Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2025/00996

 

 

 

 

 

2025 оны 10 сарын *******1 өдөр

Дугаар 10*******/ШШ2025/00996

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бакула Ренбүчи гудамж, 8/4 тоотод байрлах, ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,262,*******0.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ББСБ ХК нь 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Т.*******эй байгуулсан ЗГ/1510700672 тоот зээлийн гэрээний дагуу "Хай Пэй" ХХК-д байрлах 510088058*******4 тоот дансанд зээл олголтыг хийсэн. ЗГ/1510700672 тоот гэрээний төлбөрийг хуваарийн дагуу эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байгаа тул ЗГ/1510700672 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 4,229,*******00.*******8 төгрөг, хүүний төлбөрт 964,89*******.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 68,247.*******6 төгрөг нийт 5,262,*******0.82 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

******* ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Т.******* нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******50,000 төгрөгийг төлөлт хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа *******50,000 төгрөгөөр багасгаж 4,912,*******0.82 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 4,912,*******0.82 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,912,*******0.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 46,774.50 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 46,774.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА