Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2025/01012

 

 

 

 

 

*******25 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ*******25/01012

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бакула ренбүчи гудамж, 8/4 тоотод байрлах, ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дүгээр хороо, Нарийны ******* дугаар гудамжны *******,******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,0*******,130.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******25 оны 10 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ББСБ ХК нь *******24 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Э.*******тэй байгуулсан ЗГ/1510700282 тоот зээлийн гэрээний дагуу "Хай Пэй" ХХК-д байрлах 510099******* тоот дансанд зээл олголтыг хийсэн. ЗГ/1510700282 гэрээний төлбөрийг хуваарийн дагуу эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байгаа тул ЗГ/1510700282 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт төлбөрт 2,299,9*******.95 төгрөг, хүүний төлбөрт 681,998.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 41,211.70 төгрөг нийт 3,0*******,130.30 төгрөгийг гаргуулж "******* ББСБ ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Э.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,0*******,130.30 төгрөгийг *******25 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу МN86000500 517629*******93 тоот дансанд бэлэн бусаар төлөхөөр

- *******25 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг,

- *******25 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг,

- *******26 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг

- *******26 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг,

- *******26 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 6*******,130.3 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж төлбөр төлөх цаг хугацаа, хэсэгчлэн төлөх үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,0*******,130.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нь *******25 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, *******25 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, *******26 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг *******26 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, *******26 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 6*******,130.3 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,321 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,660.50 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Э.*******гөөс улсын тэмдэгтийн хураамжид 31,660.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА