| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01200/И |
| Дугаар | 103/ШШ2025/00995 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2025/00995
| 2025 оны ******* сарын *******1 өдөр | Дугаар **************/ШШ2025/00995 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бакула Ренбүчи гудамж 8/4 тоотод байрлах,******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,996,*******1*******.*******5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны ******* дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Ч.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,996,*******1*******.*******5 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* ББСБ ХК нь Ч.*******тай байгуулсан ЗГ/15*******700959 дугаартай зээлийн гэрээг Хай Пэй ХХК-д байрлах 5*******099687898 тоот дансанд зээл олголтыг хийсэн. ЗГ/15*******700959 гэрээний төлбөрийг хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байгаа тул ЗГ/15*******700959 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 2,*******54,44*******.05 төгрөг, хүүний төлбөр 597,8*******8.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 44,0*******1.49 төгрөг нийт 2,996,*******1*******.*******5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ББСБ ХК нь Ч.******* холбогдуулан 2,996,*******1*******.*******5 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй харилцан тохиролцож төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын *******0-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын *******0-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын *******0-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын *******0-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны ******* дугаар сарын *******0-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны дотор 496,*******1*******.*******5 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Зохигчид төлбөр төлөх цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,996,*******1*******.*******5 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.******* нь 2025 оны 11 дүгээр сарын *******0-ны дотор 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын *******0-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын *******0-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын *******0-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны ******* дугаар сарын *******0-ны дотор 500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны дотор 496,*******1*******.*******5 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,892 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******1,446 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас *******1,446 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА