг нь хайгаад ***ын хашаан дотор хашааны баруун талд явж байхад цагаан өнгийн Тоёота кроун загварын улсын дугаарыг нь санахгүй байна автомашин өөдөөс ойролцоогоор 4-5 км цагийн хурдтай хүрч ирээд бид хоёрын урд тулж зогсоод машины баруун хойд талын зорчигчийн суудлаас *** баруун гартаа 7 см орчим урттай хар өнгөтэй хутга ир хэсгийг доош харуулан гартаа атгасан байдалтай барьж бууж ирээд ***ын зүүн гарын булчингийн гадар хэсэгт 1 удаа хутгалчхаад үргэлжлүүлээд шууд над руу хутгаа дээрээс доош чиглэлтэйгээр далайж дайрахад нь би эхний далайлтаас бултаад ертөнцийн зүгээр баруун зүгт цаашаа хараад зугтаасан, тэгтэл *** миний араас хөөсөн бөгөөд намайг эргэж харахад *** миний хүйсний нүхнээс дээш 4 см зайд 1 удаа хутгалсан. Дахин над руу хутга далайж дээрээс доош чиглэлтэйгээр довтлоход би өөрийн зүүн гараа дээш нь өргөж нүүрээ хамгаалахад миний зүүн гарын шуу хэсэгт хутгалж 5см хэмжээтэй шарх үүсгэсэн. Би зүүн гартаа хутгалуулсны дараагаар ***ийг 2 гараараа хойш нь түлхэж холдуулаад цаашаагаа баруун урд зүгт гүйж зугтаасан. Тэгэхэд *** дахин миний араас хөөж ирээд баруун далны дээд хэсэгт дахин 1 удаа хутгалсан. Дахин би “***” эмнэлгийн зүгт зугтаагаад явсан бөгөөд *** миний ард үлдээд дахин намайг хөөгөөгүй... ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 2,500,000 төгрөгийг ***ийн ар гэрээс өгсөн...” /1хх 16-20, 22/,
хохирогч ***ын “...*** бид хоёр 10:00 цаг өнгөрөөж гараад хар өнгийн приус машинд суугаад ***ын ертөнцийн зүгээр баруун талд нь таксинаас буусан. *** фейсбүүкээсээ ***г блок хийсэн байсан тул миний фейсбүүкээс *** рүү залгасан. ***ын хашаан дотор ороод хаана байгааг нь асуухад ***ын сүм шиг байшингийн гадаа хүрээд ир гэж хэлсэн. Ярихдаа надтай ерөөсөө муудалцаагүй. Фейсбүүкээр залгахад зүгээр ярьж байсан. *** бид хоёр сүм шиг байшингийн гадаа ирээд хаана байгаа юм гээд ярихад цагаан өнгийн кроун байгаа хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд хартал цагаан өнгийн кроун маркийн машин ертөнцийн зүгээр баруун талаас ирж байхаар машиныг олж хараад алхтал гэнэт *** бууж ирээд дайрсан. Би ***гийн өмнө алхаж байсан. *** машинаас бууж ирээд шууд над руу урт нь 10 см орчим, өргөн нь 3-5 орчим см өргөнтэй жижиг хар өнгийн хутгаар далайж миний зүүн гарын бугалга хэсэгт 2 удаа, баруун далны доод орчимд 1 удаа хутгалсан. Намайг хутгалуулсан байхад тэр цагаан кроун маркийн машиныг жолоодож явсан хүн нь *** бид хоёрыг машинаараа дайрах гэсэн. Тэр үед би шууд зугтахад миний баруун гар даагдахаа болиод 2 машины зайтай газар би суусан. Эргээд харахад *** ***г тууж байгаа харагдсан. Би буцаад очиход *** хутгаа унжуулсан өөдөөс ирсэн. Тэр үед л би барьсан хутгыг нь харсан. Дахиад над руу дайрах гэхээр нь би наад хутгаа хаячих зодолдох гээд байгаа бол эр хүн шиг үзье гээд барьж байсан ундааны саваа шидэхэд машиндаа суугаад цаашаа яваад өгсөн. Би ***г харагдахгүй болохоор нь хайгаад явж байтал цагдаа таараад намайг *** эмнэлэг рүү оруулсан... ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардал нийт 1,200,000 орчим төгрөг болсон. ***ийн ах *** намайг эмнэлэгт хэвтэж байхад эргэж ирсэн. Миний эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 2,500,000 төгрөгийг ***ийн ар гэрээс өгсөн. ...” /1хх 31-32, 35/, 
гэрч ***ийн “...Би *** ахтай ***ын автобусны буудал дээр уулзахаар очиход *** ах ***ын Зурагт руу явдаг автобусны буудал дээр өөрийн цагаан өнгийн 210 кроун маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа байж байсан. Би хоёр уулзтал *** ах ***ын хашаан дотор Зурагт талаас нь ороод эрүү, шанаа хэсгээрээ сахалтай, бор царайтай, 170 орчим өндөртэй, туранхай залуутай уулзсан. Тэр уулзсан залууг *** гэж байсан. Тэр залуу машины хойд талын суудал дээр суусан. *** машинд суугаад *** дээр очиж хүнтэй уулзах гэсэн юм гэж хэлсэн. Зогсоол дээр очиход *** “хүүе наад хоёр чинь байна чигээрээ явдаа гэж хэлсэн”. Намайг харахад урдаас хоёр залуу алхаад ирж байсан. *** зогсож бай гэж хэлээд хойд хаалганаас буугаад тэр хоёр залуутай зодолдоод байсан. Би гайхаад машинаас буухад *** ногоон куртиктэй залууг хөөгөөд гүйж байсан. *** ах намайг машинд буцаад суу гэж хэлэхээр нь би буцаад суусан. ...Амьсгаагдсан, ууртай байдалтай орж ирээд энэ хоёр утасны цаанаас томроод байсан, хоёр п... чинь утсаар ярьсан шигээ том байхгүй гэж хэлж байсан. ...” /1хх 37/, 
гэрч Г.***ын “...хуурай дүү *** ирээд бид хоёр хамтдаа миний өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай кроун 214 цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад найз *** уулзаад таарах уу гэж утсаар ярилцаад *** рүү эргэдэг автобусны буудал дээр 12 цагийн орчим уулзахаар болсон. Удалгүй *** ганцаараа *** серийг нь мэдэхгүй байна Sai маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй ард хүрч ирж зогсоод миний машинд суусан. ...сууж байх үед ***ийн гар утас дугараад хүнтэй маргалдаж эхэлсэн. ...Яасан юу болсон юм бэ? Ямар учиртай хүнтэй уулзах гээд байгаа юм бэ? гэж асуухад *** хэдэн п... нар ирж байгаа ална хядна гээд байгаа юм, уулзах хэрэгтэй байна гэхээр нь би ямар учраас ална хядна гээд байгаа юм бэ гэхэд *** мөнгөний өглөг, авлага байгаа юм тэрнээс болж хэрүүл хийгээд байгаа юм гэж хэлсэн. ...хөдлөөд явж байтал 50-60м зайнаас хоёр эрэгтэй хүн булан тойроод гараад ирсэн чинь *** наад хэд чинь байна өөдөөс дөхчих гэсэн. Дөхөөд явж байтал *** утсаар ярьж хэрүүл хийж байгаад машинаас буугаад өөдөөс нь явж очоод зодолдох шиг болсон. Тэгээд хараад байсан чинь нэг гараа бариад газарт хальт суугаад боссон тэгэхэд нь би хутгалчихлаа гэж бодоод араас нь буух гэтэл машины арааг салгаагүй машин огцом урагшилсан. Машинаа зогсоогоод араас нь буугаад хартал *** нэг эрэгтэйн хажуугаар нөгөө хоёрын хойноос орилоод яваад өгсөн. Удалгүй 1-2 минутын дараа *** машинд орж ирж суусан. Чи сая яав аа хутгалсан уу гэж асуухад хутгалсан, намайг ална хядна, байгаа газар очно гээд байхаар нь би энд дуудсан юм гэж хэлсэн. ...” /1хх 40-41/, 
гэрч ***н “...*** эмнэлэгт 2023 оны 04 сараас эхлэн мэс заслын эмчээр ажиллаж байна. ...11 цаг өнгөрөөгөөд 4 давхарт хүн үзээд явж байхад ресейпшнээс цус алдсан хүн үүдээр орж ирлээ гэж над руу залгасан. Би яаралтай гүйж буухад манай яаралтай тусламжийн өрөөнд хэвлий, зүүн гар, баруун дал хэсэгтээ шархтай, шарх болгоноос нь цус гарсан махлагдуу сахалтай залуу хэвтэж байсан. Орж үзлэг хийхдээ яасан талаар асуухад сая үүдэнд хутгалуулчихлаа гэж хэлж байсан... ...Эмнэлэгт орж ирээд эмчилгээ авсан хүний араас 30 орчим минутын дараа цагдаа нар дахиад нэг хутгалуулсан хүн дагуулж орж ирсэн. Тэр хүн эхэлж орж ирдгээ бодвол арай ахимаг насны хүн байсан. Тухайн хүн нь зүүн талын гар бугалга хэсэг дээрээ 2, дал хэсэгтээ 1 удаа зүсэгдсэн шархтай орж ирсэн. Би тухайн хүнд мөн адил шингэн залгаж өгөөд оёдол тавиад, цус тогтоох тариа хийж өгсөн. ...” /1хх 45-47/, 
гэрч ***ийн “...***гийн байрны ах болох *** над руу 11:00 цаг өнгөрөөгөөд залгасан. Утсаа авахад *** бид хоёр хутгалуулчихлаа *** эмнэлэгт гялс хүрээд ир гэж ярьсан. Би *** эмнэлэг дээр ирэхэд тэр хоёр эмчилгээ хийлгээд мэс заслын өрөөнд орсон байсан болохоор би ямар байдалтай байсныг нь хараагүй. Ямартай ч ***, *** нар дусал залгуулаад байж байсан, эмч нь дусал нь дуусахаар явж болно гэсэн болохоор би хүлээж байгаад дуусахаар нь ***г авч гараад гэрт нь хүргэж өгсөн. ...***гийн өмсөж байсан ногоон куртик, цагаан футболкийг эмнэлгээс гаргахдаа би уутанд хийгээд машиныхаа ард багажид хийсэн байсан. Би тэр өдөр ***г гэрт нь хүргэж өгөөд Шарга морьтод байдаг лагерийн байшин руугаа явсан. Хувцсыг нь яах талаар ***гаас асуухад шатаагаад хаячих гэж хэлсэн. ***гийн тэр цус болсон хувцаснаас нь муухай эхүүн үнэр үнэртээд байсан болохоор би лагерийн хашаан дотроо хогны пойшиг дотор тэр өдөртөө буюу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шатаасан. ...” /1хх 49/ гэсэн мэдүүлгүүд,  
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...цагаан өнгийн кроун маркийн авто машины баруун хойд хаалганаас дээгүүрээ цагаан, хартай алаг куртиктэй, дотуураа цагаан футболктой, хар өмдтэй эрэгтэй хүн бууж ирээд хохирогч ***ын зүүн гар орчим руу 3 удаа цохиж буй байдлыг зургаар харуулав. ...цагаан өнгийн машины баруун хойд хаалганаас бууж ирсэн дээгүүрээ цагаан, хартай алаг куртиктэй, дотуураа цагаан футболктой, хар өмдтэй эрэгтэй хүн хохирогч ***г тууж нэг удаа цохиж буй байдлыг зургаар харуулав. ...хохирогч ***г цагаан машинаас бууж ирсэн дээгүүрээ цагаан, хар алаг куртиктэй, дотуураа цагаан футболктой, хар өмдтэй эрэгтэй хүн зүүнээс баруун чиглэлд тууж буй байдлыг зургаар харуулав. ...” /1хх 164-169/ гэсэн тэмдэглэл, 
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 172-175, 176-177/, 
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12105 дугаартай “...***ын биед зүүн бугалга, даланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /1хх 181-182/, 
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12116 дугаартай “...***гийн биед хэвлий, зүүн шуу, баруун мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлийн алинд нь ч үүсэх боломжтой ба шарханд анхдагч цэгцэлгээ хийж оёдол тавигдсан тул нарийвчлан тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд учирсны дараа бие даан үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /1хх 189-190/, 
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3272 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар куртик шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хар куртикт үүссэн 45мм, 80мм, 20мм, 25мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно. ...” /1хх 203-204/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын “...*** нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. *** нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдах чадвартай байна. *** нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байсан гэх баримт үгүй байна. *** нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. *** нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. *** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” /2хх 80-81/ гэсэн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар, 

шүүгдэгч *** нь НҮБ-ын 1971 “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine) агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 0,600 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн ***д 350,000 төгрөгөөр худалдсан, 
мөн тус мөс гэх хэрэглээний нэршилтэй, 10 хэсэг гялгар ууттай, нийт 5,2426 граммын цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: 
гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /22х 150-152/, 
гэрч ***гийн “...Хаан банкны ***, *** тоот данснууд нь миний данс мөн. 3-4 жил ашиглаж байна. Би 2022 оны 11 дүгээр сарын үед *** гэх залуутай найзуудаараа дамжуулж танилцаж байсан юм. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын үед би ***өөс 1,200,000 төгрөг зээлж авсан. Тухайн зээлсэн мөнгөө ***өд буцааж өгсөн зүйл байгаа. Надад хэлэхдээ Хаан банкны *** тоот данс руу хийгээрэй гэж хэлсэн. Тухайн данс нь *** гэх нэртэй данс байсан. ...” /2хх 217/,
гэрч ***ийн “...Хаан банкны *** тоот данс миний данс мөн. 2023 оны 05 сард нээж байсан. Нээчхээд бараг ашиглаагүй байж байгаад 2023 оны 05 сарын сүүлээр байна уу, 6 сарын эхээр байна уу яг сайн санахгүй байна. Би 1-р хороолол орчимд архи уугаад явж байхад нэг залуу ирээд надад архи авч өгөөд надаас та дансаа зарах уу би мөнгөөр нь авъя гэж ярьсан. Би тухайн үед өөрийнхөө *** дугаартай дансаа санаад тухайн залууд зарсан. Зарах үед тухайн залуу миний регистрийн дугаар, овог, нэр, утасны дугаар зэрэг олон юм бичиж авсан. Би тухайн залуугаас 300 мянга бил үү 400 мянган төгрөг авсан. Дансаа танихгүй залууд зарахдаа цуг Мобайл банканд нэвтрэх мэдээллээ хамтад нь өгсөн. ...” /3хх 5/ гэсэн мэдүүлгүүд, 
***гийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч ***ийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн ***ийн Хаан банкны *** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулганд тус тус үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3хх 68, 70-74, 79-88/, 
гэрч ***г оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /3хх 89/, 
***гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 102-103/,
***ийн биед 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 192-199/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1638 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №6-10 хүртэл дугаарласан цагаан өнгийн талст мэт зүйл тус бүрээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн №6 гэж дугаарласан зип лок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5081 грамм, 0.5006 грамм, №8 гэж дугаарласан зип лок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5357 грамм, №9 гэж дугаарласан зип лок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5505 грамм, №10 гэж дугаарласан зип лок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5218 грамм байна. ...” /3хх 229-230, 231-232/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1148 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г-49 *** биеэс 1-10 дугаараар цагаан нунтаг зүйл а/д *** 2024.01.30” гэж хаягласан зип лок ууттай №1-5 хүртэл дугаарласан цагаан өнгийн талст мэт зүйл тус бүрээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан зип лок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5332 грамм, №2 гэж дугаарласан зип лок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5179 грамм, №3 гэж дугаарласан зип лок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5255 грамм, №4 гэж дугаарласан зип лок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5167 грамм, №5 гэж дугаарласан зип лок ууттай цагаан өнгийн талст мэт зүйлийн цэвэр жин нь 0.5362 грамм байна. ...” /3хх 237-238, 239-241/ гэсэн дүгнэлтүүд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар, 
Шүүгдэгч *** нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine) агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,0600 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МТ шатахуун түгээх станц орчмоос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй цэвэр жин нь 0,0600 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 
***гийн биед 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийж, шинжилгээнд зориулж биологийн дээж авсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 136-140/,
***гийн эзэмшлийн “Хуавэй ПИ40” загварын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх 146/,
***ийн эзэмшлийн “Ай фоне 14 про макс” загварын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх 150-152/,
***гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 102-103/ зэрэг нотлох баримтуудаар,
шүүгдэгч *** нь *** тоот дахь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн хамтран амьдрагч, хохирогч ***гийн эсрэг хүндрүүлэх нөхцөл байдал бүхий гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу 2024 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 00 цагаас 03 цагийн хороонд хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн нүүр гэдэс хэсэгт гараараа цохих, алгадах, багалзуурдах болон хөл, өгзөг хэсэгт өшиглөх зэргээр, мөн дээрх орон зайд 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 цагийн орчимд дахин хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн зүүн гарын бугалга хэсэгт олон удаа цохих, бие рүү нь өшиглөх зэргээр тус тус халдан зодож, эрүүл мэндэд нь үргэлжилсэн үйлдлээр хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 
хохирогч ***гийн “...2024 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 00:00 цагийн үед би гэртээ нөхөр хоёр хүүхдийн хамт байж байхад нөхөр намайг хардаад байсан. Би өмнө нь таньдаг байсан залуутай 2024 оны 01 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хот Дарь-Эхэд таарсныг манай найз охин *** нь манай нөхөрт хэлсэн байсан. Тэр асуудлыг манай нөхөр хүндээр тусгаад намайг тэр залуутай архи ууж унтаж хэвтсэн гээд тулгаад үг хэлүүлэхгүйгээр зодсон. Нөхөр *** нь миний нүүр хэсэгт гараа атгаж байгаад цохиж зүүн нүдний хөмсөг задлаад цус гаргаад алгадаад, гэдэс рүү гараараа хоёроос гурван удаа цохиод, хөл, бөгс хэсэг рүү өшиглөөд байсан. Бас багалзуурдаад “чамайг би өнөөдөр яаж ийж байгаад ална” гээд байсан. Шөнийн 03:00 цагийн үед арай гэж унтаад өглөө 06:00 цагийн үед сэрээд л дахиад л элдэв муухай үгээр харааж, одоо нөгөө залуутайгаа ярь гэх мэтээр дарамтлаад байсан. Би урьд шөнө цагдаа дуудах гэсэн боловч нөхөр миний гар утсыг хураагаад авчихсан, намайг гэрээс ч гаргахгүй байсан болохоор би цагдаа дуудаж чадаагүй. Өглөө нөхөр орон дээр хэвтэж байхдаа намайг хажуудаа суу гээд суулгаж байгаад өшиглөөд, зүүн талын гар луу олон удаа цохисон. Намайг я..., п.... гэх мэтээр хараагаад дарамтлаад байсан. Нөхөр *** намайг 13:00 цаг өнгөрч байхад хамт усанд явъя, дэлгүүр орно гээд намайг гэрээс аваад гарсан. Тэр үед манай машин асахгүй байсан, нөхөр миний утсыг гал тогооны тавиур дээр тавьсан байхаар нь би сэмхэн авсан. Нөхөр машинаа холбож асаах гээд гудамжинд байсан хүнийг гуйхаар нь би хүүхэд уйлаад байна гэж худлаа хэлээд гэрт орж цагдаа дуудсан. Тэгэхгүй бол нөхөр намайг хажуугаас нь холдох юм бол цагдаа дуудна гэж мэдээд намайг хажуугаасаа холдуулахгүй байсан. ...Бид хоёр хамт амьдраад 10 жил болж байна. Дундаасаа 3 хүүхэдтэй... Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /4хх 44-46, 50-51/,
иргэний нэхэмжлэгч ***ын “...*** нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас /30000/ төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг тухайн гэмт хэргийн буруутай этгээд буюу яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *** дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” /4хх 122-123/ гэсэн мэдүүлгүүд, 
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 91 дугаартай “...***гийн биед духанд шарх, зүүн дээд зовхи, бугалга, шилбэ, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөхгүй. ...” /4хх 56-57/ гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /4хх 89-89, 90-98/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /4хх 119/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч ***ийг хоёр хүнийг алахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар, үргэлжилсэн үйлдлээр хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд, шүүгдэгч ***г хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч С.Мөнхтулга “...хоёр хүнийг алахыг завдах гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэх...”, шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Б.Тэнгис “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх...”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргасан.
Давж заалдах гомдлуудад дурдсан шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Б.Тэнгисийн “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гомдлын тухайд: 
Анхан шатны шүүхээс шүүгдэгч ***, *** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч ***өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, 
шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өд оногдуулсан 6 /зургаан/ жил хугацаагаар хорих ял, шүүгдэгч ***д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл хүндсэн гэж үзэхээргүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй болно.
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч С.Мөнхтулгын “хоёр хүнийг алахыг завдах гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэх” давж заалдах гомдлын тухайд: 
Хүнийг алах гэмт хэрэг нь хүнийг алахад чиглэсэн гэм буруугийн шууд, шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт үйлдэл нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байх шинжийг агуулдаг. Хүнийг алахыг завдах гэдэг нь хохирогчийн амь насыг бусниулах, алах зорилго, сэдэлттэй хийсэн шүүгдэгчийн үйлдэл өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлын улмаас хүссэн үр дүндээ хүрээгүй таслан зогсоогдсон хууль зүйн ойлголт бөгөөд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс ялган зүйлчлэхэд гэмт хэргийн зорилго, сэдэлт чухал ач холбогдолтой болно.  
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, дүгнэхэд: Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *** нь хохирогч ***тай мөнгө зээлсэн асуудалтай холбоотойгоор фейсбүүк чатаар маргалдаж улмаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ийн “***” гэх газарт уулзахаар цаг тохиролцож, өөрийн унаж ирсэн тээврийн хэрэгслийг үлдээж, гэрч Г.***ын машинд сууж хохирогч ***, *** нартай уулзахаар явж байхдаа хохирогч нарыг харж машинаас буун гартаа барьж байсан хутгаар хохирогч ***ын зүүн гарын бугалга, баруун даланд нийт 3 удаа хутгалж, хохирогч ***г зугтахад араас нь хөөж хэвлий, зүүн гарын шуу баруун мөрөнд нийт 3 удаа тус тус хутгалсан үйлдэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 12116, 12105, 3272 дугаартай дүгнэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоогдсон байна. 
Тодруулбал, шүүгдэгч *** нь хохирогч ***, *** нар луу хутга барин дайрч, нийт 6 удаагийн үйлдлээр хохирогч ***ыг 3 удаа, хохирогч ***г араас нь хөөж 3 удаа тус тус хутгалсан нь тэдгээрийн амьд явах эрхэд шууд халдсан идэвхтэй үйлдэл хийсэн, түүний хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй, таслан зогсоогдсон байна. 
Дээрхээс дүгнэхэд, шүүгдэгч хүнийг алахад чиглэсэн тодорхой үйлдлүүдийг хийж эхэлсэн боловч төгсөөгүй нь хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөтэй шууд холбоотой байх тул шүүгдэгч ***ийн үйлдлийг хоёр хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж анхан шатны шүүхээс дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг маш тодорхой сэргээн тогтоож, тухайн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийж, гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч нь ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, өмгөөлөгчийн саналын үндэслэлийг үндэслэлтэй няцаан үгүйсгэсэн байна.
Мөн өмгөөлөгчийн гомдолд дурдсан “...хохирогч нарын зүй бус харилцаа, буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн...” гэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ийн өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан “...хоёр хүнийг алахыг завдах гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэх...”, шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх...” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч ***, *** нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 105 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/760 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ийн өмгөөлөгч С.Мөнхтулга, шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 105 /зуун тав/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


                                         

                                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БАТЗОРИГ

                                                          ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

                                                          ШҮҮГЧ                                                 С.БОЛОРТУЯА